| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
прокурор Г.Энхбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, . овогт . Б, 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Баян сум 3 дугаар баг 11 тоотод оршин суух хаягтай, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв .
ТОДОРХОЙЛОХ нь:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед айлд орох гээд айл андуураад орчихсон. Би тэр хүнийг дээрэмдээгүй. Биед нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Орчихоод гарч ирэхдээ утсыг нь авсан. Айл андуурсан. Буруугаа ойлгож байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-02-07 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-09 тал/, хяналт ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-10 тал/, хохирогч Д.Баярцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14 тал/, гэрч Д.Баярцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, гэрч Б.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Samsung note 8 маркийн гар утасны үнэлгээ/хх-21-28 тал/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46 тал/, Т.Бын хувийн байдал тогтоосон баримтууд/хх-48-55, 61-65, 70-83 тал/, Т.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-56 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Соёмбо хотхоны 200-26 тоотод оршин суух иргэн Д.Баярцэцэгийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүч хэрэглэн довтлон орж Д.Баярцэцэгийн самсунг Нөт-8 маркийн гар утас, ажлын болон гэрийн нь 3 ширхэг түлхүүрийг дээрэмдэж 446880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Баярцэцэгийн: “Өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа хамт байж байгаад 23 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг Соёмбо хотхон 200 дугаар байр 26 тоотод ирсэн. Тэгээд хэсэг унтаад байж байх үед гэрийн хаалга тогших чимээ гарсан. Би тэр үед хэн бэ гэж шалгалгүйгээр хаалгаа нээгээд өгчихсөн юм. Учир нь тухайн үед би гэрээсээ гарч хүүхдүүд дээрээ очих гэж байсан юм. Тухайн үед шөнийн 00 цаг 50 минут болж байсан ба гаднаас цайвар өнгийн дээлтэй, 170-180 орчим өндөртэй, малгайгүй, онигор нүдтэй, бөөрөнхий царайтай танихгүй эрэгтэй ганцаараа дайрч орж ирсэн. Тухайн хүнийг оруулахгүй гэхэд намайг гараараа түлхэж газар унагаасан. Тэгээд хажуу талд хувцасны тавиур дээр байсан Самсунг нөт 8 маркийн гар утас 1 ширхэг, ажлын болон гэрийн 3 ширхэг түлхүүрийг аваад нөгөө хүн яваад өгсөн. Би хэсэг шоконд орсон ба цагдаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй, утас байхгүй юм чинь өөрөө явах гэсэн гэрийн түлхүүр байгаагүй. Тэгээд гэрээ онгорхой орхиод цагдаа руу ирж дуудлага өгсөн. Маргааш өдөр эрүүгийн мөрдөгч Мөнхбаатарын хамт камерын бичлэг шүүхэд дээрэм хийсэн хүний гаднаас орж ирж байгааа бичлэг тод харагдаж байсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байна. Эхний ээлжинд энэ хүнийг ямар санаа зорилготой манай гэрт орсныг тодруулах. Мөн утас болон алдсан түлхүүрээ авах хүсэлтэй байна. Би өөрийн гар утсаа 2019 онд Солонгос улсаас авчруулж байсан. Тухайн үедээ 1 саяаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо хуучирсан тул 500000 төгрөгөөр үнэлж байна. Түлхүүрийг үнэлж мэдэхгүй байна. Одоо олдоогүй тул аюулгүй байдлаа бодож 3 ширхэг гол авч солих шаардлагатай. Миний цээжний баруун дээд хэсэгт бага зэргийн улайсан байсан. Өөрөөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Дээрх хүн нь намайг түлхэж унагаасан нэлээд хэсэг зууралдсан болохоос цохиж зодсон зүйл бол байхгүй. Гэмтсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Б.Болдын: “ ...2021 он 03 дугаар сарын 01-ний шөнийн 1 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байх ээжийнхээ гэрт орох гээд явж байтал зүс үзээгүй, өндөр нуруутай, хөрслөг бор арьстай, саарал өнгийн дээлтэй нэг залуу надаас юм асууя гээд дуудахаар нь уулзтал том дэлгэцтэй гялгар хар өнгийн том гар утас гаргаж ирээд та энэ утсыг авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 50000/тавин мянга/ төгрөгөөр л зарчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь би энэ утсыг яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ асуудалтай юм биш үү гэхэд үгүй ямар нэгэн асуудал байхгүй миний өөрийн барьдаг утас байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би 50000 төгрөг өгөөд тэр утсыг авчихсан. Тэгээд тэр залуу мөнгөтэй болсон юм чинь нэг шил архи уучихмаар байна гэхээр нь би за тэгье гээд таньдаг хүнээсээ шагаар 4 шил 0,75 литр “Хараа” нэртэй архи 50000 төгрөгөөр худалдаж аваад Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байх миний найз болох Батзаяагийнд очиж уусан. Тэгээд 4 цагийн үед архиа ууж дуусаад Бтой хамт найзынхаа гэрт унтсан. Өглөө 7 цагийн орчимд Б гэх залуу дэлгүүр орж архи авч ууна гээд гарсан. Тэгээд дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг/хх-19 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-02-07 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-09 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-10 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Samsung note 8 маркийн гар утасны үнэлгээ/хх-21-28 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Т.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Соёмбо хотхоны 200-26 тоотод оршин суух иргэн Д.Баярцэцэгийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүч хэрэглэн довтлон орж Д.Баярцэцэгийн самсунг Нөт-8 маркийн гар утас, ажлын болон гэрийн нь 3 ширхэг түлхүүрийг дээрэмдэж 446880 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Баярцэцэг нь утсаа авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Эрүүгийн 2134000000085 дугаартай хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч . овогт Т. Б-ыг хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Т.Б-ыг 2/хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Хэрэг иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн 2134000000085 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ

1.Шүүгдэгч . овогт Т. Быг хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.