Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/310

 

 

 

 

 

 

 

2021       05           14                                         2021/ШЦТ/310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Ц.Шагдар,

шүүгдэгч Э.С-, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Э.С-ад холбогдох эрүүгийн 2109001980506 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... их сургуулийн 4 дүгээр курсын сонсогч, ам бүл 3, эх, эгчийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .. / ... овогт ... Э.С- нь:

 

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хохирогч Г.Дөлгөөний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 /

 

Хохирогч Г.Дөлгөөн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз /хамтран амьдардаг/ Бат-Энэрэлтийн төрсөн өдрийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод тэмдэглэхээр болж түүний найз залуу Амаржаргал, найз Э.С-, манай найз Мөнхжин бид 23 цагийн үед ирсэн. Гэрт очихоос өмнө пиво ууцгаасан байсан. Би гэрт ороод өглөө хичээлтэй байсан болохоор орон дээр хувцастайгаа унтаж байхад тэд пиво ууцгаагаад явсан. Би нам унтчихсан нэг сэрэхэд миний хажууд Э.С- хөнжил нөмөрчихсөн хувцастайгаа хэвтэж байсан бөгөөд тэрээр миний өмссөн хувцасны гадуур гэдсэнд хүрээд хөхөнд хүрэхээр нь би болиоч гэсэн. Миний өөдөөс юу ч дугарахгүй шууд хоёр гарны шуу хэсгээс бариад миний дээр гараад өмсөж байсан шорт, дотуур хувцсыг доошлуулаад гараараа миний бэлэг эрхтэнг маш хүчтэй оролдоод эхэлсэн. Би Э.С-аас холдох, биеээсээ зайлуулах оролдлого хийсэн ч хүчрэхгүй намайг бүх биеэрээ дарчихсан. Тэгээд Э.С- өөрийнхөө өмд дотуур хувцсыг доошлуулаад бэлэг эрхтнээ хийгээд эхэлсэн. Үүний улмаас миний хөхөнд зулгаралт үүссэн.

...Би Э.С-ад хандаж ус уух хэрэгтэй байна гэхэд бэлгийн харилцааг болиод хажууд өвдөглөөд ус өгөхгүй, пиво уухыг шаардахад би уугаагүй. Э.С-ад хандаж хоёулаа тамхилаад ярилцах хэрэгтэй гээд угаалгын өрөө рүү орж ярилцаж байгаад би бие засах хэрэгтэй байна гээд өрөөнөөс гаргасан. Тэгээд хаалгаа түгжээд Мөнхжин рүү чат бичсэн.

...Уг асуудлаас болж сэтгэл санааны цочролд орсон учир хувийн сэтгэл зүйч Номингоос зөвлөгөө үйлчилгээ авч байгаа. Э.С- надад учирсан хохирлыг барагдуулсан гэжээ. / хх 12, 17 /

 

Гэрч Т.Бат-Энэрэлт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болж Нарны хорооллын лоунжид тэмдэглэсэн. Тухайн газраас Амаржаргал, Э.С-, Мөнхжин,******* нарын хамт гарч манайд очиход Мөнхжин харилаа гээд явсан. Намайг хувцсаа сольж байхад Э.С-, Амаржаргал хоёр пиво уугаад,******* унтлаа гээд буйдан дээр унтчихсан. Би найз залуу Амаржаргалын хамт*******, Э.С- хоёрыг үлдээгээд Монгол 3 дугаар сургуулийн хажууд зочид буудалд байсан. Тэр үед миний утас унтарчихсан байхад Мөнхжин манай найз залуу руу залгахаар нь ярихад “... чинь*******ийг оролдоод байгаа юм бишүү. Чи ярь” гэхээр нь залгахад******* “Чи яагаад хэлэхгүй гараад явчихсан юм бэ” гээд уйлаад байсан. Би найз залуудаа чи очоод юу болоод байгааг үзээдэх гээд явуулаад би унтчихсан.

...Дараа нь би*******тэй уулзаж асуухад “Намайг хүсээгүй байхад хурцал үйлдсэн. Чи боль гэсэн ч чанга гартай байсан” гэж хэлсэн. Харин Э.С- нь хэлэхдээ “Дөлгөөн миний дээр гарчихсан бид хоёр үнсэлцсэн. Би яахаараа хүчиндсэн болдог юм” гэж хэлсэн гэжээ. / хх 19 / 

 

Гэрч Э.Амаржаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай найз охины төрсөн өдөр болж тэднийд Э.С-,*******, Бат-Энэрэлт, Мөнхжин нарын хамт очиж пиво, вино ууцгааж байгаад би найз охины хамт гарсан. Мөнхжин гэрт хальт орчихоод гарсан. Гэрт Э.С-,******* нар үлдсэн. Шөнийн 03 цагийн үед Мөнхжин над руу залгаад “Чи Бат-Энэрэлтийн гэрт буцаад оч, ямар нэгэн зүйл болсон юм шиг байна.******* над руу залгаад байна” гэхээр нь би найз охиныхоо гэр рүү явсан. Явж байхдаа Э.С- руу залгаад юу болоод байгааг асуухад би гараад чамайг хүлээж байя гээд утсаа тасалсан. Намайг гэрт ороход******* “Ариун цэврийн өрөө ороод ярилцъя. Найзыгаа гаргачих” гэхээр нь Э.С-ыг гарчихаад ярилцахад тэрээр миний хөхийг базаж, бэлгийн харьцаанд орсон тухай хэлсэн.

...Э.С- болсон асуудлын талаараа тайлбарлахад*******, Э.С- руу дайраад зайл, чи гар гээд нэг удаа алгадахад гараад явсан. Маргааш нь Э.С-аас асуухад******* эргэж хараад намайг үнсэхээр нь бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн гэжээ. / хх 21 /

 

Гэрч С.Мөнхжин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бат-Энэрэлтийн гэрт ирэхэд******* “Маргааш ажилтай унтлаа” гээд унтсан. Энэ үеэр Бат-Энэрэлт, Амаржаргал нар зочид буудалд очиж хононо гэж ярилцаж байсан ба Амаржаргал Э.С-ыг гэрт хоноод явчих гэсэн. Намайг гэртээ ирэхэд******* фэйсбүүкээр “Яагаад намайг ганцааранг минь үлдээж байгаа юм. Э.С- намайг хүчиндчихлээ. Би угаалгын өрөөнд байна” гэсэн чат бичихээр нь Амаржаргалд хэлсэн. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна гэжээ. / хх 30 /

 

Гэрч Э.Батмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний дүү Э.С- нь оюутан. Одоо Си Юу түргэн хоолны газар ажилладаг. Тэтгэвэрт байдаг ээжийгээ хараад хамт байдаг. Төлөв даруу зантай, суурь боловсрол болон гэр бүхийн хүмүүжил сайтай хүүхэд. Бусадтай хаилцах харьцаа хэвийн. Дуу цөөтэй, итгэмтхий, бүрэг ичимхий хүүхэд юм гэжээ. / хх 26 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1287 дугаартай дүгнэлтэд:

  1. Г.Дөлгөөний биед зүүн хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Г.Дөлгөөний охин хальс хуучин урагдалтай байна.

5. Г.Дөлгөөний үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

6. Г.Дөлгөөнд тэмбүү, заг хүйтэн, ДОХ, трихомониазын халдвар илрээгүй гэжээ. / хх 35-36 /

 

Яллагдагч Э.С- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Амаржаргал, Бат-Энэрэлт нарыг явсны дараа би*******ий унтаж байсан орон дээр хажуугаар нь ороод хэвтээд*******ийг тэврэхэд эргэж хараад миний уруул дээр үнссэн.******* бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрч байгаа юм байна гэж бодоод үнстэл******* миний дээр гарч бид хоёр бэлгийн харьцаанд орсон гэжээ. / хх 64, 68-69 /

 

Шүүгдэгч Э.С-аас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 64, 68-69 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 73 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Э.С- нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12б байрны 57 тоотод хохирогч Г.Дөлгөөний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:    ...Намайг сэрэхэд Э.С- хөнжил нөмөрчихсөн хувцастайгаа хэвтэж байснаа миний өмссөн хувцасны гадуур гэдэс, хөхөнд хүрсэн. Би болиоч гэхэд өөдөөс юу ч дугарахгүй шууд миний хоёр гарны шуу хэсгээс бариад миний дээр гараад өмсөж байсан шорт, дотуур хувцсыг доошлуулаад гараараа миний бэлэг эрхтэнг маш хүчтэй оролдоод эхэлсэн. Би Э.С-аас холдох, биеээсээ зайлуулах оролдлого хийсэн ч хүчрэхгүй намайг бүх биеэрээ дарчихсан. Тэгээд Э.С- өөрийнхөө өмд дотуур хувцсыг доошлуулаад бэлэг эрхтнээ хийгээд эхэлсэн. Үүний улмаас миний хөхөнд зулгаралт үүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн Г.Дөлгөөний мэдүүлэг / хх 12, 17 /,    ...Би Г.Дөлгөөнтэй уулзаж юу болсон талаар асуухад “Намайг хүсээгүй байхад хурцал үйлдсэн. Чи боль гэсэн ч чанга гартай байсан” гэж хэлсэн. Харин Э.С- нь хэлэхдээ “Г.Дөлгөөн миний дээр гарчихсан бид хоёр үнсэлцсэн. Би яахаараа хүчиндсэн болдог юм” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Бат-Энэрэлтын мэдүүэлг / хх 19 /,      ...Намайг гэрт ороход Г.Дөлгөөн “Ариун цэврийн өрөө ороод ярилцъя. Найзыгаа гаргачих” гэхээр нь Э.С-ыг гарчихаад ярилцахад тэрээр миний хөхийг базаж, бэлгийн харьцаанд орсон тухай хэлсэн. Маргааш нь Э.С-аас асуухад Г.Дөлгөөн эргэж хараад намайг үнсэхээр нь бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Амаржаргалын мэдүүлэг / хх 21/, ...Г.Дөлгөөн фэйсбүүкээр “Яагаад намайг ганцааранг минь үлдээж байгаа юм. Э.С- намайг хүчиндчихлээ. Би угаалгын өрөөнд байна” гэсэн чат бичихээр нь Амаржаргалд хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Мөнхжингийн мэдүүлэг / хх 30 /,   ...Г.Дөлгөөний биед зүүн хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1287 дугаартай дүгнэлт / хх 35-36 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.С-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн  харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.С-ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Дөлгөөнд сэтгэл заслын эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал, сургуульд сурдаг зэргийг харгалзаад прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-г журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Г.Дөлгөөн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 81 / гэх тул Э.С- нь бусад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт ... Э.С-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн  харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ... Э.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2, 3.3-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Э.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Э.С- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Э.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Э.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ