Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01295

 

2017 оны 05 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01295

                       Улаанбаатар хот

 

   

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байр, 150 тоотод оршин суух, Улаан овогт Алтансумын Өлзийбат /РД-ФВ95112214/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10 а байр, 3 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбын Тунгалаг /РД-ТЕ62110566/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Өлзийбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Тунгалаг болон түүний хүү н.Билгүүнд 600,000 төгрөгийг сарын 10 хувийн хүү тооцон 12 дугаар сард буцаан авахаар тохиролцсон.

2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Тунгалаг зээлсэн мөнгийг хүүтэй нь хамт нийт 840,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцон тодорхойлолт гаргаж өгсөн.

Иймд Б.Тунгалагаас 840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Өлзийбат шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Тунгалаг нь миний нэхэмжилсэн 840,000 төгрөгийн 360,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, үлдсэн 480,000 төгрөгийг 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Өлзийбатын нэхэмжилсэн 600,000 төгрөг, хүү 240,000 төгрөг, нийт 840,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Энэхүү 840,000 төгрөгөөс эхлээд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 360,000 төгрөг, үлдэх 480,000 төгрөг төлж барагдуулах болно гэжээ. 

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Өлзийбат нь хариуцагч Б.Тунгалагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 840,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 840,000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 360,000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 480,000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгч А.Өлзийбатад төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 12,355 төгрөг, хариуцагч Б.Тунгалагаас 12,355 төгрөгийг тус тус гаргуулан А.Өлзийбатад буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.А.Өлзийбатын нэхэмжлэлтэй, Б.Тунгалагт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлага болох 840,000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийг буюу 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 360,000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 480,000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг тус тус А.Өлзийбатад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 12,355 төгрөг, хариуцагч Б.Тунгалагаас 12,355 төгрөгийг А.Өлзийбатад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

           

                                      ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД