Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2017/00453

 

                                 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

      ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ЛЗ4305*******078 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

       Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* гэх газарт оршин суух, ЖЖ7709*******0*******9 регистрийн дугаартай, овогт н д холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******0*******6 оны ************** сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч М.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******0*******5 оны 5 сарын *******4-ний өдөр Н.д нэг хонийг *******60.000 төгрөгөөр бодож 90 толгой эр хонь худалдсан. Н. өөрөө шилж авсан. Нийт хонины үнэ 4.400.000 төгрөгийг хонио борлуулж дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. Ингээд нэг жил долоон сар болсон. Би хүү нэхэхгүй, харин үндсэн 4.400.000 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.*******аас  нэг хонийг *******60.000 төгрөгөөр тооцож *******00 толгой эр хонь авахаар тохирч, авах хонио үзэж, шилж тоолоод Дорнод аймаг  руу ачих машинаа олж ирэхээр явсан. Ингээд миний бие *******0*******5 оны 5 сард машин аваад  очсон. ...Би хол газраас өндөр үнэтэй машин авч очсон болохоор буцах аргагүй болсон. Ингээд нийт 90 толгой хонь ачсан.  Би хонио ачаад явахдаа 90 хонины төлбөр *******0.000.000 төгрөгийг бэлэн өгөөд 4.400.000 төгрөгийг хонио борлуулаад өгөхөөр болсон. Миний бие *******.000.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирсоны хувьд бид хоёр хоёулаа хохирч яваа. Нэхэмжлэгчтэй миний бие шүүхийн өмнө биечлэн уулзаж учраа олохыг хүсч байна гэжээ.

     Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие Н.аас 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие *******.900.000 төгрөгөөсөө татгалзаж байгаа бөгөөд үлдэгдэл *******.500.000 төгрөгийг хариуцагч Н. нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      Хариуцагч Н. нь *******0*******5 оны 5 сарын *******4-ний өдөр нэхэмжлэгч М.*******аас нэг хонийг *******60.000 төгрөгөөр үнэлэн, нийт 90 толгой хонийг худалдаж авсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.400.000 төгрөгийн *******.900.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох *******.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н. нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

      Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

     *******. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч М.*******т худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид *******7475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 54*********************06*******49 тоот данснаас 4*******675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ