Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01367

 

    2017 оны 05 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01367

               Улаанбаатар хот

 

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, “Жи мобайл” ХХК-ийн байрны 5 дугаар давхарт оршин байгаа “Жи мобайл” ХХК-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 27 дугаар гудамж, 1339 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Пүрэвжавын Тэмүүл /РД-РП88052115/-д холбогдуулан гаргасан,

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Тэмүүл нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1325730 тоот төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 40,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд П.Тэмүүлээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40,000 төгрөг, гэрээний 5.3-т заасны дагуу 204 хоногийн алданги 20,000 төгрөг нийт 60,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч П.Тэмүүл нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

  Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь П.Тэмүүлээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Тэмүүл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Тэмүүлд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

                                   

 

ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД