| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0367/И |
| Дугаар | 131/ШШ2017/00374 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00374
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум дуурсах 3 дугаар баг, Төв эмийн сангийн байранд байрлах, Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5 дугаар багийн 2-р гудамж 27 тоотод оршин суух, ВТ86021419 регистрийн дугаартай, Гантөмөрийн Дамцагдорж холбогдох Үндсэн зээл 10.453.537 төгрөг, хүү 2.004.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.267 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 12.573.887 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Капитал банк ХХК-тай Г.Дамцагдорж нь 2015 оны 04 сарын 20-ны өдөр ЗГ/2031004691 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, 1.6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-2-26 тоот хаягт байрлалтай өмчлөх эрхтэй газар, цалингийн хамт барьцаалсан. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 4.546.464 төгрөг, зээлийн хүүнээс 3.026.656 төгрөг төлсөн ба үндсэн зээл 10.453.537 төгрөг, зээлийн хүү 2.004.583 төгрөг, нэмэгүүлсэн хүү 109.267 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 12.573.887 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дамцагдорж шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оны 04 сарын 20-ны өдөр Капитал банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үлдэгдэл нийт 12.573.887 төгрөгийг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Г.Дамцагдоржид холбогдуулан Үндсэн зээл 10.453.537 төгрөг, хүү 2.004.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.267 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 12.573.887 төгрөгийг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Г.Дамцагдож нь 2015 оны 04 сарын 20-ны өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2031004691 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1.6 хувь хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Дамцагдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 10.453.537 төгрөг, хүү 2.004.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.267 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 12.573.887 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан Г.Дамцагдорж нь Үндсэн зээл 10.453.537 төгрөг, хүү 2.004.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.267 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 12.573.887 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 108.066 төгрөг, хариуцагч Г.Дамцагдоржоос 108.066 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ