| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01351/И |
| Дугаар | 102/ШШ2017/01368 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01368
2017 оны 05 сарын 11 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01368 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд оршин байгаа “Мобиком корпораци” ХХК /РД-2072572/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 16 дугаар байр, 261 тоотод оршин суух, Олонынхон овогт Бүддоржийн Ням /РД-УЗ90090955/-д холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,370,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 20163941 тоот гэрээ байгуулан 99024904 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsyng Galaxy S7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан болно.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,370,716 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.370.716 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн дотор 342,679 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ням шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,370,716 төгрөгийг төлөх нь үнэн болно.
Энэ мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Нямаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,370,716 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ням нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,370,716 /нэг сая гурван зуун далан мянга долоон зуун арван зургаан/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 342,649 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан дөчин есөн/ төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан далан есөн/ төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун далан есөн/ төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун далан есөн/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Нямын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,440 төгрөг, хариуцагч Б.Нямаас 18,440 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Нямд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Нямын, нэхэмжлэлийн шаардлага болох 1,370,716 /нэг сая гурван зуун далан мянга долоон зуун арван зургаан/ төгрөгөөс 342,649 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан дөчин есөн/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан далан есөн/ төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун далан есөн/ төгрөг, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 342,679 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун далан есөн/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,440 төгрөг, хариуцагч Б.Нямаас 18,440 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |