| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01394/И |
| Дугаар | 102/ШШ2017/01338 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/01338
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/01338 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, “Жи мобайл” ХХК-ийн байрны 5 дугаар давхарт оршин байгаа “Жи мобайл” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 4 дүгээр гудамж, 91 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарын Энхтүвшин /РД-УК86090539/-д холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхтүвшин нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай компанитай хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 335776 тоот гэрээ байгуулан 98029998 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн.
Гэвч хэрэглэгч нь 2014 оны 7-10 дугаар сарын ярианы төлбөр болох 118,209 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
Б.Энхтүвшинг төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул ярианы төлбөр 118,209 төгрөгөөс барьцаа төлбөр 50,000 төгрөгийг хасч 68,209 төгрөг, гэрээнд заасны дагуу 859 хоногийн алданги 34,104 төгрөг, нийт 102,313 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхтүвшин нь 102,313 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Б.Энхтүвшингээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхтүвшин нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Энхтүвшинд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,313 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |