Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0114

 

 

                    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл,  132 дугаар зүйлийн 132.5, 132 дугаар зүйлийн 132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон овогт *******, Боржгин овогт *******  нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 01-р сарын 26-ны өдөр төрсөн хүү *******г эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

            3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 01-р сарын 26-ны өдөр төрсөн хүү *******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг *******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зөвхөн цалингаас өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгэх орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар *******г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг *******д даалгасугай.

            6.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

             7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг  иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

            8.******* нэхэмжлэлийн шаардлагаас дундын эзэмшлийн эд хөрөнгө хуваах тухай хэсгээс татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

            9.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гаас 70.200 төгрөг гаргуулан *******д олгосугай.

10.Монгол Улын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч *******гаас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 28.482 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулсугай.

            11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш *******, ******* нар  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            13.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА