| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01626/И |
| Дугаар | 102/ШШ2017/01497 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01497
2017 оны 05 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2017/01497 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5 оршин байгаа Голомт банк /РД-2075377/-ны
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, 47 дугаар байр, 9 тоотод оршин суух, Боржигин овогт Дайчинхүүгийн Цэцэгмаа /РД-ЕЙ63081101/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,821,693.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэцэгмаа нь Голомт банктай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/4605100639 тоот зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлан Д.Цэцэгмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,821,693.62 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хариуцагч Д.Цэцэгмаагийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкнаас 14,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн.
Голомт банкны нэхэмжлэлийн дагуу 14,821,693.62 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Цэцэгмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,821,693,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,821,693.62 /арван дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун ерэн гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.
Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,029 төгрөг, хариуцагч Д.Цэцэгмаагаас 116,029 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкинд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банкны нэхэмжлэлтэй, Д.Цэцэгмаад холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,821,693.62 /арван дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун ерэн гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Голомт банкинд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,029 төгрөг, хариуцагч Д.Цэцэгмаагаас 116,029 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |