| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2021/00006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/07 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т холбогдох 2140000010003 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Уулын цехэд бэхэлгээчин ажилтай, ам бүл 4, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Э.Т.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, “Дэлгэр нуур” төвийн гадаа Х.Н-г цохих, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдлийн хор уршгийг ойлгож байна” гэв.
2140000010003 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой Д Э нарын хамт Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Билгүүн тулга" бааранд орж архи, пиво ууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гараад харьцгаах гээд явсан. Эхлээд Д гэрт нь хүргэж өгөхөөр болоод “Билгүүн тулга” баарнаас зүүн тийшээ яваад захиргааны баруун талаар хойшоо явж байхад гурван залуу байж байсан. Захиргааны хажуугаар гараад явах гэхэд тэнд байсан гурван залуугийн нэг нь юугаа хараав гэж хашхирсан. Тэгэхээр нь бид гурав тэд нар руу очоод уулзсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж байхад надтай явж байсан Э , тэр гурван залуугийн жижиг биетэй залууг унагаачихсан. Яг цохисон уу, алгадсан уу гэдгийг нь мэдээгүй. Тэгтэл Б гэх залуу зугтаагаад явчихсан, байхгүй болчихсон байсан. Би тэд нартай хамт байсан арай хөгшин ахтай уулзаж байгаад, тэр ахыг над руу дайраад байхаар нь түлхээд унагаасан. Намайг тэр ахыг унагаахад Н ирж салгаад, бид нараас салаад зүүн тийш ээ явсан. Бид хэд ч гэсэн хойшоо чиглээд явсан. Би хойшоо явж байгаад эргэж Н руу очоод "Асуудал байхгүй биз дээ, гайгүй биз дээ" гэж хэлэхэд Н "Бид нар гайгүй, та нар одоо харь" гэж хэлэхээр нь тухайн үед согтуу байсан болохоор миний уур хүрээд "Би нутагтаа ирсэн байна, та нар бид нарыг хэзээ харихыг мэддэг болоо юу" гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгэхэд Н надад алгадуулаад газар унасан. Би унасан хойно нь толгой руу ганц нэгэн удаа өшиглөсөн. Н г газар унасан болохоор дахиж зодоогүй тэндээс яваад өгсөн. Бид нарыг нийтийн байрны хажууд явж байхад цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү авчирсан. ... Бид нар архи, пиво уусан байсан, гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Бид нартай муудсан гурав ч гэсэн согтуу байсан. Н г би зодсон ...Д Э хоёр гар хүрээгүй, харин салгасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/
Хохирогч Х.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 19-ний орой хамт ажилладаг Б , С ах хоёртой Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Дэлгэр нуур" төвийн ресторанд орж хүн хүний 2 лааз пиво авч ууцгаасан. Бид нар пивоо ууж дуусаад "Дэлгэр нуур" төвийн ресторанаас орой 23 цаг өнгөрч байхад гараад С ыг хүргэж өгөх гээд захиргааны баруун талаар урагшаа явж байтал гурван залуу өөдөөс ирж байгаад хажуугаар зөрсөн. Тэр гурван залуу хажуугаар зөрөх үедээ надтай хамт явж байсан Б тэй муудсан. Тэд нар хажуугаар зөрөхдөө Б г юугаа хараад байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдаад Б тэй муудсан байсан. Б г барьж ганц нэгэн удаа алгадсан, тэгэхэд Б тэндээс зугтаад гүйгээд явчихсан. Б г зугтаад явсны дараа нөгөө гурван залуу С руу дайраад байсан. Тэд нарыг С ах руу дайрч байгаад газар унагаачхаар нь би очиж салгаад, салаад явцгаасан. Тэр гурван залуу хойшоо чиглээд алхаад явсан. С ах бид хоёр “Дэлгэр нуур” төвийн зүүн талд явж байхад нөгөө гурван залуутай хамт явж байсан Т гэх өндөр залуу над руу эргэж ирээд, надтай уулзаад "Гайгүй биз дээ, иймээ тиймээ юм байхгүй биз дээ" гэж хэлэхээр нь "Гайгүй ээ, та нар одоо харихгүй юу даа" гэж хэлсэн. Тэгтэл Т гэх залуу "Би нутагтаа ирчихсэн байна, чи миний харих харихгүйг мэддэг юм уу" гэж хэлээд намайг алгадсан. Тэгэхэд хамт явж байсан хоёр залуу нь хүрээд ирсэн. Намайг алгадахаар нь доошоо тонгойсон чинь Т гэх залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн, би Т т өшиглүүлээд газар унасан. Намайг газар унасан хойно ч гэсэн Т гэх залуу миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Хамт явж байсан хоёр залуу Т гэх залууг надаас салгаж холдуулсан. Т надаас салаад удаагүй байхад цагдаа нар ирсэн. Учир нь надтай хамт явж байсан Б зугтаад цагдаад дуудлага өгсөн байсан. Миний нүүр битүү хавдсан байсан. Зүүн нүдний дотор хэсгийн яс цуурсан гэж байсан. Зүүн нүд хөхөрсөн, хавдсан, тархи доргисон зэрэг гэмтлүүд учирсан. С ах, Б бид гурав согтоогүй, гайгүй байсан. Бид нар хүний 2, 2 лааз пиво уусан байсан болохоор зүгээр байсан. Харин Т нилээн согтуу байсан, хүний хэлж байгаа үг ойлгохгүй, над руу дайраад байсан. Д Э хоёр нь арай гайгүй байх шиг байсан. ...Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Миний эмчилгээнд ойролцоогоор 1 сая төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой баримт бүрдүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/
Гэрч С.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 19-ний орой Т, Д нартай хамт Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Билгүүн тулга" бааранд орж архи, пиво уусан. "Билгүүн тулга" бааранд сууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гараад Д гэрт нь хүргэж өгөхөөр болоод зүүн тийшээ явсан. Тэгэхэд захиргааны баруун талд "Дэлгэр нуур" төвийн хажууд гурван залуу байхаар нь хажуугаар нь гарсан чинь "Юугаа хараад байгаа юм" гэж нэг нь хашхирахаар нь бид гурав хамт тэд нар руу очиж уулзсан. Д Т бид гурав тэд нар дээр очиж уулзаад маргалдаж байгаад би намхан нь буюу Б-г алгадсан чинь газар унасан. Тэгэхэд хамт байсан Н гэх залуу нь намайг Б-гээс салгаж холдуулсан. Б босож ирээд, тэндээс зугтаад явчихсан. Бид нар хоорондоо муудахаа болиод Д Т бид гурав хойшоо алхаад явсан. Н хамт байсан ахтайгаа хамт зүүн тийшээ алхаад явсан. Тэгтэл Т эргэж гүйж очоод нөгөө хоёр залуутай уулзсан. Т Н тай очиж уулзаж байхыг нь харсан, тэгтэл Н г унагаачихсан өшиглөж байхаар нь Д бид хоёр очоод салгаад, аваад явсан. Н газар унаад тэндээ үлдсэн. Бид гурвыг хойшоо яваад нийтийн байрны хажууд байхад цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, “Дэлгэр нуур” төвийн гадаа Халтарын Н г зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ялтас ясны хугарал, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхи болон баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, толгойн зулайн зүүн хэсэг болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, толгойн баруун чамархайн хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацар хэсэг, баруун хацрын төвгөр хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Х.Н гийн “...Т гэх өндөр залуу над руу эргэж ирээд, надтай уулзаад "Гайгүй биз дээ, иймээ тиймээ юм байхгүй биз дээ" гэж хэлэхээр нь "Гайгүй ээ, та нар одоо харихгүй юу даа" гэж хэлсэн. Тэгтэл Т гэх залуу "Би нутагтаа ирчихсэн байна, чи миний харих харихгүйг мэддэг юм уу" гэж хэлээд намайг алгадсан. Тэгэхэд хамт явж байсан хоёр залуу нь хүрээд ирсэн. Намайг алгадахаар нь доошоо тонгойсон чинь Т гэх залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн, би Т т өшиглүүлээд газар унасан. Намайг газар унасан хойно ч гэсэн Т гэх залуу миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч С.Э ын “...Т Н тай очиж уулзаж байхыг нь харсан, тэгтэл Н г унагаачихсан өшиглөж байхаар нь Д бид хоёр очоод салгаад, аваад явсан. Н газар унаад тэндээ үлдсэн....” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Х.Н гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд “ ...Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Миний эмчилгээнд ойролцоогоор 1 сая төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн, зүй бус харилцаанаас шалтгаалсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин Т болтол Э.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР