| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0371/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/402 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/402
2021 03 25 2021/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа ,
улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т н овогт Б.Т-; холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 210 600 000 0070 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Лханин чимбэ” ХХК-д гадаад худалдаа хариуцсан менежерээр ажиллаж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Моннис 2 дугаар байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Т н овогт Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Моннисын 2 дугаар байрны 51 тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Г, Д.Г нартай маргалдсаны улмаас найз Г.Г цээжний зүүн хажуу хэсгээр хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Тмэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Гантулга гээд найз маань манайд ирээд, бид хоёр пиво уусан. Тэгээд Гантулга үеэл ах Гийг дуудсан. Тэгээд байж байхад миний багийн найз Очир-Эрдэнэ, байрны дүүгийн хамт ирсэн. Гантулга цүнхнээсээ нэг шил архи гаргаад уусан. Би тэр архинаас нь уугаагүй. Очир-Эрдэнэ маргааш нь ажилтай байсан тул дүүгээ дагуулаад орой 22 цагийн үед явсан. Гантулга 23 цагийн үед гэр рүүгээ харилаа гээд гарсан. Тэгээд Г бид хоёр манайд үлдсэн. Удалгүй Гантулга буцаж ирээд Гийг явъя гэсэн. Тэгэхэд нь би “бид хоёр юм ярьж байна, чи гутлаа тайлаад орж ирээд суу” гэж хэлэхэд над руу уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд манай гэрээс гараад цахилгааны шатны дэргэд Гантулга бид хоёр заамдалцаад байж байхад Г хойноос гарч ирээд салгах нэрийдлээр намайг боож унагасан. Би босоод гэр рүү гээ гүйгээд орсон. Тэгэхэд тэр хоёр араас ороод ирсэн бөгөөд би тэр хоёрыг намайг зодох гэж байна гэж бодсон. Тиймээс ширээн дээр байсан хутгыг аваад битгий надаас ойртоорой гэж хэлсэн. Тэгээд Г миний гараас хутгыг авах гээд бид хоёр ноцолдоод, Гантулга миний гараас хутгыг аваад шилсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Оршин суугчид дуудлага өгсөн тул цагдаа ирсэн байсан. Тэгээд гэрийн эзэн хэн бэ гээд намайг дагуулаад явсан. Харин Гантулга, Г хоёр гэр рүү гээ харьсан. Г гэртээ очоод хувцсаа тайлахад цамц нь цус болсон байсан тул сандарсандаа цагдаад гомдол гаргаж, эмнэлэгт үзүүлсэн байсан. Бид хоёрыг ноцолдож байхад зүсэгдсэн байх. Түүнээс биш би албаар хутгаар зүсээгүй. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Би хохирогчид 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Намайг ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202-83 тоотод 18 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгтэл манай найз Д.Г91103822 дугаараас над руу залгаад “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Моннис 2 дугаар байрны 51 тоотод Тгийн байна. Хүрээд ирээ, пиво ууж юм ярьж сууя” гэсэн. Би гэрээсээ гараад Тгийн очиход 20 цаг болж байсан ба Тгийн гэрт Т болон Д.Г хоёр пиво уугаад сууж байсан. Удалгүй гаднаас бид нарын найз Очироо нэг залуутай /Очироогийн хуурай дүү гэсэн ба би нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирсэн. Тэгээд тавуулаа болоод 0.7 литрийн хар “Чингис” нэртэй архи уусан. Мөн “Боргио” нэртэй шилтэй пиво уусан. Очироо хамт ирсэн залуутайгаа архи дуусаад 22 цаг болж байхад харилаа гээд явцгаасан. Т, Д.Г бид гурав пиво уугаад юм яриад үлдсэн. Очироо хамт явсан залуутайгаа гараад явсны дараа Т хөгжмөө чангалаад сонсоод байхаар нь би “байрны чинь айлууд унтаж байгаа шүү дээ, хөгжмийнхөө дууг сулхан болго” гэж хэлсэн. Гэтэл Д.Гнэлээд согтсон байсан учир харилаа гээд гарсан. Т бид хоёр гэрт үлдсэн ба Т надад “чи надад амьдрал заалаа” гээд агсраад байсан. Удалгүй Д.Г над руу залгаад “Би Т-гийн байрны гадаа байна, хоёулаа хамт харья” гэсэн. Д.Г бид хоёрын гэр ойролцоо байдаг. Т миний хажуу талаас утсаар ярихыг сонсоод намайг “хаачих гээд байгаа юм, байж бай” гэсэн. Би “харилаа” гэхэд Т намайг гаргахгүй “хоёулаа жоохон уугаад, юм ярьж сууя” гээд хоргодоод байсан. Д.Г хаалга тогшин орж ирээд намайг “хамт явъя” гэсэн. Т уурлаад Д.Г-г “чи явах гээд байгаа бол зайлаач” гээд Д.Г Т хоёр нэг нэгнийгээ заамдаад зодолдох гээд орц руу гарсан. Би Д.Г Т хоёрын голоор ороод салгасан. Д.ГТ хоёр нэг нэгнийгээ хараалын үгээр хэлээд хоёроос гурван удаа барилцаж авцгаасан. Д.Г намайг “боль” гэж хэлэхэд болиод салсан. Харин Т дайраад байсан учир Т-г хүзүүдэж аваад толгойг нь доош нь дарсан. Т-г гайгүй болохоор нь хүзүүнээс нь гараа авсан. Т гэр рүүгээ орохоор нь Д.Г бид хоёр дагаад орсон. Тэгтэл Т гал тогооны шүүгээнээсээ хутга аваад буцаж ирээд Д.Гантулгыг “ална” гээд дайраад байсан. Би Д.Гурдуур нь ороод Т-г цааш нь буйдан руу нь түлхээд суулгаад урд нь зогсож байхад Т баруун гартаа барьсан хутгаараа миний куртикны зүүн талын суга руу хатгаад байсан. Тэгэхээр нь би Т-гийн баруун гарыг дарахад Д.Г хутгыг нь аваад цааш нь хаясан. Тэгээд Тг тайвшруулаад буйдан дээр нь суулгаж байтал хаалга тогшоод хоёр цагдаа орж ирсэн. Г бид хоёр цагдаа ирэхээр нь Тгийн гэрээс гараад явсан. Т гэртээ хоёр цагдаагийн хамт үлдсэн. Би тухайн үед нээх санаанд ороогүй учир болсон явдлыг дуудлагаар ирсэн цагдаад хэлээгүй гэртээ харьсан. Гэрт ирээ хувцсаа тайлаад унтах гэсэн миний фудволкны зүүн талын суганы доод хэсэгт цус болчихсон байхаар нь сөхөөд үзэхэд зүүн талын суганы доод хэсэг хөндлөн зүсэгдсэн байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд болсон явдлыг хэлсэн. Мөн яаралтай түргэн тусламж дуудаж зүүн талын суганы доод хэсэгт гурван оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Г өгсөн: Г бид хоёр Тгийн гэр рүү орсон чинь Т бид хоёрыг нийлж өөрийг нь зодох гэж байна ойлгосон юм уу? бүү мэд гэртээ ороод гартаа хутга барьчихсан “ойртоод үзээрэй” гээд бид хоёр руу дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр Т рүү ойртож хутгыг нь булааж авах гээд үзсэн. Тэр үед л Т Г-ийг хатгасан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал найз Д.Гманай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт пиво ууж байгаад Д.Г Г-ийг дуудсан. Тэгээд бид гурав пиво уугаад сууж байтал Очироо тэрний байрных нь дүү гээд хоёр залуу манай гэрт ирсэн. Тэгээд бид хэд ууж сууж байгаад Очироо болон танихгүй залуу яваад өгсөн. Бид гурав үлдээд жоохон юм уугаад сууж байхад нөгөө хоёр “явлаа” гээд байсан. Ер нь бол тэрнээс болж анх хэрүүл маргаан гарсан. Д.Г гарч явснаа буцаж орж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгсэн Г бид хоёрын дундуур ороод салгасан. Намайг салгаж байх үедээ намайг боогоод байхаар нь би “тэр хоёр нийлээд намайг зодох гэж байгаа юм байна” гэж бодоод гэртээ ороод байж байтал тэр хоёр араас ороод ирэхээр нь би “тэр хоёр нийлж намайг зодох гэж байгаа юм болов уу” гэж бодоод гал тогооны шургуулгаас хутга аваад айлгах гээд далайсан чинь Г ийн суган доогуур нь зүсчих шиг болсон. Тэр хоёр миний хутгыг булааж аваад удалгүй байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 -р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаартай:
1. Г.Г биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/063 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй.
2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Т гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй тул харьцуулах загвараар ирүүлсэн Б.Т гарын хээний дардастай харьцуулан шинжлэх боломжгүй.
4. Уг Б.Т гарын хээний дардас нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардаснууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
5. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно. Криминалистикийн шинжээч З.Мөнх-Эрдэнэ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-36-р тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн урт хүрэм, саарал өнгийн цамц, цагаан өнгийн хагас ханцуйтай цамц дээр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна. Хаана ямар гэмтэл байгааг гэрэл зургийн үзүүлэлтүүд болон үзлэг болон шинжилгээ хэсгээс харна уу. Криминалистикийн шинжээч О.Баттулга гэх дүгнэлт /хх-ийн 40-42-р тал/,
Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 59-69, 80-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Моннис 2 дугаар байрны 51 тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Г Д.Г нартай маргалдсаны улмаас найз Г.Г цээжний зүүн хажуу хэсгээр хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Т үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г т нь хохирол төлбөр төлөгдсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Моннис 2 дугаар байрны 51 тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Г Д.Г нартай маргалдсаны улмаас найз Г.Г цээжний зүүн хажуу хэсгээр хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202-83 тоотод 18 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгтэл манай найз Д.Г91103822 дугаараас над руу залгаад “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Моннис 2 дугаар байрны 51 тоотод Тгийн байна. Хүрээд ирээ, пиво ууж юм ярьж сууя” гэсэн. Би гэрээсээ гараад Тгийн очиход 20 цаг болж байсан ба Тгийн гэрт Т болон Д.Гхоёр пиво уугаад сууж байсан. Удалгүй гаднаас бид нарын найз Очироо нэг залуутай /Очироогийн хуурай дүү гэсэн ба би нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирсэн. Тэгээд тавуулаа болоод 0.7 литрийн хар “Чингис” нэртэй архи уусан. Мөн “Боргио” нэртэй шилтэй пиво уусан. Очироо хамт ирсэн залуутайгаа архи дуусаад 22 цаг болж байхад харилаа гээд явцгаасан. Т, Д.Г бид гурав пиво уугаад юм яриад үлдсэн. Очироо хамт явсан залуутайгаа гараад явсны дараа Т хөгжмөө чангалаад сонсоод байхаар нь би “байрны чинь айлууд унтаж байгаа шүү дээ, хөгжмийнхөө дууг сулхан болго” гэж хэлсэн. Гэтэл Д.Г нэлээд согтсон байсан учир харилаа гээд гарсан. Т бид хоёр гэрт үлдсэн ба Т надад “чи надад амьдрал заалаа” гээд агсраад байсан. Удалгүй Д.Г над руу залгаад “Би Т-гийн байрны гадаа байна, хоёулаа хамт харья” гэсэн. Д.Г бид хоёрын гэр ойролцоо байдаг. Т миний хажуу талаас утсаар ярихыг сонсоод намайг “хаачих гээд байгаа юм, байж бай” гэсэн. Би “харилаа” гэхэд Т намайг гаргахгүй “хоёулаа жоохон уугаад, юм ярьж сууя” гээд хоргодоод байсан. Д.Г хаалга тогшин орж ирээд намайг “хамт явъя” гэсэн. Т уурлаад Д.Г-г “чи явах гээд байгаа бол зайлаач” гээд Д.ГТ хоёр нэг нэгнийгээ заамдаад зодолдох гээд орц руу гарсан. Би Д.Г Т хоёрын голоор ороод салгасан. Д.Г Т хоёр нэг нэгнийгээ хараалын үгээр хэлээд хоёроос гурван удаа барилцаж авцгаасан. Д.Г намайг “боль” гэж хэлэхэд болиод салсан. Харин Т дайраад байсан учир Тг хүзүүдэж аваад толгойг нь доош нь дарсан. Тг гайгүй болохоор нь хүзүүнээс нь гараа авсан. Т гэр рүүгээ орохоор нь Д.Г бид хоёр дагаад орсон. Тэгтэл Т гал тогооны шүүгээнээсээ хутга аваад буцаж ирээд Д.Гантулгыг “ална” гээд дайраад байсан. Би Д.Гурдуур нь ороод Т-г цааш нь буйдан руу нь түлхээд суулгаад урд нь зогсож байхад Т баруун гартаа барьсан хутгаараа миний куртикны зүүн талын суга руу хатгаад байсан. Тэгэхээр нь би Тгийн баруун гарыг дарахад Д.Г хутгыг нь аваад цааш нь хаясан. Тэгээд Т-г тайвшруулаад буйдан дээр нь суулгаж байтал хаалга тогшоод хоёр цагдаа орж ирсэн. Гантулга бид хоёр цагдаа ирэхээр нь Т-гийн гэрээс гараад явсан. Т гэртээ хоёр цагдаагийн хамт үлдсэн. Би тухайн үед нээх санаанд ороогүй учир болсон явдлыг дуудлагаар ирсэн цагдаад хэлээгүй гэртээ харьсан. Гэрт ирээ хувцсаа тайлаад унтах гэсэн миний фудволкны зүүн талын суганы доод хэсэгт цус болчихсон байхаар нь сөхөөд үзэхэд зүүн талын суганы доод хэсэг хөндлөн зүсэгдсэн байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд болсон явдлыг хэлсэн. Мөн яаралтай түргэн тусламж дуудаж зүүн талын суганы доод хэсэгт гурван оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Гөгсөн: Г бид хоёр Т-гийн гэр рүү орсон чинь Т бид хоёрыг нийлж өөрийг нь зодох гэж байна ойлгосон юм уу? бүү мэд гэртээ ороод гартаа хутга барьчихсан “ойртоод үзээрэй” гээд бид хоёр руу дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр Т рүү ойртож хутгыг нь булааж авах гээд үзсэн. Тэр үед л Т Г-ийг хатгасан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Төгсөн: 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал найз Д.Г манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт пиво ууж байгаад Д.Г Г-ийг дуудсан. Тэгээд бид гурав пиво уугаад сууж байтал Очироо тэрний байрных нь дүү гээд хоёр залуу манай гэрт ирсэн. Тэгээд бид хэд ууж сууж байгаад Очироо болон танихгүй залуу яваад өгсөн. Бид гурав үлдээд жоохон юм уугаад сууж байхад нөгөө хоёр “явлаа” гээд байсан. Ер нь бол тэрнээс болж анх хэрүүл маргаан гарсан. Д.Г гарч явснаа буцаж орж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгсэн Г бид хоёрын дундуур ороод салгасан. Намайг салгаж байх үедээ намайг боогоод байхаар нь би “тэр хоёр нийлээд намайг зодох гэж байгаа юм байна” гэж бодоод гэртээ ороод байж байтал тэр хоёр араас ороод ирэхээр нь би “тэр хоёр нийлж намайг зодох гэж байгаа юм болов уу” гэж бодоод гал тогооны шургуулгаас хутга аваад айлгах гээд далайсан чинь Г-ийн суган доогуур нь зүсчих шиг болсон. Тэр хоёр миний хутгыг булааж аваад удалгүй байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 -р тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 273 дугаартай:
1. Г.Г биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Түвшинтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Г.Г-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг ирүүлсэн тул шүүгдэгч Б.Түвшинтөрийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 95-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Тэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан урт нь 32см, ишний урт нь 12.2 өргөн, 3.2 см ажлын хэсгийн урт 19.8см, ажлын хэсгийн өргөн 4.5см хэмжээтэй хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т н овогт Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан урт нь 32см, ишний урт нь 12.2 өргөн, 3.2 см ажлын хэсгийн урт 19.8см, ажлын хэсгийн өргөн 4.5 см хэмжээтэй хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ