| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00342/и |
| Дугаар | 684 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 684
| 2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 184/ШШ2017/00684 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК /рд:2576376, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза-д оршин байх хаягтай/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Бат-Очирын Ариунбуян /рд:ВЮ80070611, Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хилчин 11-р гудамж, 1 тоотод оршин суух хаягтай/-д холбогдох
Гэрээний үүрэгт 145,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Ариунбуян нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2010 оны 02 сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91012442 дугаарын эзэмшигч болсон.
Гэтэл Б.Ариунбуян нь гэрээний үүргээ үл биелүүлж 91012442 дугаарын 2015 оны 03 сарын байдлаарх төлбөр 190,670 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Ариунбуянд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөөгүй байна.
Иймд Б.Ариунбуянаас төлбөрийн үлдэгдэл болох ... 140,670 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 145,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ариунбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний нэр дээр эзэмшиж байсан 91012442 дугаар дээр Скайтел ХХК-аас төлбөр болох 145,170 төгрөг нэхэмжилснийг энэ оны 3 сарын дотор төлөх болохоо үүгээр мэдэгдэе” гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“... Б.Ариунбуян нь хариу тайлбартаа тус төлбөрийг 145,170 төгрөгийг 3 сарын хугацаатай төлөхөөр болсон тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Ариунбуянд холбогдуулан 145,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 145,170 төгрөгийг төлөхийг хариуцагч Б.Ариунбуян нь энэ оны 3 сарын дотор нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д төлөхөөр хариуцагч зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр ирүүлснийг хүлээн авч, нэхэмжлэгч тал нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Ариунбуянд холбогдуулан гэрээний үүрэгт 145,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ариунбуян бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 3 сарын дотор нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 5,005 төгрөгөөс 2,502.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,502.50 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Ариунбуянаас 2,502.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН