Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00378

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум дуурсах 3 дугаар баг, Төв эмийн сангийн байранд байрлах, Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн 16-р гудамж 07 тоотод оршин суух, ВБ88060104 регистрийн дугаартай, Адъяагийн Ууганбаяр,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн 16-р гудамж 07 тоотод оршин суух, ВЮ88111531 регистрийн дугаартай, Бямбаасүрэнгийн Баатархүү нарт холбогдох Үндсэн зээл 4.222.744 төгрөг, хүү 2.076.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.123 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 6.500.595 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь А.Ууганбаяр, Б.Баатархүү нартай 2015 оны 03 сарын 13-ны өдөр № ЗГ/2031000363 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг гэр бүлийн ахуйн хэрэгцээний зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,6% хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн 16-р гудамжны 07 тоот хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Үндсэн зээл 4.222.744 төгрөг, хүү 2.076.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.123 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 6.500.595 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ууганбаяр, Б.Баатархүү нар шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 сарын 13-ны өдөр Капитал банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үлдэгдэл нийт 6.500.595 төгрөгийг төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-нь А.Ууганбаяр, Б.Баатархүү нарт холбогдуулан Үндсэн зээл 4.222.744 төгрөг, хүү 2.076.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195123 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 6.500.595 төгрөггаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч А.Ууганбаяр, Б.Баатархүү нар нь 2015 оны 03 сарын 13-ны өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2031000363 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2.6 хувь хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ууганбаяр, Б.Баатархүү нар нь нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 4.222.744 төгрөг, хүү 2.076.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.123 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 6.500.595 төгрөг төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан А.Ууганбаяр, Б.Баатархүү нар нь Үндсэн зээл 4.222.744 төгрөг, хүү 2.076.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.123 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 6.500.595 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 59.480 төгрөг , хариуцагч А.Ууганбаяр, Б.Баатархүү нараас 59.480 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ