Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2017/00183

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/0018*******

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******6 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүлжүүлэх байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 04 дүгээр 27-ы :

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь архидан согтуурч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр №*******07 картанд бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс хариуцагч Н. нь эрүүлжүүлэх байрны төлбөрт 4.150 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Н. нь эрүүлжүүлэх байрны төлбөр 4.150 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүлжүүлэх байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.*******0 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.гаас тэмдэгтийн хураамжид төлөх 4.*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. 74 74.4- , 뿿 , .

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ