| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч . овогт А-д холбогдох 2134000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, . овогт . А, 1978 оны 01 сарын 01-ны өдөр Баян-өлгий аймгийн Толбо 6-р баг Бураат гэх газар төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-өлгий аймгийн Толбо сумын 6-р багт засаг захиргааны бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлтийн хургант 53 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд;
1.Баян-өлгий аймгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3, 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 08 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг, Улсын Дээд шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай магадлалаар 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн,
2.Налайх дүүргийн Шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
3.Баян-өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 233 дугаар зүйлийн 233.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан,
4.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч А нь Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Цагаантолгой гэх газарт 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Дамбадаржаагийн ногоон тэжээлийн талбайд манаачаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан талбайгаас 300 боодол ногоон тэжээл завшиж 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч А нь Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Цагаантолгой гэх газарт 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Дамбадаржаагийн ногоон тэжээлийн талбайд манаачаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан талбайгаас 300 боодол ногоон тэжээл завшиж 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Дамбадаржаагийн: “Би Төв аймгийн Сэргэлэн Хөшиг 3-р багийн нутаг "Цагаан толгой” гэх газар 87 га талбайд ногоон тэжээл тариалдаг юм. 2020 оны намар 09 сарын 20-ны өдрөөс 11 сарын 04-ны өдрийг хүртэл тухайн талбай дээрээсээ 12000-13000 боодол ногоон тэжээл хураан авсан юм. Манай талбайн манааxаар А гэх залуу ганцаарaa ажилладаг юм. 2021 оны 01 capaac 2021 оны 04 сарын 11-ны өдрийн хугацаанд 300 орчим боодол ногоон тэжээл дутаад байгаа юм. Шөнийн цагаар болон өдрийн цагаар хүмүүс ирж ногоон тэжээл авах үед манай манааж А гэх залуу илүү ачиж өгөөд явуулчихдаг байсан. Миний мэдэж байгаагаар 2 боодол, 4 боодол, 16 боодол 15 боодлыг хүмүүст илүү ачиж өгөөд явуулсан байсан. 2021 оны 04 сарын 11 өдрийн 02 цаг 30 минутын үед аймагт гэртээ байж байтал А ойр ойрхон залгаад ирж байгаа юм уу гээд байхаар нь сэжиг төрөөд удалгүй яваад очтол 36-56УНК улсын дугаартай, NAVARA маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залууд 15 боодол өвс ачуулаад зогсож байсан. А 2020 оны 04 сараас хойш манайд ажиллаж байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоогоос сар орчмын өмнө Төв аймгийн Зүүндэлгэр гэх газар оршин суух Баярсайхан гэдэг хүнд 16 боодол ногоон тэжээл ачиж өгч явуулсан байсан. 2021 оны 04 сарын 11-ны өдөр Ж.Болдбаатар гэх залууд 15 боодол ногоон тэжээл мөн ачиж өгч явуулсан байсан. Өөр хэн гэдэг хүнд, хэдэн тооны ногоон тэжээл ачуулсан талаар мэдэхгүй байна. Ойролцоогоор 300 орчим ногоон тэжээл дутаад байгаа. Аэд тухайн талбай дээр хураалттай байгаа тэжээлийг тоолж хүлээлгэж өгөөгүй, бас гэрээ байгуулаагүй. Би Аэд сард 700.000 төгрөгний цалин өгдөг. Боодол тус бүрийг нь 9000 төгрөгөөр үнэлж байна. Өвлийн цагт 14000 төгрөгөөр худалдаалагдаж байсан. 2021 оны 04 сарын 20-ны өдөр хамгийн сүүлийн 26 боодол ногоон тэжээлээ зараад дууссан. Хохирлоо барагдуулмаар байна... ... Эхний удаа 2021 оны 03 дугаар сарын сүүлээр шиг санаж байна Баярсайхан гэх хүн над руу залгаад 20 боодол ногоон тэжээл авах талаараа хэлсэн ингээд би өөрөө Төв аймагт байсан учир манай талбайд очоод манаач Аээс тэжээлээ аваад над руу мөнгөө дансаар шилжүүлчих гэж хэлсэн юм ээ ингээд удалгүй 20 боодол тэжээлийн мөнгө миний данс руу орж ирээд би яг энэ үед талбай руугаа явах ажил гараад аймгийн төвөөс талбай руугаа явж байтал Баярсайхан замд тэжээлээ ачаад явж байгаад тааралдсан тэгээд намайг харахад ачсан тэжээл нь арай их юм шиг харагдахаар нь буугаад тоолтол 36 ширхэг тэжээл ачсан байсан ингээд яагаад ингэсэн талаар асуухад А ачуулж явуулсан гэж хэлсэн тэгээд би та нар хөгшин настай хүмүүс байж хүний хөдөлмөрийг үнэлдэггүй ямар муухай хүмүүс вэ гэж хэлээд буцааж явуулаад 6 боодлыг нь буулгуулаад Баярсайхан гуай өөрөө 10 шуудайныхаа мөнгийг нэмж өгөөд явсан. Харин Болдбаатарын хувьд 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөн л намайг талбайдаа шөнө шалгах гээд очиход 85-56 УНК улсын дугаартай навара машинтай оччихсон тэжээл ачаад зогсож байхаар нь би зогсоож асуухад Аээс авсан талаараа хэлсэн ингээд би тэр хүнд хүний эд зүйлийг манай манаачтай хамтарч хулгай хийлээ цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдэж шалгуулсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-11, 12 тал/,
Шүүгдэгч Аын: “Би 2019 оны 05 дугаар сараас эхэлж Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Цагаан толгой гэх газарт Дамбадаржаа гэх хүний тариалангийн талбайд 2020 оны 04 дүгээр сар хүртэл манаачаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд 300 орчим боодол ногоон тэжээл алга болсон гэж Дамбадаржаа хэлсэн миний хувьд тус ногоон тэжээлээс Дамбадаржаад хэлэлгүй хүнд зарж борлуулсан нь үнэн энэ миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна би ажил хийж өгөөд Дамбадаржаад хохирлоо барагдуулчихсан надад хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/99 дугаартай “Б.Дамбадаржаагийн өмчлөлийн 300 боодол ногоон тэжээлийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 3,150,000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-14-24 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч А нь Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Цагаантолгой гэх газарт 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Дамбадаржаагийн ногоон тэжээлийн талбайд манаачаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан талбайгаас 300 боодол ногоон тэжээл завшиж 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Аэд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан 3.150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .овогт . А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ыг 240/хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ