Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн, 

улсын яллагч Г.Энхбат,

хохирогч М.Ихбаяр /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Э, О.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, О.Э нарт холбогдох эрүүгийн 2034000000684 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Баянбулаг 5-35 тоотод оршин суудаг, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх  хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх  хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай . овогт. Б.Э / гэв.

Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газарзүйч, газар зүйн багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сумын Нарлагийн 4-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай . овогт .О.Э гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.О.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 41-57 УНБ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан “ослын зогсолтын тэмдэг-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно гэх заалтыг зөрчин зогссоны улмаас зам тээврийн осол гарч 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 82-52 УБК улсын дугаартай “экстрайл” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх заалтыг тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Би Өмнөговь аймгаас буцахдаа зарын дагуу 2 хүн машиндаа суулгаад явсан. Шөнө болчихсон байсан учраас том машинууд хажуугаар зөрж өнгөрч байсан. Миний хувьд хажуугаар машинууд зөрж өнгөрөөд байсан болохоор зөөлөн явж байсан. Довын гуанзны ойролцоо явж байхад нэг машин өөдөөс ирэхээр нь би гэрлээ шилжүүлтэл нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй явж байгаад ийм хэрэг болчихсон. Миний машин нэлээд их эвдэрсэн. Машинд сууж явсан хүмүүс гэмтсэн. Энэ хэргээс болоод би ажилгүй болсон, машин эвдэрсэн учраас нэлээд хохирол амссан. Гомдолтой байна. Аль алины буруу байгаа ч замын тэмдэг тэмдэглэгээг сайн тавиад өгсөн бол ийм осол гарахгүй байсан байхаа. Ослын гурвалжныгаа сайн тавьж, гэрэл чийдэнгээ тавьсан бол осол гарахгүй байх байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би ослын тэмдгийг 80 алхмын зайд тавьсан. Голд нь 2 давхар дугуйг давхарлаж тавиад цацруулагчтай өмдөө тавьж өгсөн. Ослын тэмдгийг шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Миний тавьсан ослын тэмдэг нь стандартын тэмдэг байсан. Мөн надтай хамт явсан хүнээс цагдаа мэдүүлэг аваагүй. Машин араас ирээд мөргөсний дараа дагуулж очоод ослын тэмдгээ үзүүлсэн. Ослын тэмдгийн 1 талын гэрэл асаалттай байх үед гэрэл нь их тод харагддаг. Миний давхарлаж тавьсан 2 давхар дугуйг мөргөөд тухайн дугуйнууд 200 метр газар өнхөрсөн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.Ихбаяр мэдүүлэхдээ: ”Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явахаар Б.Эын машинд сууж явж байсан. Би яг жолоочийн ард суугаад явж байсан, машинд нийт 4-5 хүн явж байсан. Шөнө явж байхад том машинуудын гэрэл нь ойгоод урд талын зам харагдахгүй байсан, гэнэт машин тоормос гишгээд машин мөргөсөн. Миний сууж явсан машины жолооч овсгоо самбаатай байсан тулдаа 5 хүний амь нас эсэн мэнд үлдсэн. Би тухайн үед ухаан алдчихсан, гэнэт сэрсэн чинь хамар, духнаас цус гарсан байдалтай байсан. Миний хувьд аль болох гомдол гаргахгүй, сайн сайхан зүйл бодоод элдвийн хэл ам хийгээгүй. Гэтэл О.Э гэх хүн нь өөрийгөө буруугүй гээд яриад байна, надтай нэг ч удаа утсаар яриагүй, биеийн байдлыг асуугаагүй байж өөрийгөө өмөөрөөд байгааг гайхаж байна. Өөртөө өчүүхэн ч буруу өгөхгүй, тайлбар тавиад байх юм. Хүнд хүн чанар байх ёстой. Тавьсан хар дугуй нь шөнө харанхуй үед ялгарч харагдах боломжгүй байсан. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хурал дээр уучлалт гуйсныг хүлээн авлаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-05 тал/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-06 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-13, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-14-16 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17 тал/, гэрч Б.Б.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, гэрч О.О.Эээс мэдүүлэг авсан тэмдэглэл /21-22 тал/, гэрч С.Өлзийбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23 тал/, гэрч Г.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №665 дугаартай дүгнэлт /хх-27 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №672 дугаартай дүгнэлт /хх-29-30 тал/, гэрч Н.Азжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35-36 тал/, хохирогч М.Ихбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №5987 дугаартай дүгнэлт /хх-42-43 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №5988 дугаартай дүгнэлт /хх-48-49 тал/, хохирлын үнэлгээ /хх-59 тал/, хохирлын үнэлгээний тайлан /хх-60 тал/, хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх үзлэгийн акт /хх-62 тал/, 41-57 УНБ техникийн тодорхойлолт /хх-63 тал/, автомашины шинж байдлын асуулга /хх-64 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №4406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69-71/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-72-84 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-88 тал/, 82-52 УБК техникийн тодорхойлолт /хх-89 тал/, Б.Б.Эын 773498 дугаартай жолоочийн үнэмлэх /хх-90 тал/,  Хан үнэлэмж ХХК, хохирлын үнэлгээ /хх-91-92 тал/, хохирлын үнэлгээний тайлан /хх-93 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2034000000684 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-99-103 тал/, яллагдагч Б.Эрдэнэ-Очроос авсан мэдүүлэг /хх-104-111 тал/, яллагдагч О.О.Эээс авсан мэдүүлэг /хх-112-113 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцогтоос авсан мэдүүлэг /хх-120 тал/, зээлийн гэрээ /хх-124-128 тал/, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-129-131/, зээлийн дансны хуулга /хх-132 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Болорцэцэгээс авсан мэдүүлэг /хх-137 тал/, автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ /хх-141-144 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 41-57 УНБ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан “ослын зогсолтын тэмдэг-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно гэх заалтыг зөрчин зогссоны улмаас зам тээврийн осол гарч 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 82-52 УБК улсын дугаартай “экстрайл” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх заалтыг тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

С.Өлзийбаярын гэрчээр мэдүүлсэн :”Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орно гэх зарын дагуу "ниссан экстрал" маркийн 8252 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан юм. Өмнөговь аймгаас гарч явахдаа жолоочоос гадна эмэгтэй хүнтэй гурвуулаа гарсан харин замдаа Дундговийн Луус сум өнгөрөөд явж байтал зам дээр нэг машин эвдэрчихсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хун гараа өргөж зогсоогоод манай хоёр хүүхдийг аваад яваач бид нар ажил явдалд ороод явж байтал машин эвдэрчихлээ гэж хэлсэн тэгээд тэндээс хоёр эмэгтэй хүн аваад хөдөлсөн юм. Тэгээд Дундговь аймгийн төв дээр хоол идчихээд Улаанбаатар хот руу хөдлөөд орой 20 цаг өнгөрөөд Төв аймаг Баянцагаан сумын нутаг дэвсгэрт явж байтал өөдөөс мэлийсэн цагаан, тод гэрэлтэй жийп маркийн тээврийн хэрэгсэл зөрсөн, дараа нь ачааны хово маркийн тээврийн хэрэгсэл зөрсөн бөгөөд уг тээврийн хэрэгслийг зөртөл түс гээд л дуу чимээ гараад л явчихсан юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам дээр айхтар тэмдэг тэмдэглэгээгүй байгаагүй мөн тээврийн хэрэгслээ за дээр байршуулсан учраас л зам тээврийн осол болсон гэж бодож байна.Тооцоогоор бодоход 60-65 км байх л гэж бодож байна. Хоёр дахь тээврийн хэрэгсэл өнгөрөхөд зам дээр машин харагдсан тэгээд тулж ирээд л харсан юм.  Зорчигч нар суудлын бүс зүүгээгүй байсан. Харин урд суудалд зорчиж явсан зорчигчийг мэдэхгүй байна.   Би жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр зорчиж явсан юм. Миний биеээс одоохондоо цус гарсан айхтар гэмтэл бол учраагүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-23 тал/

Г.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед зарын дагуу утсаар холбогдоод Улаанбаатар хот орно гэхээр нь "ниссан экстрал" маркийн 8252УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой ярьж байгаад очиж суусан. Тэгээд Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гарахдаа жолоочоос гадна нэг эрэгтэй ахтай гурвуулаа явсан юм. Тэгээд Өмнөговиос гарч яваад зам дээр машин суучихсан нэг машин байсан бөгөөд тэндээс хоёр эмэгтэй хүн авч явсан юм тэгээд Дундговь аймагт хоол идээд 19 цагийн үед хөдөлсөн байхаа тэгээд Төв аймаг Баянцагаан сум Довын гуанз гэх газар зам дээр явж байтал их тод гэрэлтэй хоёр машин өнгөрөөд гэрэл гялбаад зөрсөн тэгээд хормын төдий л машин нэг юман дээгүүр гарах шиг болоод л түс гээд л явсан жолооч бид хоёр суудлын бус зүүсэн тулдаа гайгүй өнгөрсөн. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би урд талын жолоочийн хажууд сууж явсан юм. Би зам дээр байсан тээврийн хэрэгслийг холоос бол харж амжаагүй тулж очихдоо харсан. Аваарын гэрлээ асаагаагүй байсан огт ямар ч гэрэл дохио байгаагүй байсан. Дугуй нь байхгүй суучихсан тэрэг байсан тэгээд замаас гаргаж тавиагүй хөндлөн тавьчихсан байсан. Миний нүдэнд лав аваарын гурвалжин гэрэл харагдаагүй. Би зам дээр тавьсан машины буруу байх л гэж бодож байна. Машин байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ ер харагдаагүй. Миний нүүрний хэсэг хавдсан байна. Ямар ч байсан 60-70 км цагийн хурдтай явж байсан. Дөхөж тулж очихдоо тоормз гишгэсэн. Би буруутай жолоочоос 200.000 төгрөг буюу эмнэлгээр үзүүлж зураг авхуулсан, эм авсан төлбөрүүд байгаа юм. Эмч нар үзэхдээ чамд бол тийм айхтар хүнд гэмтэл алга байна гэж хэлсэн юм. Машинаа зам дээр хөндлөн тавьсан жолооч нарт гомдолтой байна яаж ийж байгаад замаа чөлөөлөөд тавьж болох л байсан гэх мэдүүлэг” /хх-н 24-25 тал/,

Шүүгдэгч Б.Э-ын гэрчээр мэдүүлсэн: “Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим "ниссан экстрал” маркийн 8252УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хотруу явсан юм. Улаанбаатар хот руу явахдаа Өмнөговь аймгаас эрэгтэй, эмэгтэй хоёр зорчигч замаараа авч явсан харин замдаа Дундговийн Луус сум өнгөрөөд я байтал зам дээр нэг машин эвдэрчихсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа өргөж зогсоосон тэгээд уулзтал манай хоёр хүүхдийг аваад яваач бид нар ажил явдал ороод явж байтал машин эвдэрчихлээ гэж хэлсэн тэгээд тэндээс хоёр эмэгтэй хүн аваад хөдөлсөн юм. Тэгээд Дундговь аймгийн төв дээр хоол идчихээд Улаанбаатар хот руу хөдлөөд орой 20 өнгөрөөд Төв аймаг Баянцагаан сумын нутаг дэвсгэрт явж байтал өөдөөс тод гэрэлтэй тээврийн хэрэгсэл том оврын тээврийн хэрэгсэл зөрсөн, дараа нь ачааны шаланз тээврийн хэрэгсэл зөрсөн бөгөөд уг тээврийн хэрэгслийг зөртөл зам дээр байсан бонго маркийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан машины жолооч талаараа мөргөсөн юм. Тэгээд л буугаад аваараа асаагаад түргэн тусламж цагдаа дуудсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн гэрлэнд гялбуулсан мөн тухайн тээврийн хэрэгсэл нь аваарын гэрэл, болон ослын гурвалжин гэх зүйлсүүдийг тавиагүй байсан би мөргөлдсний дараа машинаас буугаад бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж байтал Бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч цуг явсан хүнтэйгээ яг ингэх гээд байсан юм гээд яриад өөр машинаас ослын гурвалжин асуугаад байсан би та яагаад ослын гурвалжин, аваараа татаагүй юм гээд асуугаад юу яриад байгаа юм бэ би наана чинь запас дугуй, гурвалжин тавьсан гэж хэлж байсан тэгээд уг аваарын гурвалжинг харахад эвдэрчихсэн тал юм л байж байсан. Тэгээд цагдаа сэргийлэх дуудах хооронд аваарын гурвалжин, аккумлятор гээд зүйлүүдийг сүүлд нь аваачиж тавиад байх шиг байсан. Би 80 километр цагийн хурдтай явж байсан гэрэл гялбах үед нь хурдаа хасаад 40 км цаг болсон. Би тухайн тээврийн хэрэгслийг тулж ирээд л харсан гэрлийн гялбаанд цохигдоод ерөөсөө харагдахгүй байсан. Зорчиж явсан хүмүүсийг эмнэлгийн машин ирээд аваад явсан. Ар талын суудалд зорчиж явсан зорчигч нар нь зүүгээгүй байсан байх харин б болон миний хажуу талд сууж явсан зорчигч хамгаалах бүс зүүсэн байсан. Миний биеийн байдал гайгүй байна дотор жоохон чичрээд зурх дэлсээд байна. Миний биед айхтар гэмтэл бол учраагүй би үзүүлэхгүй. Надад өө нэмж ярих зүйл алга байна би бонго маркийн тээврийн хэрэгслийн хоёр ахад гомдолтой байна аваарын гурвалжин гээд тод нүдэнд харагдах гэрлэнд гялбахгүй зүйл тавьсан байсан бол ийм зүйл болохгүй байсан байх өдий насны хүмүүс байж маш хариуцлагагүй байна. Ядахдаа тээврийн хэрэгслээ замаас чөлөөлж тавьсан бол зам тээврийн осол гарахгүй байх байсан байх гэж бодож байна“ гэх мэдүүлэг./хх-19-20 тал/,

Шүүгдэгч О.Э-ийн гэрчээр мэдүүлсэн: “2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчим Дундговь аймгаас Улаанбаатар хот руу найз Баярсайханы хамт өөрийн эзэмшлийн 4175 УНБ улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны Өглөө үүрээр Төв аймаг Баянцагаан сум 1 дүгээр баг Довын гуанзны тэнд машины жолооч талын хойд талын дугуй салж унасан тэгээд гэгээ оронгуут машинаа данхраадаад би Улаанбаатар хот орж сэлбэгээ аваад буцаад машин тавьсан газраа ирэхэд бүрэнхий болж байсан тэгээд машиндаа сэлбэгээ тавих гэтэл зам дагуу машин яваад дугуйныхаа шааргийг солих боломж гараагүй тэгээд хүйтэн байсан болохоор замын баруун талд байсан айл руу ороод байж байх хооронд машины ардаас улаан өнгийн Экстрайл маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан тэгээд цагдаа дуудсан юм. Асуулт: Таны тээврийн хэрэгслийн дугуй яагаад эвдрэх болсон юм бэ? Хариулт: Дугуйны шаариг нь хайлчихсан байна лээ яагаад эвдэрсэн талаар би мэдэхгүй байна. Замаас арай гарч чадаагүй зүүн талын 2 дугуй шороон хөвөөн дээр харин нөгөө талын нэг дугуй асфальтан зам дээр байсан замаас чөлөөлөх гэсэн боловч хөдөлгөх ямар ч боломж байгаагүй. Би тээврийн хэрэгслээсээ 80 алхаад ослын гурвалжин тавьсан байсан ослын гурвалжин машин хоёрын хооронд дугуй тавиад дээр нь өмдөө тавьсан байсан өглөөнөөс хойш тээврийн хэрэгслийн аваарын гэрэл асаалттай байсан учир тухайн аваарын гэрэл асаагүй байсан юм.   Аваарын гурвалжинг өдөр нь нэг машин ирээд дайрчихсан байх шиг байсан тэгээд би гурвалжин хэлбэрт нь оруулаад голд нь анхаарлын тэмдгийг тавьсан юм. Би замын баруун талд байрлах гуанзанд байсан юм тээврийн хэрэгсэл мөргөх үед байгаагүй. Би 2000 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. 41-75 УНБ улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл юм гэх мэдүүлэг.” /хх-21-22 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-05 тал/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-06 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-13, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-14-16 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №672 дугаартай “1.М.Ихбаяр-н биед дух яснаас доош духны хөндий, духны хөндийн гадна дотор ялтаснаас баруун ухархайн хана, этмойд хөндий, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун чамархай яснаас суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархи доргилт духны шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-29-30 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №4406 тоот “Шинжилгээнд ирүүлсэн ослын гурвалжин тэмдэг нь овор хэмжээгээр Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан шаардлага хангахгүй байна. 2.Харанхуй, бүдэг, гэрэлтүүлэггүй замд суурингийн дотор 15 метр зайд хол ойрын гэрэлтэй үед харагдана. 30 метр зайд ойрын гэрэлд бүдэг, холын гэрэлд тодорч харагдана. 50, 100 метр зайд холын гэрэлд харагдаж байна. 3.Асуултын 2-т хариулсан. 4.Тээврийн хэрэгслээс ослын гурвалжин тэмдэг 15 метр зайд хол, ойрын гэрэлтэй үед өөдөөс тээврийн хэрэгсэл хол, ойрын гэрэл асааж ирж яваа уед харагдана. 30 метр зайд өөдөөс тээврийн хэрэгсэл хол, ойрын гэрлээс асааж, ирж яваа уед харагдахгүй байна” гэх дүгнэлт /хх-н 70-71 тал/,

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “1.41-57 УНБ улсын дугаартай “Бонго-3 “ маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. 2. 41-57 УНБ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан Ослын зогсолтын тэмдэг- улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй/хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьттай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно гэх заалтыг зөрчсөн гэж үзэв. 3. 82-52УБК улсын дугаартай “Экстрайл” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. 4.82-52 УБК улсын дугаартай “Экстрайл” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэв” гэх мөрдөгчийн магадлагаа/хх-52 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Э, О.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б.Э, О.О.Э нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч О.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 41-57 УНБ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан “ослын зогсолтын тэмдэг-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно гэх заалтыг зөрчин зогссоны улмаас зам тээврийн осол гарч 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг “Довын Гуанз” гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн асфальтан зам дээр 82-52 УБК улсын дугаартай “экстрайл” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх заалтыг тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Б.Э, О.Э нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Э, О.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э, О.Э нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Б.Э, О.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Б.Э, О.Э нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч М.Ихбаяр нь гомдол саналгүй гэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 636000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Б.Э, О.О.Э нараас 318000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Ихбаярт олгох нь зүйтэй байна.

 Шүүхээс шүүгдэгч нараас хохирол гаргуулж хянан шийдвэрлэсний дараа Б.Э 318.000 төгрөгийг хохирогчид төлсөн, О.Э нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Б.Эоос гаргуулах хохирол төлбөргүй байна.

Харин шүүгдэгч О.Э-ээс 318.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ихтамирт олгож, хохирогч нь цаашид эмчлүүлэх зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын гурвалжинг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч .овогт Б.Э, . овогт О.Э нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт .  Б.Э, . овогт О.Э нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . овогт Б.Э, . овогт О.Э нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч . овогт Б.Э, овогт О.Э нар нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.5 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ээс 318.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ихтамирт олгож, шүүгдэгч Б.Б.Э-оос гаргуулах хохиролгүй, хохирогч нь цаашид эмчлүүлэх зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын гурвалжинг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ