| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00410/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 423
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 6-06 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, РД:ОО74100115, Булгадар овогт Далайгийн Бадамнямбуугийн Н.Балжиннямын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бадамнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамнямбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Балжинням нь 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 1. Н.Балжинням 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Барилга угсралтын конторын Тоосгоны заводад нормчноор ажилд орж 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад, 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1978 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хааж ирээд, 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад грушикээр, 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод Авто сургуульд суралцаж төгсөөд, 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газрын жолоочоор, 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Мал эмнэлгийн газрын жолоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Мал эмнэлгийн газрын уурын зуухны ээлжийн машинистаар тус тус ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалууд болон цалингийн түүвэр олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Н.Балжиннямын Увс аймгийн Барилга усралтын конторын Тоосгон заводад 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал уурын зуухны ээлжийн машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бадамнямбуу нь Н.Балжиннямын Увс аймгийн Барилга усралтын конторын Тоосгон заводад 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал уурын зуухны ээлжийн машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Насангийн Балжиннямд 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Итгэмжлэл,
3. Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот “Тоосгоны заводад түр ажилчин авах тухай” тушаалд “...Насангийн Балжинням нарыг 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар авч ажиллуулсугай” гэжээ,
4. Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цэргийн албанд явах болсон тул Насангийн Балжиннямыг 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,
5. Увс аймгийн Тээврийг удирдах газрын 1982 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 69 тоот “Ажилчид ажиллуулах тухай” тушаалын хавсралтын 27-рт Балжинням, машины номер 7085, мэргэжлийн зэрэг-3, ачааны машин гэж бичигджээ,
6. Увс аймгийн Тээврийг удирдах газрын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 236 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... Н.Балжинням нарыг 1983 оны 111 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж ХНХ-ын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ,
7. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 229 тоот “Жолооч ажиллуулах тухай” тушаалд “Мал эмнэлгийн ариутгалын УАЗ-469, ГАЗ-51 машины жолоочоор Насан овогтой Балжиннямыг 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,
8. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 79 тоот “Машинист томилох тухай” тушаалд “... Балжиннямыг жолоочийн үүрэгт ажлаас түр чөлөөлж байгууллагын уурын зуухны ээлжийн машинистаар 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” гэжээ,
9. Гэрч Т.Цээлэйгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад жолоочоор, 1979 оны 6 дугаар сараас Увс аймгийн Тээврийг удирдах газар нэртэй болоход мөн жолоочоор 1992 он хүртэл ажиллаад “Ачаа” тээвэр ХХК болоход жолоочоор 1998 он хүртэл ажилласан юм. Н.Балжинням нь 1978 онд надтай хамт Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад грушикээр ажилд орж 1979 он хүртэл ажиллаад авто сургуульд суралцахаар явж 1980 оны 3 дугаар сард дахин Тээврийг удирдах газрын харьяа 38 дугаар баазад жолоочоор 1986 он хүртэл ажиллаад Увс аймгийн Мал эмнэлгийн газарт жолоочоор шилжин ажилласан юм. Манай Авто тээврийн 38 дугаар бааз нь Увс аймгийн Тээврийг удирдах газрын харьяа болон ажилладаг байсан бөгөөд 9 дүгээр бааз мөн харьяанд нь ажилладаг байлаа. Сүүлд 38, 9 дүгээр баазууд хоорондоо нэгдэж 600 гаруй ажилчинтай том байгууллага болсон юм” гэх мэдүүлэг,
10. Гэрч Л.Тогоогийн шүүхэд өгсөн: “Би 1991 оноос эхлэн Увс аймгийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газрын даргаар 2000 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1991 онд тус байгууллагын даргаар ажилд ороход Н.Балжинням тэнд жолоочоор ажиллаж байсан бөгөөд 1995 оныг дуустал ажиллаад миний тушаалаар чөлөөлөгдөж байсан юм. Н.Балжинням нь ажилдаа сайн машинистын ажлыг жолоочтой хавсарч хийдэг байсан юм. Мөн ариутгалын машин барьдаг байсан санагдаж байна. Түүний дүү Н.Буяндэлгэр нь манай байгууллагад лаборантаар ажиллаж байлаа. Би сүүлд Н.Балжиннямтай Улаанбаатар хотод нэг удаа таарсан, тэнд амьдарч байгаа юм шиг байна лээ. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар Ч.Дорж, 1991 оноос Л.Тогоо миний бие, 2000 оноос Ч.Ганболд гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
11. Гэрч Т.Цээлэйгийн Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад ажиллаж байсныг нотлох түүний нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Тогоогийн Увс аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж байсныг нотлох түүний нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Н.Балжинням нь Увс аймгийн Барилга усралтын конторын Тоосгон заводад 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал уурын зуухны ээлжийн машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Н.Балжиннямд 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлыг бичсэн бичилт, Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот “Тоосгоны заводад түр ажилчин авах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын 1982 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 69 тоот “Ажилчид ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 236 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 229 тоот “Жолооч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 79 тоот “Машинист томилох тухай” тушаал, гэрч Т.Цээлэй, Л.Тогоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Н.Балжиннямын Увс аймгийн Барилга усралтын конторын Тоосгон заводад 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 жил, 3 сар, 5 хоног нормчноор, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 сар, 20 хоног грушикээр, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жил, 20 хоног жолоочоор, Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жил, 7 сар жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 жил, 6 сар, 6 хоног жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 3 жил, 8 сар, 5 хоног уурын зуухны ээлжийн машинистаар, нийт 16 жил, 9 сар, 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадамнямбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Насангийн Балжиннямын Увс аймгийн Барилга усралтын конторын Тоосгон заводад 1972 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 3 /гурав/ сар, 5 /тав/ хоног нормчноор, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1978 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 /найм/ сар, 20 /хорь/ хоног грушикээр, Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар баазад 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 20 /хорь/ хоног жолоочоор, Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1986 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар, 6 /зургаа/ хоног жолоочоор, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 3 /гурав/ жил, 8 /найм/ сар, 5 /тав/ хоног уурын зуухны ээлжийн машинистаар, нийт 16 /арван зургаа/ жил, 9 /ес/ сар, 26 /хорин зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадамнямбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР