Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2017/00185

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00*******5

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны 52 тоотод оршин суух, ******* овогт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт *******00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны ******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 12 дугаар сарын 16-нд мал хариулсаны хөлс болох *******00.000 төгрөгийг малын эзэн Болдоо нь миний 56**************0**************117 тоот дансанд хийсэн. Би өөрийн танил болох картаа түр хадгалуулаад хөдөөнөөс ирээд мөнгөө авах гэтэл мөнгийг маань авсан байсан. Би мөнгөө авъя гэхэд эмчилгээнд хэрэглэсэн дараа өгье гэсээр *******-******* сар болсон. Иймээс Мягмархандаас миний *******00.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт *******00.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч нь ...ажилгүй тул 2-******* сарын дотор хохирлыг барагдуулна. Энэ хүний картнаас *******00.000 төгрөг авсан тул 56**************0**************117 тоот дансанд мөнгийг бага багаар төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт *******00.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******.8 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжинд *******.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ