Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/374

 

                  

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000240308 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 25-нд Сүхбаатар аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийн 12б ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Саруул тэнгэр 101 дүгээр байрны  72 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЛЮ02312532/ ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын ******* тоотод оршин суух хохирогч *******ийн гэрээс Самсунг галакси А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “ Би гар утсыг нь авсан. Харин бэлэн мөнгө, монетон бөгж бол аваагүй. Би 12 дугаар ангид сурдаг болохоор орлого олох боломжгүй. Боломжоороо гар утасны хохиролыг  төлж барагдуулна. ******* ахад дансаар нь 50000 төгрөг өгсөн.” гэв.

Xавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтанд “2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед гэр рүүгээ орж явахад шатан дээр нэг өндөр эрэгтэй хүүхэд уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь яасан миний дүү гээд асуусан чинь би байрнаасаа хөөгдчихсөн 7 хоног хоол ундгүй орцонд хөлдөж үхэх гээд явж байна ахаа гэсэн. Тэгэхээр нь өрөвдөөд гэртээ оруулаад хоол цай өгөөд байж байсан чинь ахаа би утсаа цэнэглэчихье гэсэн. Тэгээд утсаа цэнэглээд манайд цаг гаруй суусан. Тэгээд сууж байх үед нь би 00 ороод байж байтал хаалга онгойж дуугарахаар нь нойлоосоо гартал гараад доошоо гүйчихсэн. Тэгээд би ширээн дээр байсан эд зүйлээ шалгатал миний А51 маркийн гар утсыг, 5.83 сорьцтой монетон бөгж, цүнхэнд байсан 800.000 төгрөгийг аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07/

Гэрч ******* мөрдөн байцаалтанд “ Уг гар утасны дугаарыг анх 2018 онд миний ээжийн төрсөн дүү болох Энхбаяр ах миний нэр дээр худалдаж авч өгч байсан. Тэгээд би энэ дугаараа 2018 оноос хойш 2020 оны 11 дүгээр сар хүртэл барьсан. 2020 оны 11 дүгээр сарын эхэнд миний гар утас эвдэрч уг гар утасны дугаарыг найз залуу болох *******д өгч тэрээр уг гар утасны дугаарыг барих болсон. Надад огт тийм зүйл ярьж байгаагүй. Хамгийн сүүлд оны өмнө надад гар утастай болсон гэж хэлж байсан. Тэгж хэлсэнийхээ нилээн дараа нь фейсбүүкийн чатаар чам руу хүн залгаж 94251296 дугаарыг мэдэх үү гэж асуувал мэдэхгүй хаяад удаж байгаа гэж хариулаарай гэж хэлж байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/           

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би Мишээл Экспогийн тэнд пс тоглоом тоглож байсан чинь над руу Өнөмөнх Мөнхөө гэх фейсбүүк хаягаас сайн уу, танилцъя завтай байгаа бол хүрээд ирээч гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би 02 цагийн дараа яваад очъё гээд хаана очих вэ гэхэд Богд Ар хороолол дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би өдөр 14 цагийн үед Богд Ар хороолол дээр ирээд тухайн чат бичсэн хүний гар утас руу нь залгаад ирчихлээ гэсэн чинь гэрт ороод ир гэсэн. Тэгээд орсон чинь нэг ах байсан. Өөрийгөө ******* гэж танилцуулаад хийдэг ажлынхаа талаар яриад ажлын үнэмлэхээ надад үзүүлсэн. Тэгээд юм яриад сууж байтал тэр ах архи гаргаж ирсэн. Би уухгүй гэсэн чинь уучих гээд байсан. Тэгээд би 2 тэр шилтэй архийг нь дуустал нь уугаад тэр ах надад 4000 төгрөг өгөөд дэлгүүрээс тамхи аваад ир гэсэн. Тэгээд би гарч дэлгүүр орж тамхи аваад буцаад орж ирээд 30 орчим минут сууж байтал манай найз над руу залгаад заал авч байна хүрээд ирээч гэсэн. Тэгээд би ******* ахаас унааны мөнгө байвал өгөөч гэсэн чинь надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би гарлаа гэсэн чинь намайг коридор руугаа дөхүүлж өгсөн. Тэгээд би гутлаа өмссөн чинь гутлан дотор нэг утас байсан. Тухайн үед би тэр утсыг оймсныхоо түрийнд хийгээд гутлаа өмсөөд явсан. Тэгээд найз руугаа явах гэснээ архи уучихсан байсан учир найз охиныхоо гэрт очсон. Тэгээд би маргааш нь гадагшаа гараад нөгөө ахын гэрээс авсан утсаа Тэди төвийн гадаа зогсож байдаг хүмүүст 600.000 төгрөгөөр зараад оронд нь өөртөө шинэ утас авсан. Би *******ийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо байхгүй. Би фейсбүүкийн баясексуал групп-т байдаг юм. Тэндээс ******* гэх хүн намайг хараад над руу чат бичсэн. Би эрэгтэй эмэгтэй хоёуланг нь сонирхдог.  Тэр ахыг чат бичихээр нь би очиж уулзахаар болсон юм.  Гар утсыг нь бол ******* ахын гэрээс гарахдаа гутлан дотор уначихсан байхаар нь аваад гарсан.  Харин бэлэн мөнгө болон монетон бөгж хулгайлсан гэдэг нь худлаа. Тийм асуудал байхгүй.  Тэр хулгайлж авсан галакси А51 маркийн гар утсыг би Теди дээр гар утас авдаг хүнд 600.000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө өөртөө гар утас авсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/

 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Samsung A51 гар утас 700.000 төгрөг, монетон бөгж 848.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 38-39/

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 34-35/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын ******* тоотод оршин суух хохирогч *******ийн гэрээс Самсунг галакси А51 маркийн гар утсыг хүс хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Тэгээд би гутлаа өмссөн чинь гутлан дотор нэг утас байсан. Тухайн үед би тэр утсыг оймсныхоо түрийнд хийгээд гутлаа өмсөөд явсан. Тэгээд найз руугаа явах гэснээ архи уучихсан байсан учир найз охиныхоо гэрт очсон. Тэгээд би маргааш нь гадагшаа гараад нөгөө ахын гэрээс авсан утсаа Тэди төвийн гадаа зогсож байдаг хүмүүст 600.000 төгрөгөөр зараад оронд нь өөртөө шинэ утас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/, хохирогч *******ийн “...Тэгээд сууж байх үед нь би 00 ороод байж байтал хаалга онгойж дуугарахаар нь нойлоосоо гартал гараад доошоо гүйчихсэн. Тэгээд би ширээн дээр байсан эд зүйлээ шалгатал миний А51 маркийн гар утсыг, 5.83 сорьцтой монетон бөгж, цүнхэнд байсан 800.000 төгрөгийг аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч *******ын “...миний гар утас эвдэрч уг гар утасны дугаарыг найз залуу болох *******д өгч тэрээр уг гар утасны дугаарыг барих болсон...оны өмнө надад гар утастай болсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, эд зүйлийн үнэлгээний “...Samsung A51 гар утас 700.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 38-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн гэрт согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж гэрээс нь гарч явахдаа хохирогчийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung A51 маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******г “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа  зэргийг тус тус  харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хохиролын талаар:

Мөрдөн байцаалтын явцад хохирогч ******* “...миний самсунг А51 маркийн гар утсыг, 5.83 сорьцтой монетон бөгж, цүнхэнд байсан 800.000 төгрөгийг аваад явчихсан байсан...” гэж мэдүүлжээ. /хх-ийн 06-07/,    

Энэ хэргийн хохирогч *******өд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах удаа дараа утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 874 дугаартай шүүгчийн захирамжаар  хохирогчийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдсэний дагуу хохирогч ******* тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 14.02 минутанд ирж 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 16.00 цагт товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг  зурсан атлаа шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хохирогч  ******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан...” гэж заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй болно.

Хяналтын прокурор яллагдагч *******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 2021 оны 4 сарын 09-ний 52 дугаартай прокурорын тогтоолоор “хохирогч *******ийн гэрээс Самсунг галакси А51” маркийн гар утас, монетон бөгж, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.548.000 төгрөгийн хохирол учруулсан” гэснийг  өөрчлөн “хохирогч *******ийн гэрээс Самсунг галакси А51”  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 79-80/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж хохирогч *******ийн эзэмшлийн самсунг А51 маркийн гар утсыг  хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөгдсөн 50000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 650.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч *******өд олгохоор  шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 650.000 төгрөг гаргуулж хохирогч *******өд олгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ