| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0342/И |
| Дугаар | 131/ШШ2017/00393 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2017/00393
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн 6-р гудамж 30 тоотод оршин суух, ВЮ85032810 регистрийн дугаартай, Цэнд-Аюушийн Мөнх-Эрдэнэд холбогдох үндсэн зээл 11837515 төгрөг, хүү 2874787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134028 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 14852830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус банк нь Ц.Мөнх-Эрдэнэтэй 2015 оны 02 сард № ЗГ/2051000131 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15000000 төгрөгийн жижиг дундын бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,3% хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн задгайд орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан.
Үндсэн зээл 11837515 төгрөг, хүү 2874787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134028 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 14852830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Капиатл банкнаас нэхэмжилсэн 14.852.830 төгрөгийг 2017 оны 06 сарын 03-ны өдөр төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан үндсэн зээл 11837515 төгрөг, хүү 2874787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134028 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 14852830 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 02 сарын 04-ний өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2031000131 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2.3 хувь хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 11837515 төгрөг, хүү 2874787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134028 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 14852830 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь үндсэн зээл 11837515 төгрөг, хүү 2874787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134028 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 14852830 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 116.107 төгрөг, хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс 116107 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ