Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 409

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, РД:ОБ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22-р байрны 2 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мөнхбатад холбогдох,

     Зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.295.649 төгррөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, хариуцагч С.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тариалан сумын 1 дүгээр багийн иргэн Т.Одвог нь охин Т.Бадмаарагт амьдрах байр авч өгөх зорилгоор С.Мөнхбатад урьдчилгаа болгож 5.000.00 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкнаас жилийн 26.4 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, өөрийн гэр, мал, машинаа барьцаалж малчны зээл авч өгсөн. С..Мөнхбат нь юмны учир мэдэхгүй хүүхдийг хуурч байр зарна гэх нэрийдлээр цэвэр бохир усгүй, бие засах болон угаалгын өрөөгүй хүн амьдрах ямарч боломжгүй нэг өрөө байр үзүүлж урьдчилгаа гэж мөнгө авсныг нь аав, ээж нь мэдээд С.Мөнхбаттай уулзаж ярилцаад мөнгөө буцааж авахаар тохирсон боловч өгөөгүй. Уг мөнгөө авахаар хөдөөнөөс машин хөлсөлж С.Мөнхбаттай уулзаж, гэрт нь ирж удаа дараа шаардсан боловч худал хэлж, хугацаа зааж хойшлуулсаар өдийг хүрлээ. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн эхний төлөлт болох 550.000 төгрөгийг төлөх хугацаа болоход С.Мөнхбат нь “Мөнгө олдохгүй байна” гэсээр хугацааг хожимдуулсан тул Хаан банкны эдийн засагч Т.Одвог руу ярьж итгэл алдсан найдваргүй зээлдэгч гэж үзээд зээлээ урьдчилан төлж барагдуулах талаар мэдэгдсэн байгаа болно. Мөн С.Мөнхбатаас мөнгөө шаардаж хөдөөнөөс Т.Одвог, эхнэрийн хамт удаа дараа орж ирж зардал чирэгдэл болж маш их хохирол учруулж байгаагаас гадна охин О.Бадмаараг нь дээрх зээлийн мөнгөний асуудлаас олон хүний дарамт шахалтад орсноор сэтгэл санааны хямралд орж биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа юм. Т.Одвог нь эхнэр З.Нарантуяагийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Мөнхбаттай уулзаад мөнгөө шаардахад “5.000.000 / таван сая/ төгрөгийг хүүгийн хамт 2017 оны 1 дүгээр сарын10-ны өдрөөс өмнө төлж барагдуулна” гэж баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байсаар байна. С.Мөнхбат 2016 оны 12 дугаар сард 30.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын эхээр 100.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 21.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлд 550.000 төгрөг, нийт 701.000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг үндсэн зээлээс хасч тооцоод зээл болон хүүгийн төлбөрт нийт 6.295.649 төгрөгийг С.Мөнхбатаас гаргуулан Т.Одвогт олгож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, хариуцагч С.Мөнхбат нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Т.Алтанчимэг хариуцагч С.Мөнхбат бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. С.Мөнхбатад өгсөн 5.000.000 төгрөгөөс түүний төлж барагдуулсан 701.000 төгрөгийг хасч үлдэх 4.299.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор Т.Одвогт төлж барагдуулах, хэрэв дээрхи хугацаанд төлж барагдуулахгүй бол албадан гүйцэтгүүлэхээр тохиролцов. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч Т.Алтанчимэг, хариуцагч С.Мөнхбат” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.295.649 төгррөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, хариуцагч С.Мөнхбат нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч С.Мөнхбат нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 4.299.000 төгрөгийг Т.Одвогт төлж барагдуулахаар, Т.Одвог нь үлдэх хэсэг болох 1.996.649 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Т.Алтанчимэг, хариуцагч С.Мөнхбат нарын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

        Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 115.680 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 4.299.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 83.734 төгрөгний тал хувь 41.867 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 73.813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбатаас 41.864 гаргуулан Т.Одвогт олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч С.Мөнхбат нь 4.299.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.Одвогт төлж барагдуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.996.649 төгрөгийг нь нэхэмжлэгч авахгүй байхаар тохирч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч С.Мөнхбатаас 41.864, Төрийн сангийн 150000941 тоот данснаас 41.867 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Одвогт олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч С.Мөнхбат сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР