Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2017/00454

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* тоотод оршин суух, ******* сумын *******-р цэцэрлэгт ******* ажилтай, ЖЕ840527*******5 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын -р баг тоотод  оршин суух, ЖЮ*******4040872 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох

      Гэм хорын хохирол 4.320.000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Р.Батаа, нэхэмжлэгч Ш., хариуцагчийн төлөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны сарын 22-ны өдрийн 1*******3 дугаар шийтгэх тогтоолоор Н.ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. миний бие “Блюскай бросс” ХХК-д сарын *******00.000 төгрөгийн цалинтай *******оор ажилладаг байсан бөгөөд охин Цэлмэг нь 2015 оны 5 сарын 28-ны өдөр авто аваарын гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан тул ажлаасаа 2015 оны ******* сарын 2-ноос 12 сарын 1-ний өдрийг хүртэл чөлөө авсан.

Миний бие тус компанид 2013 оны 3 сарын 1-ний өдөр ажилд ороод 2014 оны 12 сараас 2015 оны ******* сар хүртэл хугацаанд ээжийгээ асрах гэж чөлөө авсан байсан. Гэтэл  2015 оны 5 сарын 28-ны өдөр охин маань аваарьт орж ажилдаа орж чадахгүй үргэлжлүүлэн чөлөө авсан. Би сард *******00.000 төгрөгийн цалинг бэлэн авдаг байсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй байсан. Иймд ******* сарын цалин 3.*******00.000 төгрөгийг нэхнэ. *******00.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Энэ хэрэг шүүх дээр байх хугацаанд охиноо “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн. Биеийн байдал нь дээрдээгүй байна. Гэмтлийн компьютерт томографийн багц оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн төлбөрийг нэмж нэхэмжилнэ гэв.  

      Хариуцагч Н., хариуцагчийн төлөөлөгч Н.Энхцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ийг “Блюскай бросс” ХХК-д ажиллаж байсан гэдэгт эргэлзэж байна. Түүний авчирч өгсөн баримтууд нь бүгд зөрүүтэй, засвартай хуулийн шаардлага хангахгүй байна. Тухайн осол болдог өдөр буюу 2015 оны 5 сарын 28-ны өдөр нь гэртээ байсан. Гэтэл ажлаасаа чөлөө авсан өдөр нь 2015 оны ******* сарын 02 байна. Осол болдог өдөр нь Улаанбаатар хотод ажилтай байх ёстой байтал аймагт гэртээ байсан. Үүнээс харахад ийг Улаанбаатар хотод ажилтай байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. 2015 оны 12-р сард захиралтай нь утсаар ярихад “түр аяга таваг угааж байсан, гуйгаад байхаар нь тодорхойлолт хийж өгсөн” гэж хэлсэн. Нягтлантай нь холбогдоход хамт ажиллаж байгаагүй, танихгүй гэсэн. Мөн эрүүгийн шүүх хуралдаан дээр цалингаа өдрийн 20.000 төгрөгөөр бодож нэхсэн. Үнэхээр ажил хийж байсан бол анхнаасаа ажиллаж байсан үеийн баримтаа өгөх ёстой байсан. Миний хувьд ийг “Блюскай бросс” ХХК-д *******00.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан гэдэгт итгэхгүй байна. Иймд 3.*******00.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна, 120.000 төгрөгийг шүүх шийдэх биз гэв.

      Иргэдийн төлөөлөгч Р.Батаа дүгнэлтэндээ: Нэхэмжлэгчийн нэхэж байгаа 3.720.000 төгрөгийг хариуцагч төлнө гэхэд материал нь үнэн зөв биш, бичиг баримт нь зөрүүтэй байх тул нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эмчилгээнд явж үзүүлсэн 120.000 төгрөгийг нэхэмжилж болох юм гэв.

      Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч Н.т холбогдуулан хүүхдээ асарсан хугацаанд авах ёстой байсан цалин 4.200.000 төгрөг, Э.Цэлмэгийг эмчлүүлсэн эмчилгээний зардал 120.000 төгрөг, нийт 4.320.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас *******00.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болно.

       5 настай Э.Цэлмэгийн эх Ш. нь хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 50******* дугаар зүйлийн 50*******.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ асарч байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.

       Хариуцагч Н. нь 2015 оны 5 сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн “Авенте” маркийн 44-04 улсын дугаартай автомашин жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Цэлмэгийг мөргөж зам тээврийн осол гарган түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан байна.

      Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны сарын 22-ны өдрийн 1*******3 дугаар шийтгэх тогтоол хэрэгт авагджээ.

       Хариуцагч Н. гэм буруутай болох нь тогтоогдсон байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

      Нэхэмжлэгч нь “...2013 оны 3 сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод байрлах “Блюскай бросс” ХХК-д сарын *******00.000 төгрөгийн цалин авч *******оор ажилладаг байсан, 2013 оны 3 сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 сар хүртэл тасралтгүй ажилласан, 2014 оны 12 сараас 2015 оны ******* сар хүртэл ар гэрийн гачигдлаар чөлөөтэй байсан, охин аваарьт орсон учир дахин чөлөөгөө сунгуулсан учир чөлөө авсан ******* сарын хугацааны цалин 3.*******00.000 төгрөгийг мөн эмчилгээний зардал 120.000 төгрөгийн хамт нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

     Үүнийг хариуцагч тал үгүйсгэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч Ш. “Блюскай бросс” ХХК-д *******оор ажиллаж сард *******00.000 төгрөгийн цалин авдаг байсан нь нотлогдохгүй байна, түүний өгсөн баримтууд бүгд зөрүүтэй, засвартай хуулийн шаардлага хангахгүй байна...” гэж тайлбарлан маргадаг.

    Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, тодорхойгүй байна гэсэн хариуцагч талын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

     Нэхэмжлэгч Ш.ийг 2013 оны 3 сарын *******-ны өдрөөс эхлэн *******оор ажиллуулах тухай тушаалын хувь хэрэгт авагдсан байхад тус компанийн захирал Б.Чингүүн шүүхэд гэрчээр асуугдахдаа “...нэхэмжлэгчийг 2013 оны ******* сараас эхлэн ажиллаж байсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн, хөдөлмөрийн гэрээг талууд 2013 оны ******* сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулжээ.

      Мөн Ш. нь тус компанид 2013 оны 3 сарын *******-ны өдрөөс 2014 оны 12 сар хүртэл тасралтгүй ажилласан гэж тайлбарладаг боловч шүүхэд өгсөн цалингийн түүвэр нь 2013 оны 3 сараас 12 сар хүртэлх, эсвэл 2014 оны 3 сараас 12 сар хүртэлх хугацааны аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

     Түүнчлэн гэрч Б.Чингүүний “...2013 оны ******* сард ажилд ороод ээж хүнд өвчтэй гэж чөлөө аваад 2014 оны сард ажилдаа орсон, 2014 оны ******* сард дахин чөлөө аваад 2015 оны ******* сард ажилдаа орох байсан боловч ээж нас барсан, хүүхэд аваарьт орсон гээд чөлөөгөө сунгасан...” гэх, гэрч Ж.Алтанзулын /нягтлан бодогч/ миний хариуцсан салбарт Ш. ажиллаж байгаагүй, харин *******оор ажиллаж байгаад чөлөө аваад Дорнод явсан гэсэн яриа гарч байсан, захирал Ч.Баясгалан Дорнодод аваарь осол болсон юм шиг байна, тодорхойлолт хийж өг гэхээр нь тодорхойлолт хийж өгсөн...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч тус компанид 2013 оны 3 сарын *******-ны өдрөөс 2014 оны 12 сар хүртэл тасралтгүй ажилласан гэж үзэх боломжгүй байна.

      Нэхэмжлэгч нь 2014 оны 12 сараас 2015 оны ******* сар хүртэл хугацаанд чөлөөтэй байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Цэлмэгт гэм хор учрах үед түүний хууль ёсны төлөөлөгч Ш. нь байнгын цалин хөлс, орлоготой байсан болох нь тогтоогдохгүй байна.

     Мөн гэрч Б.Чингүүн, Ж.Алтанзул нарын мэдүүлгээр тус компанийн ажилчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх бөгөөд Ш. нь ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Чингүүний мэдүүлэг, Дорнод аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2017 оны 3 сарын 1-ний өдрийн 324 тоот албан бичгээр тогтоогдож байна.

        Иймд насанд хүрээгүй хохирогч Э.Цэлмэгт гэм хор учрах үед нэхэмжлэгч Ш. байнгын цалин хөлс, орлоготой байсан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Н.аас ******* сарын цалин хөлс болох 3.*******00.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

       Харин Э.Цэлмэгийг 2017 оны 2 сарын 2*******-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн томографийн багц оношилгооны төлбөр 120.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй юм.  

       Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Монгол Улсын Иргэний хуулийн 50******* дугаар зүйлийн  50*******.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт  зааснаар хариуцагч Н.аас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 120.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2,   Улсын  тэмдэгтийн   хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

      *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 11.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                          С.ГАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                                                                 Г.УРТНАСАН