Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01340

 

      2017 оны 05 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01340

                  Улаанбаатар хот

 

   

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 120 тоот, “Эн Жи Ай Пропертийз” ХХК-ийн байранд оршин байгаа “Макс эксим” ХХК /РД-5661889/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Кёкушю тауэр, 205 тоот /Lotus ресторан/-д оршин байгаа “Энжилс Дунгаамаа” ХХК /РД-6041205/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,323,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Макс эксим” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Энжилс Дунгаамаа” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М-05-ХАГ-16/66 дугаар худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу тус компанийн Лотус /Lotus/ ресторанд нийт 4,914,700 төгрөгийн дарс, жүүс, цагаан будаа зэрэг хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.

Барааны төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийн үлдэгдэл 3,914,700 төгрөгийг янз бүрийн шалтаг тооцсоор төлөөгүй.

Иймээс “Энжилс Дунгаамаа” ХХК-иас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 3,914,700 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 1,409,292 төгрөг, нийт 5,323,992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбараа өгсөн байх тул нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “Энжилс дунгаамаа” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжэээ.

Хариуцагч “Энжилс Дунгаамаа” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Макс Эксим” ХХК-ийн, “Энжилс Дунгаамаа” ХХК-иас нэхэмжилсэн 5,323,992 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                  

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Макс эксим” ХХК нь хариуцагч “Энжилс Дунгаамаа” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,323,992 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Энжилс Дунгаамаа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,323,992 /таван сая гурван зуун хорин гурван мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Макс эксим” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 50,067 төгрөг, хариуцагч “Энжилс Дунгаамаа” ХХК-иас 50,067 төгрөгийг тус тус гаргуулан “Макс эксим” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Макс эксим” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Энжилс Дунгаамаа” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч “Энжилс Дунгааамаа” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,323,992 /таван сая гурван зуун хорин гурван мянга есөн зуун ерөн хоёр/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Макс эксим” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 50,067 төгрөг, хариуцагч “Энжилс Дунгаамаа” ХХК-иас 50,067 төгрөгийг тус тус гаргуулан “Макс эксим” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           

                                      ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД