Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/373

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Ө.*******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000000136 дугаартай 2 хавтаст эрүүгийн  хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 01-нд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дашчоймбол дацан хийдэд лам ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 охины хамт Сонгинохайрхан дүүгийн ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:РЖ*******/ Монгол овогт Өсөхбаярын *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Ө.******* нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, үргэлжилсэн үйлдлээр

*******т хандан “миний таньдаг эгч Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг, ногоон паспорт гаргуулж өгнө сонирхох уу, материалаа өгөх үү”, “миний хуурай эгч гэж хэлээд танд ногоон паспортыг 8.000.000 төгрөгөөр гаргуулахаар боллоо” гэж итгүүлэн *******ээс өөрийн эзэмшдэг Хаан банкны ******* дугаарын данснаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын хажууд байдаг Вилл март дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс Г.гийн эзэмшдэг Хаан банкны дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлснээс 1.000.000 төгрөгийг,   “онгоцны билетийн мөнгөө өгөөрэй, явахаар болсон” гэж 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын тоот гэрээсээ мобайл банк ашиглан О.Алтангэрэлийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг “ээжийн ногоон паспорт гаргуулахад мөнгө дутаад байна зээлээч” гэж мөн гэрээсээ мобайл банк ашиглан Т.Бат-Эрдэнийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, банк бус-д мөнгө төлөх хэрэгтэй байна, хугацаа нь тулаад байна, мөнгөний бололцоотой бол зээлээч” гэж 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мобайл банк ашиглан өөрийн гэрээсээ Б.Нандин-Эрдэнийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэнийг өөртөө авч *******т нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

т “Олон улсад визгүй зорчих эрхтэй 5 жилийн хугацаатай ногоон паспортыг өөрийн танил хүнээр гаргуулж өгнө, 1 хүний 7.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 2018  оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данснаас М.ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данснаас тус бүр 3.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг Д.Эрдэнэчулууны эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн өөртөө авч т 14.000.000 төгрөгийн, д 7.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан залилсан,

Б.Эрдэнэчулуунд “би гэж хүнээр виз гаргуулаад Солонгос улсад ирчихсэн байна, би гэж хүнээр дамжуулаад танд виз гаргуулаад өгье, би таны өмнөөс гэж хүнтэй харилцаж байгаад визийг чинь гаргуулаад өгье” гэж итгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 хорооллын Хаан банкны салбар дээрээс өөрийн Хаан банкны 5064811827 дугаарын данснаас 7.500.000 төгрөгийг М.ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч залилсан,

Т.д “Би яаманд ажилладаг таньдаг эгчээрээ дамжуулж Солонгосын виз гаргуулж байгаа юм, чамайг яаманд ажилладаг эгчдээ хамаатны хүн гээд хэлчихье, 1 хүнийг 7.500.000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай 3 сараар ирж очоод байдаг албаны виз гаргуулж өгдөг. Би өөрөө тийм гадаад паспорттай. Энэ хүмүүс дандаа миний ойр дотны хүмүүс байгаа болохоор чамайг хулхидна гэсэн асуудал байхгүй, чи санаа зоволтгүй, мөнгөө шилжүүлчих” гэж итгүүлэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 58-15 тоотод байхдаа Т.аас 7.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын данснаас М.ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу интернэт банк ашиглан шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

Б.д “Дипломат паспорт гаргаж өгнө, өмнө нь гаргаж өгч байсан туршлагатай ШШГЕГ-т таньдаг эгч ажилладаг, тэр гаргаж өгдөг юм, нэг удаа гаргуулахад 5.000.000 төгрөг өгдөг, эхний ээлжинд 3.000.000 төгрөг өг, паспорт чинь гарна, найдвартай итгээд хүлээж бай, тийзний захиалгаа баталгаажуулъя” гэж итгүүлэн 2019 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Урт цагаан” худалдааны төвийн хажууд  Б.гаас дүү ор дамжуулан өгсөн 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 540.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 480.000 төгрөг, нийт 3.020.000 төгрөгийг Б. нь өөрийн оршин суух Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Наран гудамж, 7-43 тоот гэрээсээ интернэт банк ашиглан өөрийн Хаан банкин дахь дугаарын данснаас шилжүүлснийг Хаан банкин дахь С.Батхуягийн эзэмшдэг дугаарын, Н.Сонинбаатарын эзэмшдэг дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч, бусдад нийт 31.520.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Самбууням, Бямбажав нарын үлдсэн хохиролыг төлж барагдуулна. Бусад хохирогч нарын хохиролыг төлсөн.” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.*******г үргэлжилсэн үйлдлээр   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж яллажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч *******т хандан “миний таньдаг эгч Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг, ногоон паспорт гаргуулж өгнө сонирхох уу, материалаа өгөх үү”, “миний хуурай эгч гэж хэлээд танд ногоон паспортыг 8.000.000 төгрөгөөр гаргуулахаар боллоо” гэж итгүүлэн *******ээс өөрийн эзэмшдэг хаан банкны ******* дугаарын данснаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын хажууд байдаг Вилл март дэлгүүрийн хаан банкны АТМ-ээс Г.гийн эзэмшдэг хаан банкны дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлснээс 1.000.000 төгрөгийг, “онгоцны билетийн мөнгөө өгөөрэй, явахаар болсон” гэж 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын тоот гэрээсээ мобайл банк ашиглан О.Алтангэрэлийн эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг “ээжийн ногоон паспорт гаргуулахад мөнгө дутаад байна зээлээч” гэж мөн гэрээсээ мобайл банк ашиглан Т.Бат-Эрдэнийн эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, банк бус-д мөнгө төлөх хэрэгтэй байна, хугацаа нь тулаад байна, мөнгөний бололцоотой бол зээлээч” гэж 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мобайл банк ашиглан өөрийн гэрээсээ Б.Нандин-Эрдэнийн эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг өөртөө авч *******т нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

хохирогч ******* мөрдөн байцаалтанд “Өсөхбаярын ******* гэх хүнтэй 2016 онд танилцаж байсан ба манай охинтой дүү нь нэг ангид сурдаг юм. Түүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын үед Ө.******* нь манай гэрт ирээд тантай уулзаад Солонгос яваад ирлээ, өмнө нь хоёр яваад ирсэн та сонирхохгүй юм уу гэсэн. Тухайн үед би 5.000.000 төгрөгөө байршуулаад виз мэдүүлэх гэж байсан. Ө.******* нь надад хэлэхдээ манай таньдаг эгч Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг Ч. эгч Солонгос улсын ногоон паспорт гаргуулаад Ч. эгчээр ногоон паспорт гаргуулаад хоёр дахь удаагаа Солонгос улс руу яваад ирлээ тэгээд та сонирхохгүй юм уу гэхээр нь дотроо бодож байгаад надад хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд Ө.******* нь ногоон паспортыг 5 жилийн хугацаатай 1 жилд 4 удаа Солонгос улс руу явдаг гэж байсан. Түүнээс хойш Ө.*******д би дахин холбогдоод үзье гээд түр орхичихсон байсан. Тэгээд 2 хоногийн дараа Ө.******* над руу залгаад та яасан материалаа өгөх юм уу гэж асуухаар нь би яг хэдэн төгрөгөөр гаргадаг юм бэ гээд үнийг нь асуусан чинь 10.000.000 төгрөгөөр ногоон паспорт гаргана гэж хэлсэн юм. Тэгээд би Ө.*******д хандаж мөнгө төгрөгөө олчихоод чам руу буцаад хэлье гээд мөн яг хэдэн төгрөгөөр виз гаргадаг юм бэ гэсэн чинь Ө.******* нь би эгчээс асуучихаад хэлье гээд над руу жоохон байж байгаад Ө.******* над руу залгаад эгчид хэлчихлээ таныг хамаатны эгч гээд хэлчихлээ 8.000.000 төгрөгөөр ногоон паспорт гаргуулахаар боллоо гэж хэлсэн юм. Тухайн үед би приус-20 машин унаж байсан ба тэр үед та одоо мөнгөө өгөх юм бол 2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-ны үед өөрийнхөө унаж байсан тоёота приус-20 машиныг 10.500.000 төгрөгөөр зараад 8.000.000 төгрөгийг би Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 5 шарын хажууд байдаг Вилл март дэлгүүрийн Хаан банкны АТМ-с 8.000.000 төгрөгийг тоот данс руу 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж байсан. Тэгээд Ө.******* нь мөнгө хийсэн даруйд надад хэлэхдээ таны ногоон паспортыг наад талын хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд ногоон виз гаргана гэж хэлсэн. Тэгээд Ө.******* нь 2018 оны 11 дүгээр сард Солонго улс руу яваад 2019 оны 02 дугаар сард ирсэн ба тухайн үед ногоон паспорт гаргаж  өгнө гэсэн хүнийхээ утасны дугаарыг өгчих гэсэн чинь манай эгчийн утас болохгүй байгаа яагаад гэвэл гар утсыг нь авлигатай тэмцэх газраас хянаж байгаа гээд гэх хүнийхээ дугаарыг өгөхгүй байсан. Тэгээд түүнээс хойш ногоон виз гарахгүй удаад байхаар нь Ө.*******тэй уулзсан чинь түр хүлээж байгаарай удахгүй гээд байгаад байсан. Дахин Ө.*******тэй болон нар нь 2019 оны 4 дүгээр сард уулзсан чинь  2019 оны 5 дугаар сарын 01-нд ногоон паспорт гаргана гаргахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Тэгээд хүлээгээд 2019 оны 5 дугаар сарын 01-нд ногоон паспорт гараагүй ба би хүлээгээд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ө.******* над руу залгаад  таны паспорт гарчихсан   харин одоо билетийн 1.200.000 төгрөг шилжүүл энэ 1.200.000 төгрөг нь газраар явна харин 1.600.000 төгрөгөөр бол онгоцоор явна газраар явах хүмүүсийг эгч өөрөө авч явна харин онгоцоор явах бол би авч явж байгаа гэсэн юм. 2019 оны 5 дугаар сарын 28-нд явна гэсэн  боловч заасан хугацаанд яваагүй. Тухайн хугацаанд явна гэж байхад Ө.*******гийн ээж нь бас ногоон паспорт гаргана гээд мөнгө төгрөг дутаад байна гэхээр нь би Ө.*******гийн ээжид 1.000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 23-нд мобайл банкаар өөрийн гэрээсээ шилжүүлж байсан түүнээс дахин 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг мөн гэрээсээ шилжүүлж байсан ба яагаад явахгүй байгаа талаар  Ө.*******гээс асуусан чинь өмнөх явсан хүмүүс дунд Уугий гэдэг хүн асуудал гаргаад явах маань хойшилсон  гээд таг алга болчихсон. , Ө.******* хоёроос мөнгө төгрөгөө нэхээд, ногоон паспорт гарна гээд хүлээсэн боловч одоог хүртэл гаргаагүй байхыг бодвол худлаа болсон гэж бодсон. Тэгээд Ө.******* хоёрыг хүлээгээд уулзах болон утсаар ярихад удахгүй өгнө гэдэг нэг бол ар гэрийн асуудал, нэг бол өөрийн амиа хорлоно гэж хэлж ярьдаг. д 9.200.000 төгрөгийг өгсөн, харин *******д 1.300.000 төгрөгийг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 134-135/

яллагдагчаар Ө.******* мөрдөн байцаалтанд “Тухайн үедээ хохирогч нарт зуучилж өгөөд дундаас нь мөнгө авахдаа зарим үедээ эгчид хэлдэг, зарим үедээ хэлэхгүй авчихдаг байсан. Гэхдээ сүүлд нь бол дундаас нь мөнгө авсан гэдгээ д хэлсэн юм. Тухайн үедээ би өөрийн хэрэглэсэн мөнгөө эргүүлээд өгчих байх гэсэн үүднээс мөнгийг аваад хэрэглээд байсан юм. Яагаад эргүүлж өгч чадаагүй вэ гэхээр мөнгөний бололцоогүй байсан учраас өгч чадаагүй. Мөн ийм асуудал болохгүй байх байсан. эгч хүмүүсийн ногоон паспорт, визийг гаргаад өгчих байх гэж үнэхээр итгэж байсан учраас мөнгө авсан юм. эгч ногоон паспорт, виз гаргахдаа баталгаатай найдвартай гаргаад өгчихнө гэдэг байсан. Мөн би өөрөө өмнө нь 2017 оны 10 дугаар сард мөнгөө өгөөд 2018 оны 4 дүгээр сард ногоон паспорт гаргуулж явж байсан учраас итгэсэн. эгчээс ямар байдлаар хүмүүсийн визийг гаргаж өгөх талаар асуухаар нуугаад хэлдэггүй, цаанаа хамтран ажилладаг хүмүүс байгаа, хүмүүсийн ажлыг хөөцөлдөөд гадаад харилцааны яаман дээр сууж байна гэж ярьдаг байсан. Цаад хүмүүсийнхээ талаар ерөөсөө хэлэхгүй нуугаад сүүлдээ худлаа үнэн юм яриад хугацаа аваад байдаг байсан. эгчийн хэлсэн үгийг би цааш нь хохирогч нарт дамжуулж хэлдэг байсан юм. Надаар зуучлуулсан иргэдээс иргэний үнэмлэхийн хуулбар, нэг хүний 4-5 хувь цээж зураг авч өгч байсан. Өөр ямар нэгэн баримт бичиг бүрдүүлж өгч байгаагүй. Дээрх миний зуучилсан хүмүүсийн ногоон паспорт гараагүй шалтгааныг би мэдэхгүй байна. эгч өөрөө болж байгаа бүтэж байгаа учраас билетийн мөнгийг авч байна гээд авдаг байсан. эгч надад зуучлалын хөлс гэж өгөөгүй. Би өөрөө эргүүлээд өгчих байх гэж бодоод өөрөө аваад хэрэглэчихсэн юм. Ажлын хөлс гэж нэг ч төгрөг эгч өгч байгаагүй. Хохирогч болох Энхцэцэг эгчид эгчийн талаар миний таньдаг эгч надад Солонгос улс руу явдаг ногоон паспорт гаргаж өгч байсан гэж өөрийн паспортаа үзүүлээд улмаар гэж хүн ногоон паспортыг хэдэн төгрөгөөр гаргадаг талаар асуухаар нь 8.000.000 төгрөгөөр гаргадаг гэж хэлээд Энхцэцэг эгчээс мөнгийг авах болсон. Би тухайн үедээ өөрөө дансгүй байсан учраас найзуудынхаа дансаар мөнгийг авч д өгөх ёстой мөнгөө өгөөд, өөрөө үлдсэн мөнгийг аваад ашигладаг байсан. Үүнээс Энхцэцэг эгчээс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз болох Гантөмөрийн гийн Хаан банкны тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. 7.000.000 төгрөгийг Г.гийн данснаас бэлнээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11-р  хорооллын хаан банкны АТМ-ээс аваад эгчтэй 10 хорооллын Хишиг монгол зоогийн хажуу талын 5 давхар байрны 2 давхарт уулзаж байгаад бэлнээр Энхцэцэгээс авсан материалын хамтаар 7.000.000 төгрөгийг эгчид өгсөн. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийг Г.гийн данснаас 60.000 төгрөгөөр болон 940.000 төгрөгөөр гаргаж бэлнээр аваад өөрөө ойр зуур хэрэглээд дуусгачихсан. Уг мөнгөө юунд зарцуулсанаа санахгүй байна. эгч надад хэлэхдээ Энхцэцэг эгчийн ногоон паспорт гарчихсан, онгоцны билетийг захиалах хэрэгтэй байна, мөнгийг аваад над руу явуулаарай гэхээр нь Энхцэцэгт онгоцны билетийн мөнгөө өгөөрэй явахаар болсон гэж хэлээд улмаар найз Одгэрэлийн Алтангэрэлийн Хаан банкны тоот дансаар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1.200.000 төгрөгийг Энхцэцэг эгчээс хүлээн авсан. Тухайн мөнгийг Зурагтаас хойшоо яваад яг хаана гэдгийг санахгүй байна. Хаан банкны АТМ-ээс 1.200.000 төгрөгийг бэлнээр аваад уг мөнгийг эгчид өгөлгүйгээр өөртөө хэрэглээд дуусгасан. Тухайн мөнгийг юу юунд зарцуулсан талаар санахгүй байна. Энхцэцэг эгчээс авсан мөнгийг д өгөөгүй бөгөөд эгчид хэлэхдээ та Энхцэцэг эгчийн паспорт яг гаргаад надад үзүүлчих юм бол би мөнгийг танд гаргаад өгье, баталгаатай байж мөнгийг өгөх хэрэгтэй байна гээд мөнгийг өгөөгүй юм. Дахин Энхцэцэг эгчтэй би өөрөө утсаар холбогдож эгчээ мөнгөний бололцоо байвал дүүдээ 1, 2 сарын хугацаатай 1.000.000 төгрөг зээлээч мөнгөний хэрэг гараад байна та аав ээжид битгий хэлээрэй гэж байгаад найз Бат-Эрдэнийн хаан банкны тоот дансаар 1.000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Уг мөнгийг найз Бат-Эрдэнийн данснаас 500.000 төгрөгөөр хоёр удаа Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин 7 дугаар төвийн хойд талын хаан банкны салбар дээрээс мөнгийг гаргаж аваад уг 1.000.000 төгрөгийг манайх “Кибернитек” нэртэй ББСБ-аас хашаа байшингаа барьцаалаад зээл авчихсан. Түүний зээл гэж 1 сард 203.000 төгрөг төлдөг учраас 1 сарын төлөлтийг хийгээд үлдэгдэл мөнгийг өөртөө хэрэглээд дуусчихсан. Үүний дараа дахин Энхцэцэг эгчтэй би өөрөө утсаар холбогдож байгаад эгчээ банк бусад мөнгө төлөх хэрэгтэй байна, хугацаа нь тулаад байна, мөнгөний бололцоотой бол 300.000 төгрөг зээлээч гэж байгаад гадуур явж байсан /ерөөсөө танихгүй/ яг хэний дансаар авсанаа санахгүй байна. Танихгүй хүний дансаар 300.000 төгрөгийг баруун 4 зам орчимд явж байгаад мөнгийг дансаар авсан. Уг мөнгийг аваад “Кибернитек” нэртэй ББСБ-аас хашаа байшингаа барьцаалаад зээл авчихсан түүний зээл гэж 1 сард 203.000 төгрөг төлдөг учраас уг 1 сарын төлөлтийг хийгээд, үлдэгдэл мөнгийг ойр зуурдаа хэрэглээд дуусгачихсан юм. Энхцэцэг эгчээс зүгээр л 1.000.000 төгрөг зээлээч гэж хэлж байгаад авсан. Гэр бүлдээ нэг ч төгрөг зарцуулаагүй, өөрөө бүх мөнгийг хэрэглэсэн. Би Энхцэцэг гэдэг хүнийг зуучилж өгсөний төлөө дундаас нь 3.500.000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн. Бусад мөнгө болох 7.000.000 төгрөгийг эгчид бэлнээр өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т.ын хаан банкны тоот данснаас өөрийн найз ийн хаан банкны тоот дансаар урьдчилгаа 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн уг дансаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Батцэнгэлийн Эрдэнэчулуун гэж хүнээс 7.500.000 төгрөгийг хүлээн авсан. Эрдэнэчулуунаас орж ирсэн 7.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг өөрөө авч хувьдаа хэрэглээд мөнгийг юунд хэрэглэснээ санахгүй байна. Эрдэнэчулуунаас орж ирсэн мөнгөний үлдэгдэл 5.500.000 төгрөг дээр ын 5.500.000 төгрөгийг нэмж байгаад нийт 11.000.000 төгрөгийг найз ийн хаан банкны тоот данснаас гийн хаан банкны 5084360561 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн. Ингэхээр нь би Т. гэж хүнээс орж ирсэн 5.500.000 төгрөгийн дундаас мөнгө аваагүй.  Харин 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Т.аас хаан банкны тоот дансаар найз ийн Хаан банкны тоот данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа аваад ашигласан. Мөнгийг юунд ашигласнаа санахгүй байна. Мөн хохирогч Т. нь эгч рүү шууд 1.200.000 төгрөг хийсэн байдаг. Тухайн мөнгөнөөс бол нэг ч төгрөг аваагүй. Ингэхээр Т. нь надаар дамжуулан эгчээр ногоон паспорт гаргуулна гэж нийт 8.700.000 төгрөг өгсөн. Үүнээс 6.700.000 төгрөгийг эгчид өгч, 2.000.000 төгрөгийг би авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Одоо бол яг юунд зарцуулснаа сайн санахгүй байна. Хувцас эд зүйлс аваад дуусгачихсан. Өөрийн авсан 2.000.000 төгрөгөөс Т.д 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг эргүүлж өгсөн. Мөн ын хаан банкны данс руу 1.000.000 төгрөгийг өгөхөөс өмнө 150.000 төгрөг өгсөн байгаа. Дансны хуулгыг авчирч өгөх болно. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Эрдэнэчулууны 5064811827 тоот данснаас найз ийн хаан банкны тоот дансаар 7.500.000 төгрөгийг авсан. Уг мөнгөнөөс дээр хэлсэнчлэн ын 5.500.000 төгрөгтэй 7.500.000 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг нийлүүлж байгаад 11.000.000 төгрөг эгчийн данс руу өгсөн. Харин 2.000.000 төгрөгийг өөрөө аваад хэрэглэчихсэн. Ойр зуурын гадуур яваад шоудаад дуусгачихсан. Мөн Эрдэнэчулуун нь эгчид нислэгийн тийзний 1.200.000 төгрөг өгсөн байсан. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Б.Эрдэнэчулуунд хохирсон 8.700.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг би авч, 6.700.000 төгрөгийг эгч авсан. Б.Эрдэнэчулуунаас авсан 2.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй байгаа. Дээрх 2.000.000 төгрөгийг өөрөө авч хэрэглэж байгаа талаар эгчид хэлсэн. Паспорт гарахаар зохицуулаад өгчих болно гэж хэлээд авсан юм. Самбууням, Бямбажав нар нь нийт 25.950.000 төгрөгөөр хохирсон байдаг. Үүнээс 4.950.000 төгрөгийг Бямбажав, Самбууням нар эгчийн данс руу өгсөн байдаг. Харин найз ийн дансаар дамжуулан надад өгсөн 21.000.000 төгрөгийг би өөртөө авч хэрэглэсэн. 21.000.000 төгрөгийг гадуур ойр зуур явах, шоудах, буудлын мөнгө төлөх, өөртөө хувцас пүүз авах зэрэгт хэрэглээд дуусгачихсан. Ер нь бол уг мөнгийг ойр зуур хэрэглэх, бага сага мөнгө өгөх ёстой байсан хүмүүстэй өгөөд дуусгасан. Ихэнхийг нь өөрөө үрчихсэн юм. Би авсан мөнгөнөөсөө 2.500.000 төгрөгийг Бямбажав нь Япон улс руу явах гэж байна мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 238-243/, *******ээс мобайл банкаар мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 142-143/, *******ээс Гантөмөрийн гийн хаан банкны дугаарын дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1хх-ийн 144/ , 2019  оны 5 дугаар сарын 19-ний өдрийн *******ийн хаан банкин дахь ******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 145-148/, Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 29/1119 дугаартай албан бичиг, хавсралтын хамт , , , дугаарын данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 150-154/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хоёр. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч т “Олон улсад визгүй зорчих эрхтэй 5 жилийн хугацаатай ногоон паспортыг өөрийн танил хүнээр гаргуулж өгнө, нэг хүний 7.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 2018  оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны тооцооны төвөөс ийн эзэмшдэг хаан банкны дугаарын данснаас М.ийн эзэмшдэг хаан банкны дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны АТМ-ээс ийн эзэмшдэг хаан банкны дугаарын данснаас тус бүр 3.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг Д.Эрдэнэчулууны эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн өөртөө авч т 14.000.000 төгрөгийн, д 7.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч мөрдөн байцаалтанд “Миний бие Дашчойнбол хийдэд лам ажилтай бөгөөд хамт ажилладаг*******ын ******* нь Чулуунбатын гэх хүнээр олон улсад визгүй зорчих эрхтэй 5 жилийн хугацаатай ногоон паспорт гаргуулсан. Та ийм паспорт тухайн хүнээр гаргуулах уу гэж 2018 оны 7 дугаар сард асуусан учир энэ талаар эхнэр болон манай хамаатан дүү Самбууням нарт хэлсэн чинь зөвшөөрсөн юм. Ингээд Ө.*******тэй ярьсан чинь Ч. гэх хүнийг нууцалж байгаа надаар дамжуулж цааш холбогдож байгаа,  нэг хүнийг 7.000.000 төгрөгөөр гаргана гэсэн. Ингээд эхнэр бид хоёр мөнгө бүтээж байгаад 10.000.000 төгрөг гаргаж дүү Самбууням 5.000.000 төгрөг гаргаж 2018 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр Юрагийн Азбилэгийн нэр дээр байх хаан банкны тоот данснаас тоот Мөнхбатын гэх эзэмшигчтэй данс руу 15.000.000 төгрөгийг хийсэн. тоот хаан банкны дансны дугаарыг Ө.*******  өгсөн юм. Дансанд мөнгө хийхдээ гар утасны үнэ гэсэн утгатай хийгээрэй гэсэн юм. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ө.******* нь үлдэгдэл мөнгийг яаралтай хий гэж байна паспорт чинь гарсан гэж байна гэхээр нь эхнэр ийн нэр дээр байх хаан банкны 5025577287 тоот данснаас тоот данстай Д. Эрдэнэчулуун гэх хүн рүү 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг лам болох Б.Баянхишигийн хаан банкны 5020984428 тоот данснаас 51171135072 тоот данстай Д. Эрдэнэчулуун гэх хүн рүү 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 3.000.000 төгрөг шилжүүлэх үед Самбуунямын 2.000.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн юм. Нийтдээ 3 удаагийн үйлдлээр 21.000.000 төгрөгийг ногоон паспорт гаргуулах зорилгоор шилжүүлсэн юм. 21.000.000 төгрөг шилжүүлж дуусах хүртэл Ч. гэх хүнтэй огт уулзалдаагүй утсаар ч холбогдоогүй байсан юм. 2019 оны 7 дугаар сараас эхлэн гадаад паспорт хурдан гаргах талаар *******д удаа дараа хандаж байгаад Ч.тай уулзах болсон. Тэгтэл 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уулзалдаад паспорт чинь гарчихсан билетийг чинь захиалмаар байна эхний ээлжид 18 хүнийг бөөнд нь нэг онгоцонд суулгана эхлээд Солонгос явна тийм учраас билетийг чинь захиална. 1 хүний 1.850.000 төгрөг өг гэсэн учир Самбууням, Азбилэг нарыг эхэлж явуулна гээд билетийн мөнгө гэж нийтдээ 3.300.000 төгрөгийг Хаан банкны тоот данснаас 5084380561 тоот данстай Ч. гэх хүний данс руу шилжүүлсэн. Яагаад явахгүй байна гэхэд Солонгос улсаас тодорхойлолт ирэх гэсээр байгаад удлаа намайг хүмүүстэй нь хамт явуулмаар байна гэсээр байгаад л танай нөхрийн явах билетийн мөнгө гэж 1.850.000 төгрөгийг Ч. нь байнга шаардсан учир 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр ийн Хаан банкны тоот дансаар 5084380561 тоот данстай Ч. гэх хүний данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 25.500.000 төгрөгийг 5 удаа шилжүүлсэн. 25.950.000 төгрөгөөс 8.650.000 төгрөгийг хамаатны дүү Самбууням нь өөрөөсөө гаргаж өгсөн. Би гэр орныхоо эд зүйлийг зарж байгаад 17.300.000 төгрөгийг гаргасан. Би маш их гомдолтой нийт 17.300.000 төгрөгийг Ө.*******, Ч. нараас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-15/

хохирогч мөрдөн байцаалтанд “Манай үеэл ах Я. Бямбажав нь гадаад улсад гарахад визгүй зорчих паспорт гаргадаг хүн байна, эхнэр бид хоёр хөөцөлдөж байгаа гэсэн бөгөөд уг хүн нь ******* гэсэн юм. ******* нь манай үеэл Бямбажавтай хамт гандан хийдэд лам юм. ******* нь Бямбажавын гэрээр байнга орж гардаг хуурай дүү нь гэж ярьдаг. Бямбажав 18 улсад зорчих паспортыг хүнээр гаргуулсан гэх бөгөөд уг хүнээрээ дамжуулж бид нарын паспортыг гаргуулна гэсэн. Ингээд би 2018 оны 9 дүгээр сард бэлэн 5.000.000 төгрөг бэлдэж уг мөнгийг Бямбажав, Азбилэг нарт өгч Бямбажав, Азбилэг нар нь өөрсдөөсөө 10.000.000 төгрөг гаргаж нийтэд нь 15.000.000 төгрөгийг *******гээр дамжуулж цааш өгсөн гэсэн. Яг ямар дансанд хийсэн талаар би мэдэхгүй юм. Дараа нь би 2.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сард Бямбажавт өгч Бямбажав, Азбилэг нар нь өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд *******гийн өгсөн дансанд 9.000.000 төгрөгийг 2 хувааж хийсэн гэдэг юм. 18 улсад визгүй зорчих эрхтэй гадаад паспортыг 7.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн учраас би өөрийнхөө өгөх ёстой 7.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн юм. Харин 2019 оны 9 дүгээр сард паспорт гарч байгаа бөөндөө Солонгос улс руу явах гээд байна тийм учраас тийзний мөнгө хэрэгтэй гэсэн учраас 1.650.000 төгрөгийг Бямбажав, Азбилэг нарт өгч цааш *******д өгсөн. Ингээд би нийтдээ 3 удаагийн үйлдлээр 8.650.000 төгрөгийг Бямбажав, Азбилэг нараар дамжуулж *******д өгсөн. ******* нь цааш хүнээр паспортыг гаргуулсан бөгөөд тухайн хүний талаар сайн мэдэхгүй гэх эмэгтэй хүний талаар яриад байдаг юм. ******* нь лам юм. ******* нь цааш хүнээр гаргуулж байгаа. Би гомдолтой 8.650.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 17-20/

гэрч мөрдөн байцаалтанд “Манай нөхөр болох нь Дашчойнбол хийдэд лам бөгөөд хамт ажилладаг Ө.******* нь Ч. гэх хүнээр олон улсад визгүй зорчих эрхтэй 5 жилийн хугацаатай ногоон паспорт гаргуулсан та ийм паспорт тухайн хүнээр гаргуулах уу гэж асуусан байсан. Үүний дагуу манай нөхөр надад хандсан бөгөөд бид ярилцаж байгаад манай нөхрийн дүү Самбууням 88020224, манай нөхөр Бямбажав бид гурав  гаргуулахаар шийдсэн юм. Ө.******* нь Ч. гэх хүнээр виз  хөөцөлдүүлнэ гэсэн учир Ч.тай манай нөхөр холбогдож ярьсан байх. Тухайн үедээ 1 хүний ногоон паспортыг 7.000.000 төгрөгөөр гаргана, нийтдээ 21.000.000 төгрөг өгчих гэсэн. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр миний нэр дээр байх Хаан банкны 5025577287 тоот данснаас тоот М. гэх  эзэмшигчтэй данс руу 15.000.000 төгрөгийг хийсэн юм. Уг дансны дугаарыг Ө.******* өгсөн бөгөөд Ч. эгч уг дансыг өгсөн дансанд хийхдээ гар утас захиалга гэсэн утгатай хийгээрэй гэсэн юм. 15.000.000 төгрөгийг хийхдээ Баянгол дүүргийн 8‘дугаар хороо Өргөө кино театрын урд талд байх хаан банкны теллер дээрээс шилжүүлсэн. Энэ үед  Ө.******* нь надтай хамт явж байсан юм. 2019  3 дугаар сарын 14-ний өдөр миний нэр дээр байх хаан банкны тоот данснаас тоот данстай Д.Эрдэнэчулуун гэх хүн рүү 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр миний нэр дээр байх хаан банкны тоот данснаас тоот данстай Д.Эрдэнэчулуун гэх хүн рүү  3.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 3 удаагийн үйлдлээр 21.000.000 төгрөгийг ногоон паспорт гаргуулах зорилгоор шилжүүлсэн юм. Сүүлд шилжүүлдэг 2 гүйлгээний дансны дугаарыг ******* нь өгсөн юм. Мөнгөө гүйцээж өг гээд байна хэрэв өгөхгүй бол паспорт чинь хойшилно гэсэн учраас дахин өгсөн юм. Энэ үгийг Ө.******* нь хэлдэг юм. Ч.тай тухайн үед уулзалдаагүй. Уулзах талаар *******д  хэлсэн чинь одоохондоо уулзаад хэрэггүй урьд гаргуулахаар мөнгө өгсөн хүмүүс  нь хүлээж чадахгүй ажил дээгүүр нь очиж хэл ам хийгээд байна тиймээс эгч одоохондоо захиалагч нартай уулзмааргүй байна гэсэн юм. 2019 оны 7 дугаар сараас эхлэн гадаад паспорт хурдан гаргах талаар  *******д хандаж байгаад Ч.тай байнга уулзах болсон. Тэгтэл 2019 оны 8 сарын 20-ны өдөр уулзалдаад паспорт чинь гарчихсан билетийг чинь захиалмаар байна эхний ээлжинд 18 хүнийг нэг онгоцонд явуулна эхлээд Солонгос явна тийм учраас билетийг чинь захиална 1 хүний 1.650.000 төгрөг өг гэсэн учир нөхрийн дүү Самбууням, бид 2 эхэлж билетийн мөнгө нийтдээ 3.300.000 төгрөгийг Хаан банкны 5025577287 тоот данснаас 5084360581 тоот данстай Ч. гэх хүний данс руу орсон. Яагаад явахгүй байна гэхэд Солонгос улсаас тодорхойлолт ирэх гэсээр байгаад удлаа танай нөхрийг чинь эхний хүмүүстэй нь хамт явуулмаар байна гэсээр байгаад манай нөхрийн явах билетийн мөнгө гэж 1.650.000 төгрөгийг  Ч. нь байнга шаардсан учир 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны 5025577287 тоот данснаас 5084360561 тоот данстай Ч. гэх хүний данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 25.950.000 төгрөгийг 5  удаа шилжүүлсэн. 25.950.000 төгрөгөөс 8.650.000 төгрөгийг нөхрийн дүү Самбууням нь өөрөөсөө гаргаж өгсөн. Бямбажав бид 2 гэр орныхоо эд зүйлийг зарж  байгаад 17.300.000 төгрөгийг гаргасан. Ө.*******, Ч. нар нийлж залилсан тул тэр хүмүүсийг хамтад нь шалгаж өгнө үү. Би маш их гомдолтой 25.500.000 төгрөгийг Ө.*******, Ч. нараас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-26/

гэрч М. мөрдөн байцаалтанд “Миний бие Монголын бурхан шашны төв гандан хийдэд бичээч ажилтай бөгөөд манай хийдэд лам ажилтай хуурай дүү болох ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр надтай манай гэрт уулзаад хүнд гадаад паспорт гаргуулж байгаа юм. Уг хүнээсээ мөнгө аваад цааш өгөх ёстой мөнгө юм. Таны дансанд мөнгө хийлгэмээр байна надад данс байхгүй байна гэхээр нь миний нэр дээр байх тоот хаан банкны дансны дугаарыг Ө.******* нь авсан юм. тоот хаан банкны дансанд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш ******* нь данснаас шилжүүлж авах, картаар авсаар байгаад дуусгасан. Миний хувьд Ө.*******гийн мөнгөнөөс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Надад мөнгө өгөөгүй юм. Миний дансанд өөр ямар нэгэн мөнгө хийж шилжүүлж байгаагүй юм. ******* нь манай дацны доод зиндааны дүү байгаа юм. Одоо лам байхаа больсон. Аав ээж хоёр дүүтэйгээ амьдардаг. Хоёр удаа БНСУ-руу ажиллахаар явж байсан. Тэгээд ногоон паспорттай болоод бусад хүмүүст паспорт захиалж өгнө гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28/

гэрчээр Ө.******* мөрдөн байцаалтанд “2018 оны 8 сарын үед надтай хамт ажилладаг лам Бямбажав намайг ногоон паспорттой гэдгийг мэдээд уг паспортыг яаж гаргуулах вэ найдвартай юу гэхээр нь нэг хүнийх 7.000.000 төгрөгөөр гаргадаг гэж хэлээд өөрийн гадаад паспортыг Бямбажавт харуулсан чинь Бямбажав нь эхнэр Азбилэг болон хамаатны дүү Самбууням нарт харуулсан юм. Ингээд Бямбажав, Самбууням нар нь надаар дамжуулж олон улсад визгүй зорчих эрхтэй ногоон паспорт гаргуулахаар болсон.  Ингээд би 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Бямбажаваас 15.000.000 төгрөгийг манай хийдэд бичээч лам ажилтай ийн хаан банкны тоот данс руу  хийлгүүлж авсан. Уг данс руу шилжүүлэхдээ тоот данснаас шилжүүлсэн байсан. Үүнээс хойш ээж Д.Эрдэнэчулууны Хаан банкны тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд тус тус 3.000.000 төгрөг нийтдээ 6.000.000 төгрөгийг авсан. Нийт 21.000.000 төгрөгийг Бямбажав, Азбилэг, Самбууням нараас авсан. Бямбажав, Азбилэг, Самбууням нараас мөнгө авсан талаар Ч.д огт хэлээгүй байсан бөгөөд 2019 оны 5-6 сарын  орчимд Ч.тай уулзаад би паспорт гаргуулахаар 3 хүнээс 21.000.000 төгрөг авчихсан бичиг баримтын хуулбар нь надад байгаа та гаргаад өгчих гэхэд Ч. нь би хөөцөлдье гээд Бямбажав, Азбилэг, Самбууням, нарын бичиг баримтын хуулбар, цээж зургуудыг нь өгсөн бөгөөд Ч.  чи надад нэг хүний 3.000.000 төгрөг нийтдээ 9.000.000 төгрөг өгнө шүү би бичиг баримтыг хөөцөлдлөө гэсэн. Үүнээс хойш хугацаа хэлээд байсан. Тэгтэл Бямбажав нь 2019 оны 9 дүгээр  сард Бямбажав нь над руу утсаар яриад эгч чинь над руу ярьж байгаад нэг хүний тийзний мөнгө гээд 1.650.000 нийтдээ 4.950.000 төгрөг авсан шүү гэж хэлсэн. эгч рүү ярьж асуусан чинь паспорт нь болчихсон тийз нь гарч байгаа гэсэн. Сүүлдээ Бямбажав, Азбилэг, Самбууням нар нь уурлаад мөнгөө буцааж нэхэх болсон юм. Миний бие Ч. эгчтэй уулзахаар хойшлуулаад байдаг болсон. Надад болон д олон улсад гаргах эрх байхгүй юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34/

гэрчээр Ч. мөрдөн байцаалтанд “Би Ө.******* нь надаар зуучлуулж 16 улсад визгүй зорчих эрхтэй виз гаргуулсан юм. Тэгсэн чинь 2019 оны 5 дугаар сард байх лам ах виз гаргуулмаар байна та яаж хийж байгаад гаргаад өгчих. Миний хувьд лам ахаасаа мөнгийг нь аваад үрчихсэн байгаа гэхээр нь чи юу яриад байгаа юм чи материалыг нь аваад ир гэсээр байгаад Азбилэг, Бямбажав, Самбууням нарын гэрэл зураг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг авсан. Энэ үедээ ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй юм. Ингээд би хөөцөлдөж эхэлсэн бөгөөд бүтэхээр шинжтэй болсон. Ингээд визийг хөөцөлдсөн чинь надад мөнгөний хэрэг гарсан бөгөөд *******д мөнгө хэрэгтэй байна гэхэд ойрын хугацаанд мөнгө олж егнө гэсээр байгаад хойшлоод байхаар нь тийзний мөнгө хэрэгтэй байна нэг хүний 1.850.000 төгрөг гэсэн. Ингээд хоёр хүний тийзний мөнгө гэж 3.300.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хаан банкны 5084360561 тоот дансаар авсан. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.650.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5084360561 тоот дансаар авсан. Миний нийт хоёр удаа 4.950.000 төгрөг л авсан өөр мөнгө аваагүй юм. Уг мөнгийг буцааж өгөхөд бэлэн байна. Миний хувьд 2019 оны 8 дугаар сарын 20, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хоёр удаа нийтдээ 4.950.000 төгрөг авсан. Азбилэг, Бямбажав, Самбууням нарын виз гаргуулах талаар Ө.******* нь 2019 оны 6 дугаар сард хандсан юм. Энэ үедээ Ө.******* нь мөнгийг нь авчихсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38/

ийн хаан банкны дугаарын данснаас М.ийн дугаарын Д.Эрдэнэчулууны дугаарын дансууд руу мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 56-58/, ийн Хаан банкин дахь дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 68-71/, М.ийн Хаан банкин дахь дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 59-64/, М., , Д.Эрдэнэчулуун нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 78-79/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гурав. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Б.Эрдэнэчулуунд “Би гэж хүнээр виз гаргуулаад Солонгос улсад ирчихсэн байна, би гэж хүнээр дамжуулаад танд виз гаргуулаад өгье, би таны өмнөөс гэж хүнтэй харилцаж байгаад визийг чинь гаргуулаад өгье” гэж итгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын хаан банкны салбар дээрээс өөрийн хаан банкны 5064811827 дугаарын данснаас 7.500.000 төгрөгийг М.ийн эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтанд “г тухайн үед буюу виз гаргуулах гэж мөнгө өгч байх үедээ таньдаг болсон. Тэрнээс биш садан төрлийн холбоо байхгүй. Харин Ө. ******* нь миний эхнэр гийн аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Би *******тэй садан төрлийн холбоо бол байхгүй. ******* нь надад хэлэхдээ би гэж хүнээр виз гаргуулаад Солонгос улсад ирчихсэн байна, гэж хүнээр дамжуулаад танд виз гаргуулаад өгье, би таны өмнөөс гэж хүнтэй харилцаж байгаад визийг чинь гаргуулаад өгье гэж хэлсэн. Би тэр үед визийг ямар байдлаар, хэдэн төгрөгөөр гаргадаг талаар *******гээс асуухад 10.000.000 төгрөгөөр гаргадаг юм би одоо танд дансны дугаар өгье тэр данс руу 7.500.000 төгрөг хийчих, би тэр мөнгөөр чинь гаргуулаад өгье гэж хэлээд гээд найзынхаа дансаар авч байсан юм. ******* нь надад хэлэхдээ бол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа, дундаас нь ямар нэгэн мөнгө төгрөг авдаггүй  гэж ярьж байсан юм. Би өөрийнхөө нэр дээр виз гаргуулах гэж байсан юм. Тэрнээс биш хэн нэгэн хүний нэр дээр виз гаргуулах гэсэн зүйл байхгүй. ******* нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн учраас мэдэж байгаа байх. тай би мөнгө нэхэх болон виз хэзээ гаргах талаар хоёр удаа уулзсан. Тэрнээс биш хамтран ажилладаг хүн байдаг эсэх талаар нарийн зүйл асуугаагүй. Би *******гээр дамжуулан гэж хүнээр Солонгос улс руу явах виз гаргуулна гэж өөрөөсөө 8.700.000 төгрөг гаргаж өгсөн. Уг мөнгийг өгөхдөө 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5064811827 тоот данснаас *******гийн өгсөн Хаан банкны гэх хүний нэр дээрх тоот данс руу 7.500.000 төгрөгийг “Захиалга 88872712, 8872-5054 ” гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 хорооллын хаан банкны салбар дээрээс шилжүүлсэн. Дахин хэсэг хугацааны дараа ******* нь холбогдоод виз чинь гарчихсан гэнэ. 2019 оны 5 дугаар сардаа багтааж явуулна гэнэ, онгоцны тийзний мөнгөө өгөөрэй гээд байна онгоцны тийзний мөнгө 1.200.000 төгрөгөө шилжүүлээрэй гээд байхаар нь *******гийн өгсөн Ч.гийн нэр дээр хаан банкны 5006328268 тоот данс руу өөрийн хаан банкны 5064811827 тоот данснаас 1.200.000 төгрөгийг “Б.Эрдэнэчулуун тийзний мөнгө” гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Баянзүрх-2 зах дээр хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Ингээд би нийт виз гаргуулна гэж 8.700.000 төгрөг өгч залилуулсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-124/

гэрч М. мөрдөн байцаалтанд “2006 оноос хойш надтай Ганданд хамт цуг сууж байсан ******* нь 2008 онд Энэтхэг улс руу сургуульд яваад нэг удаа Монголд ирээд буцаад явсан. Би яг хэдэн онд *******г лам хийхээ больсон талаар сайн мэдэхгүй байна. 2018 оны 7 дугаар сард манай эхнэр Хулан нь БНХАУ-руу сурах гэж явах үед ******* нь манай гэрт 2-3 сарын хугацаанд хамт байсан. Тэр үед ******* нь БНСУ-ын ногоон виз гаргуулаад явчхаад буцаад ирсэн бөгөөд хүнд БНСУ-ын ногоон виз захиалан өгч байна гээд хүнд мөнгө шилжүүлэх гэсэн юм. Надад данс, карт байхгүй гэж хэлээд намайг дансаа өгөөч ээ, мөнгө оруулаад буцаагаад хүн рүү шилжүүлэх гэсэн юмаа гэж гуйсан. Тэр үед ямар нэгэн зүйл бодоогүй хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед ямар учиртай мөнгө юм бэ гэж *******гээс асуухад ногоон паспортын мөнгө гэж надад хэлсэн. Тэгээд миний Хаан банкны дугаарын дансанд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5064811827 дугаарын данснаас 7.500.000 төгрөг, дугаарын данснаас 5.500.000 төгрөг тус тус хийсэн. Тэгээд миний Хаан банкны дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* нь Хаан банкны 5084360561 дугаарын данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өөрөө цувуулж аваад дуусгасан. ******* нь хүмүүст БНСУ-ын ногоон паспорт захиалж байгаа мөнгө гэж хэлж байсан, түүнээс өөр зүйл хэлээгүй, би тухайн мөнгөний талаар асууж байгаагүй. Би тухайн мөнгөнөөс хэрэглэсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-94/, М.ийн хаан банкны   дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 107, 109-113/, дансны хуулга хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 108/ Б.Эрдэнэчулуунаас М. гэх хүний хаан банкны дугаарын дансанд 7.500.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн баримт /1хх-ийн 104/, Б.Эрдэнэчулууны хаан банкны 5064811827 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 105-106/, Б.Эрдэнэчулууны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 120-121/, Д.Эрдэнэчулууны хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 66-67/, М.ийн хаан банкны  дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 59-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дөрөв. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Т.д “Би яаманд ажилладаг таньдаг эгчээрээ дамжуулж  Солонгосын виз гаргуулж байгаа юм, чамайг яаманд ажилладаг эгчдээ хамаатны хүн гээд хэлчихье, 1 хүнийг 7.500.000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай 3 сараар ирж очоод байдаг албаны виз гаргуулж өгдөг. Би өөрөө тийм гадаад паспорттай. Энэ хүмүүс дандаа миний ойр дотны хүмүүс байгаа болохоор чамайг хулхидна гэсэн асуудал байхгүй, чи санаа зоволтгүй, мөнгөө шилжүүлчих” гэж итгүүлэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 58-15 тоотод байхдаа Т.аас 7.500.000 төгрөгийг өөрийн хаан банкны дугаарын данснаас М.ийн эзэмшдэг хаан банкны дугаарын данс руу интернэт банк ашиглан шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 хохирогч Т. мөрдөн байцаалтанд “Миний бие 2019 оны 01 дүгээр сарын эхээр ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу 3 сарын хугацаатай аяллын виз хөөцөлдөх санаатай байсан юм. Яг тэр үед манай ээжийн сайн найз Оюунцэцэг манай ээжтэй дүрсээ хараад ярьж байсан бөгөөд надтай мэнд мэдээд ойр зуурын сонин асуухаар нь би “Солонгос улсын виз хөөцөлдөх” гэж байгаа талаараа хэлээд өнгөрсөн. Гэтэл маргааш нь Оюунцэцэг эгч над руу дахин залгаад манай төрсөн дүүгийн хүү ******* хүнд 7.000.000 төгрөг өгөөд Солонгос улс руу ирж очоод байдаг болсон. Би чамд фейсбүүк хаягийг нь өгье гэсний дагуу миний бие “Ми Раклэ Ман” гэсэн фейсбүүк хаягтай *******тэй холбогдоход би яаманд ажилладаг таньдаг эгчээрээ дамжуулж Солонгосын виз гаргуулж байгаа юм. Чамаас гадна ээж, ээжийн дүү хоёрын визийг гаргуулж байгаа. Чамайг би яаманд ажилладаг эгчдээ хамаатны хүн гээд хэлчихье гэсэн. Нэг хүнийг 7.500.000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай 3 сараар ирж очоод байдаг албаны виз гаргуулж өгдөг. Би өөрөө тийм гадаад паспорттай. Энэ хүмүүс дандаа миний ойр дотны хүмүүс байгаа болохоор чамайг хулхидна гэсэн асуудал байхгүй. Чи санаа зоволтгүй. Тэгээд мөнгөө шилжүүлчих юм бол 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарчихна. Би| өөрөө яг ийм виз гаргуулчихсан одоо Солонгос улсад байна. Мөнгөө явуулчхаад иргэний үнэмлэхийнхээ зургийг чатаар над руу явуулчих тэгээд л болоо гэж хэлэхээр нь би итгээд би тэгвэл виз гаргуулъя. Гэхдээ одоо бэлэн 7.500.000 төгрөг байхгүй байна. Эхний ээлжинд 5.000.000 төгрөг  байна дараа нь үлдсэн 2.000.000 төгрөгийг нь өгч болох уу  гэсэн чинь эхэндээ болохгүй гэж байснаа за чи түр хүлээж бай, би нөгөө яаманд ажилладаг эгчээсээ асуугаадахъя гэснээ удалгүй яриад за би гуйж байгаад зөвшөөрүүлчихлээ. Чи одоо мөнгөө хаан банкны дугаарын данс руу шилжүүлчих. Утгыг нь гар утас захиалга гэж явуулаарай. Учир нь наад хүн чинь яаманд ажилладаг хүн болохоор гүйлгээний утган дээр нь янзан бүрийн виз мэдүүлэх гэсэн утга байж болохгүй гэж хэлсэн. Тэгээд миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны дугаарын данснаас Мөнхбатын гэсэн нэртэй хаан банкны дугаарын данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 58 дугаар байр 15 тоот найзынхаа гэрт байхдаа 5.500.000 төгрөгийг нь шилжүүлээд. Үлдэгдэл 2.000.000 төгрөгөө 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөн адил өөрийн данснаасаа  гэсэн нэртэй данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 58 дугаар байр 15 тоот найзынхаа гэрт байхдаа тус тус шилжүүлсэн. Түүнээс хойш хэлсэн өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээхэд виз гараагүй бөгөөд үүнийг *******гээс чатаар асуухад албаны виз гаруулахад мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй байдаг. Тэрийгээ гаргуулахад хугацаа хэрэгтэй байна. 2019 оны 5 дугаар сар хүртэл одоо хүлээчихвэл виз чинь гарчихна гэхээр мөн адил итгээд 2019 оны 5 дугаар сар хүртэл хүлээгээд *******гээс асуухад та нарын виз гарчихлаа. Билетээ захиалах гэж байна. Одоо билетийн мөнгө гэж 1.200.000 төгрөгийг хаан банкны 5006328268 дугаарын данс руу шилжүүл. Утгыг нь нэрээ бичээд гар утасныхаа дугаартайгаа бичээд явуулаарай гэсний дагуу миний бие 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хаан банкны мөн адил дансаар Чулуунбатын гэсэн нэртэй хаан банкны 5006328268 дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг утга дээр нь нэр болон гар утасныхаа дугаарыг бичээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 58 дугаар байр 15 тоот найзынхаа гэрт байхдаа интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Тэгээд тухайн үед 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр явна шүү гэж хэлсэн боловч бас л бүтээгүй. Энэ талаар *******гээс асуухад та нарын паспорт чинь гарчихсан одоо баталгаажих л дутаа байна гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл янз бүрийн юм ярьж хойшлуулсаар байна. Сүүлдээ *******гийн хаана байгаа талаар яаманд ажилладаг эмэгтэй гэх д холбогдох визтэй холбоотой хэргүүд бусад цагдаагийн газар хэлтсүүдэд шалгагдаж байгааг мэдээд худлаа гэдгийг нь ухаараад цагдаад өргөдөл гаргаж ирж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 176-177/ болон Т.аас М.ийн  хаан банкны дугаарын дансанд 2.000.000, 5.500.000 төгрөгийг тус тус интернэт банкаар шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 188-189/,

Т.аас Ч.гийн хаан банкны 5006328268 дугаарын дансанд 1.200.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 190/, Т.ын хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 223-225/, Т.ын Хаан банкин дахь дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 199-200/, Ч.гийн Хаан банкин дахь 5006328268 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 192, 193-194/, М.ийн Хаан банкин дахь дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 195-198/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Тав. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Б.д “Дипломат паспорт гаргаж өгнө, өмнө нь гаргаж өгч байсан туршлагатай ШШГЕГ-т таньдаг эгч ажилладаг, тэр гаргаж өгдөг юм, нэг удаа гаргуулахад 5.000.000 төгрөг өгдөг, эхний ээлжинд 3.000.000 төгрөг өг, паспорт чинь гарна, найдвартай итгээд хүлээж бай, тийзний захиалгаа баталгаажуулъя” гэж хэлж итгүүлэн 2019 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Урт цагаан” худалдааны төвийн хажууд Б.гаас дүү ор дамжуулан өгсөн 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 540.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 480.000 төгрөг нийт 3.020.000 төгрөгийг Б. нь өөрийн оршин суух Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Наран гудамж 7-43 тоот гэрээсээ интернэт банк ашиглан өөрийн хаан банкин дахь дугаарын данснаас шилжүүлснийг хаан банкин дахь С.Батхуягийн эзэмшдэг дугаарын, Н.Сонинбаатарын эзэмшдэг дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б. мөрдөн байцаалтанд “Би 2019 оны 8 дугаар сард найз Урангоогоор холбогдон танилцсан юм. Би *******тэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Урангоо над руу залгаад Лхагваа гээд таньдаг хүн байна, чи Солонгос руу ажил хиймээр байна гэж байсан энэ хүнтэй нэг яриад үзэх үү гээд надад дугаарыг нь өгсөн. Би өөрөө Лхагваа гэх хүнтэй ярихад Лхагваа нь дипломат паспорт гаргаж өгнө, өмнө нь гаргаж өгч байсан туршлагатай ШШГЕГ-т таньдаг эгч ажилладаг, тэр гаргаж өгдөг юм. Би өмнө нь өөрөө бас гаргуулж байсан. Нэг удаа гаргуулахад 5.000.000 төгрөг өгдөг, хэрэв хугацаандаа буцаж орж ирвэл 2 дахь удаагаа гаргах тохиолдолд ямар ч мөнгө авахгүй, нийт 3 удаа паспорт гаргаж өгөх боломжтой. Би өөрөө анх удаа гарахдаа 8.000.000 төгрөг өгч байсан. Одоо би 2 дахь удаагаа гарах гэж байна, ямар ч мөнгө нэмж өгөөгүй гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Би аль эртнээс Солонгос улс руу явах хүсэлтэй байсан. Хэрвээ үнэхээр тийм боломж байвал би бас паспорт гаргуулъя гэж хэлэхэд эхний ээлжинд 3.000.000 төгрөг өг гэхэд надад одоо 2.000.000  төгрөг өгөх л боломж байна гээд 2.000.000 төгрөг өгөхөөр ярьсан...Би ******* гэх хүнд эхлээд 2019 оны 9 дүгээр сард өөрийн дүү болох Солонгоор дамжуулан 2.000.000 төгрөгийг урт цагаан худалдааны төвийн орчим уулзаж бэлнээр өгсөн ба мөнгө өгөх үедээ ******* гэх хүний иргэний үнэмлэхийн хуулбарын ард хэсэгт гарын үсэг зуруулан өгсөн. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 540.000 төгрөгийг өөрийн гэр болох Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг наран гудамж 7-43 тоотоос өөрийн Хаан банкны гэсэн данснаас *******гийн өгсөн 502657610 гэсэн данс руу шилжүүлсэн. Үүний дараа мөн адил өөрийн гэр болох Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг наран гудамж 7-43 тоотоос 480.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******гийн өгсөн гэсэн хаан банкны данс руу өөрийн хаан банкны гэсэн данснаас явуулсан. Ингээд би нийтдээ 3.020.000 төгрөгийг өгсөн ба урд нь *******д зээлүүлж байсан 60000 төгрөгтэй нийлээд 3.080.000 төгрөг авах ёстой ба би ******* бага багаар олон мөнгө зээлж байсан учир бусад зээлж байсан мөнгөнүүдээ санахгүй байн. Би ******* гэх хүнээс нийт 3.080.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 213-214, 186/

гэрч мөрдөн байцаалтанд  “...Би ******* гэх хүнд бэлнээр мөнгө өгсөн. Манай төрсөн эгч болох Солонгос улс руу явах гээд хүнд урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг өгөх ёстой юм чи тэр хүнд 2.000.000 төгрөг өгчих гэж хэлээд манай нөхөр болох Золбоогийн хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд манай эгч надад ******* гэх хүний дугаар болох гэсэн утасны дугаарыг өгсөн ба би тухайн хүнтэй утсаар ярьж мөнгөө яаж авах вэ гэж асуухад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Урт цагааны ойролцоо уулзъя гэж хэлэхээр нь би дансаар чинь шилжүүлчихэд болох уу гэж асуутал мөнгөө бэлнээр авч ирээд өгчих гэж хэлээд би мөнгөө бэлнээр авч нөхөр Золбоогийн хамтаар 2019 оны 9 дүгээр сарын эхээр урт цагааны ойролцоо уулзаж бэлнээр өгсөн ба мөнгө өгөхдөө ******* гэх хүний иргэний үнэмлэхийн хуулбарын ард хэсэгт мөнгө хүлээн авсан утга бүхий гарын үсэг зуруулан өгсөн. Би мөнгөө өгөхдөө ямар нэг асуудал байхгүй биз дээ гэж асуухад зүгээр танай эгчид миний фейсбүүк хаяг байгаа танай эгч бүгдийг мэдэж байгаа би бүх юмаа бичээд өгье гэж хэлээд иргэний үнэмлэхийнхээ ард хэсэгт 2.000.000 төгрөг хүлээн авлаа гэж бичиж өгөөд мөнгө авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 116/

гэрчээр Ө.******* мөрдөн байцаалтанд “Би гэх хүнээс 2019 оны 10 сарын 18-ны гэсэн хаан банкны дансаар 540.000 төгрөгийг авсан ба би Батхуяг гэх хүнийг сайн танихгүй тухайн өдөр би таксинд сууж явж байгаад Батхуяг гэх хүний машинд суугаад таны данс руу мөнгө хийгээд авч болох уу гэхэд зөвшөөрч би данс руу нь Б.гаас мөнгө хийлгүүлж бэлнээр тухайн хүний картыг нь ашиглан АТМ-ээс авсан. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хаан банкны гэсэн дансаар 480.000 төгрөгийг Сонинбаатар гэх хүний дансыг ашиглан авсан бөгөөд Сонинбаатар гэх хүн нь Дэнжийн 1000-н цагаан байрны ойролцоо интернэт тоглоомын газарт ажилладаг ах байсан бөгөөд би таны данс руу мөнгө хийгээд авч болох уу гэж асуухад зөвшөөрч би гаар мөнгө хийлгүүлж тухайн мөнгөнүүдийг авсан. Би эдгээр мөнгөнүүдийг хэрэглээндээ бүгдийг нь зарцуулчихсан. Мөн би 2019 оны 9 сарын дунд үед гаас авсан гэх 2.000.000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулчихсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 115/  болон Б.гийн хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 105-106/, Ө.******* нь ос 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэж өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын ард гараар бичиж өгсөн гэсэн тэмдэглэл /2хх-ийн 107/, С.Батхуягийн эзэмшдэг дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 141, 142-153/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Ө.******* удаа дараагийн үйлдлээр “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул        мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Ө.******* 2018 оны 7  дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлхи хугацаанд нэр бүхий хохирогчдод буюу хохирогч *******т “Миний таньдаг эгч Солонгосын Элчин Сайдын яаманд ажилладаг ногоон паспорт гаргуулж өгнө” гэж хэлж удаа дараагийн үйлдлээр 3.500.000 төгрөгийн, хохирогч , нарт “Олон улсад визгүй зорчих эрхтэй 5 жилийн хугацаатай ногоон паспортыг өөрийн танил хүнээр гаргуулж өгнө” гэж хэлж т 14.000.000 төгрөгийн, д 7.000.000 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэчулуунд “Би гэж хүнээр виз гаргуулаад Солонгос улсад ирчихсэн байна би таны өмнөөс тай харилцаж байгаад визийг чинь гаргуулаад өгье” гэж хэлж 2.000.000 төгрөгийн, хохирогч Т.д “Яаманд ажилладаг таньдаг эгчээрээ дамжуулж Солонгосын виз гаргуулж байгаа” гэж хэлж 2.000.000 төгрөгийн, хохирогч Б.д “ Дипломат паспорт гаргаж өгнө”  гэж хэлж 3.020.000 төгрөгийн буюу нийт 31.520.000 хохирол учруулсан байна.

Ө.******* амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр аливаа улс орны визийг хууль бус аргаар гаргах ямар ч боломжгүйг мэдсээр байж хохирогчдын гадаад улсад ажиллаж амьдрах хүсэл сонирхолыг далимдуулан  тэдгээрийн мөнгийг удаа дараа бэлнээр болон бусдын дансаар шилжүүлэн авсан дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжүүдийг бүрэн хангасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.       

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ө.*******д шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “450.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар санал дүгнэлт гаргалаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.*******гийн хувийн байдалтай холбогдох урьд ял шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогч нарт учруулсан хохиролын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрхи санал дүгнэлтийг шүүгдэгч Ө.******* удаа дараагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогч т 5.000.000 төгрөг,  хохирогч д 3.500.000 төгрөгийн төлөх төлбөртэй байдлуудыг харгалзаж хүлээн аваагүй болно.

Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтууд, шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, саналыг үндэслэн шинжлэн судлахад шүүгдэгч Ө.******* залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 31.520.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирогч нарт мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нийт 23.000.000 төгрөгийг төлсөн байна.  Одоо төлөгдөөгүй үлдсэн 8.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гээс гаргуулж хохирогч т 5.000.000 төгрөг,  хохирогч д 3.500.000 төгрөг олгох нь зүйтэй.

Хяналтын прокурор  2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай  дугаартай тогтоолоороо  Ч.д холбогдох дугаартай хэргээс Ө.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан байна. /2хх-ийн 02-05/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах”-аар заасан зохицуулалтын хүрээнд прокурор нь яллагдагч Ч.д холбогдох хэргээс Ө.*******д холбогдох хэргийг тусгаарлаж шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ө.*******д Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан болохыг дурьдаж байна.

Яллах дүгнэлтийн хавсралтанд Ө.*******гийн дугаарын ногоон өнгийн гадаад паспорт нэг ширхэгийг хураан авч эрүүгийн дугаартай хэрэгт хавсаргасан болно гэжээ. /Ч.д холбогдох хэрэгт хавсаргагдсан/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. **************ын *******г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гээс нийт 8.500.000  төгрөг гаргуулж хохирогч т 5.000.000 төгрөг,  хохирогч д 3.500.000 төгрөг олгосугай.

5. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, прокурорын тогтоолоор Ч.д холбогдох эрүүгийн дугаартай хэргээс шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн 2105000000136 дугаартай хэрэг тусгаарлагдаж ирсэн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсаныг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ