Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 422

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, РД:ОИ63092437, Шангас овогт Раашийн Канчингийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Р.Канчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1963 онд төрсөн, 54 настай. 1979 оноос 1982 он хүртэл аавын хамтаар туувар тууж, 1983-1986 оны хооронд Зүүнбаянд цэргийн алба хаасан. Улмаар 1983 оны 7 дугаар сард хуримаа хийж түүнээс хойш гэр бүлийн хамтаар Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд малчнаар 1990 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн бөгөөд нэгдэл тарсан, дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1979 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Р.Канчин нь Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1982 оны 1983 оны 6 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Раашийн Канчингийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал, 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд ажиллаж байхдаа 1986 шагнуулсан гэрчилгээ 2 ширхэг,

3. Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд ажиллаж байхдаа 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагнуулсан “Аваргын диплом”,

4. Монгол Улсын Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн архивын лавлагаа,

5. Гэрч П.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1977 оноос 1995 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын дотуур байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан. Р.Канчин нь 1979 оноос эхлэн аавын хамтаар тууж, Канчин өөрөө тэмээ мөн хариулдаг байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан. Р.Канчингийн эхнэр Чулуун нь нэгдлийн тэмээ хариулдаг, ээж Жумдаа нь манай сургуульд цэвэрлэгч, галчаар надтай хамт ажилладаг байсан учраас би тэдний гэр бүлийнхнийг сайн таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Б.Гончигийн шүүхэд өгсөн: “Би 1972 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд малчин, тракторчнаар ажиллаж байсан. Р.Канчин нь 1979 оноос эхлэн аавын хамтаар тууварт явж байгаад дараа нь малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Миний санаж байгаагаар Р.Канчин нэгдэлд ажиллах хугацаандаа цэргийн алба бас хаасан юм. Түүний аав Рааш нь нэгдлийн тууварчин хүн, эхнэр Жумдаа нь сумын сургуулийн галчаар ажилладаг байсан. Р.Канчин нь морь уядаг бөгөөд одоо Өлгий сумын Үйлдвэр багт гэр бүлийн хамтаар малаа маллан амьдарч байна. Тухайн үед Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдлийн даргаар М.Баянжаргал, Г.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч П.Оюунцэцэгийн Увс аймгийн Өлгий суманд ажиллаж байсныг гэрчлэх түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Гончигийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсныг гэрчлэх түүний цалингийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Р.Канчин нь Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1982 оны 1983 оны 6 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Р.Канчингийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал, 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан гэрчилгээ, аваргын диплом, гэрч П.Оюунцэцэг, Б.Гончиг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Р.Канчингийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1982 оны 1983 оны 6 дугаар сарыг дуустал 3 жил, 10 сар малчнаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 6 сар малчнаар, нийт 7 жил, 4 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Р.Канчин нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч Р.Канчинд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Шүүх хурал маань 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон боловч төрсөн ахын маань бие муутай яаралтай Улаанбаатар явах ажилтай болсон тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Раашийн Канчингийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сараас 1982 оны 1983 оны 6 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 10 /арав/ сар малчнаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, нийт 7 /долоо/ жил, 4 /дөрөв/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Р.Канчинг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР