| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2017/00853 | Улаанбаатар хот | | | | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хатагин овогт Эрдэнэцогтын Гантулга /РД:ЛМ88061031, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 13/2 байр, 53 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй Хариуцагч: Шархад овогт Алтансүхийн Бэхбат /РД:МЧ85100218, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол, 20 байр, 242 тоотод оршин суух/-д холбогдох, Зэлийн гэрээний үүрэгт 33,624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Гантулга, хариуцагч А.Бэхбат нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг тэмдэглэл хөтлөв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Э.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 09 сарын 02-ны өдөр иргэн А.Бэхбатад 18,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр А.Бэхбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошуу 29-20б тоот хаягт байрлах 700м.кв газар, 76м.кв хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянгол 29-511 тоот хаягт байрлах 112м.кв хувийн сууцуудыг тус тус барьцааны гэрээ байгуулж, зээл олгосон. Бэхбат нь өнөөдрийг хүртэл үндсэн төлбөр, хүү, алданги алийг нь ч өгөхгүй байх тул А.Бэхбатаас 33,624,000 төгрөгийг гаргуулж, төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч А.Бэхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Анх www.unegui.com дээр барьцаатай 8%-ийн хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавьсан байсан. Тухайн үед мөнгөний чухал хэрэг гарсан байсан тул яалт ч үгүй өөрийн хөрөнгийг барьцаанд тавьж мөнгө зээлсэн минь үнэн. Надад 18,000,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай 8% хүүтэй зээлсэн билээ. Зээлийн хүү 1,440,000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд надтай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийж нотариатаар баталгаажуулж авсан. Би өөрийнхөө газар /СХД-ийн 7-р хороо, Баянхошуу 29-р гудамж 20Б тоот хаягт байрлах/ болон 112м.кв талбайтай хувийн байшин, 76м.кв талбайтай хувийн байшингуудаа барьцаа болгож бүртгүүлсэн. Тухайн үед надад алданги торгууль гэж юу ч ярьж байгаагүй. Албан ёсны зээлийн гэрээ, барьцааны гэрээний загварын дагуу хийж байгаа зүйл гэж ойлгуулсан. Би мөнгө зээлсэн хугацаанаас хойш мөнгө өгсөн зүйл байхгүй нь үнэн. Би анх зээлж байсан 18,000,000 төгрөгийг зээлийн хүү болох 1,440,000 төгрөгийг гаргаж өгөх хүсэлттэй байна. Нийт 33,624,000 /гучин гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргаж өгөх үндэслэлгүй гэж бодож байна” гэжээ. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Э.Гантулга нь хариуцагч А.Бэхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,624,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Э.Гантулга нь зээлдэгчээс зээлийн төлбөрөө, хүү, алдангийн хамт шаардах эрхтэй байна. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ, мөн дөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 18,000,000 төгрөгийг зээлж авсан ба 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийг хүүгийн хамт төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр үйлдэн, газар, байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна /хх-7 хуудас/. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, мөн хэлэлцэн тохиролцсоны дагуу хүү төлөх үүргийг хүлээдэг ба нэхэмжлэгч Э.Гантулга, хариуцагч А.Бэхбат нарын хооронд 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нотариатчаар баталгаажуулсны дараа, хариуцагчийн дансанд бэлнээр бодитоор шилжүүлсэн, харин зээлдэгч нь эргэн хариу төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, талууд энэ үйл баримтуудад маргаангүй байна. Нэхэмжлэгч тал үндсэн зээл 18,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,440,000 төгрөгөөр нийт 4 сарын хүү 5,760,000 төгрөг, нэг өдрийн алданги 90,000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 109 хоногийн алданги 10,800,000 төгрөг, хүү, алданги нийтдээ 16,560,000 төгрөг, үндсэн зээл 18,000,000 төгрөгийг нэмж 34,560,000 төгрөг болж байна. Үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногийн алдангийг хасч тооцож 9,864,000 төгрөгийн алданги нэхэмжилж, нийт 33,624,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав. Харин хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, нэг сарын тохиролцсон хүүг хүлээн зөвшөөрч байгаа ч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, анхнаасаа ийм зүйл тохироогүй, тайлбарлаагүй гэж маргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба зохигч нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатчаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хүү авах эрхтэй байх ба нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй гэсэн зээлийн гэрээний 1 ба 2 дахь заалтуудыг үндэслэн нэг сарын хүүд 1,440,000 төгрөг, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 3 сар 18 хоногийн хүүд нийт 5,184,000 төгрөг шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах анзын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зээлдэгч нь алданги төлөх, зээлдүүлэгч нь алданги шаардах эрхтэй байх хэдий ч алдангийг тооцох хугацааг хүү тооцох хугацаатай давхардуулан нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 2017 оны 01 дүгээр сарын 31-нийг өдөр хүртэл 10 хоногт нэхэмжлэгчийн тодорхойлсноор хоногт 90,000 төгрөгийн алдангиар тооцоход нийт 900,000 төгрөгийг шаардах, хариуцагч нь алдангийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч А.Бэхбатаас үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 5,184,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 24,084,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гантулгад олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг буюу 9,540,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Мөн өдөр талууд тохиролцож Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошуу 29-20б тоот хаягт байрлах 700м.кв газар /Г-2201013118/, 76м.кв хувийн сууц /Ү-2201044061/, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянгол 29-511 тоот хаягт байрлах 112м.кв хувийн сууц /Ү-2201014337/-ыг барьцаанд бариулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэх аргаар барьцааг сонгож талууд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, барьцаа бариулсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг үндэслэн хариуцагч А.Бэхбатаас 24,084,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гантулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9,540,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл төлбөрийг зээлдэгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошуу 29-20б тоот хаягт байрлах 700м.кв газар /Г-2201013118/, 76м.кв хувийн сууц /Ү-2201044061/, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянгол 29-511 тоот хаягт байрлах 112м.кв хувийн сууц /Ү-2201014337/ зэргээс албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 278,370 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН | |