Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

    2021       05          21                                  2021/ШЦТ/612

 

 

  

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч Д.Агар,

шинжээч И.Базаррагчаа,

хохирогч Ц.Баярсайхан, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00368 0293 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн, 28 дугаар хороо, Хужирбулан 55-2010 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2912 дугаартай шүүгчийн захирамжаар 55 хоног хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд Хьюндай Соната-6 маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 93-39 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөн 00-25 УНМ улсын дугаартай “Тоёота Круон” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж жолооч 93-39 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Хохирогч Ц.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө баруунаас зүүн тийшээ гэр рүүгээ харьж явсан. Би гэр рүүгээ ордог замын уулзвар дээр эргэх дохио өгөөд зогсож байхад өөдөөс Сонота маркийн авто машин ирж мөргөсөн. Тэгэхэд миний машин бүтэн эргээд зогссон. Мөн би машинаасаа гарч чадахгүй байхад хажуугийн хүмүүс намайг гаргаж замын хажууд хэвтүүлсэн. Тэр хавиар явж байсан 103 эмч нарын намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би нурууны хугаралтай, энэ нь цаашид мэдрэлд нөлөөлж суумгай болох магадлалтай гэж оношлогдсон. Тиймээс тэр орой нь шууд бүтэн унтуулгатай хагалгаа хийсэн. Би тухайн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Мөн дүүргийн эмнэлэгт 3 сар эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бага хэмжээний нөхөн төлбөр авсан. Би сарын 1.000.000 төгрөгийн цалин авдаг. Үүний зөрүү 2.052.209 төгрөгийг яллагдагчаас нэхэмжилж байна. Эмчилгээний зардал, ор хоногийн зардал гээд 1.975.982 төгрөг, автомашины үнэлгээ 6.175.000 төгрөг, нийт 10.203.191 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шинжээч И.Базаррагчаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэгдүгээрт зам тээврийн ослын бүдүүвч зураг дээр А цэг гэж байгаа. Тэр А цэг нь цаанаас ирж байсан “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийж байсан урсгалд байсан. Тэр хэмжээг хэмжсэн. Замын өргөний хэмжээ байгаагүй тул мөрдөгч рүү утсаар ярьж хэмжүүлсэн. Ингээд замын өргөний хэмжээг мэдэж авсан. Мөн замыг хоёр хуваахаар нэг урсгалын өргөн гардаг. Түүнчлэн А цэгээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл ямар зайтай вэ гэдгийг тогтоосон бөгөөд 1.5 метр гэж гарсан байх. Тэр хэмжээг “Приус-20” маркийн автомашины өргөнтэй харьцуулаад, “Приус-20” маркийн автомашины мөргүүлсэн цэгийг А цэгтэй харьцуулахад “Приус-20” маркийн автомашин эсрэг урсгал руу ороогүй байсан. Энэ хоёр машины мөргөлдсөн цэг нэг урсгалд байсан. Өөрөөр хэлбэл А цэг гэж ганцхан цэг биш. Тэр газар барагцаа болгож авч буй цэг. Тухайн авто осол “Приус-20” маркийн автомашины явж байгаа урсгалд гарсан буюу “Соната-6” маркийн автомашин урсгалыг сөрж орж ирээд мөргөсөн байгаа юм. Хамгийн бага хурдыг тодорхойлох боломжтой. Гэхдээ тэр хурд нь маш бага гарна. Мэргэжлийн бус хүмүүс хараад ойлгодоггүй. Учир нь хурд нь бага юм шиг гардаг. Тоормосны зам 26 м байсан. Тэгэхээр хамгийн бага хурд нь 68 км/цаг байна. Энэ хурд дээр “Приус-20” маркийн автомашиныг мөргөхөд зарцуулсан энерги, “Приус-20” маркийн автомашины хэв гажилтад орсон энерги, “Соната” маркийн автомашины хэв гажилтад орсон энерги, “Тоёота кроун” маркийн автомашиныг мөргөсөн энерги, түүнд шингэсэн энерги, мөн хашаа мөргөсөн энерги зэргийн тооцоод үзэхээр хамгийн бага хурд нь 80 км цаг түүнээс дээш гарна. Гэхдээ би үүнийг дүгнэлтдээ тусгаагүй. Учир нь би бүрэн тооцоог хийж чадахгүй, боломжгүй. Мөн “Соната” маркийн тээврийн хэрэгслийн жолооч мөргөсний дараа ямар үйлдэл хийсэн нь тодорхойгүй. Эхлээд тоормосоо гишгээд машиныг мөргөчихөөд зарим хүмүүс хаазаа гишгэдэг ч тохиолдол байдаг. Би энэ аргаар энэ хоёр тээврийн хэрэгслийн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бэ гэдгийг тодорхойлсон” гэв.    

Хохирогч Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 93-39 УНӨ улсын дугаартай автомашинаар гадуур такси үйлчилгээнд явж байгаад гэртээ харих гээд шөнө 00 цагийн үед санагдаж байна Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан руу явах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад гэрийнхээ харалдаа ирээд зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд бараг зогсох шахуу хурдтай явж байгаад замаа харахад машин байгаагүй. Тэгэхээр нь зүүн гар тийш эргэх гээд бага зэрэг хазайгаад өөдөөс гэнэт машин гарч ирээд миний машины урдаас сөрж орж ирээд мөргөсөн. Осол болох үед хэсэг болсныг санахгүй гэнэт л хүмүүс шуугилдаад намайг машинаас өргөж гаргасан. Тэнд басйан хүмүүс цагдаа, түргэн дуудаад удаагүй түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсний дагуу үзүүлж нарийн шинжилгээ өгөхөд нурууны яс хугарсан гээд хүзүү, нурууны тасагт хэвтэн эмчлүүлж 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нурууны яс хадуулах хагалгаа хийлгэж эмчлэгдэж байгаад гарсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47/,

Иргэний нэхэмжлэгч О.Энх-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Тоёота кроун маркийн 00-25 УНМ улсын дугаартай машинаар ажил руугаа очихоор Гачууртын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байхад миний машины урд саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашин хурдаа сааж зүүн гар тийш эргэх дохио өгөөд бараг зогсох шахуу болохоор нь давхар хурдаа сааж тэр машинаас нилээн зайтай явж байхад саарал өнгийн приус-20 маркийн автомашин зүүн гар тийш эргэх гээд хагас эргэж зогсох үед цаанаас эсрэг эгнээнд явж байсан Соната-6 маркийн автомашин ирж мөргөхөд миний урд зогсож байсан саарал өнгийн приус-20 маркийн автомашин бүтэн эргээд миний машины зүүн урд хэсэгт зүүн хойд хэсгээр мөргөж зогссон. Тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч холбогдох байгууллагад нь мэдэгдсэний дагуу саарал өнгийн приус-20 маркийн автомашины жолоочийг түргэний эмч ирж үзээд авч явсан. Би маргааш нь өөрийн автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулж материал хавсаргаж өгсөн байгаа гэхдээ одоогийн байдлаар миний хохирол барагдаагүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,

Гэрч О.Энх-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 12-13нд шилжих шөнө 00 цаг 00 минут өнгөрч байхад 00-25 УНМ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашинаар Улиастайн уулзвараас ертөнцийн зүгээр зүүн тийш Хужирбулан чиглэлийн замаар явж байхад миний урд талд саарал өнгийн 93-39 УНӨ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин явж байгаад зүүн гар тийш эргэх дохио өгөөд хурдаа сааруулсан зүүн гар тийш хагас хазайж байгаа харагдсан. Би араас нь хурдаа сааруулаад зүүн гар тийш эргэхийг нь  хүлээгээд удаан явж байхад гэнэт эсрэг урсгалаас саарал автомашин орж ирээд миний урд явж байсан Тоёота приус-20 маркийн автомашиныг мөргөөд замын урд талын төмөр хашлага мөргөж зогссон. Харин саарал өнгийн  Тоёота приус-20 маркийн автомашин хөндлөн болж миний машины урд талыг зүүн талын хойд хаалганы хэсгээр мөргөж эсрэг урсгал руу харж зогссон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

Гэрч Н.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Зан байдлын хувьд уг нь их л даруу, төлөв зантай байсан сүүлийн үед зан ааш нь ширүүн болоод байгаа тал анзаарагдаад байгаа. Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр фэйсбүүк хаягаар машин зарна гэсэн зарын дагуу БНСУ-д ажиллаж амьдардаг гээд эмэгтэйтэй ярьж Монголд байсан дүүгээр нь дамжуулан засвар хийх шаардлагатай эвдрэлтэй автомашиныг 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед машины нэрийг шилжүүлэх гэхээр хүн нь гадаадад амьдардаг болохоор болохгүй байсан. Одоо энэ машиныг манай дүү М унадаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №7029 дугаартай дүгнэлт:

1. Ц.Баярсайханы биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

мэдүүлэг /1хх-ийн 52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №3278 дугаартай дүгнэлт:

1. Sonata-6 маркийн автомашины тоормосны гэх мөр нь тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын тоормосны мөр биш тул дээрх мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

2. Дээрх тээврийн хэрэгслүүдийн жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх нь ШШТХ-ийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад ШУ-ны арга хэрэгсэл ашиглах хариулах боломжгүй бол” гэсэн заалтын дагуу автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 59-60/,

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/21-5 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт:

  1. Тоёота Приус 20 маркийн 93-39 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Ц.Баярсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна.
  2. Хьюндай Соната 6 маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан “осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдийн гэмтсэн байдал зэргээр тогтоогдож байна.
  3. Тоёота Кроун маркийн 00-25 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Энх-Амар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /1хх-ийн 222-224/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 12-13нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад ах Бат-Оргилын эзэмшлийн Хьюндай соната-6 маркийн 51-92 УНС улсын дугаартай автомашинаар Гачууртаас хот руу орох чиглэлд явж байхад Хужирбулангийн тэнд миний урдаас явсан автомашин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхээр нь тоормоз гишгэсэн боловч зогсоогүй. Тэгэхээр нь тэр машиныг мөргөхгүйн тулд зүүн тийш дарсан боловч тэр машиныг мөргөж замын урд талын төмөр хашлага мөргөж зогссон. Харин миний машинд мөргүүлсэн саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины зүүн хойд хэсэгт араас нь явсан хар өнгийн Тоёота кроун маркийн автомашин мөргөснөөс Тоёота приус-20 маркийн автомашин буцаж эргээд зогссон байсан. Би машинаас буугаад очиход кроуны жолооч цагдаа, түргэн тусламж дуудсан удаагүй түргэний эмч ирээд Тоёота приус-20 маркийн автомашины жолоочийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 150-151/,

Прокурорын тогтоол /1хх-ийн 4/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 48/, албан тоот болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30, 64-68/, хохирлын баримт /1хх-ийн 22-26/, тээврийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 112/, мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 143/, Хас үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 87-97/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 195-199/, шийтгэх тогтоол /1хх-ийн 116-119, 121-128/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 105/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 114/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд Хьюндай Соната-6 маркийн 51-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 93-39 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл мөн 00-25 УНМ улсын дугаартай “Тоёота Круон” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж жолооч 93-39 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан болох нь

Хохирогч Ц.Баярсайханы: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 93-39 УНӨ улсын дугаартай автомашинаар гадуур такси үйлчилгээнд явж байгаад гэртээ харих гээд шөнө 00 цагийн үед санагдаж байна Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан руу явах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад гэрийнхээ харалдаа ирээд зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд бараг зогсох шахуу хурдтай явж байгаад замаа харахад машин байгаагүй. Тэгэхээр нь зүүн гар тийш эргэх гээд бага зэрэг хазайгаад өөдөөс гэнэт машин гарч ирээд миний машины урдаас сөрж орж ирээд мөргөсөн. Осол болох үед хэсэг болсныг санахгүй гэнэт л хүмүүс шуугилдаад намайг машинаас өргөж гаргасан. Тэнд басйан хүмүүс цагдаа, түргэн дуудаад удаагүй түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсний дагуу үзүүлж нарийн шинжилгээ өгөхөд нурууны яс хугарсан гээд хүзүү, нурууны тасагт хэвтэн эмчлүүлж 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нурууны яс хадуулах хагалгаа хийлгэж эмчлэгдэж байгаад гарсан ...”  гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарын: “...2020 оны 6 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Тоёота кроун маркийн 00-25 УНМ улсын дугаартай машинаар ажил руугаа очихоор Гачууртын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байхад миний машины урд саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашин хурдаа сааж зүүн гар тийш эргэх дохио өгөөд бараг зогсох шахуу болохоор нь давхар хурдаа сааж тэр машинаас нилээн зайтай явж байхад саарал өнгийн приус-20 маркийн автомашин зүүн гар тийш эргэх гээд хагас эргэж зогсох үед цаанаас эсрэг эгнээнд явж байсан Соната-6 маркийн автомашин ирж мөргөхөд миний урд зогсож байсан саарал өнгийн приус-20 маркийн автомашин бүтэн эргээд миний машины зүүн урд хэсэгт зүүн хойд хэсгээр мөргөж зогссон. Тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч холбогдох байгууллагад нь мэдэгдсэний дагуу саарал өнгийн приус-20 маркийн автомашины жолоочийг түргэний эмч ирж үзээд авч явсан. Би маргааш нь өөрийн автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулж материал хавсаргаж өгсөн байгаа гэхдээ одоогийн байдлаар миний хохирол барагдаагүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 8.462.981 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баярсайханд 7.997.981 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарт 465.000 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэв.

Хохирогч Ц.Баярсайханы ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь он сар өдөр засвартай байх тул шүүх гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна гэж үзсэн болно.

Мөн хохирогч Ц.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б. Мг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн урьд цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /184 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 116 /нэг зуун арван зургаа/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар *******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлс хийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гаас нийт 8.462.981 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баярсайханд 7.997.981 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энх-Амарт 465.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хохирогч Ц.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР