Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

 

    2021        03          31                                    2021/ШЦТ/438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Х.Б яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0050 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1965 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх Алтан гадас-Ирээдүй ХХК-д харуул хамгаалалтын ажил хийж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2-2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ухаан санаа бүрэн Б овогт Х.Б

Холбогдсон хэргийн талаар:

Х.Б нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 101 тоотод иргэн Х.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б нь мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хадам дүү Дгийн эрүүл мэндэд хувийн таарамжгүй харилцаанаас болж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн. Тухайн үед согтуу байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Д гийн өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед гэртээ ганцаараа гэрт байсан 4 ширхэг пиво уугаад дуусаад хүргэн ах Б.Бат-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1462 тоотод байрлах гэрт нь очиход хүргэн ах, хүү Эгийн хамт байсан. Хүргэн гэртээ пиво уугаад сууж байсан. Тэр пивоноосоо надад хоёр аяга өгсөн. Би пивоноос нь уугаад төрсөн хүүгээр нь өөрийнхөө машиныг бариулаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны шинэ эцэс дээр байдаг найзындаа очоод тэнд үлдээд дүү Э нь найз охинтойгоо уулзаад ирье гээд машин авч явсан. Тэгээд ирэхгүй цаг гаран болсон. утсаа авахгүй байхаар нь би найз Өаар хүргэн ахын гэрт хүргүүлсэн. Намайг гэрт нь очиход хүргэн ах ганцаараа байсан. Тэгээд би хүргэн ахад “миний машиныг Э аваад явчихсан, утсаа авахгүй, ирэхгүй байна” гэж уурласан. Тэгсэн хүргэн ах “чи юу гээд байгаа пизда минь” гээд босож ирээд миний хамар руу гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Б өгсөн: ...Би хадам дүү Д-тэй үйл ойлголцож маргалдаад түүний хамар руу нэг удаа цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай:

1. Х.Д-гийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,

Шүүгдэгч Х.Б.Э иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36, 53-58-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Бнь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 101 тоотод иргэн Х.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Б нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 101 тоотод иргэн Х.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Д-гийн өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед гэртээ ганцаараа гэрт байсан 4 ширхэг пиво уугаад дуусаад хүргэн ах Б.Бат-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1462 тоотод байрлах гэрт нь очиход хүргэн ах, хүү Эгийн хамт байсан. Хүргэн гэртээ пиво уугаад сууж байсан. Тэр пивоноосоо надад хоёр аяга өгсөн. Би пивоноос нь уугаад төрсөн хүүгээр нь өөрийнхөө машиныг бариулаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны шинэ эцэс дээр байдаг найзындаа очоод тэнд үлдээд дүү Э нь найз охинтойгоо уулзаад ирье гээд машин авч явсан. Тэгээд ирэхгүй цаг гаран болсон. утсаа авахгүй байхаар нь би найз Өаар хүргэн ахын гэрт хүргүүлсэн. Намайг гэрт нь очиход хүргэн ах ганцаараа байсан. Тэгээд би хүргэн ахад “миний машиныг Э аваад явчихсан, утсаа авахгүй, ирэхгүй байна” гэж уурласан. Тэгсэн хүргэн ах “чи юу гээд байгаа пизда минь” гээд босож ирээд миний хамар руу гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Б өгсөн: ...Би хадам дүү Д-тэй үйл ойлголцож маргалдаад түүний хамар руу нэг удаа цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай:

1. Х.Д-гийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Х.Б гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Х.Б нь хамаатны хүн болох хадам дүү Х.Д-гийн нүд болон толгойн тус газар нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б хохирогчийн хамар руу цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч Х.Д-гийн биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Иймд Х.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Б нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

            Хохирогч Х.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Х.Б баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-50-р тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Х.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   Х.Б-нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ