Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01383

 

    2017 оны 05 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01383

                Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-/9 тоотод оршин байгаа “Жи мобайл” ХХК /РД-5055873/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 11 гудамж, 337 тоотод оршин суух, Шарнууд овогт Нямдоржийн Ундрах /РД-ОК91031402/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ундрах нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1133099 тоот төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Н.Ундрахаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээний 5.3-т заасны дагуу 933 хоногийн алданги 110,000 төгрөг нийт 330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 220,000 төгрөг болгож, хариуцагч Н.Ундрах нь 220,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Н.Ундрахаас худалдах-худалдан гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг шаардан шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийн 110,000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг татгалзаж, үлдэх 220,000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Н.Ундрах нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.    

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь С.Амаржаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзлээ.

Иймээс зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөг, хариуцагч Н.Ундрахаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 5,275 төгрөгийг тус тус гаргуулан “Жи мобайл” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.”Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ундрахад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийн 110,000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг татгалзаж, үлдэх 220,000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Н.Ундрах нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөг, хариуцагч Н.Ундрахаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 5,275 төгрөгийг тус тус гаргуулан “Жи мобайл” ХХК-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

                                     

 

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД