Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 865

 

 

    2017 оны 04 сарын 14 өдөр

     Дугаар 184/ШШ2017/00865

          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци“ ХХК /Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Самбуугийн гудамж-47 оршин байх хаягтай, утас: 75759944/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Наранбулагийн Бат-Эрдэнэ /рд:ПБ87110339, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хороолол, 22 дугаар байрны 61 тоотод оршин суух хаягтай/-д холбогдох

Гэрээний үүрэгт 829,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20187860 тоот гэрээ байгуулан 99997257 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Самсунг Галакси Эс6 Эдж /Samsung Galaxy S6 EDGE/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

            Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болно.

            Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 829,887 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжинд 24,467 төгрөг төлсөн болно” гэжээ.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие Н.Бат-Эрдэнэ “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 829,887 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

               Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 829,887 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдуулан 829,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 829,887 төгрөгийг хариуцагч Н.Бат-Эрдэнэ нэхэмжлэгч“Мобиком корпораци” ХХК-д төлөхөөр хариуцагч зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр ирүүлснийг хүлээн авч, нэхэмжлэгч тал нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдуулан 829,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Бат-Эрдэнэ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь  хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 24,467 төгрөгөөс 12,233.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12,233.50 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.Бат-Эрдэнээс 6,116.80 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.МӨНХБҮРЭН