| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А овогт Ж.Гт холбогдох эрүүгийн 1936003460263 дугаартай, 178/2020/0006/Э индекстэй 2 хавтас хэргийг 2021 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 сарын 25- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 01 сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Урд багт оршин суух, Ховд аймгийн ******* сумын Урд багийн Засаг даргын ажилтай, аминдаа гэр нэг, приус -20 маркын тээврийн хэрэгсэл нэг, 480 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1200000 төгрөг , ял шийтгэлгүй, ........................ дугаарын регистртэй, А овогт Ж.Г
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Ж.Г нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Урд гол багийн малчин Г.Бат-Өлзийд 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд 2 мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гийн өгсөн... Багийн дарга нарт өгсөн мотоциклийг 2018 оны 08 сард Ховд аймгийн төв талбай дээрээс ирж гардан авсан. 2018 болон 2019 оны тооллогонд амаар байгаа гэж тоолуулсан. 2019 оны 1 дүгээр сард Г.БатӨлзийд 1700000 төгрөгөөр зарж дээр нь 500000 төгрөг нэмээд шинэ мотоцткль авч албан ажлын хэрэгцээнээд ашиглаж байсан. Тухайн мотоциклийг зарж болохгүй талаар мэдэхгүй байсан. Мотоциклийг Г.Бат- Өлзийгээс буцаан авч сумын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Одоо өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг мотоцикль нь улаан өнгийн банк дээрээ “Chongoing Hongli” нэртэй, мотоциклийн хүзүүн дээр LTDPCML8ХJ8631523 гэсэн арлын дугаартай, хөл тормозыг хар өнгийн резинээр боосон. Уг мотоциклийн км-ийг шалгаж үзэхэд дээд талын заалт 5686 км, доод талын заалт 693 км бичигдсэн байв. Мотоциклийн яндангийн хэсэг шарлаж бохирдсон байх ба уг мотоциклийг асааж үзэхэд хэвийн асаж, хөдөлгөөн хийж байв ...гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх -йн 06-08 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн... Г.Бат-Өлзий нь улаан өнгийн хонгли мотоциклийг 2019 оны 01 сараас хойш унаж хэрэглэж байгаа. Уг мотоциклийг Урд гол багийн дарга Ж.Гөөс худалдаж авсан. Би хамт байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 25 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Өлзийгийн өгсөн... Тухайн Хонгли маркын улаан өнгийн мотоциклийг 2019 оны 01 сарын үед Урд гол багийн Засаг дарга Ж.Гөөс 1700000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мотоциклийг худалдаж аваад унаж хэрэглэж байхад 2019 оны 12 сарын 10- нд Ж.Г нь өөрийн 4G даюун мотоциклийг авчирж өгөөд буцаагаад авсан ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 28 дугаар хуудас/ Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ....“Chongoing Hongli” маркын мотоцикль 1820000 төгрөг / 1-р хх 30 дугаар хуудас/ Компьютерт үзлэг хийсэн ... Үзлэгийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ү.Тунгалагбаярын ISUS маркын нөөтбүүкэд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр Ү.Тунгалагбаярын нөөтбүүк асаалттай байв. Санхүүгийн программд 3 орохын тулд Google Chrome нэвтрэв. Хайлт дээр нь ctsuslem.mn лүү нэвтрэв. Нэвтрэн орох үед C+S computer training service гэсэн бичиглэл бүхий цонх үүсэв. Тухайн цонхонд Ү.Тунгалагбаяр нь өөрийн системд нэвтрэх нууц код хийж цааш үргэлжлүүлэв. Дараагийн цонх нь үндсэн хөрөнгө гэх цэсийг сонгоод үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан гэсэн цэсэнд нэвтрэв. Дараа нь авто тээврийн хэрэгсэл гэх цэсийг сонгоод нэвтрэх үед 00152 дугаар дээр БЗД мотоцикль, үнэ 2299000 төгрөг, 6 ширхэг нийт 13794000 төгрөг гэсэн бүртгэл бүхий цонх байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх – ийн 235- 241 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч/ Ховд аймгийн ******* сумын Урд гол багт оршин суух,дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ПН67062917 регистрийн дугаартай /Дайргат овогт Даваажавын Ганзоригийн өгсөн... Шинэ хөрөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэхдээ тухайн хөрөнгийг эхлээд орлогын баримтад бүртгээд түүнийгээ үндэслээд CTS программд шивж, төрийн өмчийн хөрөнгийн удирлагыг мэдээжүүлэх системд бүртгэдэг орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө нь сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө болдог. 2018 оны 9 дүгээр сард Chongoing Hongli” маркын 6 мототциклийг манай сумын багийн Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд зориулж өгсөн ба нярав Т.Доржсүрэн нь уг мотоцилиудыг 2018 оны 09 сарын 10-ны өдөр албан ёсоор орлогын баримт үйлдэж уг баримтад бүртгэж авсан. Уг баримтыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр нь орлогын баримтыг үндэслэн тухайн үед нь CTS программд шивж оруулсан байсан. Мөн төрийн өмчийн хөрөнгийн мэдээжүүлэх системд бас бүртгэсэн байсан. Ер нь бол орлогын баримт үйлдэж уг орлогын баримтад бүртгэснээр тухайн эд хөрөнгө нь Засаг даргын Тамгын газрын өмч болдог. Уг мотоциклиуд нь албан ёсоор Тамгын газрын өмч мөн. Уг орлогын баримтыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр 2020 оны 11 сарын 13-ны өдөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Багийн Засаг дарга нартай эд хөрөнгийг хэрхэн зарцуулах гэрээ байгуулаагүй. Энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 247-248 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасамбуугийн өгсөн... Би 2018 онд сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлыг хэсэгт орж ажилласан. Тухайн үед 91 ширхэг мотоцикль ирснийг аймгийн нөөцийн хашаанд шалгаж хүлээн авахад бүгд хэвийн ажиллаж байсан. 2018 онд ******* сумын 6 багийн Засаг даргад мотоциклийг хүлээлгэж өгсөн. Гаалиар орж ирсэн бичигт тухайн мотоциклийн арал болон рамын дугаар бичигдсэн байгаа. Тухайн мотоциклиудыг тендер зарласны үндсэн дээр Протек ХХК шалгарч мотоцикль нийлүүлсэн. Мотоциклийг гардуулахад сумдын багийн Засаг дарга нар өөрсдөө ирж хүлээн авсан.... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 249 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Болор- Эрдэнийн өгсөн... Сумын Засаг 4 даргын захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Намайг тооллогын комисст орж ажиллахад Урд гол багийн Засаг дарга Ж.Г нь албанд хүлээлгэн өгсөн мотоциклийг тоолуулаагүй хүнд зарсан байсан. Би хэн гэдэг хүнд зарсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх – ийн 01 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гантөгсийн өгсөн... Сумын Засаг даргын захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Намайг тооллогын комисст орж ажиллахад Урд багийн Засаг дарга Ж.Г нь тооллого хийхэд албанд тавьж өгсөн мотоциклийг тоолуулаагүй. Хэнд зарсан талаар мэдэхгүй. Багийн Засаг дарга нарт шинэ мотоцикль тавьж өгснийг мэдэж байна... гэх мэдүүлэг /2-р хх – ийн 02 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Доржсүрэнгийн гэрчээр дахин өгсөн... Аливаа хөрөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэхдээ тухайн хөрөнгийг миний бие орлогын баримтад бүртгээд улмаар нягтлан бодогчийн CTS программд бүртгэдэг. Орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө нь сумын Засаг даргын Тамгын газрын өмч хөрөнгө болдог. 2018 оны 09 дүгээр сард “ Chongoing Hongli” маркын 6 ширхэг мотоциклийг манай сумын зургаан багийн Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн ба уг мотоциклиудыг миний бие 2018 оны 09 сарын 10-ны өдөр албан ёсоор орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Ер нь бол орлогын баримт үйлдэж, тухайн баримтад бүртгэснээр тухайн хөрөнгө нь Засаг даргын Тамгын газрын хөрөнгө болдог тул уг мотоциклиуд нь Тамгын газрын хөрөнгө мөн. Тухайн өдрөө андуурч 9 сарын 12- ны өдөр гэснийг засаж, 09 сарын 10- ны өдөр гэж бичсэн. Би тооллогын комисст орж ажилласан. Урд голын багийн Засаг дарга Ж.Г нь албанд тавьж өгсөн мотоциклийг тооллуулаагүй. 2018 онд мотоциклийг тавьж өгснөөс хойш 6 сар унаад Г. Бат – Өлзий гэдэг хүнд зарсан байсан. Ж.Г нь албанаас өгсөн мотоциклийг зарсан учраас тооллуулаагүй... гэх мэдүүлэг/ 2-р хх – ийн 03-04 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Тунгалагбаярын өгсөн... Хөрөнгийг сумын Засаг дарын Тамгын газрын хөрөнгөнд бүртгэхдээ тухайн хөрөнгийг орлогын баримтад бүртгээд түүнийгээ үндэслээд CTS прогаммд шивж оруулдаг. Мөн төрийн өмчийн хөрөнгийн удирдлагын мэдээжүүлэх системд бүртгэж, орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө сумын Засаг даргын Тамгын газрын өмч хөрөнгө болдог. 2018 оны 09 дүгээр сард манай сумын 6 багийн Засаг дарга нарт “ Chongoing Hongli” маркийн мотоциклийг албан хэрэгцээнд нь зориулан өгсөн ба нярав Т.Доржсүрэн 2018 оны 09 сарын 10 - ны өдөр орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Уг баримтыг надад өгсөн. Ер нь бол орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэснээр тухайн эд хөрөнгө нь Сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө болдог тул уг мотоциклиуд албан ёсоор Тамгын газрын хөрөнгө мөн. Уг баримтуудыг 2020 оны 11 сарын 13- ны өдөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байгаа. Уг баримт дээр 6 мотоциклийг бүртгэж авсан ба энэ талаар тодорхой бичсэн байгаа. Мөн төрийн удирдлагын мэдээжүүлэх системийн бүртгэлд бүртгэгддэг. Тухайн бүртгэлд бүртгэсэн тээврийн хэрэгсэлийн 2019 оны 5 бүртгэлийг гаргаж өгье. Багийн дарга нартай тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар гэрээ байгуулаагүй. Манай сумын Урд гол багийн Засаг дарга Ж.Г нь албанд өгсөн мотоциклийг тооллогын комисст биечлэн тооллуулаагүй. Тооллого хийхээс өмнө Ж.Гийг мотоциклийг зарсан гэдгийг мэдэж байсан тул албанд өгсөн мотоциклийг зарж болохгүй гэдгийг хэлж байсан... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 06-08 дугаар хуудас / Орлогын баримт/ 2-р хх – ийн 10 дугаар хуудас/ Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл / 2-р хх – ийн 11 дүгээр хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 01- ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилт томилох тухай“ тушаалаар Ж.Гийг тус багийн иргэдийн нийтийн хурлаас санал болгосны дагуу Урд гол багийн Засаг даргаар 2016 оны 12 сарын 01- ний өдөр томилсон тухай баримт /2-р хх – ийн 12 дугаар хуудас/
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 25- ны өдрийн А/ 05 дугаартай “ Ажлын хэсэг байгуулах тухай “ тушаалаар байгууллагын хөрөнгийг бүртгэх ,тооллого хийх, үнэлгээ хийх комиссыг байгуулах тухай ... баримт/2-р хх – ийн 13 дугаар хуудас/ Тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэл ... Хонгли 00000472 –ашиглалтад орсон 2018 оны 12 сарын 31- ний өдөр, нэг бүрийн үнэ – 2299000 төгрөг, 6 ширхэг, балансын үнэ -13794000 төгрөг / 2-р хх – ийн 15 дугаар хуудас /
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26 - ны өдрийн 133 дугаартай ... хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай ... тогтоол / 2-р хх – ийн 19 дүгээр хуудас / Сумдын ЗДТГ- ын балансад бүртгэх мотоциклийн мэдээдэл / 2-р хх – ийн 20-21 дүгээр хуудас/
Багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын тендерийн баримт / 2-р хх – ийн 25- 173 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярсүхийн өгсөн... Би 2018 онд багийн Засаг дарга нарыг унаажуулах мотоциклийг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг ахлаж ажилласан. Тухайн мотоциклиудыг аймгийн төвийн болон сумдын 91 багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. ******* сумын 6 багийн Засаг дарга нар мотоциклийг хүлээн авсан. Сумдын багийн Засаг дарга нар өөрсдөө ирж мотоциклийг хүлээн авсан... гэх мэдүүлэг /2- р хх – ийн 174 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан 6 зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ж.Г нь 2016 оны 12 сарын 01- ний өдрийн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/16 дугаартай “ Ажлаас чөлөөлж ажил томилох тухай“ захирамжаар Ховд аймгийн ******* сумын Урд гол багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын LTDPCML87J8631608 арлын дугаартай мотоциклийг гардан авч, өөрийн ажлын хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаад мотор 200 юм, бензин идэж байна, хатуу явдалтай юм гэж Ховд аймгийн ******* сумын Урд гол багийн малчин Г.Бат-Өлзийд 1700000 төгрөгөөр зарсан, Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600346 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт мотоциклийг Г.Бат-Өлзийгээс буцаан авч хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч нар нь дээрхи үйл баримт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Багийн Засаг дарга нарыг унаажуулах тухай Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын тендер зарлагдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Протек ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 91 мотоциклийг нийлүүлснийг 2018 оны 08 сарын 02- ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон ИТХ- ын дарга, аймгийн орлогч дарга, Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга нар 17 сумдын багийн Засаг дарга нарын төлөөлөлд мотоцикль хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулж, мотоциклийг гардуулан өгсөн ба Ховд аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26- ны өдрийн “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай “ 133 дугаартай тогтоол гарсан. ******* сумын 6 багийн Засаг дарга нарт Аймгийн Засаг даргаас хүлээлгэн өгсөн мотоциклийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нярав болон нягтлан бодогч нар нь өөрийн байгууллагын хөрөнгийн орлогын бүртгэлд 2018 оны 09 сарын 10- ны өдөр бүртгэсэн байна. Шүүгдэгч Ж.Г нь багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүний албаны ажлын хэрэгцээнд зориулан өгсөн “Chongoing Hongli” маркын мотоциклийг бусдад 1700000 төгрөгөөр зарж тухайн мөнгийг хувьдаа завшсан нь ... Г.Бат- Өлзийгийн гэрчээр өгсөн... 2019 оны 01 сарын үед Урд гол багийн Засаг дарга Ж.Гийн Hongli маркын улаан өнгийн мотоциклийг 1700000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 12 дугаар сард Ж.Г нь тухайн мотоциклийг 7 буцаан авч надад 4G даун мотоциклийг өгсөн. Ж.Г нь миний авга ах байгаа юмаа ... гэх мэдүүлэг, гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн ...Уг мотоциклийг Б.Бат-Өлзий нь Урд гол багийн Засаг дарга Ж.Гөөс худалдан авсан гэх мэдүүлэгээр / 1-р хх – ийн 24, 26 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г нь ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолоход мотоциклийг 1700000 төгрөгөөр зарсан атлаа байгаа гэж амаар тоолуулсан, үүнээс хойш 11 сарын дараа 2019 оны 12 дугаар сард Эрүүгийн хэрэг бүртгэлтийн 193600346 дугаартай хэрэг нээсний дараа зарагдсан гэх мотоциклийг Ховд аймгийн ******* сумын Урд гол багийн малчин Г.Бат- Өлзийгээс буцаан авч, ******* сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн нь албан ажлын хэрэгцээний мотоциклийг бусдад зарж, түүний үнэ 1700000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ж.Гийг өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклийг ажил олгогч ******* сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 17000000 төгрөгөөр зарж, уг мөнгийг хувьдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ж.Гийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 08 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Урд багийн малчин Г.Бат-Өлзийд 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна. Шүүгдэгч А овогт Ж.Гийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ганзориг нь шүүгдэгч 8 Ж.Г нь мотоциклийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.Г нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ж.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хх – ийн 51 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон 1-р хх ийн хэргийн 27 дугаар хуудас дахь М.Банзрагчийн өгсөн... Ж.Г нь 1981 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, айлын бага хүүхэд, ******* сумын 10 жилийн сургуулийг төгссөн, цэргийн алба хаагаагүй, 2001 онд эхнэр Д.Саруултайгаа гэр бүл болж, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Эхнэр нь цэцэрлэгт туслах багшаар ажилладаг, өөрөө ******* сумын Урд гол багийн Засаг даргаар ажилладаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, М.Чинбатын өгсөн... Ж.Г нь ам бүл-6 , эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, цэргийн алба хаагаагүй. Урд гол багийн Засаг даргаар 2016 оноос ажиллаж байгаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 28 дугаар хуудас / ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.Г нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2- т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Гийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 08 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Урд гол багийн Г.Бат- Өлзийд 1700000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1700000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Гийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5057297884 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/142 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгааг харгалзан үзэж улсын 9 яллагчийн санал болгосон 3700000 төгрөгөөр торгох ялыг багасгаж торгох ялын доод хэмжээ болох 2700000 төгрөгөөр торгож, 1700000 төгрөгний хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрч байгаа. Торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд олгогдсон мотоциклийг Ховд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, орлогч дарга нар нь Ховд аймгийн Жаргалант сумын төв талбай дээр 7 сумын 42 багийн засаг дарга, түүний дотор ******* сумын 6 багийн Засаг даргад гардуулан өгснийг ******* сумын Тамгын газар өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн хэдий ч 2019 оны эхний хагас жилийн тооллогоор мотоциклийг бодитоор тоолоогүй, мотоциклийг бусдад шилжүүлж зарж болохгүй, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглах талаар анхааруулаагүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Шүүхээс шүүгдэгч Ж.Гийг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогч байгууллагын хууль ёсын төлөөлөгчийн санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Гт хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 2800000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Гт тайлбарлан өгөв. Мөн шүүгдэгч Ж.Г нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг бусдад зарж 1700000 төгрөгний орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Ж.Гөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1700000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтов. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 2800000 төгрөгөөр торгох ял, 1700000 төгрөгний хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 10 Эрүүгийн 1936003460263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав. Шүүгдэгч Ж.Гийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5057297884 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/142 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Шүүгдэгч Ж.Гт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Ж.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Гийг хоёр манга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 2800000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1936003460263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Ж.Гөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1700000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Гт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 2800000 төгрөгөөр торгох ял, 1700000 төгрөгний хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ж.Гийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5057297884 11 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/142 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Гт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА