| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 12.2.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Иргэдийн төлөөлөгч Г.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Г
Өсвөр насны шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т холбогдох эрүүгийн 2040000000078 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.Т Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Г.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух өөрийн ээж Г-ийн төрсөн дүү С.Т гэрт түүний бага насны 2 хүүхдийг харж байхдаа бага насны охин О.М /охин 6 нас 10 сар 23 хоногтой/ биеэ хамгаалж чадахгүй, тухайн үйлдлийн улмаас учир холбогдлыг ойлгоогүй байдлыг далимдуулан өөрийн бэлэг эрхтнээ аманд нь оруулан хөхүүлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт “Миний утсан дээр ямар ч +18 гэсэн бичлэг байгаагүй. Манай нөхөр бид хоёр 2-3 жил андройд утас барьж эхэлсэн. Би болон манай нөхөр утсан дээрээ сайт болон янз бүрийн бичлэг татаж үзэж мэдэхгүй. Манай нөхөр бид хоёр бичлэг үзэж байсан түүх ч байхгүй. Би хүнээс асууж үзсэн. Бичлэг үзэхэд янз бүрийн код хийж үздэг гэж хэлсэн. Энэ хэрэг болсны дараа дүүгээсээ асуусан. Миний утсан дээрээс бичлэг үзэж болдог юм бол уу гэж асуухад тийм амархан үзэж болохгүй гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би Г.Т яг үнэндээ ял авна гэж бодоогүй. Би Г.Т жоохон хүүхэд учраас ирээдүйг бодож байна. Г.Т буруу үйлдэл хийсэн. Би Г.Т хамаатан, нөхрийн маань эгчийн хүүхэд учраас цагдаад өгвөл яах бол гэж бодож байсан. Би цагдаад өргөдөл гомдол бичээд өгвөл хадмуудтайгаа харилцаа холбоогоо таслах хэрэг болно гэж бодсон” гэв.
Эрүүгийн 204000000078 дугаартай хэргээс
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “2018 оны зун болсон асуудал. Яг хэдэн сарын хэдний өдөр болсон асуудал гэдгийг нь мэдэхгүй. Бор-Өндөр сумын 3 дугаар баг манай эмээгийнх, Т ахынх, Энхтүвшин ахынх гээд 3 айл байдаг байсан. Би тухайн үед эмээгийндээ байдаг байсан. Би 2018 оны зун Т ахын хоёр хүүхдийг хардаг байсан, ихэнхдээ бага хүүхдийг нь хардаг байсан. Том охин нь өөрөө гадуур тоглоод явдаг байсан. Т ах, О эгч хоёр хувиараа ажил хийдэг бөгөөд жонш чулуу ялгах ажил хийдэг байсан. Ажлаа хийхээр явсан үедээ хүүхдүүдээ харуулдаг байсан. Тухайн үед бага хүүхэд нь 3 настай байсан. Намайг нэг удаа 00-д бие засаж байхад М манай зүүн талын хашааны айлын хүүхэдтэй тоглож байхдаа "Секс"-ийн талаар яриад байсан, юуны талаар ярьсныг нь сайн сонсоогүй болохоор М гэртээ оруулаад юу яриад байгаа юм, хэнээс ийм юм сурсан юм гэж загнасан. Тэгэхэд М "Аав, ээж хоёр ингэдэг" гэж хэлсэн. Энэ асуудал болсноос хойш хоёр хоногийн дараа Т ахын гэрт байхад М тоглоё гээд байхаар нь би гэрээ янзлаад дараа нь айл гэр болж тоглоё гэж хэлсэн. Би тухайн үед О эгчийн утсаар +18 бичлэг үзсэн. Тийм бичлэг О эгчийн утсан дээр байсан. М айл гэр болж тоглож байхдаа "Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгье" гэж тоглоод дүүгээ баруун талын гэр болох эмээгийнд оруулж өгөөд ганцаараа орж ирсэн. М бид хоёр тоголж байхдаа "Одоо орой болчлоо гээд орондоо ороод хэвтсэн. Тэгэхээр нь би М чи зүүн айлын хүүхэдтэй яаж тоголдог юм гэж асуухад "Аав, ээжийн хийдэг зүйлийг хийдэг" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийж болох юм байна гэсэн бодол төрсөн. Тухайн үед би О эгчийн гар утсаар +18 бичлэг үзэж байсан болохоор тийм бодол төрсөн байх. Тэгээд М дээр гарч байгаад аманд нь бэлэг эрхтэнээ хийсэн. Би бэлэг эрхтэнээ М аманд хийж байгаагаа О эгчийн гар утсан дээр бичлэг хийсэн. Ямар учраас бичлэг хийх болсноо мэдэхгүй байна. Намайг бэлэг эрхтэнээ аманд нь хийж байхад М эсэргүүцээгүй. Тэгтэл удаагүй байхад баруун гэрээс М дүү ирэхээр нь болиод дээрээс нь буусан. Би М хүч хэрэглээгүй. Ямар нэгэн байдлаар айлгаж дарамтлаагүй заналхийлсэн зүйл байхгүй. М бид хоёр тоглож байгаад ийм зүйл хийсэн. Тухайн үед бид хоёр хамт гар утсаар бичлэг үзэж байгаа, ярилцаад хийхээр болсон. Би архи уугаагүй. Би М бэлгийн харьцаанд ороогүй. Тухайн үед аманд нь бэлэг эрхтэнээ хийсэн. Энэ асуудал ганц л удаа болсон. Дахиж ийм зүйл болоогүй. Би хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Одоо ч гэсэн бэлгийн харьцаанд орж үзээгүй байна. ... би гар утсаар үзсэн бичлэгээ дуурайж үзсэн. Бичлэг хийж байснаа мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/
Насанд хүрээгүй хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг хашаанд аав, ээж, дүү нарынхаа хамт амьдардаг байсан. Бид нарын байдаг байсан хашаанд тусдаа гэртээ манай эмээгийнх байдаг байсан бөгөөд эмээ Т ахтай хамт байдаг байсан. Аав, ээж хоёр ажилтай болохоор дүү бид хоёрыг гэрт харах хүнгүй үлдсэн үед Т ах хардаг байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аав, ээж хоёрыг гэрээс гарахад Т орж ирээд дүү бид хоёрыг гэрт харж үлдсэн. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэдэг нь амралтын өдөр байсан, би хичээлтэй өдөр үдийн өмнө давтлаганд явдаг байсан юм. Манай дүү ч гэсэн цэцэрлэгт явдаг байсан. Тухайн өдөр дүү бид хоёр гэрт үлдсэн болохоор амралтын өдөр байсан, тэгээд маргааш өдөр нь хичээлдээ явж байсан болохоор бүтэн сайн өдөр болсон асуудал. Аав, ээж хоёр тухайн үед хөдөө аргал, хөрзөн авчирна гээд явсан. Аав, ээж хоёрыг явсны дараа удаагүй байхад Т ах манай дүүг гэрээс гаргасан. Манай дүүг гэрээс гараад гадаа тоглож бай гэж хэлээд гаргасан. Дүүг гарсны Т ах миний дээр гараад суусан. Би тухайн үед орноосоо босоогүй хэвтэж байсан юм. Т ах миний дээр гараад цээжин дээр сууж байгаад "Ээждээ хэлэх юм бол чамайг зодно шүү" гэж хэлээд боожгойгоо гаргасан. Тэгэхээр нь би ээждээ хэлнэ гэж хэлээд гараараа Т ахын түлхсэн чинь Т ах миний хоёр гарыг доош нь дараад хөлөөрөө дээрээс нь дарсан. Тэгэхэд би хоёр гараа хөдөлгөж чадахгүй, биеэ холдуулж чадахгүй байсан. Т ах миний дээр гарч байгаад хоёр гарыг маань хөлөөрөө дарж байгаад миний аманд боожгойгоо хийгээд хөх гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй аманд маань боожгойгоо хийгээд байсан. Миний аманд боожгойгоо хийж байхдаа өөрөө, ээжийн гар утсаар бичлэг хийгээд байсан. Тэгтэл гэрийн хаалгыг манай дүү тогшсон чинь Т ах миний дээрээс хурдан буугаад хаалга тайлсан. Тэгэхэд дүүгийн хоёр хацар нь даарчихсан, улайсан байсан. Дүүг орж ирсэний дараа Т ах бид гурав хамт гэрт байсан. Аав, ээж хоёр нилээн удаж байгаад үдээс хойш ирээд гэрт гал түлээд хоол хийж идсэн. Би Т ахын хийсэн үйлдлийг аав, ээж хоёрт хэлээгүй нуусан. Манай ээж Т ахын хийсэн бичлэгийг утсан дээрээсээ үзсэн байсан. Ээжийг надаас асуух хүртэл би ээжид хэлээгүй байсан. Т ах архи уугаагүй, эрүүл байсан. Намайг цохиж зодоогүй. Ээждээ хэлэх юм бол зодно шүү гэж хэлсэн. Мөн миний хоёр гарыг хөлөөрөө дарахаар нь их айсан. Би Т ахыг боль гэж хэлсэн, миний дээр гараад суухаар нь гараараа түлхсэн. Тэгэхэд миний хоёр гарыг дараад, хоёр хөлөөрөө дараад суусан. Би Т ахын боожгойгоо гаргахаар нь үгүй гэж хэлсэн. Тэгэхэд ээждээ хэлэх юм бол зодно шүү гэж хэлээд миний аманд боожгойгоо хийгээд хөх гэж хэлээд байсан. Намайг боль, үгүй гэхэд миний үгэнд орохгүй аманд маань боожгойгоо хийгээд байсан. Би тухайн үед өмд турсиктэй байсан. Т ах миний өмд турсикийг тайлаагүй. Миний боожгойг оролдоогүй, гараараа бариагүй, боожгойгоо хийгээгүй. Т ах намайг “ээждээ хэлэх юм бол зодно” гээд байсан болохоор айгаад хэлээгүй юм. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй ... Т ахыг миний аманд боожгойгоо хийх үед бид хоёроос өөр хүн байгаагүй, харсан хүн байхгүй. Дүү гараад нэг их удаагүй гэрийн хаалга тогшсон. Барагцаагаар 10 орчим минут болсон байх гэж бодож байна. Дүүг гаднаас оруулж ирэхэд их даарсан байсан, хацар ам нь улайсан байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би нөхөр 2 хүүхдийн хамт өмнө нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 609 тоотод амьдарч байсан юм. Тухайн хашаанд манайхаас гадна хадам ээжийнх, нөхрийн дүүгийнх гээд тус тусдаа 3 айл байдаг байсан. Энэ хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 01 дүгээр сард би эрхэлсэн ажил байхгүй, гэр зуур байдаг байсан. Манай нөхөр хааяа хувиараа ажил хийдэг байсан. Нөхөр бид хоёр гэртээ эзгүй үедээ хадам ээжтэй хамт байдаг Т аар хүүхдүүдээ харуулдаг байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед нөхөр бид хоёр хамт гэрээсээ хөдөө аргал, хөрзөн авчрахаар явсан. Тухайн үед манай хоёр хүүхэд орноосоо босоогүй, ороо хураагаагүй байсан. Нөхөр бид хоёр хөдөө явахдаа Т ыг гэр рүүгээ оруулж үлдээсэн. Өмнө нь Т ыг хүүхдүүдээ харуулаад ямар нэгэн асуудал гарч байгаагүй болохоор янз бүрийн юм бодоогүй. Нөхөр бид хоёр хөдөөгүүр аргал, хөрзөн гэж явж байгаад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд гал түлээд, хоол цай хийж идсэн. Тэгэхэд янз бүрийн юм мэдэгдээгүй. Орой 2 хүүхдээ усанд оруулаад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө бага хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирээд охиноо давтлаганд нь хүргэж өгөх гээд такси дуудсан байсан юм. Такси ирэх хооронд гар утсаа үзэж байгаад утсан дээрээ хийгдсэн бичлэгийг үзсэн. Бичлэг дээр манай охины дээр суусан нэг залуу бэлэг эрхтэнээ аманд нь хийж байгаа бичлэг байсан. Бичлэгээс харахад хэн гэдэг нь танигдахгүй, зөвхөн бэлэг эрхтэн нь харагдаж байсан. Тэгэхээр нь би охиноосоо асуусан чинь Т ах ингэсэн гэж хэлсэн. Мөн миний гар утсан дээр Т өөрийнхөө зургийг дарсан байсан. Тэгээд Т тай уулзаад "Яаж байгаа юм бэ" гэж асуухад миний хөлд суугаад хүнд битгий хэлээч гэж гуйгаад байсан. Тэгээд би гэрээсээ гараад хажууд байдаг Өнөрмаад орж болсон асуудлыг хэлж бичлэгийг үзүүлсэн. Өнөрмаа Т ын гэрийнхэнд хэлсэн байх. Би тэд нарт хэлээгүй. Ийм л асуудал болсон. Зөвхөн бэлэг эрхтэнээ манай охины аманд хийсэн байсан. Бичлэгийг нь сайн сонсвол бэлэг эрхтнээ аманд нь хийгээд хөх гэж хэлээд байх шиг байсан, их аяархан сонсогдож байсан. Манай охины биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Би цагдаагийн байгууллагад өгвөл яах бол гэж айж байсан. Манай нөхрийн тал дээрэнгүй хүмүүс байдаг болохоор айж байсан. Мөн бөөтэй болохоор охин бид хоёрт янз бүрийн болох вий гэж айдаг байсан учраас тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгээд бодож байгаад цагдаад шалгуулахаар шийдээд байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Х.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би яг хэзээ болсон гэдгийг нь санахгүй байна. О надад хэлэхдээ 2019 оны 01 сард болсон гэж хэлээд байгаа. Харин Гэрэлмаа эгч, Т хоёр хэлэхдээ 2018 оны зун 08 сарын үеэр болсон гэж хэлээд байгаа. Би яг хэзээ болсон гэдгийг нь сайн санахгүй байгаа, энэ асуудал болоод удаж байгаа болохоор санахгүй байна. Ямар ч байсан О , нөхөр хүүхдүүдиинхээ хамт Бор-Өндөр суманы 3 дугаар баг Хангайн 609 тоот хашаанд байшинд амьдардаг байсан. Мөн уг хашаанд манай байшин, хадам ээжийн гэр гээд 3 айл байдаг байсан. Тухайн өдөр намайг гэртээ байхад О над руу утсаар залгаад "Намайг гэртээ байна уу, би чамд 1 юм үзүүлэх гэсэн юм" гэж хэлэхээр нь би гэртээ байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй О манай гэрт ганцаараа орж ирээд гар утсан дээрээ бичигдсэн бичлэгийг надад үзүүлсэн. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Уг бичлэгэн дээр М аманд 1 эрэгтэй хүн бэлэг эрхтэнээ хийж байгаа бичлэг байсан. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй эрэгтэй хүний бэлэг эрхтэн байсан. Бичлэг дээр яригдаж байгаа яриаг сонсоогүй, тухайн үед би тэр бичлэгийг үзээд балмагдаад, анхааралтай сайн сонсож чадаагүй. Тэгээд О надаас яах вэ гэхээр нь би ямар ч байсан хүүхдээ эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй. Би яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй. О надад бичлэгээ үзүүлэх үедээ М төв рүү давтлаганд өгсөн гэж ярьж байсан санагдаж байна. Тэгээд манай гэрээс гараад Шинээ эгчийнхээс очиж аваад эмнэлэг рүү явна гэж ярьж байсан санагдаж байна. Би бичлэгийг хуулбарлаж аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/
Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс манай ангид шилжиж орсон. Манай ангид орохоосоо өмнө нөгөө ангид сурч байсан, өөрийнхөө хүсэлтээр манай ангид орж ирсэн. Т нь хичээл сурлагандаа дундаж, нийгмийн идэвхи сайтай. Бусдад нөлөөлөхүйц чадвартай, өөрийнхөө бодсоныг шууд хүнд хэлдэг талтай. Спортын их авьяастай, үндэсний бөх болон гар бөмбөгөөр хичээллэдэг. Т ын бие эрүүл мэнд сайн, өвддөг зүйл байхгүй, сэтгэцийи хувьд эрүүл ухаантай. Манай ангийнхан архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Анги хамт олон, найз нөхөддөө нэр хүнд сайтай. Хичээлээс гадуур зохион байгуулагдаж байгаа ажилд идэвхи сайтай. Т ын ар гэрээс анхаарал халамж тааруу, ээж нь хурал, зөвлөгөөнд байнга ирдэг ч гэсэн анхаарал тавих муу. Манай ангид шилжиж ирсэнээс хойш ар гэрийн шалтгаанаар хичээлдээ хоцорч ирдэг байсан. Өөрийнх нь гэр нь ээж нь Галшар суманд байдаг байсан болохоор хоцроод байдаг байсан байх. Т ын ар гэрийн амьдралын нөхцөл байдал нь боломж муу, анх манай ангид ирж байхдаа ахтайгаа хамт байдаг байсан. Одоо ээж нь Бор-Өндөр суманд ирээд гайгүй болж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/
Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т нь миний төрсөн охин Гэрэлмаагийн 3 дахь хүүхэд байгаа юм. Бага байхаасаа эмээ, өвөө дээрээ өсөж хүмүүжсэн. Т нь Галшар сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад Бор-Өндөр суманд шилжиж ирсэн, одоо 12 дугаар ангид сурдаг. Зан байдлын хувьд зүрх муутай, аймхай болохоос биш давгүй томоотой, даруухан хүүхэд. Бөхийн спортоор хичээллэдэг. Бага байхын бие муутай, калийн дутагдалтай, өсөлт муу, үеийнхнээсээ их намхан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэгггүй, тамхи татахгүй. Анги хамт олон найз нөхөддөө нэр хүнд сайтай. Хичээл сурлагандаа сайн, хичээнгүй. Нийгмийн идэвхи сайтай, их хөдөлмөрч, тууштай зантай. Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 хуудас/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т нь миний төрсөн эгч Гэрэлмаагийн 3 дахь хүүхэд байгаа юм. Бага байхаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. Галшар сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад Бор-Өндөр сургуулийн ерөнхий боловсролын цогцолбор сургуульд шилжиж ирсэн. Одоо 12 дугаар ангид сурдаг. Хичээл сурлагандаа гайгүй юм шиг санагдсан. Зан байдлын хувьд бүрэг, дуугүй, томоотой. Өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар муу, өөртөө итгэл муу юм шиг байдаг. Бие муутай, багаасаа өсөлт муу. Үндэсний бөх, жудо бөхөөр барилддаг. Хамаатан садан, ах дүү нартаа нэр хүнд сайн байсан, ах, эгч нарынхаа үгэнд сайн ордог хүүхэд байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ах нараасаа айж, эмээдэг” гэх мэдүүлэг /хх-н 60-61 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №03 тоот шинжээчийн
1. О.М биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. О.М нь бэлгийн бойжилт олоогүй байна.
З. О.М охин хальс бүтэн, урагдалгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээчдийн
Анги удирдсан багш О.Цогтбаатарын “Сурагч Г.Т нь даруу төлөв зан ааштай, хамт олныхоо дунд нэр хүндтэй. Волейбол, бөхийн спортоор хичээллэдэг. Ахлах ангид сурлагын B-C дүнтэй суралцаж байгаа. Суралцаж буй энэ цаг хугацаанд янз бүрийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, муу зуршилгүй. Хүнд тусархуу, нөхөдтэйгээ ямагт эвтэй найртай харьцаж, тулгарсан асуудлуудад санаа тавьдаг. Хагас өнчин” гэх тодорхойлолт /хх-н 90 хуу/
Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.З, Сургуулийн нийгмийн ажилтан Ч.М нарын “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч Г.Т ын зан байдлын тодорхойлолт” /хх-н 151 хуу/
Хохирогч болон шүүгдэгчийн нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн тэмцээн, уралдаанд оролцон авч байсан шагнал, өргөмжлөл /хх-н 116-128 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 704 тоотод бага насны 6 настай О.М аманд бэлэг эрхтэнээ оруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн байна. Хүчиндэх гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний эсэргүүцлийг няцаах буюу эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдалд оруулсан, эсхүл хохирогчийн бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн идэвхтэй үйлдлээр илэрнэ. Шүүгдэгч Г.Т үйлдлийг дүгнэхэд хурьцал үйлдэх зорилгогүйгээр өөрийн бэлгийн дур хүслээ бэлгийн харьцааны замаар бус садар самуун байдлаар хангасан байх тул түүний үйлдэл хүчиндэх гэмт хэргийн объектив талын шинжийг хангаагүй байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримт нь шүүгдэгчийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шинжийг хангаж байгаа мөн Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ялтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь насанд хүрээгүй О.М аманд бэлэг эрхтэнээ оруулж насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч О.М “...Т ах миний хоёр гарыг доош нь дараад хөлөөрөө дээрээс нь дарсан. Тэгэхэд би хоёр гараа хөдөлгөж чадахгүй, биеэ холдуулж чадахгүй байсан. Т ах миний дээр гарч байгаад хоёр гарыг маань хөлөөрөө дарж байгаад миний аманд боожгойгоо хийгээд хөх гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй аманд маань боожгойгоо хийгээд байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Э.О гийн “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө бага хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирээд охиноо давтлаганд нь хүргэж өгөх гээд такси дуудсан байсан юм. Такси ирэх хооронд гар утсаа үзэж байгаад утсан дээрээ хийгдсэн бичлэгийг үзсэн. Бичлэг дээр манай охины дээр суусан нэг залуу бэлэг эрхтэнээ аманд нь хийж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг, Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн эрх зүйн боловсрол төлөвшөөгүй байдал, цаашид гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул зэргээс үүдэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Т ыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Т гэнэн томоогүй байдал, аливаа зүйлийн мөн чанар, цаашид гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, шохоорхолд хөтлөгдсөн байдал, шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө биеэ авч яваа байдал болон хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаар тодорхойлсон бичгийн нотлох баримтуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “СиДи”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Г.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Г.Т т хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 секундийн дүрс бичлэг бүхий “СиДи”-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР