| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01507/И |
| Дугаар | 102/ШШ2017/01330 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/01330
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/01330 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 45 дугаар байрны 08 тоотод оршин суух, Боржигон овогт Пиодорын Энхцэцэг /РД-ЧК61082003/-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Даваа /шүүхэд төлөөлөх эрх-0178/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Д.Даваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.Энхцэцэг нь И.Цэнгэлд 9600 ам.долларыг зээлдүүлсэн бөгөөд тэрээр эргэн төлөлт хийгээгүй, удахгүй өгнө гээд сураггүй алга болсон.
И.Цэнгэлийн болон түүний дүүгийн тодорхойлсон хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд И.Цэнгэлийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.
И.Цэнгэлийн дүү И.Туяа нь түүнийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-320 тоотод дүү И.Цолмонгийнд амьдардаг гэж байсан, одоо байр түрээслэж байгаа юм шиг байна гэж хэлсэн. И.Цэнгэлийн утас нь 96468070, дүүгийнх нь утас нь 94348144 болно гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Энхцэцэг нь И.Цэнгэлийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд И.Цэнгэл нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн тус компанийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2017/03708 дүгээр захирамж, И.Цэнгэлийн зээл эргэн төлөх талаар тодорхойлсон гар бичмэл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-7, 13 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан П.Энхцэцэгийн хүсэлтийг хангаж, Ичинхорлоогийн Цэнгэлийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
И.Цэнгэл нь 96468070 дугаарын утас эзэмшдэг, мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-320 тоотод дүү И.Цолмонгийнд амьдардаг байсан, дүү И.Туяагийн утас нь 94348144 гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ичинхорлоогийн Цэнгэлийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.И.Цэнгэл нь 96468070 дугаарын утас эзэмшдэг, мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-320 тоотод дүү И.Цолмонгийнд амьдардаг байсан, дүү И.Туяагийн утас нь 94348144 гэсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД