Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

   2021         06          04                                     2021/ШЦТ/51    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х холбогдох эрүүгийн 2104000110053 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                         Б.Наранжаргал

 Улсын яллагч                                          Б.Билгүүн           

 Шүүгдэгч                                              Г.Х нар оролцов.

 

Монгол улсын иргэн, . оны .дугаар сарын .-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ., .настай, . боловсролтой, . мэргэжилтэй, гутлын үйлдвэрт . ажилтай, ам бүл ., .дүүргийн .дугаар хороо, ..дугаар хэсэг, .дугаар гудамжны . тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Г Х /РД:.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.Х нь .оны .дугаар сарын сүүлээр .аймгийн .сумын нутаг дэвсгэрээс гялгар уутны хамт 10.8 грамм, цэвэр жин нь 9.1 грамм Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоотод хадгалж, улмаар П.Б, Т.С нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би .оны . дүгээр сарын .-ний өдөр Багануур дүүргийн .дүгээр хороо .дүгээр байрны .тоотод “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хадгалж байсан нь үнэн. Би тухайн өвсийг 2020 оны 10 дугаар сард Б эгчийн гэрт очих үедээ өөрийнхөө хувцастай эд зүйл дотор хийгээд авч очсон ба Б эгч болон түүний нөхөр С нараас нууж ганцаараа хэрэглэдэг байсан. Харин .оны .дүгээр сарын .-ний өдөр Б, С нартай хамт хэрэглэсэн. С ахын гэрт хадгалж байсан өвсийг 2020 оны 06 дугаар сарын сүүлээр ганцаараа явж, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас түүсэн. Өвсийг хэрэглэхээр тайвширч, шөнө тайван унтаж амарч байсан учраас хааяа сэтгэл санаа тогтворгүй үедээ болон нойр хүрэхгүй байх үед хэрэглэж байсан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа дахин хэрэглэхгүй байж чадна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Т.С мэдүүлсэн: “...Би эхнэр хүүхдүүдийн хамтаар .дүүргийн .дүгээр хороо .дүгээр байрны .тоотод амьдардаг. Мөн манайд эхнэр Б хуурай дүү Х .оны .дугаар сараас эхэлж амьдарч байгаа. Манай эхнэр намайг Х хардаад хэрүүл маргаан үүсгэсэн уурандаа цагдаад дуудлага өгсөн байсан. ...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед гэрийнхээ тагтан дээр эхнэр Б, түүний хуурай дүү Хн нарын хамтаар өвс хэрэглэсэн. Би 2013 онд өвс хэрэглэж байгаад цагдаад баригдаад хэрэглэхээ больсон байсан. Харин Х манайд ирснээс хойш хааяа хэрэглэж байна. ...Тэр өвсийг  Х 2020 оны 10 дугаар сард манайд ирэхдээ авч ирсэн. ...Би Х хаанаас өвс олж авсан талаар мэдэхгүй байна. Түүний өвснөөс Х, Б бид нар 2-3 удаа хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Б мэдүүлсэн: “...С, Х хоёр тагтан дээр тамхи татна гээд орж гараад байсан. Араас нь гараад очиход С, Х хоёр өвс татаж байсан. Би тэр өвснөөс нь сонирхоод хэд хэдэн удаа сорж үзсэн. ...Манай гэрээс хурааж авсан өвс Х өвс байгаа юм. Манай гэрт Х өвс нууцаар хадгалж байсныг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн. Тухайн  үедээ би Х уг өвсийг хаанаас ямар замаар олж авсныг мэдээгүй. Цагдаад шалгагдаж байх үеэр Х асуухад хөдөөнөөс өвсийг түүсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

Хэргийн газар үзлэг хийсэн “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцны 3 давхрын 52 тоотод байрлах байр байв... ...Үзлэгийг үргэлжлүүлж ариун цэврийн өрөө рүү орж үзлэг хийхэд угаалгын ванны хажууд байх ягаан өнгийн төмөр сараалжин тавиур дээр шилэн савангийн тавиур дээр өвс мэт зүйл, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ороосон байдалтай байсныг “А” үсэг байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн уг өвс мэт зүйлийг дээжний уутанд хийж эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлж угаалгын ванны доод хэсгийг тоосгоор битүүлсэн байх ба түүний гол хэсэгт 17х24 см хэмжээтэй онгорхой зайгаар гэрэлтүүлэн үзлэг хийхэд улаан өнгийн нимгэн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл байсныг гарган авч “Б” үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэг хийх явцад уг гэрт байх Б нь 0.33 литрийн “Cocа соlа” гэсэн шошигтой гол болон тагны доод хэсэгт түлж цоолсон тосгүй хуванцар сав, мөнгөлөг өнгийн тугалган цаас зэргийг гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-19/

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн ажиллагааны “....оны .дүгээр сарын .-ний өдөр Т.С гэрт хэргийн газрын үзлэг хийж хураан авсан эд зүйлст 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 572 дугаартай дүгнэлт гаргасан байх ба дүгнэлтээр “Coca cola” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ хоёр цоолсон хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгтийн дэвсгэрт, мөнгөлөг цаас, гялгар ууттай 10.8 грамм жинтэй ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, шинжилгээний дараах гялгар ууттай өвс ургамал мэт зүйлийн жин нь 10.2 грамм байв. Шинжилгээгээр мансууруулах бодисын агууламж илрээгүй 50 төгрөгийн дэвсгэртийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байх тул дээрх эд зүйлсийн хамтаар эд мөрийн баримтаар тооцохоор тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 39-41/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Эрүүгийн 2104000110053 дугаартай хэрэгт ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болох нь тогтоогдсон “Coca cola” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ хоёр цоолсон хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгтийн дэвсгэрт, мөнгөлөг цаас, гялгар ууттай 10.8 грамм жинтэй ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, шинжилгээний дараах гялгар ууттай өвс ургамал мэт зүйлийн жин нь 10.2 грамм зэргийг, мансууруулах бодисын агууламж илрээгүй 50 төгрөгийн дэвсгэрийн хамт эд мөрийн баримтаар тооцох...” гэсэн тэмдэглэл /хх-н 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №572 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгөтэй гялгар уут, “Coca cola” гэсэн улаан өнгийн шошготой хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AX3294024 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг цаас, ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Coca cola” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгтийн дэвсгэрт, мөнгөлөг цаас, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Цагаан өнгөтэй гялгар уут, AX3294024 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 73-78/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №573 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Г.Х 2021.01.09” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Х 2021.01.09” гэж хаягласан шээс нь тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 93-95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №574 дугаартай “Шинжилгэнд ирүүлсэн “П.Б 33 нас ЗМ87022101” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “П.Б 33 нас ЗМ87022101”гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци багтдаг болно..” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 88-90/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №575 дугаартай “Шинжилгэнд ирүүлсэн “Т.С 33 нас УЮ87101717” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Сүхболд 33 нас УЮ87101717” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 83-85/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаартай дүгнэлтээр “Г.Х нь өмнө Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан. Г.Х нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Х дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Г.Х эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Г.Х нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй...” гэжээ. /хх-ийн 175-177/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “а/д Ж.Пунцагноровоос Багануур дүүргийн 1 хороо, 14 дүгээр байрны 52 тоотод мансууруулах төрлийн өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна” гэсэн тэмдэглэл /хх-н 13/,

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Г Х...” гэжээ.  /хх-н 117/,

Шүүгдэгч Г.Х нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 118/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хууль ёсны шаардлагыг хангасан, хууль ёсны баримтууд гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Х нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс”  гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, бусдын орон байранд хадгалж улмаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Х “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэжээ. Иймд шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв./хх-н 185/

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Х нь .оны ..дугаар сарын сүүлээр .аймгийн .сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоотод хадгалж, улмаар П.Б, Т.С нарт өгсөн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн “Би өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2020 оны 10 дугаар сард Б эгчийн гэрт очих үедээ өөрийнхөө хувцастай эд зүйл дотор хийгээд авч очоод хадгалсан. Тэр өвсийг нууцаар ганцаараа хэрэглэдэг байсан ба Төв аймгийн Жаргалант сумын нутгаас түүж байсан” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад гэрч Т.С “.оны .дүгээр сарын .-ны өглөө 10 цагийн үед гэрийнхээ тагтан дээр эхнэр Б, түүний хуурай дүү Х нарын хамтаар өвс хэрэглэсэн. Тэр өвсийг Х 2020 оны 10 дугаар сард манайд ирэхдээ авч ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

-Мөрдөн байцаалтад гэрч П.Б “Манай гэрт Х өвс нууцаар хадгалж байсныг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн. Би тэр өвснөөс сонирхоод хэд хэдэн удаа сорж үзсэн. Цагдаад шалгагдаж байх үеэр хандсүрэнгээс асуухад хөдөөнөөс өвсийг түүсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 572, 573, 574, 575 дугаартай дүгнэлтүүд  /хх-ийн 73-95/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-19, 39-42/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Х нь хэрэгт хураагдсан сэтгэцэд нөлөөт  бодисыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс түүж авсан, Багануур дүүрэгт айлд түр амьдарч байхдаа гэрт нь хадгалж улмаар өөрөө болон бусдад өгч хэрэглэсэн талаараа тодорхой мэдүүлснээс гадна түүний биеэс биологийн дээж авч, шинжлэхэд шээсэнд нь тетрагидроканнабинол илэрсэн, мөн гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөт  бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

 “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдагт оршино.

Сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, илгээх, тээвэрлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоомжид заасан байдаг тул эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авах, түүж бэлтгэх, биедээ болон орон байр, агуулах сав, бусад байдлаар байлгасныг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчээс энэ хэрэгт холбогдуулан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Г.Х гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Г.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Шүүгдэгч Г.Х “ам бүл ганцаараа, гутлын цехэд ажилладаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдал тогтоогдов.

Иймд Г.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний дээр дурдсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Тэнссэн хугацаанд “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох ” хязгаарлалтыг тогтоовол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Coca cola” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ хоёр цоолсон хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгтийн дэвсгэрт, мөнгөлөг цаас, гялгар уутны  хамт 10.8 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, баримтыг тус шүүхэд ирүүлэх  нь зүйтэй. /хх-н 42/

          Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AX3294024 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтсан бодис илрээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 572 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овгийн Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б овгийн Г Х “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Coca cola” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ хоёр цоолсон хуванцар сав, AN6522200 серийн дугаартай 10 төгрөгтийн дэвсгэрт, мөнгөлөг цаас, гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлж, АХ3294024 серийн дугаартай 50 /тавин/ төгрөгийн дэвсгэртийг улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Г.Х холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА