Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

 

    2021       03          30                                    2021/ШЦТ/421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт О.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 603 339 0042 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Дорноговь аймгийн Айраг суманд 1972 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 48 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй гэх, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэх, ам бүл-1, ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Баянзүрх, Гачуурт дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1994 оны 04дүгээр  сарын 25-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 433 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 06 сарын 30-ны өдрийн 344 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4/ дөрвөн / жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан,  бие  эрүүл,  ухаан санаа бүрэн, Г овогт ОБ.

Холбогдсон хэргийн талаар:

О.Г нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Г нь мэдүүлэхдээ: Бид тав, зургуулаа 07 дугаар сарын 29-ний өдөр 3 шил архи ууж байгаад би Б ын гэрт 1 шил архи, хоол ундны зүйл аваад авч очсон. Б хойд талын айл руу хоолны материал аваад хоол хийлгэхээр орсон. Тэгээд орж ирэнгүүтээ чи манай эхнэртэй унтлаа гээд Б намайг зодсон. Тэгэхэд нь би шууд гарч зугтаагаад, буцаад гутлаа авах гээд очиход эхнэр нь цус нөжтэйгөө холилдчихсон байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 7-р тал/,

-  Хохирогч Б.Э ийн цагдаагийн газарт гаргасан  гомдол   /хх-н 8-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Э өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шархадны эцэс дээр Банжи, Бандика хоёртой тааралдаж бид нар олуулаа гурван шил архи хувааж уугаад Бандика, Банжи бид гурав Банжигийн гэрт очиж хоол хийж идээд унтсан. Орой 20 цагийн үед Банжи хойд талынхаа айлаас цай авахаар Бандика бид хоёрыг үлдээгээд явсан. Тэр хооронд Бандика надтай унтана гээд байсан. Тэгтэл гаднаас Банжи орж ирээд Бандикагийн нүүрэнд гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Бандика миний толгой болон баруун гарын шууг юмаар зүсчхээд гараад зугтаасан. Би тэр өдрөө Банжигийн гэрт хоносон. Дахиж Бандикатай тааралдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ын өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шархадны эцэс дээр Энхцэцэг, Бхоёртой тааралдаж нэг шил архи хувааж уугаад бид гурав манай гэрт очиж хоол хийж идэхээр явсан. Гэрт очиж хоолоо хийж идчихээд би хойд талын айлаас цай авах гээд гарсан. Хойд айлаас данхтай цай аваад буцаад гэртээ орж ирэхэд Энхцэцэгийн гар болон толгойноос цус гарсан байхаар нь асуутал Энхцэцэг “Бминий толгой болон гар хэсгийг зүсчихсэн” гэж хэлэхээр нь би Г-д уурлаад Г-н нүүрэнд нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Гэтэл Б гэрээс гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Г өгсөн: ...Б цай авахаар хөрш айл руу орсон. Тухайн үед Энхцэцэг бид хоёр гэрийн баруун орон дээр хэвтэж байтал Б гэрт орж ирээд “муу янхнууд” гээд миний нүүр хэсэгт нэгээс хоёр удаа цохисон. ...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Б, Энхцэцэг бид гурав архи ууж байгаад Б “чи Энхцэцэгээс уучлалт гуйчих” гэж байсан тул би уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8816 дугаартай шинжээчийн:

1. Энхцэцэгийн биед зулайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, баруун шууны үрэвссэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны 2 ширхэг хатгагдсан шарх, баруун гарын шуу, алганы цус хуралт бүхий шинэ гэмтэл, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шинэ гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хуучин гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зулай, баруун шууны гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна, хуучин гэмтэл нь нийлээд дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх шинэ гэмтэл нь нэгээс гурав хоногийн өмнө, хуучин гэмтэл нь таваас долоо хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа... гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р тал/,

Шүүгдэгч О.Г иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42, 46, 47-48, 54-65-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          О.Бнь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эбиед зулайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, баруун шууны үрэвссэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны 2 ширхэг хатгагдсан шарх, баруун гарын шуу, алганы цус хуралт бүхий шинэ гэмтэл, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хуучин гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-н 7-р тал /

- Хохирогч Б.Э цагдаагийн газарт гаргасан  гомдол   /хх-н 8-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Эөгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шархадны эцэс дээр Банжи, Бандика хоёртой тааралдаж бид нар олуулаа гурван шил архи хувааж уугаад Бандика, Банжи бид гурав Банжигийн гэрт очиж хоол хийж идээд унтсан. Орой 20 цагийн үед Банжи хойд талынхаа айлаас цай авахаар Бандика бид хоёрыг үлдээгээд явсан. Тэр хооронд Бандика надтай унтана гээд байсан. Тэгтэл гаднаас Банжи орж ирээд Бандикагийн нүүрэнд гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Бандика миний толгой болон баруун гарын шууг юмаар зүсчхээд гараад зугтаасан. Би тэр өдрөө Банжигийн гэрт хоносон. Дахиж Бандикатай тааралдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бын өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шархадны эцэс дээр Энхцэцэг, Бхоёртой тааралдаж нэг шил архи хувааж уугаад бид гурав манай гэрт очиж хоол хийж идэхээр явсан. Гэрт очиж хоолоо хийж идчихээд би хойд талын айлаас цай авах гээд гарсан. Хойд айлаас данхтай цай аваад буцаад гэртээ орж ирэхэд Энхцэцэгийн гар болон толгойноос цус гарсан байхаар нь асуутал Энхцэцэг “Бминий толгой болон гар хэсгийг зүсчихсэн” гэж хэлэхээр нь би Ганбатад уурлаад Ганбатын нүүрэнд нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Гэтэл Бгэрээс гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Гөгсөн: ...Б цай авахаар хөрш айл руу орсон. Тухайн үед Энхцэцэг бид хоёр гэрийн баруун орон дээр хэвтэж байтал Б гэрт орж ирээд “муу янхнууд” гээд миний нүүр хэсэгт нэгээс хоёр удаа цохисон. ...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Б, Энхцэцэг бид гурав архи ууж байгаад Б “чи Энхцэцэгээс уучлалт гуйчих” гэж байсан тул би уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8816 дугаартай шинжээчийн:

1. Энхцэцэгийн биед зулайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, баруун шууны үрэвссэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны 2 ширхэг хатгагдсан шарх, баруун гарын шуу, алганы цус хуралт бүхий шинэ гэмтэл, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шинэ гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хуучин гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зулай, баруун шууны гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна, хуучин гэмтэл нь нийлээд дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх шинэ гэмтэл нь нэгээс гурав хоногийн өмнө, хуучин гэмтэл нь таваас долоо хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа... гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Шүүгдэгч О.Г нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

            Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

            Хохирогч Т.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаархи баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирол төлбөр нэхэмжилээгүй байна.

             Харин хэрэгт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжилгээний төлбөр болох 8.000 төгрөгийн баримтыг хавсарган ирүүлсэн тул шүүгдэгч О.Г-аас 8.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Э олгох нь зүйтэй  байна. /хх-ийн 24-р тал/

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г 240 /хоёр зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г-д оногдуулсан 240 /хоёр зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар О.Г 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.Э/ олгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ