Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2019/0006/З |
Дугаар | 16 |
Огноо | 2019-05-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-д холбогдуулан гаргасан
1. “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ы 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;
2. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;
3. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;
4. “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”;
Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох
5. “ЭҮ” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ы 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;
6. “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0006/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д, түүний өмгөөлөгч О.С, Л.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Б.О, О.А, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал Ж.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “ЭҮ ХХК-ийн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер”-ийн шалгаруулалтад холбогдох хуульд заасны дагуу оролцохоор баримт бичгийг журмын дагуу авсан. Гэтэл уг тендер нь анхнаасаа өрсөлдөөнийг хязгаарлаж Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж нэг компанид зориулан боловсруулагдсан нь тодорхой байсан учир манай компанийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 01/18 тоот гомдол хүргүүлж, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1/74 тоот албан тоотоор засуулж тус тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, хэд хэдэн компани орж өрсөлдөх боломжийг бүрдүүлснээр 4 компани оролцсон. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тендерийн нээлт болоход манай компани хамгийн бага үнээр шалгарсан боловч “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-оос ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан хариу ирүүлснийг бид эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан билээ. Гэтэл Монгол Улсын Сангийн яамнаас манай компанид ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичигт “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны зүгээс ирүүлсэн мэдэгдлийн бусад заалтуудыг тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзэн зөвхөн нэг заалтыг тендерээс татгалзах шалтгаан болгон мэдэгдэл ирүүлсэн болно.
Үүнд: ““О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2 /д/ ...Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна...” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн хариу ирүүлснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.
“ЭҮ” ХХК болон Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2019/01 тоот тендерт манай компанийг шалгарах үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан нь тус тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2(д) заасан дээрх ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байна гэсэн шаардлагыг зөрчөөгүй юм. Уг тендерийн баримт бичгийн нэг ч зүйлд зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй, зөвхөн шаардлагатай мэргэжилтний жагсаалтыг ирүүлсэн бөгөөд Бүлэг 7. Үйлчилгээний тодорхойлолт. Хүснэгт №3 6-д заасан голлох боловсон хүчний шаардлагад нийцсэн мэргэжлийн үнэмлэх диплом бүхий ажилтан А.Цэрэнчимэгийг ерөнхий тогооч, хоол зүйч албан тушаалд хавсран ажиллахаар санал болгосон болно. Манай компаниас уг тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байтал тус ТҮХ нь тендерийг хянахдаа энэ хуулийн 27.2.1 ба 27.2.2 дахь заалтуудыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна[1].
Мөн “ЭҮ” ТӨҮГ нь 2019.04.11-ний өдөр “Х” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 тоот гэрээг журмын дагуу байгуулаагүй гэж үзэж байна. “ЭҮ” ТӨҮГ-ын гэрээ байгуулах дотоод журмын дагуу гэрээ байгуулахад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах албан тушаалтнууд бүрэн бус тэр тусмаа их хэмжээний санхүүгийн харилцааны асуудал агуулсан гэрээ байсаар атал санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, хууль эрх зүй гэх мэт чиглэл хариуцсан албан тушаалтнууд гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Уг гэрээ нь удаан буюу 2,5 жилийн хугацаатай үргэлжлэх, 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй гэрээ байтал, гэрээг байгуулахад мөрдөх журам, тавигдах шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ нь ТҮХ-ны гишүүд нь тендерт шалгаруулсан компанитайгаа ашиг сонирхол бүхий этгээд байсан гэж үзэх эргэлзээг төрүүлж байна. Эдгээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасан зохицуулалтыг хангаж байгаа гэж үзэж буй тул дээрх гэрээнүүдийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна[2].
“2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ТҮХ-ны 5 дугаар хурлын тэмдэглэлийг уншихад ганцхан “О” ХХК-ийн материалыг үзээд хасах зорилготой нь харагдаж байна. Бусад компанийн баримтуудыг нэг ч удаа сөхөж үзээгүй. 1-р багцад “О” ХХК-ийн материалаас үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор хасах баримт олоогүй. Тэгээд хянан үзэх шатанд “О” ХХК-ийг хассан. Бусад компанийн материалыг судалсан зүйл байхгүй. Энэ зүйлд бид гомдоод байгаа юм. Бид 4 жилийн хугацаанд бэлдээд оролцож байхад материалыг хараагүй стандарт хангаагүй компаниудыг оруулсан байгаад гомдож байна. Ер нь “ЭҮ” ТӨҮГ-ыг шүүхэд өгөхөөс айдаг. Яагаад айдаг вэ? гэвэл дараагийн тендерт оролцуулахгүй байх вий гэж имээдэг. Бид энэ байдал битгий үргэлжлээсээ, тендер нь үнэн зөв, шударга байгаасай гэж шүүхэд хандсан. Бусад компани тендерт стандарт хангаад тэнцсэн юм болов уу гэхэд “Х” ХХК дээр эрх бүхий хүн буюу итгэмжлэгчээр н.З-ийг томилчоод яагаад С гэдэг хүнээр гарын үсэг зуруулаад яваад байгаа юм. Энийг үзсэн юм уу. “Т” ХХК-ийн хувьд ялгаа байхгүй н.У-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчоод гүйцэтгэх захирал Ж.У гарын үсэг зураад явдаг. Тэгээд энэ тендер эрх бүхий тендер мөн үү? биш үү? гэдгийг үзэх хэрэгтэй. Тендерт оролцох зааварт зааснаар “Х” ХХК 600 сая төгрөгийн зээл авах боломжтой гэж 2 янзын бичиг ирсэн. Гэтэл тэр бичиг дээр хаана хаяглагдсан талаар тодорхойгүй байдаг. Манай компанийг боловсон хүчний шаардлагын хувьд 4 шалтгаанаар тендерт нийцэхгүй гэж мэдэгдсэн. “ЭҮ” ТӨҮГ Сангийн яаманд ханд гэж мэдэгдэлдээ бичсэн байсан. Ингээд бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам татгалзсан 3 үндэслэлийг нийцэж байна гэсэн. Харин 1 нь “О” ХХК-ийн хоол зүйч нь үндсэн ажилтан биш байна гэж хариу өгсөн. Бид хоол зүйчээр Ц гэдэг хүнийг өгсөн. Тендерийн маягт стандартын дагуу өгсөн. Гэтэл тендерийн баримт бичиг дотор 6.1–6.7 хүртэл ямар нэг ажилтан ажил давхар эрхэлж болохгүй гэж заасан зүйл байхгүй. 6.1.8-д болохоор тодорхой заасан байгаа. Хүснэгт №5-д харахаар ерөнхий тогооч гэж албан тушаал гэж байхгүй байгаа. Энэ хүснэгт № 5-д ерөнхий тогооч гэж байхгүй болохоор ерөнхий тогооч, хоол зүйч гэж бичсэн. Ерөнхий тогоочийг аль хүснэгтэд хаана хийх ёстой юм. “ЭҮ” ТӨҮГазраас У гэдэг хүнийг танай үндсэн ажилтан биш гэсэн. Танай маягтад У гэдэг хүнийг оруулаагүй. Харин У гэдэг хүний холбогдох материалыг хавсаргаад манай нөөц ажилтан гээд хавтастай материал дотор хийсэн.
Иймд “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “ЭҮ” ТӨҮГ-ын ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах, “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нэхэмжлэлийн шаардлага бол ТҮХ “О” ХХК-ийг шаардлага хангахгүй байна гэж тендерээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлага гаргасан. Энэ шаардлагаас үүдээд бусад нэхэмжлэлийн шаардлага гарч ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бол нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гэж гаргасан. Энэ шаардлага дээр юу байгаа вэ? гэхээр 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТҮ-2019\01 дугаартай “ЭҮ” ТӨҮГ-ийн үйлдвэрийн дүүрэгт байрлах ажилчдын халуун хоолоор үйлчлэх тендерийн 1, 2, 3-р багцуудаас хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж оруулсан. Энэ нь анхны шаардлага буюу тендерийн тухай хуулийн 27.4-т зааснаар танай тендерээс татгалзаж байна гэсэн шийдвэрийг тодотгож өгч байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1, 2, 3-р багцуудад шалгарсан “Х” ХХК болон “Т” ХХК-тай холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Энэ шаардлага 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан шаардлагатайгаа нийцэж байгаа. “Х” ХХК болон “Т” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож хууль дүрэм журманд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага байгаа. Энэ шаардлага маань 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шаардлагад байгаа. Урьд гаргасан шаардлагаасаа татгалзаагүй. Тендерээс татгалзсан шийдвэрийг 2012 оны Сангийн яамны заавар, тендерийн тухай хуулийн дагуу бүрэн дүүрэн хянаж чадаагүй. Яах байсан талаар “ЭҮ” ТӨҮГ-ын тендерийн баримт бичгийн 26.1-д заасан байгаа. Хамгийн гол зүйл нь “Х” ХХК нь ТОӨЗ 4.4 /д/-д заасан шаардлагыг хангахгүй байна. Харин зааварчилгаанд судлагдсан зээл байх ёстой. Энийг ТҮХ яаж хянан үзээд байгаа юм. Мөн Хас банкнаас ирүүлсэн дахин тодорхойлолт байгаа энэ нь хэнд хаяглаад байгаа талаар тодорхой бус. Энэ байдлыг ҮХ яаж шалгаад байгаа юм. ҮХ-ны бүх гишүүд санал хэлэх биш хянаж үзэх гээд зааварчилгаанд заагаад өгсөн байгаа. Хас банкны тодорхойлолт гаргаж өгсөн нь ямар нэг амлалт хүлээгээгүй гэж байгаа юм. Энэ нь ил тод бодитой шударга үнэлж байгаа асуудал мөн гэж үзэх юм уу. Нөгөө талаар “О” ХХК-ийг тодорхойлсон Голомт банкны тодорхойлолт байгаа. Голомт банкнаас судлагдсан зээлээрээ 2 тэрбум төгрөгийн зээл авах чадвартай байна. Энийг яаж үнэлээд байгаа юм. Энэ байдлыг ҮХ-ны гишүүн О хариулж чадаагүй. Боловсон хүчний хувьд “О” ХХК-ийг ерөөсөө 70 хүний материал явуулсан гээд байгаа. “Х” ХХК болон “Т” ХХК хүний нөөцийн талаар материал бас учир дутагдалтай байгаа. Тендерийн хуралдааны тэмдэглэл дээр “О” ХХК-ийг ийм ийм шалтгаанаар татгалзсан гээд байгаа болохоос биш “Х” ХХК болон “Т” ХХК-ийг ийм ийм байдлаар тэнцсэн гэдгээ бичээгүй байгаа. “Х” ХХК болон “Т” ХХК-ийн хувьд хууль ёсны баримт байхгүй байгаа юм. Зааварчилгааны 4.2/д/-д боловсон хүчний талаар НД8 маягтийг заавал ирүүлэх тухай зааварчилгаа байгаа. Гэтэл “Х” ХХК-ийн НД8 маягтыг огт хүргүүлээгүй байгаа. Татгалзаад байгаа “О” ХХК-ийн хувьд НД8 маягтыг ирүүлсэн байгаа. Энэ байдлыг яаж хянаад байгаа юм. Мөн 4.2д-6.1.8 буюу хүснэгт №5-д гурван ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо ажиллах хуваарийг гаргаж ирүүлнэ гэдэгт “Х” ХХК огт хийгээгүй. Бас “Т” ХХК огт хийгээгүй байгаа. Тэгвэл “О” ХХК 4.2/д/-6.1.8 буюу хүснэгт №5-д заасны дагуу хүргүүлсэн байгаа. Энийг яаж үнэлээд байгаа юм. “Х” ХХК-ийн хоол зүйч гээд санал болгоод байгаа н.С гэдэг хүн шаардлага хангахгүй байгаа. Мөн “Т” ХХК-ийн н.У-ийн хувьд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй хүнсний чиглэлээр эзэмшсэн байгаа. Хүнс үйлдвэрлэл болон хоол үйлдвэрлэл хоёр ялгаатай мэргэжил юм. н.У нь бас шаардлага хангаагүй байгаа юм. “Х” ХХК-ийн санал болгож буй н.Э-ын хувьд 2018 оны 11,12-р саруудад нийгмийн даатгал төлөөгүй байгаа. Мөн эрүүл ахуйч Ц.Г, н.Б нар ажилласан жилийн шаардлага хангаагүй. Эмчилгээний хоолны цэс гээд Эрүүл мэндийн сайдын 2011 оны 01 дүгээр сарын А16, А74 гэсэн хоёр тушаалын шаардлагыг хангасан компани байхгүй. Эдгээрийг яаж хянаж үзээд байгаа нь 5 дугаартай хурлын тэмдэглэлд байхгүй байгаа юм. Тендерээс татгалзаж байгаа захиргааны акт хууль бус эрх зүйн хувьд зөрчилтэй шийдвэр юм. Хариуцагчийн төлөөлөгч тендерийг дахин үнэлэх зохицуулалт байхгүй гээд байгаа. Хууль бус актыг үндэслэн байгуулагдсан гэрээ бол хууль бус учраас нэхэмжлэл маань хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой. Тендерийн тухай хуулийн 6-р зүйлд заасан гол утга агуулга бүхий зарчмыг баримтлаагүй. Мөн ирүүлсэн үнийн хувьд 1-р багцад “О” ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгаа. 2-р багцад “Т” ХХК орж байгаа. 3-р багцад “О” ХХК ирүүлсэн байгаа. 27.2.1 болон 27.2.2-т зааснаар энэ үнэлгээ дээр ямар дүгнэлт хийсэн юм. Маргалдаж байгаа тал бол “ЭҮ” ТӨҮГ-ын ҮХ юм. Гуравдагч этгээдтэй маргалдаад байх зүйл байхгүй. Бид гомдлоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т зааснаар гаргаж, 56-р зүйлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн учраас “Х” ХХК-ийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ТҮХ-ны хурлаас гарч байгаа шийдвэрт гомдож байгаа. Тендерийн тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу энэ зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзээд байгаа юм. Оролцож байгаа компаниудын бичиг баримтыг шударгаар хянаж үзээгүй байна гээд гомдоод байгаа юм. Яагаад гэвэл хэд хэдэн том алдаанууд байгаа. Шалгаж шударгаар хянах ажиллагаагаа хийсэн бол ямар ч компани тэнцэхгүй юм. Хэрвээ “О” ХХК-ийг хүлээн авахгүй бол бусад шалгарсан компани хүлээн авахгүй байх ёстой юм. Тендерт өгөх зөвлөмждөө тендерт шалгарахаас өмнө банкны зээлийн тодорхойлолт өгсөн байх ёстой. Хас банк харин “хэрвээ тендерт шалгарсан тохиолдолд 20 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой” гэсэн хариу өгсөн байгаа. Энэ бүх бичиг баримтуудыг ТҮХ-ны гишүүд хууль дүрэм журманд заасны дагуу хийгээгүй учраас энэ үйлдэл хууль бус гэдгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. “О” ХХК-ийн шаардлага хангаагүй зүйлүүд нөгөө компаниудад байгаа. НД8 маягт болон № 5-р хүснэгтэд заасан баримтуудыг өгөөгүй. ТҮХ-ны хурал нэг компанийг хасахын тулд явагдсан учраас энэ хурал хууль бус болохыг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тендерийн тухай хуулийн 27-р зүйлд заасан тендер хянан үзэх шатанд юу юуг хянан үздэг талаар байгаа. Сангийн яамны ТҮХ-ны ажиллах заавар гэж байгаа. Энэ зааврыг ТҮХ мөрдөж ажиллах ёстой юм. Хамгийн эхний хянан үзэх шатнаас хасаж байгаа бол яагаад татгалзах болсон шалтгаанаа бичээгүй, тайлбарлаагүй.
2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр “О” ХХК-ийг ийм ийм алдаа гаргасан, шаардлагад нийцэхгүй санал хураая гэх байдлаар явсан байгаа. 1-р багцын 105 хүний тоонд хүрдэггүй юм байж 38 болон 65 хүнтэй компани ажил авч болдог юм байна. Гэтэл 121 хүн нэмж ажиллуулах боломжтой гэж нэмж гаргаж өгөөд байхад хассан. мөн 2, 3-р багцад хүний тоо нь хүрээд байгаа яагаад тендерийн хороо шалгаж үнэлэхгүй байгаад нь гомдоод байгаа юм. “О” ХХК-ийг хасахын төлөө явагдаад байгаа юм. Гэтэл “Х” ХХК-ийн уул овоо шиг том алдаа байна. Зт эрх олгоод байгаа учраас бичиг баримтууд дээрээ гарын үсгээ зураад явах ёстой. Гэтэл энэ өгсөн баримтууд дээрээ шал өөр хүн гарын үсэг зураад явсан байгаа. 6-р зүйлд зааснаар ажиллагаа хийгдээгүй хийхийг хүсээгүй, хүссэн ч хийгээгүй үйлдэл ажиглагдаад байгаа юм. “Х” ХХК-ийн зээлийн талаар олгох үгүй нь мэдэгдэхгүй тендерт ялчаад байгаа нь ҮХны хурал хууль ёсны байх боломжгүй байгаа юм. Мөн “Т” ХХК итгэмжлэл аваад байгаа хүн нь оролцоод гарын үсэг зураад явах ёстой. Итгэмжлэл олгосон бол итгэмжлэл хүлээн авсан этгээд бүрэн эрхтэй болж байгаа. Талууд ямар ч хамаагүй асуудал гээд тайлбарлаад байгаа нь хамгийн их хамаатай. “О” ХХК-ийг хассан бол үлдэж байгаа компаниудад нарийвчилсан үнэлгээ хийх ёстой. Нарийвчилсан үнэлгээ гэдэг нь ганцхан үнийн санал биш бусад бүх зүйлүүд орно. Энэ бүгд тендерийн тухай хуулийн 28-р зүйлд заасан байгаа. 28-р зүйлд заасан ажиллагааг тендерийн хороо огт хийгээгүй. ҮХ-ны хурал хууль ёсны биш юм. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон хурал байгаа энэ үед Засгийн газар онц байдал тогтоогоод “ЭҮ” ТӨҮГ-т ирсэн байгаа. Энэ үетэй давхцаад хийсэн. ҮХ-ны хурал дээр н.Ч гэдэг хуулийн хэлтсийн захирал юу гэж хэлсэн бэ? гэхээр өчигдөрийн ярьсан санал дээр би ийм саналтай байгаа шүү гэдэг саналыг хэлсэн нь 2019 оны 03 дугаар сарын 05-нд ТҮХ хуралдаж байсан юм шиг харагдаад байгаа юм. Ингэхлээр 2019 оны 03 дугаар сарын 05-нд тэмдэглэлгүй хурал хийсэн юм биш биздээ. 4-р хурал 2019 оны 01 дүгээр сарын 29-нд болсон. Одоо шалгаад байгаа хурал бол 2019 оны 03 дугаар сарын 06-нд болж байгаа. Энэ Засгийн газрын хүмүүс ирсэн үед яаран сандран хурлыг хийсэн юм биш биздээ гэж хэлэх гээд байгаа юм. Мөн ҮХ-ны гишүүн гээд байгаа Оюунцэцэг гэдэг нь О болоод энэ хурал дээр оролцож байгаа нь ҮХ-ны гишүүн мөн үү гэдэг эргэлзээтэй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Б.О, О.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн /”ЭҮ” ТӨҮГ болж зохион байгуулагдахаас өмнө/ ТҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэр гарах үед тус үйлдвэр нь Компанийн тухай хуулиар тодорхойлсончлон хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн статустай байсан бөгөөд ЭҮ нь компанийн болон төрийн өмчийн үйлдвэрийн аль ч статустай байсан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлээр тодорхойлсон “Захиргааны байгууллага” гэх ойлголтод үл хамаарна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “Захиалагч” хэмээх ойлголтод “ЭҮ” ХХК хамаарах боловч “ЭҮ” ХХК-ийн ТҮХ хамаарахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар захиалагч нь ҮХ байгуулах эрхтэй бөгөөд 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь ҮХ-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрх, үүрэгтэй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Маргаан шийдвэрлэх, хариуцлага” гэсэн 7 дугаар бүлэгт тендерт оролцогч нь тендер шалгаруулалттай холбогдуулан захиалагч болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг хуульчилж өгсөн. Дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж зааж өгсөн байдаг. Тэгвэл тендерт оролцогч “О” ХХК нь захиалагч “ЭҮ” ХХК-ийг тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ зөрчсөн, тодруулбал мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасан ҮХ-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүргээ зөрчсөн гэж үзэж ТҮХ-ны дүгнэлтийг мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэвч “О” ХХК нь хуулиар олгогдсон дээрх эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй, ТҮХ-ны үйл ажиллагаа, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол захиалагчид огт гаргаж байгаагүй атлаа одоо ҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчиж байна.
Тендерт оролцогч “О” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан байдаг бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сангийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг. Иймд “О” ХХК нь Сангийн яамны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлаар шүүхэд гомдол гаргах нь дээрх хуулийн агуулгад нийцнэ. Иймд тендерт оролцогч “О” ХХК нь Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлээр тусгайлан ялгамжтай байдлаар зохицуулсан гомдол гаргах эрхийн зохицуулалтуудыг буруу хэрэглэж, “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулахаар “ЭҮ” ХХК-ийн тендерийн ҮХ-г хариуцагчаар тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ЭҮ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №ХБ-Т-12/58 тоот албан бичиг нь “шийдвэр” биш бөгөөд гагцхүү ТҮХ-оос гарсан шийдвэрийг “О” ХХК-д мэдэгдэж буй албан бичиг юм. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичиг нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэр биш бөгөөд “О” ХХК-д “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрийг мэдэгдсэн баримт бичиг юм. Иймд тус албан бичгийг ТҮХ-ны шийдвэр, цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан “захиргааны акт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс “О” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны зарчмыг тодорхойлсон байдаг бөгөөд “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааж өгсөн. ЭҮ нь худалдан авах ажиллагаандаа дээрх зарчмуудыг удирдлага болгон хэрэгжүүлж ажилладаг.
“О” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот гурван багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Тус компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн багц тус бүрд холбогдох шаардлагыг хангаагүй тул ТҮХ “О” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар “шаардлагад нийцээгүй тендер” гэж үзэж, тендерээс татгалзсан бөгөөд ТҮХ ийнхүү шийдвэрлэсэн талаар “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот албан бичгээр “О” ХХК-д мэдэгдсэн. Тендерт оролцогч “О” ХХК нь ТҮХ-ны үйл ажиллагаа, дүгнэлт шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар захиалагчид ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Ингээд Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1428 тоот албан бичгийг “ЭҮ” ХХК-д ирүүлсэн бөгөөд “ЭҮ” ХХК тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тендерийн холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ХБ-Т-12/60 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлж ажилласан. Сангийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн бөгөөд тус албан бичгээр тендер шалгаруулалтын Багц 1, Багц 3-ын үйл ажиллагааг тус тус цааш хэвээр үргэлжлүүлэх, Багц 2-т үнэлгээг дахин хийх талаар мэдэгдсэн. Иймд захиалагчаас Багц 1, Багц 3-т тус тус шалгарсан “Х” ХХК-д 2019.04.03-ны өдрийн ТБ-Т-12/64 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн бөгөөд 2019.04.11-ний өдөр “Х” ХХК-тай 5/116-19, 5/117-19 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд байгуулагдан ажиллаж байна.
“ЭҮ” ХХК-ийн ТҮХ нь тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хуулийн дагуу, худалдан авах үйл ажиллагааны зарчмыг баримтлан, ил тод, оролцогч нарт өрсөлдөх тэгш боломжийг олгон зохион байгуулсан бөгөөд “О” ХХК-ийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан, хууль зөрчсөн шийдвэр гаргасан асуудал байхгүй болно”[3]
“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол ажлын 5 өдрийн дотор зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан байдаг. Хуулийн дээрх заалтын дагуу “О” ХХК өмнө нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж байсан бөгөөд Сангийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр гомдлын хариугаа хүлээн авсан атал дахин захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь тендерийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тус хуулийн хэм хэмжээ, процесс ажиллагааг ноцтой зөрчиж байна”[4]
“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг ҮХ-ноос хуралдаж шийдвэрлэхдээ “О” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нь агуулгын хувьд ямар ч ойлгомжгүй байх бөгөөд энэ нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ “О” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг ҮХ-ноос хассан мэтээр ойлгогдож байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа “О” ХХК-ийн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгыг илэрхийлэхийг зорьжээ гэж үзэж байна. “О” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад хамааралгүй асуудлаар буюу “үйлдлийг хууль бус болохыг тогтоох”-той холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн дагуу зөв тодорхойлоогүй байна.
“ЭҮ” ХХК-ийн ТҮХы 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар 1, 2, 3 дугаар багцуудад “Х” ХХК, “Т” ХХК-иудыг шалгаруулсан холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” агуулгатай байх бөгөөд “ЭҮ” ХХК-ийн ТҮХ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаараа “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн, 1, 3 дугаар багцад “Х” ХХК-ийг, 2 дугаар багцад “Т” ХХК-ийг тус тус хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгохоор байна. Энэ нь мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад хамааралгүй асуудал байгаа нь “О” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй болохыг харуулж байна.
“ЭҮ” ТӨҮГ болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот “ажил гүйцэтгэх гэрээ”-үүд нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэж байгуулагдаагүй бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрт үндэслэж байгуулагдсан. Сангийн яамны дээрх шийдвэрт “О” ХХК болон бусад тендерт оролцогч компаниуд маргаагүй, тус шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхэд гомдол гаргаагүй. Иймд Сангийн яамны хууль зүйн хүчин төгөлдөр шийдвэрийг “ЭҮ” ТӨҮГ нь хуулийн дагуу биелүүлж, улмаар тендерийн багц 1, багц 3-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсан “Х” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ... хүчин төгөлдөр хэлцэл тул “захиргааны гэрээ” гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах ойлголтууд дунд тендерийг дахин үнэлэхийг даалгахтай холбоотой зохицуулалт байхгүй бөгөөд тодорхой үйлдэл хийхийг даалгахтай холбоотой зохицуулалт нь гагцхүү захиргааны акт гаргахыг даалгахтай холбоотой зохицуулалт байдаг.
... “О” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаж үзээд захиалагчийг хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг 3 багц тус бүрт хэвийн үргэлжлүүлэх тухай шийдвэрийг...ирүүлж, “ЭҮ” ХХК, түүний ҮХ хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. ...Иймд “О” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[5] гэв.
Гуравдагч этгээд “Х” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ЭҮ” ХХК-иас Тендерийн урилга 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “ЭҮ” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж, “Х” ХХК нь тендерийн баримт бичгийг худалдан авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт нийцүүлэн боловсруулж “ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын Багц 1, Багц 2, Багц 3-т оролцохоор тендерийн бичиг баримтыг бүрдүүлэн тендерийн хороонд хүргүүлж, тендер шалгаруулалтад оролцсон. “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б-гийн гарын үсэгтэй 2019.03.12-ны өдрийн №ХБ-Т-12/55 дугаартай мэдэгдлийг манай “Х” ХХК-д Багц 1-т ирүүлсэн 10.375.472.800 төгрөгийн санал болон Багц 3-т ирүүлсэн 3.487.022.000 төгрөгийн саналыг тус тус хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдье гэсэн албан тоот ирсэн. Мөн “ЭҮ” ААТҮГ-н 2019.04.03-ны өдрийн №ТБ-Т-12/64 тоот “ЭҮ” ААТҮГ-т ирж гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг “Х” ХХК-д ирүүлсэн.
Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-т заасны дагуу захиалагчид “Х” ХХК-иас гүйцэтгэлийн баталгааг хүргүүлсэн, мөн хуулийн 29 зүйлийн 29.2-т заасны дагуу “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Б “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.С нарын хооронд уг тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот мөн 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус хуулийн хүрээнд байгуулсан болно. “ЭҮ” ТӨҮГ-ын ТҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу шударга явуулсан гэж үзэж байна. “ЭҮ” ТӨҮГ-ын ТҮХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 зүйлийн 27.2.1, 27.2.2 заалтуудыг зөрчөөгүй болно.
“ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот мэдэгдлийг “О” ХХК-ийн захирал Ш.Д-д хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2019.03.28-ны 6-1/1771 тоот албан бичигт “О” ХХК-ийн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн ТШӨХ-н ТОӨЗ-н 4.2-д “дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна гэж заасан шаардлагад нийцэхгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье гэсэн гомдлын хариуг тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байдаг. Иймээс манай компани “ЭҮ” ТӨҮГ-ын хооронд тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот болон 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хуулийн хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм”[6] гэжээ.
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““О” ХХК нь 2019.05.19-ны өдрийн 05/158 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 3-р сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3-р сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
“О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, ямар эрх зүйн акт, ямар үйлдлийг хууль бус гэж гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй, хэргийг хянан хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.
1. “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг ҮХ хуралдаж шалгаруулахдаа “О” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдэл байхгүй.
2. ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь ямар эрх зүйн актын ямар үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж буй нь бас тодорхой бус тул хянан хэлэлцэх боломжгүй.
“О” ХХК нь тендер шалгаруулалттай холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №6-1/1771 тоот гомдлын хариу өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, “ЭҮ” ТӨҮГ нь Сангийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тендерийн үйл ажиллагааг явуулсан байхад “ЭҮ” ТӨҮГ-ийн тендерийн ҮХ-г хариуцагчаар тодорхойлсон нь хуульд нийцэхгүй байна. ТҮХ нь бие даасан, хариуцлага хүлээх чадвартай субъект биш, түүнчлэн тендер шалгаруулалттай холбогдон гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу Сангийн яам хянаад шийдвэрлэсэн тул “ЭҮ” ТӨҮГ нь хариуцагч биш юм. “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх гэдэг ойлголт бол өмнөх шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шаардлага дээрээ нэмэгдүүлсэн шаардлага гэж орж ирсэн бол бид өмнөх шаардлагынхаа хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна гэж ойлгоод явах байгаа. Гэтэл өмнөх нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн гэж байгаа бол 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан 3 шаардлагын хүрээнд хэрэг маргаан үргэлжлэх юм байна гэж үзэж байгаа юм. Энэ нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн маргаан биш гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй. Яагаад гэвэл “ЭҮ” ХХК байсан одоо ТӨҮГ болж хуулийн этгээдийн статус өөрчлөгдсөн. “ЭҮ-ийг н.Б гэж хүн төлөөлдөг. Гэтэл өнөөдөр ТҮХ гэж юу вэ? гэхээр тендерийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/842 тоот тушаалаар н.Б-гийн байгуулсан хороо юм. Ийм учраас хороонд гаргаад байгаа нь буруу харин “ЭҮ-т” гэсэн бол зөв болох байсан. Тендерийг ҮХ үнэлэх боломжгүй байна гээд татгалзсан. Татгалзсан гэсэн асуудлаар Сангийн яаманд хандсан байгаа. Сангийн яамны гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байгаа. ҮХ-ны гаргасан шийдвэр, ҮХ хариуцагч мөн үү гэдэгт хариулт өгөх ёстой гэж ойлгож байна. “Х” ХХК-ийг хууль бус болохыг тогтоож өгнө үү? гээд байгаа нь хууль зүйн хүрээнд боломжгүй юм. Сангийн яамны гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тендерийн үйл ажиллагаанд 1,2,3-р багцад оролцсон. Үүнд оролцохдоо манайх тендерийн шаардлагад нийцсэн холбогдох материалуудаа өгсөн. Энийг “ЭҮ”-ийн ТҮХ шалгаад 1-р багц, 3-р багцад шалгаруулж шийдвэрлэсэн. Энэ гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 болон 3-р багцын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр гэрээ нь иргэний хуульд зааснаар захиалагч гүйцэтгэгч нартай байгуулагдсан гэрээ юм. Энэ гэрээ юунд тулгуурлаад байна вэ? гэвэл хүчин төгөлдөр Сангийн яамны шийдвэрт тулгуулан гэрээ байгуулагдсан. “ЭҮ” ТӨҮГ тендерийн тухай хуулийн 27.2-р заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тендерээс хассан гэж тендерийн тухай хуульд байхгүй. Юуг хассаныг нэхэмжлэгч тал тодорхой болгох ёстой байтал чадсангүй. Би ойлгохдоо хассан гэдэг нь 27.4-т заасныг татгалзлыг яриад байгаа юм болов уу? гэж бодож байна. Тендерийн хорооны 27.4-т зааснаар тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн. Манай компани хүний нөөцийн талаар 6.1.1-д заасны дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Бид 1-р багцад 105 хүн, 3-р багцад 55 хүний тоог ТҮХ-оос шаардсан стандартын дагуу гаргаж өгсөн. Гэтэл “О” ХХК нь бүх багцад 70 хүн өгөөд байдаг. Энэ нь хуульд нийцсэн тендерийн материал гэж ойлгох боломжгүй. Холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй. “О” ХХК нь тендерийг үнэлэх шалгаруулалтад ороогүй. Төрийн орон нутгийн өмчийн тухай хуулийн 55-р зүйлд захиалагчийн шийдвэр гэж заасан байгаа. Би 55.2-т зааснаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Сангийн яамнаас 2019 оны 6-1/1771 дугаартай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт “О” ХХК-ийг ТОӨЗ, ТШӨХ 4.2-т заасан асуудлыг зөрчсөн байгаа учраас тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй байна гэсэн хариу өгсөн. Энэ эрх зүйн акт хуулийн хүчин төгөлдөр байгаа. Тендерийн хорооны хурлын тэмдэглэлд тодорхой заасан байгаа. 70 хүнийг 3 багцад оролцуулж болохгүй юм. Тендерийн хорооны 3 багцад тусдаа тусдаа ажилтан, албан тушаалтны эрх хэмжээг зааж өгсөн байгаа. Тэрнээс биш 70 ажилтанг 3 багцад оруулаад тендер авна гэж байгаа бол худлаа болсон. Тэгээд манай материалтай маргаад байгааг би ойлгохгүй байгаа юм. Тендерийн тухай хуулийн 14-17-р зүйлд тодорхой заасан зүйлийг бүгдийг судлаад тендерээс татгалзсан. ТҮХ хууль зүйн үндэслэлтэй шалгасан байна. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй. “О” ХХК тендерээс хасагдчихаад бусад компанийн гэрээг хүчингүй болгуулах талаар яриад байгаа нь учир дутагдалтай байна. Юуг үндэслээд “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах гээд байгаа талаар нэхэмжлэл гаргаад байгаа юм. ТҮХ захиргааны байгууллага биш. Сангийн яамны гаргасан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд шүүхэд хандаад байгаа бол хууль зөрчсөн байна. Тендерийн тухай хуулийн 29.2-т зааснаар гэрээ байгуулна гэсний дагуу гэрээ байгуулаад ажиллаад явж байгаа. ТҮХ27.4-т зааснаар тухайн тендерээс татгалзсан нь хуульд нийцэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан ТҮ-2019/01 дугаартай “ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн 1, 2, 3 дугаар багцуудын зөвхөн Багц 2-т хууль тогтоомжийн дагуу тендерийн бичиг баримт боловсруулан оролцсон бөгөөд энэхүү Багц 2-т нийт 4 компани оролцож, ...манай компанид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/56 дугаартай албан бичгээр Багц 2-т “хамгийн сайн” үнэлгээ авсан талаар “ЭҮ” ТӨҮГ-аас мэдэгдэж, гэрээ байгуулах урилгыг ирүүлсэн боловч тендерийн бусад оролцогчдоос дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яам хянаж үзээд Багц 2-той холбоотой хариу болгон Сангийн яамнаас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгийг “ЭҮ” ТӨҮГ-т хүргүүлсэн байдаг. ...улмаар тус яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/1381 дугаартай залруулга бүхий албан бичиг хүлээн авсан болно.
Энэхүү шийдвэрийн дагуу манай компани “ЭҮ” ТӨҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ДЧ-Т-12/97 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах урилга хүлээн авч, улмаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “ЭҮ” ТӨҮГ-тай “ЗМЗ буюу тендерийн II багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Иймд “О” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн манай компанид холбогдох буюу багц 2-т холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[7] гэв.
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 3 багцад зарласан тендерээс зөвхөн багц 2-т оролцсон. Энэ нь хүний нөөц, тоног төхөөрөмж, туршлага, ажлын чадавхи, зээл авах бололцоо зэргээр “чадна” гэсэн багцад санал өгөөд орсон. Холбогдох материалыг хуулийн дагуу бүрдүүлсэн байна гэж Сангийн яам нотолсон байгаа. Тендерийн хуулинд заасны дагуу нарийвчилсан үнэлгээ хийгээд хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендер гэж үзнэ гэсний дагуу ялагч болоод гэрээ байгуулаад ажил гүйцэтгээд явж байгаа. Нэхэмжлэгч талаас манай компанийн материалыг үзээд болохгүй гээд бусад компанийн зүйлийг үзээгүй болж байна гээд яриад байгаа нь учир дутагдалтай байна. Сангийн яамнаас ирүүлсэн бичиг болон тендерийн хорооны тэмдэглэл дээр хууль, дүрэм зөрчөөгүй. Мөн итгэмжлэл нь иргэний хуульд зааснаар эрхийг шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ гэж байгаа болохоос бүх эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Тэгэхээр бүх эрхээ шилжүүлэхээр өөрөө чадамжгүй этгээд болоод үлдсэн байх ёстой юм шиг яриад байх юм. Өөрсдийн асуудлыг нотлохгүй бусдын асуудлыг өө хайгаад өөрсдийнхөө асуудлыг нотлож чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг /хавтас I, хх-38 хуудас/ анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Тендерийг дахин үнэлэхийг даалгах” /хавтас I, хх-94-98 хуудас/;
мөн “ЭҮ” ТӨҮГ-ыг хариуцагчаар татан “Х” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах /хавтас I, хх-94-98 хуудас/, “ЭҮ” ТӨҮГ-ын ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах /хавтас I, хх-121 хуудас/-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.
Улмаар нэхэмжлэгч “О” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;
2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;
“ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн /хавтас II, хх-94 хуудас/ бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаагүй гэдгээ илэрхийлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, хэсэгчлэн татгалзах/-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлээс татгалзах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан талаар бичгээр болон шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Хэргийн харьяаллын талаар: Хариуцагчаас ““ЭҮ” ХХК /ТӨҮГ/ болон ТҮХ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
“ЭҮ” ХХК /ТӨҮГ/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” гэдэгт хамаарах бөгөөд захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /Энэ хуульд заасны дагуу ҮХ байгуулах/-т зааснаар ҮХ-г байгуулах эрхийг хэрэгжүүлнэ.
Захиалагч “Эрдэнэ үйлдвэр” ХХК /ТӨҮГ/ нь “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг зохион байгуулах ҮХ-г 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/842 дугаартай “ТҮХ байгуулах тухай” тушаалаар[8] байгуулжээ.
Захиалагч “ЭҮ” ХХК /ТӨҮГ/, түүний эрх бүхий албан тушаалтан /захирал/ нь худалдан авах ажиллагааны талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй, түүний шийдвэр нь зөвхөн ҮХ-ны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ээр дамжин гардаг тул захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлоо тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл/, 112 дугаар зүйлийн 112.4.2 /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан/-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхэд гаргах бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явуулсан тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргаан нь тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм.
Иймд “ЭҮ” ХХК-ийн ТҮХ болон “ЭҮ” ХХК /ТӨҮГ/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “...үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарахаар байна.
Хариуцагч, гуравдагч этгээд нараас ““ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээ”-үүдийг захиргааны гэрээ биш, иргэний эрх зүйн гэрээ тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж маргасан.
Тухайн гэрээнүүд нь тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнд ҮХны шийдвэр /захиргааны акт/-ын үндсэн дээр байгуулагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс уг гэрээ байгуулах үндэслэл болсон захиргааны акттай холбогдуулан маргаж, улмаар тухайн захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүх харьяалан шүүхийн нэг ажиллагаагаар хянан хэлэлцэх нь шүүхийн болоод хэргийн харьяалал зөрчөөгүй.
Харин гэрээний хоёр тал болох захиалагч “ЭҮ” ТӨҮГ болон гүйцэтгэгч компаниудын хооронд гэрээний үүргийн харилцаанаас үүссэн маргаан нь иргэний шүүхийн харьяалалд хамаарна.
Хариуцагч болон гуравдагч этгээд нараас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 дугаартай албан бичиг нь “О” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн “эцсийн шийдвэр” тул уг шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой, “ЭҮ” ТӨҮГ болон “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...гаргана” гэж тус тус зааснаар “О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдлоо гаргаж хянуулсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас харвал тендерийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Сангийн яаманд тендерт оролцогч нь гомдлоо гаргах бөгөөд Сангийн яам нь гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол/-т тус тус зааснаар дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
“О” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан шийдвэрлээд “... “О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул Тендерийн баримт бигийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2/д/-д “...Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна ...” гэсэн шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-оос гаргасан шийдвэр буюу захиалагчийн шийдвэрийг дээр дурьдсан үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул уг үндэслэлээр анхдагч захиргааны акттай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Захиалагч нь тендерт шалгарсан компанитай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 /Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана/-т заасан зохицуулалтын хүрээнд хамаарна.
Хариуцагч “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн ТҮХ болон “ЭҮ” ХХК /ТӨҮГ/ нь уг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа бөгөөд эдгээр хариуцагч нар нь нэгдмэл ашиг сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилгүй учраас “ЭҮ” ТӨҮГ-ын захирлын итгэмжлэлээр П.Э, Б.О, О.А нар нь хариуцагч нарыг төлөөлөн оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.
“ЭҮ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “О” ХХК нь “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг[9] хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэхүү албан бичиг нь “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн захирал нь ҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Үнэлгээний дүгнэлт” буюу “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна.
Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актад хамаарахгүй, өөрөөр хэлбэл, “ЭҮ” ХХК-ийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг нь захиргааны акт биш юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т зааснаар захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /энэ хуульд заасны дагуу ҮХ байгуулах/, 47 дугаар зүйлийн 47.2.2 /тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно/-т зааснаар ҮХны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргаагүй болно.
Тиймээс “ЭҮ” ХХК /ТӨҮГ/ нь ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн үнэлгээний дүгнэлт буюу “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тухайн тендерээс татгалзсан шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерээс татгалзах шийдвэрийг “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн захирал өөрөө гаргаагүй, иймд уг албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй, энэ шинжээрээ захиргааны акт биш юм.
Иймд “Эрдэнэ үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ын захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
2019 оны 3-р сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “О” ХХК нь “ЭҮ” ХХК-иас зарласан “ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тендерийн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тус бүрт оролцохоор тендерийн материалыг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 46 минутад хүлээлгэн өгсөн нь “Тендерийн бүртгэл” маягт №04 /хавтас I, хх-241 хуудас/-т бүртгэгдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 /Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө/-т зааснаар ҮХ нь тендерийг хянан үзэх чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү чиг үүргийн хүрээнд тендерийг хянан үзэх шатанд “О” ХХК-ийн ирүүлсэн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тендер тус бүрт “Гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх” гэдэгт “Үгүй” гэж, тухайн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэсэн дүгнэлтийг гаргасан болох нь “Тендер хянан үзэх” Маягт №05 /хавтас I, хх-245 хуудас/, ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл №05 /хавтас I, хх-245 хуудас, хавтас II, хх-1-15 хуудас/-ээр тус тус нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар 47.7 дахь хэсэг /ҮХноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/-т зааснаар ҮХны тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1/Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарна.
Тодруулбал, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг багц тус бүрт шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж тендерээс татгалзсан ҮХны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл байх бөгөөд энэ нь “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзаж байгаа шинжээрээ эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” талаар зохицуулсан ба нэхэмжлэгч “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Тендерийг хянан үзэх” шатанд тендерийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр захиалагч тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ нь мөн тендерийн баримт бичигт хамаарна.
“ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тендерийн баримт бичгийг ҮХ-ны хурлаар хэлэлцэн боловсруулсан болох нь ҮХ-ны хурлын 01 дугаартай тэмдэглэл /хавтас I, хх-222-226 хуудас/, 02 дугаартай тэмдэглэл /хавтас I, хх-227-240 хуудас/, 03 дугаартай тэмдэглэл /хавтас II, 132-137 хуудас/, 04 дугаартай тэмдэглэл /хавтас II, 138-147 хуудас/-ээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 /Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана/, 16 дугаар зүйлийн 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана/-т зааснаар хүчин төгөлдөр болсон тендерийн баримт бичиг /хавтас I, 161-217 хуудас/-ийн дагуу ҮХ нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана/, 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.тенхикийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т тус тус зааснаар ҮХ тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар хуульчилсан байна.
Хуулийн энэхүү шаардлагын дагуу ТҮХ “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг боловсон хүчний хувьд тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 /тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар/-т заасан шаардлага болон хүчин төгөлдөр тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Хоол зүйч”-ийн албан тушаалд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхэд: Захиалагчийн тендерийн баримт бичгийн “Бүлэг II. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/”-ны “4.Тендерт оролцогчийн чадвар” гэсэн нөхцөл, шаардлагын 4.2 /д/-д “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдах болон голлох боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл” /хавтас I, хх-166 хуудас/;
“Бүлэг III. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт-ын Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” /хавтас I, хх-181 хуудас/ гэж;
“Бүлэг VII. Үйлчилгээний тодорхойлолт”-ийн “Хүснэгт №03”-ийн “VI. Хүний нөөц, боловсон хүчин” гэсэн хэсгийн 6.1.1-д Багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна” гэж заасан бөгөөд 6.1.3 Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич” гэх албан тушаалд “6.1.3.1 Төлөвлөгөөт цэс, технологи карт боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, сургалт явуулах чадвартай, хоол үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн их, дээд сургуулийг төгссөн, нийтийн хоолны чиглэлээр мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна”, “6.1.7 “Хоол зүйч” гэх албан тушаалд тавигдах шаардлага нь “6.1.7.1 Төлөвлөгөөт цэс боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологит хяналт тавих, сургалт явуулах, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх чадвартай, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна” /хавтас I, хх-210 хуудас/ гэж тус тус заасан.
Тендерт оролцогч “О” ХХК-ийн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тендерт ирүүлсэн материалд “Гэрээг гүйцэтгэхэд оролцох үндсэн мэргэжилтнүүд”-ийн жагсаалтад “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд А.Ц-ийг, мөн “Хоол зүйч”-ийн албан тушаалд С.У-ыг тус тус санал болгосон /хавтас II, хх-31 хуудас/.
“Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллах А.Ц-ийн ажлын үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тендерийн материалд ирүүлсэн байх бөгөөд А.Ц нь Политехникийн дээд сургуулийг “Нийтийн хоолны технологи, зохион байгуулалт”-ын мэргэжлээр төгссөн ба технологич инженер мэргэжлийн цолтой /хавтас I, хх-26 хуудас/ байна.
Захиалагчийн тендерийн баримт бичигт “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг” болон “Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт-ын Хүснэгт №3-ын VI”-д заасан албан тушаал тус бүрт нэг ажилтан байх эсхүл тухайн албан тушаалуудад давхар ажиллаж болох талаар тодорхой заалт, нөхцөл, шаардлага тусгайлан заагаагүй хэдий ч тухайн албан тушаал тус бүрт тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон байгаагаас дүгнэвэл А.Ц нь “Хоол зүйч”-ийн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй, холбогдох мэргэжлийн үнэмлэх, диплом байхгүй байгаа нь тогтоогдсон.
Иймд А.Ц-ийн хувьд тендерийн баримт бичигт заасан “Хоол зүйч”-ын албан тушаалд ажиллах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй.
“Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллуулахаар санал болгосон С.У-ын /хавтас II, хх-31 хуудас/ хувьд тендерийн баримт бичигт иргэний үнэмлэхийн хуулбар, ШУТИС-ийг “Хоол зүй, тэжээхүйн ухаан”-ны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн дипломын хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд тендерийн баримт бичигт заасан ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтас II, хх-158-163 хуудас/-ыг ирүүлээгүй, НД8 маягтад “Сүхбаатарын У нийгмийн даатгал төлсөн мэдээлэл байхгүй байгаа /хавтас II, хх-165-171 хуудас/ зэргээс дүгнэхэд тухайн компанийн “үндсэн ажилтан байна” гэсэн шаардлагыг хангасан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд С.Ун хувьд тендерийн баримт бичигт заасан “Хоол зүйч”-ийн албан тушаалд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд “ЭҮ” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрээр “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерт тавигдах нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т заасныг тус тус зөрчөөгүй, захиалагч нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерт оролцогчийн бүрдүүлж ирүүлсэн баримт, материалд тулгуулан дүгнэлтээ гаргасан тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой...байх зарчмыг баримтлана” зарчмын хүрээнд тухайн тендерт оролцогч компаниудад тэгш өрсөлдөх боломжийг олгосон гэж дүгнэлээ.
Бусад нэхэмжлэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” ажиллагаа хийгдэхээр байна.
Харин тухайн тендерт оролцогч “О” ХХК нь тендер хянан үзэх шатанд тендерийн шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендерээс хасагдсан /тухайн компанийн ирүүлсэн тендерээс захиалагч татгалзсан/ тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан тендерт үнэлгээ хийх, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагааны улмаас тухайн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, эдгээр шийдвэрийг хүчингүй болгосноор тус компанийн эрх хамгаалагдах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.
Иймд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “О” ХХК-ийн гаргасан “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХхуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”;
“О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах;
“ЭҮ” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;
“ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 106.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “О” ХХК-ийн “ЭҮ” ХХК /ТӨҮГ/-ийн ТҮХ-д холбогдуулан гаргасан
-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-оос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;
-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;
-“О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлүүд;
-“ЭҮ” ХХК /ТӨҮГ/-т холбогдуулан гаргасан “ЭҮ” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;
-“ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
[1] I хавтас, хх-38-40 хуудас.
[2] I хавтас, 94-95 хуудас.
[3] I хавтас, хх-64-70 дугаар хуудас
[4] I хавтас, хх-155-157 дугаар хуудас
[5] II хавтас, хх-125-130 дугаар хуудас.
[6] I хавтас, хх-148-149 дүгээр хуудас.
[7] II хавтас, хх-173-176 дугаар хуудас.
[8] I хавтас, хх-219 хуудас.
[9] I хавтас, 12-13 хуудас.