| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01110/И |
| Дугаар | 102/ШШ2017/01294 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01294
2017 оны 05 сарын 04 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01294 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор 7 дугаар давхарт оршин байгаа “Номинюнион” Хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/ /РД-2414139/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 29 дүгээр байр, 41 тоотод оршин суух, Мөрч овогт Дамдиндоржийн Сугар /РД-ЦЕ80012570/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 68 дугаар байр, 16 тоотод оршин суух, Жоной овогт Доржийн Дуламжав /РД-ЦЕ59040662/ нарт холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,684,830.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Номинюнион” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сугар, Д.Дуламжав нар нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус ХЗХ-той ЗГ/20161002-7764 тоот зээлийн гэрээ, БГ/2016002-7652 тоот барьцааны гэрээ байгуулан 58,000,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар сарын 2.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй.
Ингээд үндсэн зээл 47,955,727.81 төгрөг, хүү 4,374,170.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 622,781.31 төгрөг нийт 52,964,179.34 төгрөгийг Д.Сугар, Д.Дуламжав нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 47,955,727.81 төгрөгөөс тооцоход үндсэн хүүнээс 4,262,013.098 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 300,524,84 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 54,684,830.85 төгрөг болгож, нэхэмжлэлийн шаардлагаа 1,720,651.51 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Зээлдэгч Д.Сугар, Д.Дуламжав нар нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч үндсэн зээл 47,995,727.81 төгрөг, үндсэн хүү 5,808,046.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 909,556.56 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 54,684,830.85 төгрөгийг доорх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 06-ны өдөр 38,684,830.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал, урамшуулал зэргийг нөхөн төлөх үүрэгтэй болно гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номинюнион” ХЗХ нь хариуцагч Д.Сугар, Д.Дуламжав нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,684,830.85 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,684,830.85 /тавин дөрвөн сая зургаан наян дөрвөн мянга найман зуун гучин төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 /арван таван сая/ төгрөг, мөн оны 6 дугаар сарын 06-ны өдөр 38,684,430.85 /гучин найман сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин төрөг наян таван мөнгө/ төгрөгөөр тус тус “Номинюнион” ХЗХ-д төлж барагдуулах, хариуцагч нар нь дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч тал шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал, урамшууллыг хариуцагч нараар нөхөн төлүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч “Номинюнион” ХЗХ нь Я.Нацагдоржид, хариуцагч Д.Дуламжав нь Д.Сугарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул тэдгээрийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэж үзсэн болно.
Иймээс зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 232,626 төгрөг, хариуцагч Д.Сугар, Д.Дуламжав нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 232,626 төгрөгийг тус тус гаргуулан “Номинюнион” ХЗХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1”Номинюнион” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Д.Сугар, Д.Дуламжав нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,684,830.85 /тавин дөрвөн сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун гучин төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 /арван таван сая/ төгрөг, мөн оны 6 дугаар сарын 06-ны өдөр 38,684,430.85 /гучин найман сая зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин төрөг наян таван мөнгө/ төгрөгөөр тус тус “Номинюнион” ХЗХ-д төлж барагдуулах, хариуцагч нар нь дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал, урамшууллыг хариуцагч нараар нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 232,626 төгрөг, хариуцагч Д.Сугар, Д.Дуламжав нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 232,626 төгрөгийг тус тус гаргуулан “Номинюнион” ХЗХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД