Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 676

 

2021.06.03                                  2021/ШЦТ/676

 

 

 

                                                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******илэгжаргал,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Енсей Тайж овогтой Баатарсүхийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02412 2651 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Банк санхүүч мэргэжилтэй, Хишиг Арвин ХХК-д нярав ажилтай, ам бүл 6, аав, ээж, эмээ, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Ээрмэл 12-56 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ээрмэлийн 12 дугаар байрны орчим хохирогч Н.Өнөрбаттай таксинд зөрж суух гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн зулайн хэсгийн яс цөмөрсөн хугарал, хуйханд шарх, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хохирогчийн хохирол төлбөрт 9.000.000 төгрөг өгсөн”  гэв.

Хохирогч Н.Өнөрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд найз Отгонбаатарыг таксинд суулгаж өгөх гээд зам дээр такси барих гэж байхад улсын дугаарыг санахгүй мөнгөлөг өнгийн приус 20 машин ирээд хүмүүс бууж байхаар нь жолоочоос нь явах уу гэж асуухад явна гэсэн. Зөрөөд сууя гээд хүлээгээд зогсож байхад яасан их зөрж суудаг пизда вэ, хаанахын пизда вэ гээд машинаас 4-5 хүн бууж ирсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн царай төрхийг нь хараагүй нэг бүдүүн биетэй саравчтай малгайтай байсан. Маргалдаж байхад үл таних залуучууд бид хоёрыг зам дээр түрээд явахаар нь та нар болиоч гэж хэлсэн. Отгонбаатар доошоо зугтаад явсан...гарыг нь түлхээд цээж хэсгээрээ эргэтэл хэнийг нь мэдэхгүй нэг хүн миний зүүн талын чамархай руу гарын алганы хэмжээтэй чулуугаар цохихоор нь би газарт унаад хэсэг ад юм харахгүй чих шуугиад байсан. Тэгтэл хамт байсан эмэгтэй хайр уу гэл үү ханиа гэлүү хурдан явъя гээд нэг залууг татаад аваад явсан. Миний биед гэмтэл учруулсан залууг шар царайтай, туранхай биетэй, 176-178 см орчим өндөр нуруутай бараан өнгийн хувцастай байсан эхнэр юм уу, найз охинтойгоо явж байсан залууг гэж бодож байна. Би гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн...тухайн үед 500.000 төгрөгний баримт болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20/,

Гэрч *******ямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадаа би, манай нөхөр Б, Очболд, Санчир, Цек бид тав уулзаад...замаас такси бариад зүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “City shop”-ийн урд талд такситай би, Б, Санчир ирсэн ба Хил хамгаалах албаны орчимд таксинаас Цек, Очболд буугаад хойноос алхаж ирсэн...Санчир үл таних 30 орчим насны шар царайтай, 170 орчим өндөртэй залуутай маргалдаад зогсож байсан ба манай нөхөр Б дундуур боль гээд салгасан. Гэтэл үл таних 30 орчим насны залуу газраас баруун гартаа чулуу атгаж аваад манай нөхөр Бий зүүн талын шанаа, чих орчимд нэг удаа цохисон ба манай нөхөр Б нь доошоогоо хоёр хөл дээрээ суусан. Тэр үед үл таних эрэгтэй нь 12 дугаар байрны ар талын замаар доошоогоо зугтаасан юм. Санчир, Б хоёр нь үл таних 30 гаран насны эрэгтэй, Санчир, Б тэр гурав зууралдаад унасан...унаад зууралдаж өнхөрч байгаад босч иртэл үл таних 30 орчим насны эрэгтэй нь миний толгой хагарчихлаа гэж байсан ба толгойны зүүн талд хагарч цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч Өнөрбаттай хамт явж байсан үл таних залуу машины машины хаалга онгойлгохоор нь Санчир хөөе байж байгаарай бууя гээд түүнтэй хальт маргалдаад байхаар нь би Санчирыг болъё гээд татаад Санчирыг аваад цаашаа эргэтэл түүнтэй маргалдаж байсан /Отгонбаатар/ чулуугаар миний зүүн талын чамархай орчимд нэг удаа цохиод доошоо Жуковын хөшөө рүү зугтаасан. Би тухайн үед цохиулаад газарт унасан ба босоод ирэхэд хохирогч Өнөрбат доошоо гүйж байхаар нь араас нь гүйгээд хохирогчтой зууралдаад хамт газарт унасан. Тэгтэл араас Санчир, манай эхнэр хоёр ирээд намайг татаад босгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5635 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Н.Өнөрбатын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ээрмэлийн 12 дугаар байрны орчим хохирогч Н.Өнөрбаттай таксинд зөрж суух гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн зулайн хэсгийн яс цөмөрсөн хугарал, хуйханд шарх, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Н.Өнөрбатын: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд найз Отгонбаатарыг таксинд суулгаж өгөх гээд зам дээр такси барих гэж байхад улсын дугаарыг санахгүй мөнгөлөг өнгийн приус 20 машин ирээд хүмүүс бууж байхаар нь жолоочоос нь явах уу гэж асуухад явна гэсэн. Зөрөөд сууя гээд хүлээгээд зогсож байхад яасан их зөрж суудаг пизда вэ, хаанахын пизда вэ гээд машинаас 4-5 хүн бууж ирсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн царай төрхийг нь хараагүй нэг бүдүүн биетэй саравчтай малгайтай байсан. Маргалдаж байхад үл таних залуучууд бид хоёрыг зам дээр түрээд явахаар нь та нар болиоч гэж хэлсэн. Отгонбаатар доошоо зугтаад явсан...гарыг нь түлхээд цээж хэсгээрээ эргэтэл хэнийг нь мэдэхгүй нэг хүн миний зүүн талын чамархай руу гарын алганы хэмжээтэй чулуугаар цохихоор нь би газарт унаад хэсэг ад юм харахгүй чих шуугиад байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ямбасүрэнгийн: “…2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадаа би, манай нөхөр Б, Очболд, Санчир, Цек бид тав уулзаад...замаас такси бариад зүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “City shop”-ийн урд талд такситай би, Б, Санчир ирсэн ба Хил хамгаалах албаны орчимд таксинаас Цек, Очболд буугаад хойноос алхаж ирсэн...Санчир үл таних 30 орчим насны шар царайтай, 170 орчим өндөртэй залуутай маргалдаад зогсож байсан ба манай нөхөр Б дундуур боль гээд салгасан. Гэтэл үл таних 30 орчим насны залуу газраас баруун гартаа чулуу атгаж аваад манай нөхөр Бий зүүн талын шанаа, чих орчимд нэг удаа цохисон ба манай нөхөр Б нь доошоогоо хоёр хөл дээрээ суусан. Тэр үед үл таних эрэгтэй нь 12 дугаар байрны ар талын замаар доошоогоо зугтаасан юм. Санчир, Б хоёр нь үл таних 30 гаран насны эрэгтэй, Санчир, Б тэр гурав зууралдаад унасан...унаад зууралдаж өнхөрч байгаад босч иртэл үл таних 30 орчим насны эрэгтэй нь миний толгой хагарчихлаа гэж байсан ба толгойны зүүн талд хагарч цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Өнөрбатын хохирол төлбөрт 9.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдав.

Хохирогч Н.Өнөрбат нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч *******ий цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулийн ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******д 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ий урьд цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжээр тооцон түүний эдлэх ялаас 135 /нэг зуун гучин тав/ нэгж хасч түүний торгох ялыг 9.865 (есөн мянга найман зуун жаран тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.865.000 (есөн сая найман зуун жаран таван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Тэгшжаргалд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 1 /жил/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Тэгшжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь хохирогчийн хохирол төлбөрт 9.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хохирогч Н.Өнөрбат нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР