Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Д.М холбогдох 2140000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг “Хаяа худаг” гэх газар оршин суух, Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Д.М-т Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, гэртээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 01 цаг өнгөрч байхад тус сумын 3-р багийн харьяат Д.О хэвлийн баруун дээд  хэсэгт  хутгаар  зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, гэртээ Д.О тэй хөзөр тоглож байгаад маргалдаж, улмаар түүний хэвлийн баруун дээд  хэсэгт  хутгаар  зүсэж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

   Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт “...” гэв.

Эрүүгийн 214000000009 дугаартай хэргээс

Яллагдагч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тэгээд манай сумын төв дээр байдаг гэр лүү очихоор явсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй юм. О  хүнсний дэлгүүрээс 4 шил 0.5 литрийн “Ерөөл архи авсан байсан. Манай гэрт очоод бид нар 2 шил 0.5 литрийн “Ерөөл гэх архийг хуваагаад ууж дуусгасан. О  архинаас уугаагүй. Бид нар 2 шил архиа ууж дуусаад хөдөө гэр рүүгээ явлаа гээд гарцгаасан. Тэгэхэд О  харилаа гээд бид нараас салаад явсан. Бид хэд Баянмөнх сумын төвөөс гарч яваад, эргээд манай гэр рүү дахиад 1 шил архи уунгаа, хөзөр тоглоё гэж яриад буцсан. Манай гэрт ирээд 1 шил 0.5 литрийн “Ерөөл архи ууж байхдаа О , Б хоёрыг хүрээд ир, хөзөр тоглоё гэж дуудсан. О , Б хоёрыг ирэхээс өмнө архиа уугаад дуусгасан. Тэр хоёрыг ирэхээр нь хөзрөөр муушги тоглосон, гэхдээ ямар нэгэн мөрий байгаагүй, зүгээр тоглосон. Муушги тоглож байхад О  машинаасаа 500 орчим грамм нэрмэл архи оруулж өгөхөөр нь хувааж уусан. Бид нарыг хөзөр тоглож байхад О  хүүхэд нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Бид нар хөзрөөр муушги тоглож байгаад орой 23 цаг өнгөрч байхад дуусгасан. Тэгэхэд Б харилаа гээд манай гэрээс ганцаараа гараад явсан. Муушги тоглохоо болисоны дараа О  бид хоёр хоорондоо хөзрөөр буур тоглохоор болсон. Бид хоёрыг буур тоглож байхад О  хүүгийнхээ хажуугаар хэвтсэн. Харин О  хажууд хараад сууж байсан. ... 11 дэх тоглолтоо тоглож байгаад О  бид хоёр тоон дээрээсээ болж маргалдсан. О  надтай маргалдаж байгаад намайг ор руу түлхэж унагаад, нэг удаа цохихоор нь миний уур хүрээд гутлын түрийнд байсан хутгаа гаргаж бариад зүүн гараараа ширвэсэн чинь О ийн гэдсийг зүсчихсэн. О  бид хоёрын дундуур орж салгасан. Бид нарыг бужигнахад О  босож ирээд салгаж холдуулсан. О , О  хоёр хамт О ийг аваад манай гэрээс эмнэлэг рүү явсан. О  хүүхэд нь манай гэрт унтаад үлдсэн. Удалгүй эмнэлгээс ирээд хүүхдээ аваад хөдөө гэр лүүгээ явсан, би сумын төвд гэртээ ганцаараа үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/

         Хохирогч Д.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд бид нар архиа уучихаад хөдөө гарья гэж яриад М  сумын төв дээр байдаг гэр рүү очсон. М  гэрт О , О , М  бид 4 хамт очоод 0.5 литрийн 2 шил ерөөл гэх архи хувааж уусан. О  архинаас уугаагүй. Бид нар архиа ууж дуусаад хөдөө гэр рүүгээ явлаа гээд гарцгаасан. Бид нарыг хөдөө явлаа гээд хөдлөхөд О  харилаа гээд явсан. Баянмөнх сумаас зүүн урагшаа гарч яваад дахиад нэг шил архи ууя, тэгэнгээ хөзөр тоглоё гэж яриад эргээд М  гэрт очсон. М  гэрт эргэж ирээд нэг шил 0.5 литрийн ерөөл гэх архи гаргаад хуваагаад уусан. Ингэхдээ Б, О  хоёрыг М  гэрт хүрээд ир гэж дуудсан. О , Б хоёрыг ирэхээс өмнө ууж байсан архиа дуусгасан. Тэр хоёрыг ирснээс хойш нэмж архи уугаагүй. Б О  хоёрыг ирэхээр нь бид нар хөзрөөр муушги тоголсон. Муушги тоглохдоо ямар нэгэн мөрий байхгүй, зүгээр тоглосон. Бид нарыг муушги тоглож байхад О  машинаасаа хуванцар савтай жоохон нэрмэл архи оруулж ирэхээр нь хуваагаад уусан. Муушги тоглож байгаад орой 23 цагийн үед дууссан. Тэгэхэд Б харилаа гээд ганцаараа гараад явсан. Муушги тоглож дууссаны дараа би М тай хөзрөөр буур тоглохоор болсон. Ингэхдээ би М т 30.000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ мөнгөндөө буур тоглоё, хэн түрүүлж 7 удаа хожсон нь хожлоо авна. Би хожвол өр цайрна, М  хожвол миний өр 60.000 төгрөг болно гэж тохироод тоглосон. Бид 2-ыг буур тоглох үед О  гэрийн баруун талын орон дээр хэвтээд унтаад өгсөн. М  бид хоёр буур тоглоод би 6 удаа хожоод, М  4 удаа хожиж нийт 10 удаа тоглосон байсан. 11 дэх тоглолтон дээр би тамга, арав хослуулж гараад энийг идсэн нь хожиё гэж хэлэхэд М  идэхгүй гэж хэлэхээр нь би хожчихлоо гээд хөзрөө нийлүүлээд хольчихсон. Тэгэхэд М  "Чиний тоо гарах болоогүй, хүрэхгүй шүү дээ" гэж хэлээд бид хоёр тоглоомноос болж маргалдсан. М  бид хоёр маргалдаж байгаад барьцалдаад авсан, тэгээд зүүн талын орны тийшээ М ыг унагаад нэг удаа толгой руу цохисон. Тэгэхэд О  дундуур орж ирээд салгаад холдуулахад О  унтаж байгаад сэрээд босож ирсэн. О  намайг хараад гэдэснээс чинь цус гарч байна гэж хэлэхээр нь харсан чинь миний хэвлийн баруун хэсэгт ташуу байрлалтай зүсчихсэн байхаар нь "М аа чи намайг шаачихлаа шүү дээ" гэж хэлсэн. Тэгээд О, О  хоёр намайг аваад эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр миний-шархыг цэвэрлээд 4 ширхэг оёдол тавьж, цэвэрлэж боосон. Эмнэлгээс гараад М  гэр рүү очоод О  хүүхдээ аваад хөдөө гэр лүү явсан. Бид нар М  гэрт нийт 3 шил 0.5 литрийн ерөөл архи хувааж уусан. Мөн хуванцар савтай 500 орчим грамм нэрмэл архи хувааж уусан. М  бид 2 согтолттой байсан, гэхдээ гайгүй байсан, юу болж байгааг мэдэж байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол, эмчилгээтэй холбоотой зардлыг М  бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7, 77 хуудас/

              Гэрч Ш.О   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хөдөө гэртээ байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн хүү Даваадорж, О , М  ах гуравтай хамт О ийн Приус-10 маркийн машинтай Баянмөнх суманд ирсэн. ... Намайг эгч рүүгээ мөнгөө шилжүүлсэний дараа бүгдээрээ М  ахын гэрт 19 цагийн үед очиж хөзөр тоголсон. М  ахын гэрт О  бид гурав хамт очоод Б О  хоёрыг хүрээд ир гэж дуудаад ирэхээр нь 5 гарын муушги тоголсон. Муушги тоглохдоо ямар нэгэн мөрий байхгүй, зүгээр тоглож цаг өнгөрөөсөн. Бид нар муушги тоголж байгаад орой 23 цагийн үед тоглохоо больсон. Тэгэхэд Б гэртээ харилаа гээд явсан. Хөзөр тоглоод дуусахад манай хүү М  ахын гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Б-ийг явсаны дараа М  ах, О  хоёр хоорондоо хөзрөөр буур тоглоё гэж ярьсан. Тэгэхээр нь тэр хоёрын тоглохыг харалгүй хүүгийн хажуугаар орж хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэнэт хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь сэрсэн чинь О , М  ах хоёр хоорондоо муудсан байсан. О  тэр хоёрын дундуур ороод салгасан байсан. Намайг босоод очиход О ийн гэдэснээс нь цус гарч байхаар нь харахад О ийн гэдэсний баруун хажуу, хүйсний нүхний хажууд зүсэгдсэн шарх байсан. Тухайн үед унтаж байгаад сэрсэн болохоор цаг хэд болж байгааг анзаараагүй. Тэгээд би юу болов гээд асуухад О  "М  писда чинь хутгаар зүсчихлээ" гэж хэлэхээр нь ойр орчимд нь харахад юм харагдаагүй. Тэгээд О  бид хоёр хамт О ийг аваад машинд нь суулгаад Баянмөнх сумын эрүүл мэндийн төвд авчирч эмчид үзүүлээд шарханд нь оёдол тавиулсан. Эмнэлэгт үзүүлж О ийн шарханд оёдол тавиулж дуусаад М  ахын гэрт очоод хүүгээ аваад хөдөө гэр рүүгээ явсан. О  эмнэлгийн гаднаас гэр рүүгээ харьсан. М  ах бид нарыг эмнэлэг явахад гэртээ үлдсэн. Бид нарыг хөдөө явахад М  ах гэртээ ганцаараа үлдсэн. ... Би ганцаараа Нараа эгчийн хүнсний дэлгүүрт орж Нараа эгчтэй уулзаад 4 шил 0.5 литрийн ерөөл гэх архи 36.000 төгрөгөөр худалдаж аваад гарсан. Тэгээд машиндаа суугаад М  ахын гэрт очсон. М  ахын гэрт очоод бид нар 2 шил 0.5 литрийн ерөөл архиа ууж дуусаад хөдөө гэр лүүгээ явлаа гээд гарцгаасан. О  архинаас уугаагүй. Бид нарыг М  ахын гэрээс гараад явахад О  харьлаа гээд явсан. Бид нар М  ахын гэрээс зүүн урагшаа явж байгаад эргээд сум орж тоглож байгаад гарья гэж ярьсан. Эргэж М  ахын гэрт нэмж 1 шил 0.5 литрийн ерөөл гэх архиа уусан. Энэ архийг ууж байхдаа О , Б хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Б О  нарыг ирэхэд бид нар сүүлд ууж байсан архиа уугаад дууссан байсан. Тэр хоёрыг ирсэнээс хойш нэмж архи уугаагүй. Тэгээд бид нар хөзрөөр муушги тоглосон. Муушги тоглож байхад О  машинаасаа нэрмэл архи оруулж ирээд уусан. Тэгээд энэнээс хойш болсон явдлыг өмнө мэдүүлэг өгөхдөө ярьчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

              Гэрч В.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын эрүүл мэндийн төвд эх баригч, бага эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой ажил дээрээ тайлан мэдээгээ гаргаад ажил дээрээ сууж байсан. Тэгэхэд 2020 оны 12 дугаар сарын 15-ны 01 цаг 40 минутын үед эмнэлэг дээр гаднаас О , О , О  гурав хамт орж ирсэн. О ийн хэвлийн баруун хэсгээс цус гарсан, шархтай байсан. Би тухайн үед тайлангаа гаргаад сууж байсан учраас өөрөө үзлэг хийчихье гээд өөр эмч дуудаагүй. О ийн биед үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн байсан. Архи уусан бололтой амнаас бага зэрэг архи үнэртэж байсан, согтолт нь гайгүй байсан. Үзлэгээр О ийн хэвлийн баруун хэсэг, хүйсний нүхний хажууд ташуудуу зүсэгдсэн шарх байсан, шархны урт 7 см, гүн 3 см байсан, гэхдээ зүсэгдсэн шархыг зоонд багажаар шалгаж үзэхэд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүйл мэдэгдээгүй. Би О ийн хэвлийн шархыг цэвэрлээд 4 ширхэг оёдол тавьж өгсөн. О ээс юу болсон бэ гэж асуухад "Хөдөөнөөсөө ирлээ, хашаа давж байгаад унахдаа гэдэсээ зүсчихлээ" гэж хэлсэн. Хамт явж байсан О , О  хоёр ч гэсэн О ийг хашаа давж байгаад гэдсээ зүсчихсэн гэж хэлсэн. Намайг оёдол тавьж дууссаны дараа О , О  хоёр О ийг дагуулаад аваад явсан. Би тэд нарыг явсны дараа тайлангаа хийж байгаад дуусгаад ажил дээрээ хоносон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

              Гэрч Д.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Баянмөнх сумын төвд О  ахтай таарсан. Тэгэхэд О тэй хамт хөдөөнөөс орж ирлээ, удахгүй хөдөө гарнаа гэж хэлж байсан. Тэгээд намайг гэртээ хариад байж байхад О  ах над руу яриад "М  ахын гэрт хүрээд ир" гэхээр нь ганцаараа яваад очсон. Намайг М  гэрт очиход М  ах, О  ах, О , О  хүүхэд байсан. Би тэдний гэрт орохдоо машинд байсан ундааны савтай, жоохон нэрмэл архи аваад орсон. Удалгүй Б орж ирсэн. Миний авчирсан нэрмэл архийг хуваагаад ууцгаасан. Тэгэхдээ хөзрөөр муушги тоглосон. Муушги тоглохдоо ямар нэгэн мөрий байхгүй, зүгээр тоглож цаг өнгөрөөж байсан. Нилээн удаан муушги тоглож байгаад орой 23 цагийн үед дууссан. Тэгэхэд Б гэртээ харилаа гээд гараад явсан. Тухайн үед М  ахын гэрийн баруун талын орон дээр О  хүүхэд нь унтаж байсан. Муушги тоглож дууссаны дараа О  ах, М  ах хоёр хоорондоо хөзрөөр буур тоглоно гэж ярьсан. Тэгэхэд О  хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтээд унтсан байсан. М  ах, О  ах хөзрөөр буур тоглохдоо О  ах М  ахад 30.000 төгрөг өгөх ёстой байсан, Энэ мөнгөө цайруулья гэж тоглосон. Буур тоглохдоо хэн түрүүлж 7 хожсон 30.000 төгрөг авна гэж ярьсан. Тэр нилээн тоглож байгаад О  ах 6 удаа хожсон, М  ах 4 удаа хожиж нийт 10 тоглосон байсан. Тэгээд 11 дэх тоглолтоо тоглож байхад О  ах хөзрийн тамга, арав хослуулж гаргаад идсэн хожьё гэж хэлэхэд М  ах идэхгүй гэж хэлэхэд О  ах хожчихлоо гээд хөзрөө хольж нийлүүлсэн. Тэгэхэд М  ах чиний тоо гарах болоогүй, хүрэхгүй байгаа шүү дээ гэж хэлээд хөзрийн тоо, хожлоос болж хоорондоо маргалдсан. Тэр хоёр маргалдаж байгаад барьцалдаад О  ах М  ахыг унагаад толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би голоор нь салгахад О  ах босож ирээд дундуур орсон. Тэгэхэд О  ах "М  писда чинь шаачихлаа шдээ" гэж хэлсэн. Би тухайн үед М  ахыг хутга гаргасныг нь харж амжаагүй. О  ахыг тэгж хэлэхээр нь харсан чинь хэвлийн баруун хажууд нь хутгаар зүсчихсэн байсан. Тэгэхээр нь М  ахыг харсан чинь зүүн гарт цагаан өнгийн материалаар ороосон иштэй хутга байхаар нь булааж аваад цааш нь тавьсан. О  бид хоёр хамт О  ахыг дагуулаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод эмчид үзүүлж байхдаа О  ах хашаан дээгүүр давж байгаад үзүүртэй төмрөнд гэдсээ зүсчихлээ гэж хэлээд шархандаа 4 ширхэг оёдол тавиулсан. Бид нар эмнэлгээс гарч ирээд О  ах, О  хөдөө гэр рүүгээ харилаа гэж хэлсэн. Би тэндээс тэд нараас салаад гэр лүүгээ харьсан. Тэр шөнө дахиж тэд нартай уулзаагүй. 2020 оны 12 дугаар сарын 15-ны 01 цаг өнгөрч байхад энэ асуудал болсон. О  ах бид хоёрыг О  ахыг аваад эмнэлэг рүү очиход 01 цаг 40 минут болж байсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 78  хуудас/

              Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай

  1. Д.О биед хэвлийн баруун дээд хэсгийн хэвлийн хөндий руу нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх  бүхий  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчийн зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-н 41-42-р хуу/ гэх дүгнэлт

Хохирогч Д.О цагдаагийн хэлтэст гаргасан “Даваасүрэн овогтой О  би 12 сарын 14-нд хатуу зүйлээр  хатгуулж Хэнтий аймгийн эмнэлэгт эмчлүүлсний төлбөр /5 хоног/ 1216800 төгрөг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ор хоногийн зардалд өгсөн. Үүнээс гадна 200.000 төгрөг бензин, боолт, наалт зэрэгт зарцуулсан. Энэ бүх зардлыг иргэн М аас 100 хувь гаргуулсан учир надад гомдол санал хохирол байхгүй” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 410 тоотод байх гэртээ Д.О тэй хөзөр тоглож байгаад маргалдаж, улмаар түүний хэвлийн баруун дээд  хэсэгт  хутгаар  зүсэж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.О “...Тэгэхэд М  "Чиний тоо гарах болоогүй, хүрэхгүй шүү дээ" гэж хэлээд бид хоёр тоглоомноос болж маргалдсан. М  бид хоёр маргалдаж байгаад барьцалдаад авсан, тэгээд зүүн талын орны тийшээ М ыг унагаад нэг удаа толгой руу цохисон. Тэгэхэд О  дундуур орж ирээд салгаад холдуулахад О  унтаж байгаад сэрээд босож ирсэн. О  намайг хараад гэдэснээс чинь цус гарч байна гэж хэлэхээр нь харсан чинь миний хэвлийн баруун хэсэгт ташуу байрлалтай зүсчихсэн байхаар нь "М аа чи намайг шаачихлаа шүү дээ" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Ш.О  “...Намайг унтаж байхад гэнэт хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь сэрсэн чинь О , М  ах хоёр хоорондоо муудсан байсан. О  тэр хоёрын дундуур ороод салгасан байсан. Намайг босоод очиход О ийн гэдэснээс нь цус гарч байхаар нь харахад О ийн гэдэсний баруун хажуу, хүйсний нүхний хажууд зүсэгдсэн шарх байсан. Тухайн үед унтаж байгаад сэрсэн болохоор цаг хэд болж байгааг анзаараагүй. Тэгээд би юу болов гээд асуухад О  "М  писда чинь хутгаар зүсчихлээ" гэж хэлэхээр нь ойр орчимд нь харахад юм харагдаагүй...” гэх мэдүүлэг

Гэрч Д.О ын “...Тэр хоёр маргалдаж байгаад барьцалдаад О  ах М  ахыг унагаад толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би голоор нь салгахад О  ах босож ирээд дундуур орсон. Тэгэхэд О  ах "М  писда чинь шаачихлаа шдээ" гэж хэлсэн. Би тухайн үед М  ахыг хутга гаргасныг нь харж амжаагүй. О  ахыг тэгж хэлэхээр нь харсан чинь хэвлийн баруун хажууд нь хутгаар зүсчихсэн байсан. Тэгэхээр нь М  ахыг харсан чинь зүүн гарт цагаан өнгийн материалаар ороосон иштэй хутга байхаар нь булааж аваад цааш нь тавьсан...” гэх мэдүүлэг

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Д.О биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Д.О  нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол, санал байхгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн хэн аль согтуурсан байдал, бие биенээ үл хүндэтгэсэн харилцаанаас шалтгаалсан байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн модон иштэй, ишийг нь цагаан өнгийн материалаар ороосон хутга 1 ширхэг, хохирогч Д.О хэрэг гарах үед өмсөж байсан “хар өнгийн цамц” 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн модон иштэй, ишийг нь цагаан өнгийн материалаар ороосон хутга 1 ширхэг, хохирогч Д.О хэрэг гарах үед өмсөж байсан 1 ширхэг “хар өнгийн цамц”-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Р.БАТБАЯР