| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2021/0042/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 48
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д.Н, О овогт Ө.Э, Б овогт Ж.Ө, А овогт Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Н, Ө.Э, Ж.Ө, Л.Т нарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Д.Н, Ө.Э, Ж.Ө, Л.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус, тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Н, Ө.Э, Ж.Ө, Л.Т нарт нэг жилийн хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр нарын шүүгдэгч нарыг нэг жилийн хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Д.Н-н эх Д.М, өсвөр насны шүүгдэгч Ө.Э эх Б.Ө, өсвөр насны шүүгдэгч Ж.Ө-н эцэг М.Ж, өсвөр насны шүүгдэгч Л.Т-г түүний эх В.О нарт тус тус даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Д.Н, Ө.Э, Ж.Ө, Л.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч нар, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц