Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01339

 

  2017 оны 05 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01339

                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-25, өөрийн байранд оршин байгаа “ХААН банк” ХХК /РД-2693321/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Эцсийн арын дэнж ТЭЦ 33 дугаар байр, 48 тоотод оршин суух, Хотгойд овогт Батцэцэгийн Баярмагнай /РД-ФА90090250/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Эцсийн арын дэнж ТЭЦ 33 дугаар байр, 48 тоотод оршин суух, Хотгойд овогт Бямбаагийн Батцэцэг /РД-ФА66061570/ нарт холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,870,656.24 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баярмагнай, Б.Батцэцэг нар нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл авсан бөгөөд барьцаанд цалингийн орлого, 2002 оны Хьюндэй Санта маркийн 9196 УНХ улсын дугаартай суудлын автомашин барьцаалуулсан бөгөөд зээлдэгч нь үндсэн зээлд 5,726,720.42 төгрөг, зээлийн хүү 2,613,447.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,939.61 төгрөг, нийт 8,343,107.11 төгрөг төлсөн.   

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 9,273,279.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,824,108.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 773,268.58 төгрөг, нийт 14,870,656.24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2002 оны Хьюндэй Санта маркийн 9196 УНХ улсын дугаартай суудлын автомашин, цалингийн орлого болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.  

          Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХААН банкны нэхэмжлэлтэй танилцсан, зээл авсан нь үнэн 14,870,656.24 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлбөр тооцоонд ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ХААН банкны нэхэмжлэлтэй, Б.Баярмагнай, Б.Батцэцэг нарт холбогдох 14,870,656.24 төгрөг гаргуулах хэрэгт дараах байдлаар эвлэрч байна.

Хариуцагч нар нь зээлийн төлбөр 14,870,656.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор ХААН банкинд төлж барагдуулна.

Дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хьюндэй Санта маркийн 9196 УНХ дугаартай автомашин, цалингийн орлого болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх болно гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч Б.Баярмагнай, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,870656.24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,870,656.24 /арван дөрвөн сая найман зуун далан мянга зургаан зуун тавин зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор “ХААН банк” ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Хьюндэй Санта маркийн 9196 УНХ улсын дугаартай суудлын автомашин, цалингийн орлого болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.    

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь Б.Байгалмаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзлээ.

Иймээс зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,151 төгрөг, хариуцагч Б.Батцэцэг, Б.Баярмагнай нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 116,151 төгрөгийг тус тус гаргуулан “ХААН банк” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.”ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Батцэцэг, Б.Баярмагнай нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,870,656.24 /арван дөрвөн сая найман зуун далан мянга зургаан зуун тавин зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор “ХААН банк” ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Хьюндэй Санта маркийн 9196 УНХ улсын дугаартай суудлын автомашин, цалингийн орлого болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,151 төгрөг, хариуцагч Б.Батцэцэг, Б.Баярмагнай нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 116,151 төгрөгийг тус тус гаргуулан “ХААН банк” ХХК-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

                                     

 

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД