Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/472

 

 

 

 

 

 

 

    2021        04          07                                 2021/ШЦТ/472

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Э.Ариунболд,

          шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт Р.С яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0605 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1967 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, биологич мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 5, нөхөр, хоёр хүүхдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ...............тоотод оршин сууж байгаа улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Г овогт Р.С

          Холбогдсон хэргийн талаар:                                      

Р.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандай” /Sunday/ худалдааны төвөөр үйлчлүүлж байсан С.Я гээгдэл эд хөрөнгө болох “Айфоне-12 про” /Iphone-12 Pro/ загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Смэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Я өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 20 минутын үед Сандэй худалдааны төв дотор нэг давхарт үйлчлүүлж байгаад хүүхдийн тоглоом зардаг лангуун дотор “Ай-Фоне-12 про” маркийн гар утсаа мартаж явсан. ...утсаа 2021 оны 01 дүгээр сард шинээр нь 3.800.000 төгрөгөөр худалдан авсан. ...тухайн лангуун дээр байсан эмэгтэйг сэжиглэж байна. Хамгийн сүүлд тэр лангуун дээр байхдаа утсаа гаргаж ашигласан...  гэх мэдүүлэг /хх-н 7-8-р тал/,

“Дамно” ХХК-ийн “Айфоне-12 про” /Iphone-12 Pro/ маркийн гap утсыг 2.616.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 33-34-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Р.Сөгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажид дээрээ буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн нэг давхрын 1043 тоот хүүхдийн тоглоомын лангуун дээр ажлаа хийгээд байж байсан. Намайг ажлаа хийгээд байж байхад 18-19 цагийн үед лангуун дээр залуухан эхнэр нөхөр хоёр ирээд бараа харж байгаад явсан. Тухайн хүмүүс манай лангуунаас холдож явсны дараа би бараануудаа хараад байж байхад тэр хоёр хүн гар утсаа орхиод явсан байсан. Гар утсаа орхисон байхаар нь тэр утсыг аваад маскийн хайрцаг дотор хийгээд байж байсан. Тэгтэл тэр хоёр ирээд “утсаа орхисон та гаргаад өгчих 500.000 төгрөг өгье, утсыг минь өгчих” гэхээр нь миний уур хүрээд яасан мөнгөтэй гарууд вэ гэж бодоод утсыг нь гаргаж өгөөгүй. Тэгээд тэр хүмүүс “цагдаа дуудлаа” гэхээр нь би “тэг тэг дууд дууд” гэсэн. Тэгсэн тэр хүмүүс цагдаа дуудаад цагдаа ирээд миний нуусан байсан газраас тухайн хүмүүсийн үлдээсэн байсан гар утсыг гаргаж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,

            Шүүгдэгч Р.С иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12, 15, 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Р.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандай” /Sunday/ худалдааны төвөөр үйлчлүүлж байсан С.Ягээгдэл эд хөрөнгө болох “Айфоне-12 про” /Iphone-12 Pro/ загварын гар утсыг завшсан   гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Р.С үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогчид эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Р.С холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Р.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандай /Sunday/ худалдааны төвөөр үйлчлүүлж байсан С.Я гээгдэл эд хөрөнгө болох “Айфоне-12 про” /Iphone-12 Pro/ загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Я өгсөн:  ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 20 минутын үед Сандэй худалдааны төв дотор нэг давхарт үйлчлүүлж байгаад хүүхдийн тоглоом зардаг лангуун дотор “Ай-Фоне-12 про” маркийн гар утсаа мартаж явсан. ...утсаа 2021 оны 01 дүгээр сард шинээр нь 3.800.000 төгрөгөөр худалдан авсан. ...тухайн лангуун дээр байсан эмэгтэйг сэжиглэж байна. Хамгийн сүүлд тэр лангуун дээр байхдаа утсаа гаргаж ашигласан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8-р тал/,

Дамно ХХК-ийн “Айфоне-12 про” /Iphone-12 Pro/ маркийн гap утсыг 2.616.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 33-34-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Р.С өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажид дээрээ буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн нэг давхрын 1043 тоот хүүхдийн тоглоомын лангуун дээр ажлаа хийгээд байж байсан. Намайг ажлаа хийгээд байж байхад 18-19 цагийн үед лангуун дээр залуухан эхнэр нөхөр хоёр ирээд бараа харж байгаад явсан. Тухайн хүмүүс манай лангуунаас холдож явсны дараа би бараануудаа хараад байж байхад тэр хоёр хүн гар утсаа орхиод явсан байсан. Гар утсаа орхисон байхаар нь тэр утсыг аваад маскийн хайрцаг дотор хийгээд байж байсан. Тэгтэл тэр хоёр ирээд “утсаа орхисон та гаргаад өгчих 500.000 төгрөг өгье, утсыг минь өгчих” гэхээр нь миний уур хүрээд яасан мөнгөтэй гарууд вэ гэж бодоод утсыг нь гаргаж өгөөгүй. Тэгээд тэр хүмүүс “цагдаа дуудлаа” гэхээр нь би “тэг тэг дууд дууд” гэсэн. Тэгсэн тэр хүмүүс цагдаа дуудаад цагдаа ирээд миний нуусан байсан газраас тухайн хүмүүсийн үлдээсэн байсан гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Р.С гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Р.С нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн атлаа гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад хохирол учруулж үйлдсэн байна.

          Хохирогч С.Я нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Р.С бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 43-тал/

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Р.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

          Шүүгдэгч Р.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Г овогт Р.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.С 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.С нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.С нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.С урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ