| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0425/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/459 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/459
2021 04 02 2021/ШЦТ/459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогтой М.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2758 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, ах, эгчийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэтрүүлж байсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдаж байсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3228 дугаартай захирамжаар 41 хоног хорих ялаар солигдож, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн Б овогт М.Б/РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 38 дугаар гудамжны 914 тоотод оршин суух иргэн С.М өвлийн орон сууцны вакум цонхыг гараараа түлхэж онгойлгон орж 220.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: ...Би Төв аймагт хүнтэй халтуурын ажил хийж байгаад хот руу материалаа авах гэж орж ирсэн байсан. Тэгээд эгчийн гэрт ирэхэд хүн байхгүй байхаар нь орж зурагт үзэж байхад манай найз утасдаад “уулзъя” гэхээр нь би зурагтыг авч гараад ломбардад 90.000 төгрөгөөр тавиад 60.000 төгрөгийг нь найз охиндоо өгч үлдсэн мөнгөөрөө идэж уух юм авч хэрэглээд дуусгасан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М өгсөн: ...Би өнөөдөр 09 цаг 10минутын үед өөрийн хүүхдийг Төв аймаг хүргэж өгөх гээд байшингаа цоожлоод хаалгаа түгжээд цонхнуудыг цоожлоод хөшгөө нээлттэй орхисон. Тэгээд 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхны жижиг хэсэг онгорхой байсан. Тэгээд цонхоор харсан чинь хананд өлгөөтэй байдаг 32 инчийн загварын нэрийг нь мэдэхгүй, Солонгос улсад үйлдвэрлэсэн LED загварын хар өнгийн зурагт алга болсон болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн зурагтын 2019 оны намар таньдаг хүнээс хэрэглэж байсан зурагт 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Манай төрсөн дүү М-н Б-г сэжиглэж байна. Манай дүү урьд өмнө 2-3 удаа гэрээс эд зүйл хулгайлж байсан. Манайх даваа гараг болгон хүүхдээ Төв аймаг хүргэж өгдгийг мэднэ. Манай гэр эзэнгүй байсныг сайн мэдэж байгаа. Өнөөдөр гудамжинд явж байгаад гудамжинд байдаг танил эгч Хишигээ тааралдаад эгч байхгүй байна, гэр нь эзэнгүй байна гэж хэлээд гудамжинд тааралдсан талаар хэлсэн. Ер нь энэ хавиар архи уудаг, оршин суух тодорхой хаяггүй, уржигдар орой энэ хавьд ирсэн байсан гэж сонсогдсон. ...Манай гэрээс зөвхөн зурагт алга болсон бөгөөд манай дүү гэж сэжиглэж байна. Өөр хулгайч орсон бол ядаж бусад эд зүйлийг онгичиж үзэх байсан байх. Би манай байшинг баруун талын айл манайхыг хардаг гэж хэлж байсан учраас зүүн талын цонхыг онгойлгож авсан байна гэж бодож байна. ...Удаа дараа миний эд зүйлийг хулгайлаад байгаа болохоор хуулийн дагуу шийдүүлмээр байна. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ш өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртэй байж байхад миний гар утас руу Б залгаад юу байна, өчигдөр Төв аймгаас ирлээ, уулзъя гэсэн. Тэгээд ганцын буудал дээр такси бариад хүрээд ир гэхээр нь яваад очсон. Ганцын буудал дээр очсон чинь Б ганцаараа юманд ороочихсон зурагт бариад зогсож байсан. Тэгээд би Бтэй уулзаад наадах чинь юун зурагт юм бэ гэсэн чинь миний зурагт байгаа юм өчигдөр орой 290.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд энэ зурагтыг ломбардад тавина гэхээр нь Шинэ буудал дээр байрладаг Заан нэртэй ломбардад 90.000 төгрөгөөр миний бичиг баримтаар тавьсан. Б эхэлж ломбард руу ороод буцаж гарч ирсэн бөгөөд өөрөө бичиг баримт байгаа учраас миний бичиг баримтаар ломбардад тавьсан. Тухайн зурагтыг ломбардад 90.000 төгрөгөөр тавиад тамхи, такси барьсан, буудал аваад хоёулаа хамтдаа нэг шил архи аваад уусан. Тухайн архи дуусаагүй бид хоёр гараад явсан. Би тухайн зурагтыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Надад хэлэхдээ Б өчигдөр 1 сая цалин аваад компрессор, дрилль, зурагт 3 авсан гэж хэлсэн болохоор би итгэсэн юм. ...хар өнгийн 32 инчийн Лед загварын нэрийг нь мэдэхгүй зүгээр ажиллагаатай зурагт байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/969 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 4, 5, 10 гэж дугаарласан гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16 гэж дугаарласан гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэж байгаа 4 гэж дугаарласан гарын мөр нь М овогтой Б-гийн баруун гарын алганы дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь М овогтой Б-гийн зүүн гарын алганы дардастай тохирч байна. Харин 10 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардаснууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. М овогтой Б нь папилон санд MN0003100027378, MN006210001542, MN000310005707, MN000210023023 гэсэн дугааруудад нийт 4 удаа бүртгэгдсэн байна.” гэх дүгнэлт /х-ийн 44-46-р тал/,
- Хохирогч С.М алдагдсан 32 инчийн Лед зурагтыг 220.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-61-р тал/,
Шүүгдэгч М.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78, 103, 81-98-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 38 дугаар гудамжны 914 тоотод оршин суух иргэн С.Мөвлийн орон сууцны вакум цонхыг гараараа түлхэж онгойлгон орж 220.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М өгсөн: ...Би өнөөдөр 09 цаг 10минутын үед өөрийн хүүхдийг Төв аймаг хүргэж өгөх гээд байшингаа цоожлоод хаалгаа түгжээд цонхнуудыг цоожлоод хөшгөө нээлттэй орхисон. Тэгээд 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхны жижиг хэсэг онгорхой байсан. Тэгээд цонхоор харсан чинь хананд өлгөөтэй байдаг 32 инчийн загварын нэрийг нь мэдэхгүй, Солонгос улсад үйлдвэрлэсэн LED загварын хар өнгийн зурагт алга болсон болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн зурагтын 2019 оны намар таньдаг хүнээс хэрэглэж байсан зурагт 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Манай төрсөн дүү М.Б-г сэжиглэж байна. Манай дүү урьд өмнө 2-3 удаа гэрээс эд зүйл хулгайлж байсан. Манайх даваа гараг болгон хүүхдээ Төв аймаг хүргэж өгдгийг мэднэ. Манай гэр эзэнгүй байсныг сайн мэдэж байгаа. Өнөөдөр гудамжинд явж байгаад гудамжинд байдаг танил эгч Хишигээ тааралдаад эгч байхгүй байна, гэр нь эзэнгүй байна гэж хэлээд гудамжинд тааралдсан талаар хэлсэн. Ер нь энэ хавиар архи уудаг, оршин суух тодорхой хаяггүй, уржигдар орой энэ хавьд ирсэн байсан гэж сонсогдсон. ...Манай гэрээс зөвхөн зурагт алга болсон бөгөөд манай дүү гэж сэжиглэж байна. Өөр хулгайч орсон бол ядаж бусад эд зүйлийг онгичиж үзэх байсан байх. Би манай байшинг баруун талын айл манайхыг хардаг гэж хэлж байсан учраас зүүн талын цонхыг онгойлгож авсан байна гэж бодож байна. ... Удаа дараа миний эд зүйлийг хулгайлаад байгаа болохоор хуулийн дагуу шийдүүлмээр байна. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ш өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртэй байж байхад миний гар утас руу Б залгаад юу байна, өчигдөр Төв аймгаас ирлээ, уулзъя гэсэн. Тэгээд ганцын буудал дээр такси бариад хүрээд ир гэхээр нь яваад очсон. Ганцын буудал дээр очсон чинь Б ганцаараа юманд ороочихсон зурагт бариад зогсож байсан. Тэгээд би Бтэй уулзаад наадах чинь юун зурагт юм бэ гэсэн чинь миний зурагт байгаа юм өчигдөр орой 290.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд энэ зурагтыг ломбардад тавина гэхээр нь Шинэ буудал дээр байрладаг Заан нэртэй ломбардад 90.000 төгрөгөөр миний бичиг баримтаар тавьсан. Б эхэлж ломбард руу ороод буцаж гарч ирсэн бөгөөд өөрөө бичиг баримт байгаа учраас миний бичиг баримтаар ломбардад тавьсан. Тухайн зурагтыг ломбардад 90.000 төгрөгөөр тавиад тамхи, такси барьсан, буудал аваад хоёулаа хамтдаа нэг шил архи аваад уусан. Тухайн архи дуусаагүй бид хоёр гараад явсан. Би тухайн зурагтыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Надад хэлэхдээ Б өчигдөр 1 сая цалин аваад компрессор, дрилль, зурагт 3 авсан гэж хэлсэн болохоор би итгэсэн юм. ... хар өнгийн 32 инчийн Лед загварын нэрийг нь мэдэхгүй зүгээр ажиллагаатай зурагт байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,

2. Шинжилгээнд тэнцэж байгаа 4 гэж дугаарласан гарын мөр нь М овогтой Б-гийн баруун гарын алганы дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь М овогтой Б-гийн зүүн гарын алганы дардастай тохирч байна. Харин 10 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

Хохирогч С.М алдагдсан 32 инчийн Лед зурагтыг 220.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-61-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул М.Б-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байдаг.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.
Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаад нэвтрэн орсныг ойлгоно.
М.Б-гийн үйлдсэн иргэн С.Мэзэмшлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн орж, 220.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч С.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Б-г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 113-р тал/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 28 хоног цагдан хоригдож байгаа болох нь яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул түүний эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-н 65-66-р тал/,
Шүүгдэгч М. Б нь удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж буй байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогтой М,Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан М.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-гийн цагдан хоригдсон 28 /хорих найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Бд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ