Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/501/

 

  2021        04          09                                   2021/ШЦТ/501

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Халиун ҮД: 20-29 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Галай овогт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 210 600 241 0211 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод  1995 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл-2, эхнэрийн хамт ................тоотод оршин суух хаягтай, улсаас  авсан гавьяа  шагналгүй ,  ял шийтгэл хүлээж  байгаагүй. хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн Галай овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маскгүй хүнд үйлчилсэнгүй гэх шалтгааны улмаас Л.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Л.Б мэдүүлэхдээ: Энэ залуу тухайн үед масктай байсан. Гэхдээ маскаа авч байгаад миний нүүр рүү нулимсан. Энэ залуу согтуу байсан болохоор хийсэн үйлдлээ сайн санахгүй байх шиг байна. Би нулимуулснаасаа болоод сэтгэл санаагаар унаад 4 хоног даралт ихсээд, гэртээ хэвтсэн. Би толгойгоо дөрвөн удаа бариачаар бариулсан. Мөн томографийн зураг авхуулсан. Би ажилгүй байсан дөрөв хоногийн хохирол төлбөрийг нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бын өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цагийн үед төвөөс дуудлага авч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны “Петровис” шатахуун түгээх станц дээр очсон. Намайг очиход том ачааны машинаас гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэр гурван хүн архи уусан гуйвсан байдалтай согтуу байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хамт сууж “13 дугаар хороолол Ногоон төгөл хотхон орно” гэж хэлэхээр нь би тэр хоёр хүнд “уучлаарай та хоёр маскаа зүүж үйлчлүүлээрэй” гэж хэлэхэд эрэгтэй нь “чи яахаар маскгүй хүн үйлчилдэггүй пизда вэ” гэж хэлэхээр нь би “маскгүй хүнд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэй нь “би масктай байна буцаад суучих” гэж хэлэхээр нь би суулгаагүй. Тэр үед эрэгтэй нь миний машины хойд талын хаалгыг өшиглөтөл цаанаас хоёр согтуу эрэгтэй ирээд Б гэдэг залуу нь намайг “чи яахаараа маскгүй хүнд үйлчилдэггүй юм пизда минь, такси унасан гуйлгачин минь” гэж хэлээд маргаан болоод би “цар тахлын үед маскгүй хүнд үйлчлэхгүй журамтай, хатуу хөл хорионы үед та нар архи дарс уугаад явж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл Бат-Эрдэнийн хамт ирсэн залуу нь миний гарыг барьж байхад Б миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Тэр хооронд миний машинд сууж явах гэж байсан хоёр хүн нь өөр машинд сууж явсан. Тэгээд Б нь “шинжилгээний хариу сөрөг гарсан хүн архи ууж нулимахад яадаг юм" гэж хэлээд миний нүүр луу нулимсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж Бат-Эрдэнийг машиндаа суулгахад Б нь “би хурандаагийн хүүхэд байна. Энд нь асуудлаа шийдчихье” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эөгсөн: ...Гэртээ байж байхад манай найз залуу “ачаагаа ачаад дууслаа одоо гарах гэж байна, би хаана байгаа юм, хүрээд ирэх үү” гэсэн. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн Чулуун овоонд байдаг. “Петровис” ШТС-дээр очоод Б, Ннартай хамт машинд нь РСR-ийн шинжилгээний хариу хүлээх зуураа юм ярьж байсан тэд шилтэй “Тайгер” гэж пиво ууж байсан. Би уугаагүй хажууд нь сууж байсан. Би уул нь хамт явах байсан юм, тэгээд тэд пиво уусан болохоор өглөө эрт гарна гэж хэлээд оройдоо гараагүй нэг мэдсэн нэлээд орой болсон болохоор нь гэртээ харих гэж такси дуудсан удалгүй нэг хар такси ирээд би найз залуу Нямрагчаагийн хамт таксинд суухад жолооч нь “маскаа зүү” гэсэн тэгэхэдН“Өө ахаа би хөдөө ачаанд явдаг тээврийн жолооч байгаа юм, байнга РСR-ийн шинжилгээ өгдөг санаа зоволтгүй” гээд маскаа зүүгээд сууж байхад жолооч ах “Би та хоёрт үйлчлэхгүй буу” гэсэн тэгэхээр нь бид “Даараад байна явчих л даа бид маскаа зүүсэн” гэсэн чинь жолооч ах “Үгүй буу” гэхэд нь манай найз залуу уурлаад “Чи дуудлагын такси хүргэж өгөх ёстой” гэж хэлээд бид буугаад явсан тэгэхэд араас “Чи юу гээд байна, би бас залуу явж үзсэн хүн шүү уусан идсэн зүйлээ шингээгээрэй” гэж хэлж байсан. Манай найз залуу уурласан чинь Б, Гангаа нар хүрч ирээд “Юу болсон юм яагаад буусан юм гээд Б жолооч ахад мөнгийг нь би өгчье” гэсэн чинь “Хүний олон хүнээ барихгүй шүү би цагдаа дуудсан” гээд байсан. Би цаашаа яваад такси барих гээд гараа өргөөд зогсож байхад дуудлагын таксины жолооч ах зогссон хоёр  машины жолоочид “Наад хүмүүсээ авч явж болохгүй би цагдаа дуудсан байгаа” гээд намайг таксинд суулгаагүй тэгээд би найз залуу Нямрагчаагийн хамт 3 дахь таксинд суугаад явсан. Цагдаа ирэхийг нь бол би мэдээгүй. Намайг байж байхад Б тэр хүнтэй муудалцаагүй тэр үед Б машин руугаа явсан байсан харин таксины жолооч ах надад “Чи намайг гуйнаа харж байгаарай” гэж хэлээд утсаа гаргаад хүнтэй яриад байсан. Би тэр ахад хандаад "Ахаа та үйлчлэхгүй бол явчихаа” гэж хэлээд зогссон машинд суугаад явсан өөр зүйл бол хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Нөгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Чулуун овооны шатахуун түгээх станц дээр машинаа байрлуулж тавиад Ковид-ын шинжилгээний хариугаа хүлээх зуураа Б, Гангаа, Энхжил бид дөрөв пиво уусан. Тэгээд Энхжил бид хоёр явахаар болж дуудлагын такси дуудахад удалгүй такси ирсэн. Тэгээд Энхжил бид хоёр таксиндаа суугаад явах гэтэл жолооч ах бид хоёрыг “маскгүй байна, та хоёрт үйлчлэхгүй” гэж хэлэхээр нь би “юун сүртэй юм бэ явчихъя” гэж хэлтэл таксины жолооч ах бууж ирээд хаалга онгойлгоод буу гэж хөөж буулгасан. Тэгээд би таксины жолооч ахтай маргалдаж байхад Б цаана бие засаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б рүү алхтал таксины жолооч ах миний хойноос хэрүүл хийгээд яваад байсан. Тэр үед Гангаа машиндаа сууж байсан, Энхжил надтай цуг алхаад явж байсан. Тэгтэл Б тэр таксины жолооч ах таксины жолооч ахыг яв гэж хөөхөд явахгүй хэрүүл хийгээд байсан. Энхжил бид хоёр зам дээр такси зогсоогоод суух гэхээр зогссон таксийг хөөж явуулаад бид хоёрыг явуулахгүй байсан. Тэр үед Б таксины жолооч ахыг цааш нь түлхэж Энхжил бид хоёр луу явуулахгүй хориглож байх хооронд нь таксинд сууж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Ү өгсөн: ...Тэр шөнийн, би одоо цагийг нь санахгүй байна. Манай шатахуун түгээх станцын хажууд байсан ачааны машинаас буусан  хоёр эрэгтэй,  нэг  эмэгтэй хүн таксины жолооч бололтой нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл ачааны машинаас буусан хоёр  эрэгтэйн нэг нь таксины жолоочийг түлхэх шиг харагдсан. Тэр түлхсэн эрэгтэй нь махлаг том эрэгтэй байсан. Таксины жолооч болон таксины жолоочийг түлхсэн эрэгтэй хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад ачааны машинаас буусан нэг эрэгтэй нэг эмэгтэй хоёр  таксинд сууж явсан. Удалгүй цагдаа нар ирж махлаг том биетэй залууг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б өгсөн: ...Би Сүхбаатар аймгаас хот руу том машинаар ачаа зөөдөг. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгаас ирж “Нарантуул”  зах дээрээс ачаа ачиж Баянзүрх дүүргийн 8-р хороо Чулуун овооны шатахуун түгээх станц дээр шинжилгээний хариугаа хүлээж байхдаа найзууд болох Ганаа, Нямрагчаа, Энхжил нар машин дотор пиво ууцгаасан. Шөнийн 04 цагийн үед Нямрагчаа, Энхжил хоёр  явахаар болж дуудлагын такси дуудаж явсан. Би бие засаад машиныхаа хажууд зогсож байхад Нямрагчаа, Энхжил хоёр  буцаад миний машин дээр алхаад ирсэн. Тэр хоёрын цаад талд нь өмнө нь сууж явсан такси нь зогсож байсан. Энхжил,Нбид гурав  тэр таксинд дээр алхаж очих замдаа болсон явдлын талаар асуухадН“маск зүүгээгүй” гээд таксины жолоочтой маргалдсан тухайгаа хэлсэн. Бид хоёр  таксины жолооч ах дээр очоод “мөнгийг нь өгчихье” гэж хэлэхэд таксины жолооч ах “хүний олон хүнээ барихгүй шүү” гээд бид  хоёр  маргалдсан. Тэр үед би таксины жолооч ахын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод салцгаасан. Удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаартай:

1. Л.Бын биед баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/,

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 31, 32, 36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маскгүй хүнд үйлчилсэнгүй гэх шалтгааны улмаас Л.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.Бын өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цагийн үед төвөөс дуудлага авч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны “Петровис” шатахуун түгээх станц дээр очсон. Намайг очиход том ачааны машинаас гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэр гурван хүн архи уусан гуйвсан байдалтай согтуу байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хамт сууж “13 дугаар хороолол Ногоон төгөл хотхон орно” гэж хэлэхээр нь би тэр хоёр хүнд “уучлаарай та хоёр маскаа зүүж үйлчлүүлээрэй” гэж хэлэхэд эрэгтэй нь “чи яахаар маскгүй хүн үйлчилдэггүй пизда вэ” гэж хэлэхээр нь би “маскгүй хүнд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэй нь “би масктай байна буцаад суучих” гэж хэлэхээр нь би суулгаагүй. Тэр үед эрэгтэй нь миний машины хойд талын хаалгыг өшиглөтөл цаанаас хоёр согтуу эрэгтэй ирээд Б гэдэг залуу нь намайг “чи яахаараа маскгүй хүнд үйлчилдэггүй юм пизда минь, такси унасан гуйлгачин минь” гэж хэлээд маргаан болоод би “цар тахлын үед маскгүй хүнд үйлчлэхгүй журамтай, хатуу хөл хорионы үед та нар архи дарс уугаад явж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл Бат-Эрдэнийн хамт ирсэн залуу нь миний гарыг барьж байхад Б миний нүүрэн тус газарт гараараа  хоёр  удаа цохисон. Тэр хооронд миний машинд сууж явах гэж байсан хоёр хүн нь өөр машинд сууж явсан. Тэгээд Б нь “шинжилгээний хариу сөрөг гарсан хүн архи ууж нулимахад яадаг юм” гэж хэлээд миний нүүр луу нулимсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж Бат-Эрдэнийг машиндаа суулгахад Б нь “би хурандаагийн хүүхэд байна. Энд нь асуудлаа шийдчихье” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эөгсөн: ...Гэртээ байж байхад манай найз залуу “ачаагаа ачаад дууслаа одоо гарах гэж байна, би хаана байгаа юм, хүрээд ирэх үү” гэсэн. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн Чулуун овоонд байдаг. “Петровис” ШТС-дээр очоод Б, Ннартай хамт машинд нь РСR-ийн шинжилгээний хариу хүлээх зуураа юм ярьж байсан тэд шилтэй “Тайгер” гэж пиво ууж байсан. Би уугаагүй хажууд нь сууж байсан. Би уул нь хамт явах байсан юм, тэгээд тэд пиво уусан болохоор өглөө эрт гарна гэж хэлээд оройдоо гараагүй нэг мэдсэн нэлээд орой болсон болохоор нь гэртээ харих гэж такси дуудсан удалгүй нэг хар такси ирээд би найз залуу Нямрагчаагийн хамт таксинд суухад жолооч нь “маскаа зүү” гэсэн тэгэхэдН“Өө ахаа би хөдөө ачаанд явдаг тээврийн жолооч байгаа юм, байнга РСR-ийн шинжилгээ өгдөг санаа зоволтгүй” гээд маскаа зүүгээд сууж байхад жолооч ах “Би та  хоёрт  үйлчлэхгүй буу” гэсэн тэгэхээр нь бид “Даараад байна явчих л даа бид маскаа зүүсэн” гэсэн чинь жолооч ах “Үгүй буу” гэхэд нь манай найз залуу уурлаад “Чи дуудлагын такси хүргэж өгөх ёстой” гэж хэлээд бид буугаад явсан тэгэхэд араас “Чи юу гээд байна, би бас залуу явж үзсэн хүн шүү уусан идсэн зүйлээ шингээгээрэй” гэж хэлж байсан. Манай найз залуу уурласан чинь Б, Гангаа нар хүрч ирээд “Юу болсон юм яагаад буусан юм гээд Б жолооч ахад мөнгийг нь би өгчье” гэсэн чинь “Хүний олон хүнээ барихгүй шүү би цагдаа дуудсан” гээд байсан. Би цаашаа яваад такси барих гээд гараа өргөөд зогсож байхад дуудлагын таксины жолооч ах зогссон 2 машины жолоочид “Наад хүмүүсээ авч явж болохгүй би цагдаа дуудсан байгаа” гээд намайг таксинд суулгаагүй тэгээд би найз залуу Нямрагчаагийн хамт 3 дахь таксинд суугаад явсан. Цагдаа ирэхийг нь бол би мэдээгүй. Намайг байж байхад Б тэр хүнтэй муудалцаагүй тэр үед Б машин руугаа явсан байсан харин таксины жолооч ах надад “Чи намайг гуйн аа харж байгаарай” гэж хэлээд утсаа гаргаад хүнтэй яриад байсан. Би тэр ахад хандаад "Ахаа та үйлчлэхгүй бол явчихаа” гэж хэлээд зогссон машинд суугаад явсан өөр зүйл бол хэлээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Нөгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Чулуун овооны шатахуун түгээх станц дээр машинаа байрлуулж тавиад Ковид-ын шинжилгээний хариугаа хүлээх зуураа Б, Гангаа, Энхжил бид дөрөв пиво уусан. Тэгээд Энхжил бид хоёр явахаар болж дуудлагын такси дуудахад удалгүй такси ирсэн. Тэгээд Энхжил бид хоёр таксиндаа суугаад явах гэтэл жолооч ах бид хоёрыг “маскгүй байна, та хоёрт үйлчлэхгүй” гэж хэлэхээр нь би “юун сүртэй юм бэ явчихъя” гэж хэлтэл таксины жолооч ах бууж ирээд хаалга онгойлгоод буу гэж хөөж буулгасан. Тэгээд би таксины жолооч ахтай маргалдаж байхад Б цаана бие засаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б рүү алхтал таксины жолооч ах миний хойноос хэрүүл хийгээд яваад байсан. Тэр үед Гангаа машиндаа сууж байсан, Энхжил надтай цуг алхаад явж байсан. Тэгтэл Б тэр таксины жолооч ах таксины жолооч ахыг яв гэж хөөхөд явахгүй хэрүүл хийгээд байсан. Энхжил бид хоёр зам дээр такси зогсоогоод суух гэхээр зогссон таксийг хөөж явуулаад бид хоёрыг явуулахгүй байсан. Тэр үед Б таксины жолооч ахыг цааш нь түлхэж Энхжил бид хоёр луу явуулахгүй хориглож байх хооронд нь таксинд сууж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Үөгсөн: ...Тэр шөнийн, би одоо цагийг нь санахгүй байна. Манай шатахуун түгээх станцын хажууд байсан ачааны машинаас буусан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн таксины жолооч бололтой нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл ачааны машинаас буусан 2 эрэгтэйн нэг нь таксины жолоочийг түлхэх шиг харагдсан. Тэр түлхсэн эрэгтэй нь махлаг том эрэгтэй байсан. Таксины жолооч болон таксины жолоочийг түлхсэн эрэгтэй хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад ачааны машинаас буусан нэг эрэгтэй нэг эмэгтэй 2 таксинд сууж явсан. Удалгүй цагдаа нар ирж махлаг том биетэй залууг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б өгсөн: ...Би Сүхбаатар аймгаас хот руу том машинаар ачаа зөөдөг. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгаас ирж Нарантуул зах дээрээс ачаа ачиж Баянзүрх дүүргийн 8-р хороо Чулуун овооны шатахуун түгээх станц дээр шинжилгээний хариугаа хүлээж байхдаа найзууд болох Ганаа, Нямрагчаа, Энхжил нар машин дотор пиво ууцгаасан. Шөнийн 04 цагийн үед Нямрагчаа, Энхжил хоёр  явахаар болж дуудлагын такси дуудаж явсан. Би бие засаад машиныхаа хажууд зогсож байхад Нямрагчаа, Энхжил хоёр  буцаад миний машин дээр алхаад ирсэн. Тэр хоёрын цаад талд нь өмнө нь сууж явсан такси нь зогсож байсан. Энхжил,Нбид 3 тэр таксинд дээр алхаж очих замдаа болсон явдлын талаар асуухадН“маск зүүгээгүй” гээд таксины жолоочтой маргалдсан тухайгаа хэлсэн. Бид хоёр  таксины жолооч ах дээр очоод “мөнгийг нь өгчихье” гэж хэлэхэд таксины жолооч ах “хүний олон хүнээ барихгүй шүү” гээд бид хоёр  маргалдсан. Тэр үед би таксины жолооч ахын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод салцгаасан. Удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаартай:

1. Л.Бын биед баруун чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Б.Б гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Б.Б нь хохирогч Л.Бын нүүр рүү гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б хохирогч Л.Быг цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч Л.Бын биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой  байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Иймд Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Б хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж

505 дугаар зүйлийн 505.2-д “...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Л.Б нь шүүгдэгчээс толгойн томограф-ын зураг авахуулсан 120.000 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний төлбөр 500.000 төгрөг, гэрээр толгой бариулсан бариачийн төлбөрт 140.000 төгрөг, ажилгүй эмчилгээтэй байсан хугацааны орлого 400.000 төгрөг, нийт 1.160.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөгөөр” тогтоожээ.

 

Хохирогч Л.Б нь хэрэгт эмчилгээний төлбөрт 120.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ. /хх-н 21-39-р тал/,

Иймд хохирогч Л.Бын нэхэмжилсэн толгойн томограф-ын зураг авахуулсан 120.000 төгрөгийг, ажилгүй эмчилгээтэй байсан хугацааны орлого буюу 400.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Б нь эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Л.Б нь өмгөөлөгч Г.Халиунаатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 500.000 төгрөгийн зардал гаргасан болох нь талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна /хх-н 80-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилсан тул хохирогч Л.Бад өмгөөллийн зардлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Л.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох 400.000, эмчилгээний зардал 120.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 төгрөг, нийт 1.020.000 төгрөгийг Б.Бэс гаргуулж хохирогч Л.Бад олгож шийдвэрлэх үндэстлэлтэй байна.

Харин хохирогч Л.Б нь толгойгоо бариачаар бариулсан талаархи нотлох баримтаа ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Галай овогт Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 650. /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 650 /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Бэс  1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Л.Гд олгосугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ