| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00182/И |
| Дугаар | 103/ШШ2017/00179 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2017/00179
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00179 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, одоо ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, *******-д ******* ажилтай, овогт улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 1979 онд цэргээс халагдан, илгээлтээр *******ын уурхайд 1995 оны 05 сар хүртэл ажилласан. Уурхай хаагдаж бүх ажилчид ажилгүй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрч байгаа ба тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд намайг *******ын нүүрсний уурхайд 1979 оны 07 сарын 15-наас 1995 оны 01 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, 1995 оны 01 сараас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байгаа, би *******ын уурхайд тасралтгүй слесариар ажилласан гэв. Шүүхээс хэрэгт авагдсан 1979.07.*******0-ны өдөр нээсэн, 1994 онд нотариатаар баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байхдаа авсан баярын бичиг, дипломын хуулбарууд, *******ын нүүрсний уурхайн цахилгааны засварчны үнэмлэх, Тоног төхөөрөмжийн засварчны 6-р зэргийн үнэмлэх, 222 дугаартай Тээврийн 2-р хэсгийн слесарын үнэмлэхийн хуулбарууд, 1985.08.20-ны 184 дугаартай *******ын нүүрсний уурхайн даргын ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, тэргүүний уурхайчин үнэмлэхийн хуулбар, 1979.07.2*******-ны өдрийн *******ын нүүрсний уурхайн үйлдвэрийн даргын 147 дугаартай тушаалын хуулбар, 1989.12.08-ны өдрийн 252, 1991.04.01-ний өдрийн 8*******, 1992.0*******.20-ны өдрийн 69, 1992.01.15-ны өдрийн 1*******, 1995.01.02-ны өдрийн 01 дугаартай *******ын нүүрсний уурхайн даргын тушаалуудын хуулбар, 441748 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 198*******,1988 онд авахуулсан фото зураг, 2644442 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 290*******000626 дугаартай баталгаажилтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч нь 1979.07.15-наас 1995 оны 01 сар хүртэл *******ын нүүрсний уурхайд слесариар ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н. улсад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа 2018 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Хүсэлт гаргагч нь 1979.07.1*******-наас 1995 оны 01 сар хүртэл *******ын нүүрсний уурхайд слесариар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1979.07.*******0-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр 1979 оны 07 сарын 1******* ны өдөр *******ын нүүрсний уурхайд слесариар анх ажилд орсон, 1992 оныг дуустал ажилласан талаарх бичилтүүд хийгдсэн,
*******ын нүүрсний уурхайн даргын 1985 оны 08 сарын 20 ны өдрийн 184 дугаартай тушаалаар д 08 сарын 15 наас ээлжийн амралт олгосон, нь 1988 онд *******ын нүүрсний уурхайн хөдөлмөрийн аваргаар шалгарч Хөдөлмөрийн аварга цол, аваргын үнэмлэхээр, 1991 онд Тэргүүний уурхайчин тэмдгээр тус тус шагнагдсан,
1979 оны 07 сарын 2******* ны өдрийн 147 дугаартай тушаалаар 1979 оны 07 сарын 1******* наас ашиглалтын 2 дугаар хэсэгт бэхэлгээчингээр томилогдсон,
1989 оны 12 сарын 08 ны өдрийн 252 дугаартай тушаалаар 1989 оны 11 сарын 25 наас слесариар томилсон,
1991 оны 04 сарын 01 ний өдрийн 8******* дугаартай тушаалаар 1991 оны 0******* сарын 15 наас үндсэн малталтын 1 дүгээр хэсэгт шилжүүлэн ажиллуулсан,
1992 оны 0******* сарын 20 ны өдрийн 69 дугаартай тушаалаар 1992 оны 01 сарын 06 наас Тээвэр 2 дугаар хэсэгт слесариар шилжүүлэн ажиллуулсан,
1995 оны 01 сарын 02 ны өдрийн 01 дугаартай тушаалаар нийт ажиллагсадын хувийн хэргийн баяжилтыг 1995.01.02 ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн ба тушаалын хавсралтын 222-т гэж бичигдсэн,
1979 оны 10 сарын 10 ны өдөр нээсэн Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1980 оноос 1990 оны 5 сарыг дуустал гишүүний татвар хураамж төлсөн талаар тэмдэглэсэн,
198*******, 1988 онуудад ажиллаж байхдаа болон үйлдвэрийн аваргаар шалгараад авахуулсан фото зурагууд,
264442 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Улсад ажиллаж байхдаа 1980, 1990, 1981 онуудад авсан баярын бичиг, дипломын хуулбарууд зэргээр тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж овогт г 1979 оны 07 сарын 1*******-наас 1995 оны 01 сар хүртэл *******ын нүүрсний үйлдвэрт слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.