| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0260/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/456 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/456
2021 04 02 2021/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Тулга /томилолтоор/,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Г.Г яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 427 0514 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, халх, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл- 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт .................... тоотод оршин суур бүртгэлтэй боловч одоогоор ................... тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Г.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны орцонд болон гадаа иргэн Б.Э архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан гэдэс рүү нь өшиглөх, цээж, толгой, нүд рүү хоёроос гурван удаагийн цохих үйлдлээр зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны гадаа Б.Ж өөрийн найз охин Б.Э хардсаны улмаас нүүр хэсэгт цохих, өвдөглөх, хөл нуруу хэсэгт тохойгоороо цохих, өшиглөх үйлдлээр уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эөгсөн: ...Би өөрийн найз залуу болох Г.Г хамт гэртээ байж байгаад 1 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад манай найз залуу нэг найзынхаа гэр рүү яваад, би “X-Апартмент” хотхонд байдаг найз Янжиндуламын гэр рүү явсан. Би найзын гэрт ирээд жаахан юм яриад нэг шил архи, нэг сав пиво гурвуулаа хувааж уусан. Тэгээд байж байтал манай найз залуу шөнө 05 цагийн очим “би X-Апартмент хотхоны гадаа ирчихлээ чи гараад ир” гээд дуудахаар нь би гараад явган шатаар 7 давхраас доош бууж байтал 4 дүгээр давхарт манай найз залуу намайг хүлээгээд байж байсан. Гадуураа өмссөн хувцас байхгүй, өмсөж явсан цамц нь цус болчихсон байсан. Надтай уулзаад юм яриагүй, “би чамайг ална, хамт байсан хүмүүс чинь хаана байна” гээд намайг дэгээдэж унагаад миний гэдэс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн гараараа цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд гараад “X-Апартмент” хотхоны гадна машины зогсоолын тэнд авч очоод дэгээдэж унагааж байгаад дахин 2-3 удаа өшиглөөд, толгой руу гараараа 1 удаа цохисон ...жижүүр ахын өрөөнд дайрч орж ирээд намайг үстэж байгаад толгой руу, зүүн нүдний дээд хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон ...Янжиндуламын найз залуу ирсэн. Тэгтэл манай найз залуу шууд дайраад цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жөгсөн: ...гэрээс нь гараад доод давхарт буюу 1 давхарт очоод цахилгаан шатнаас буугаад орцны дотор талын хаалга нээтэл нэг танихгүй залуу “чи нөгөө нэг залуу нь уу” гээд намайг үгийн зөрүүгүй уруул, хамар хоёрын голд цохисон. Тэгээд би доошоо болоод нүүрээ хаагаад суутал намайг зодоод эхэлсэн. Хөл болон нуруу руу тохойгоороо цохиж эхэлсэн. ...Мөн нүүр рүү хөлөөрөө өшиглөж, өвдөглөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Гөгсөн: ...Б.Эыг цааш нь түлхэхэд замын боржуур тээглээд газар унасан. Буцаж орцонд ороод байж байтал Б.Эзалуутай унтсан чи яаж чадах юм гээд байхаар нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Цаанаас нь Ж гарч ирээд энэ гичийгээ аваад зайл л даа ядаргаатай юм гээд байсан. Тэгээд би Ж руу гүйж очоод мангасдаж унагаасан. Би ойлгож ухамсарласан, Б.Э, Б.Ж нарын хохирлыг барагдуулж учраа олсон. Б.Э, Б.Ж нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 977 дугаартай:
1. Б.Ж биед уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 978 дугаартай:
1. Б.Э биед зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,
зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Г.Г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны орцонд болон гадаа иргэн Б.Э архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан гэдэс рүү нь өшиглөх, цээж, толгой, нүд рүү хоёроос гурван удаагийн цохих үйлдлээр зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны гадаа Б.Ж өөрийн найз охин Б.Э хардсаны улмаас нүүр хэсэгт цохих, өвдөглөх, хөл нуруу хэсэгт тохойгоороо цохих, өшиглөх үйлдлээр уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Э үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э, Б.Ж нарт хохирол төлбөрөө төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны орцонд болон гадаа иргэн Б.Э архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан гэдэс рүү нь өшиглөх, цээж, толгой, нүд рүү хоёроос гурван удаагийн цохих үйлдлээр зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “X-Апартмент” хотхоны гадаа Б.Жөөрийн найз охин Б.Эхардсаны улмаас нүүр хэсэгт цохих, өвдөглөх, хөл нуруу хэсэгт тохойгоороо цохих, өшиглөх үйлдлээр уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э өгсөн: ...Би өөрийн найз залуу болох Г.Г хамт гэртээ байж байгаад 1 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад манай найз залуу нэг найзынхаа гэр рүү яваад, би “X-Апартмент” хотхонд байдаг найз Янжиндуламын гэр рүү явсан. Би найзын гэрт ирээд жаахан юм яриад нэг шил архи, нэг сав пиво гурвуулаа хувааж уусан. Тэгээд байж байтал манай найз залуу шөнө 05 цагийн очим “би X-Апартмент хотхоны гадаа ирчихлээ чи гараад ир” гээд дуудахаар нь би гараад явган шатаар 7 давхраас доош бууж байтал 4 дүгээр давхарт манай найз залуу намайг хүлээгээд байж байсан. Гадуураа өмссөн хувцас байхгүй, өмсөж явсан цамц нь цус болчихсон байсан. Надтай уулзаад юм яриагүй, “би чамайг ална, хамт байсан хүмүүс чинь хаана байна” гээд намайг дэгээдэж унагаад миний гэдэс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн гараараа цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд гараад “X-Апартмент” хотхоны гадна машины зогсоолын тэнд авч очоод дэгээдэж унагааж байгаад дахин 2-3 удаа өшиглөөд, толгой руу гараараа 1 удаа цохисон ...жижүүр ахын өрөөнд дайрч орж ирээд намайг үстэж байгаад толгой руу, зүүн нүдний дээд хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон ...Янжиндуламын найз залуу ирсэн. Тэгтэл манай найз залуу шууд дайраад цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жөгсөн: ...гэрээс нь гараад доод давхарт буюу 1 давхарт очоод цахилгаан шатнаас буугаад орцны дотор талын хаалга нээтэл нэг танихгүй залуу “чи нөгөө нэг залуу нь уу” гээд намайг үгийн зөрүүгүй уруул, хамар хоёрын голд цохисон. Тэгээд би доошоо болоод нүүрээ хаагаад суутал намайг зодоод эхэлсэн. Хөл болон нуруу руу тохойгоороо цохиж эхэлсэн. ...Мөн нүүр рүү хөлөөрөө өшиглөж, өвдөглөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Г өгсөн: ...Б.Э-ыг цааш нь түлхэхэд замын боржуур тээглээд газар унасан. Буцаж орцонд ороод байж байтал Б.Э залуутай унтсан чи яаж чадах юм гээд байхаар нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Цаанаас нь Ж гарч ирээд энэ гичийгээ аваад зайл л даа ядаргаатай юм гээд байсан. Тэгээд би Ж руу гүйж очоод мангасдаж унагаасан. Би ойлгож ухамсарласан, Б.Э, Б.Ж нарын хохирлыг барагдуулж учраа олсон. Б.Э, Б.Ж нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 977 дугаартай:
1. Б.Ж биед уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 978 дугаартай:
1. Б.Э биед зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Г.Г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г хохирогч Б.Э гэдэс рүү нь өшиглөх, цээж, толгой, нүд рүү хоёроос гурван удаагийн цохих үйлдлээр зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун тохой, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Хохирогч Б.Ж нүүр хэсэгт цохих, өвдөглөх, хөл нуруу хэсэгт тохойгоороо цохих, өшиглөх үйлдлээр уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Г.Г хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г хохирогч нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Б.Э, Б.Ж нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Г.Г гаргуулж авсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Г.Гбаримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-64, 65-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г.Г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ