Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/559

 

 

 

 

 

 

 

   2021        05         12                                    2021/ШЦТ/559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Э.Ө,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Х, Э.Ө нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0699 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, аав, ээж, 02 настай хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Т овогт Ц.Х,

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Смарт технологи ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл- 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 7 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөлийн тухай хуулиар өршөөгдөж байсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2 дахь хэсгийн 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б овогт Э.Ө,

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Өтай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х  цохиж хөмсгийг нь сэтэлсэн, үсдэж газар унагалаа гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан нүд хэсэгт нь гараараа хатгах үйлдлээр хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Х бүлэглэн  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х цохиж хөмсгийг нь сэтэлсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан цээжин тус газарт гараараа цохих үйлдлээр баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.М өгсөн: ...Би өнөөдөр өөрийн танил дүү болох Х-ын гэрт Х, Х болон түүний найз гэх үл таних эмэгтэй нарын хамтаар 2 ширхэг 2,5 литрийн нийслэл пиво 2 ширхгийг хувааж уугаад байж байтал Х гэнэт найз хүүхнийхээ хамт бид хоёр явлаа гээд яваад өгсөн. ...нэг ухаан ороод сэртэл Хүл таних нэг залуугийн хамт манай гэрт байж байсан. ...бид гурав нэг  ширхэг 2,5 литрийн нийслэл пиво хувааж уугаад дуусч байтал Х-ийн хамт ирсэн Шижирээ гэх залуу нь намайг Х-тай хардаж уурлаад бид хоёр маргалдсан чинь өнөөх Шижирээ гэх залуу нь миний цээжин тус газар гараараа 3-аас 4 удаа цохисон. Тэгэхээр нь би тохой хашаанд хамт амьдардаг төрсөн ах болох М-ын гэрт нь орж дуудаад, ахынхаа хамт гэртээ буцаж ортол Х найз залуу болох Ш гэх залуугаа өмөөрч намайг шууд цээжин тус газар минь хоёр гараараа хойш нь түлхэж газар дэвсэж байсан матрас дээр унагаагаад миний цээж, хэвлийн хэсэг дээр гарч сууж байгаад гартаа хоолны хоёр ширхэг модон савх бариад өнөөх савхаараа чиний нүдийг хатгаад хаяна даа гээд миний нүүр рүү савхаараа хатгах гэж дайрч давшиж байгаад өнөөх гартаа барьж байсан модон савхаараа миний баруун нүд рүү 1 удаа хатгаад мөн гараараа  нүүрэн тус газар нэлээн хэдэн удаа цохиж намайг зодсон. ...намайг Ш, Х нар нь дарах үед бид гурваас өөр хүн манайд байгаагүй. Х миний дээр гараад намайг зодож байх үед манай ах М, дүү М нар нь манай гэрт гаднаас орж ирсэн. ...Би гомдолтой байна. Миний баруун нүд одоогийн байдлаар огт юм харахгүй болчихоод байна ...Ц.Х дагуулж ирсэн залуу пиво уугаад сууж байснаа гэнэт Ц.Х хардаад эхлээд зүүн талын хацар, чамархай хэсэг рүү нэг удаа алгадсан. Дараа нь баруун тал руу хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би муудалцаад яахав дээ гээд нүүрээ дараад сууж байхад баруун талын шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон. ...манай ах тэр залууг чирч гаргах хооронд байшинд Ц.Х бид хоёр үлдсэн чинь намайг Ц.Х матрасан дээр түлхэж унагаагаад маникюр хийлгэсэн урт хумсаараа миний дээр суугаад нүдний ухархайруу эрхий хуруугаараа дарж байснаа босож яваад савх аваад хүрч ирээд сохолно доо гээд дайраад байсан. Би хоёр гарыг нь бариад дийлээгүй. Гэтэл гаднаас манай ах орж ирээд салгасан. Мөн миний цээж хэсэг рүү нөгөө залуу Ө эхлээд алгадаж байхдаа цохисон. Би нүдний эмнэлэгт 30.000 төгрөгөөр үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 2 удаа рентегин зураг 30.000 төгрөгөөр авхуулсан. Би эм тариа хийлгэсэн 40.000 төгрөг гээд нийт 250.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 06-10, 11-13-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2313 дугаартай:

1. Б.М биед хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Ө-ын өгсөн: ...Миний найз болох Ц.Х 2021 оны 03 дугаар сарын 13-нд таньдаг ахындаа байна гээд Жанжин клубын урд талд байх гэрт нь дуудсан. ...М гэх нөгөө айлын ах Ц.Х үсдэж аваад чирэх гээд байхаар нь би боль гээд салгаад одоо жоохон сэргээдэх гээд нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгсэн чинь нөгөө ах нь Модоо больё гээд гадагшаа гараад буцаж орж ирэхдээ хоёр  ахыгаа дагуулж орж ирсэн. ...2 удаа нүүрэнд нь алгадсан өөрөөр бол цохиж зодоогүй. ...Би хохирогчийг цохисондоо маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Х өгсөн: ...бид гурав хоорондоо ярилцаад дуудлагаар 2 ширхэг 2,5 литрийн пиво захиалж мөнгийг нь Э.Ө өгөөд бид гурав уугаад сууж байгаад өмнөх асуудлыг яриад сууж байхад Мах Э.Ө-т намайг өмөөрч ...Э.Ө-т яасан их эмэгтэй хүнд гар хүрдэг юм гээд хоёр гараараа нүүр лүү нь алгадсан. ...би орон дээр түлхэж унагаагаад дээр нь гарч суугаад нүүрэн дээр нь хоёр гараараа дарсан. Тэгэхдээ санаандгүй нүд рүү нь хатгасан. Тухайн үед би гартаа маникюр хийлгэсэн байсан болохоор нүд рүү нь хатгасан. ...Би буруу зүйл ойлгож ухамсарлаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 48-51-р тал/,

Шүүгдэгч Ц.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52, 57, 58, 59-р тал/,

Шүүгдэгч Э.Ө-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53, 54, 92-96-р тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 75-80-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ө-тай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х цохиж хөмсгийг нь сэтэлсэн, үсдэж газар унагалаа гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан нүд хэсэгт нь гараараа хатгах үйлдлээр хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Х бүлэглэн  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х цохиж хөмсгийг нь сэтэлсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан цээжин тус газарт гараараа цохих үйлдлээр баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Х, Э.Ө нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Х, Э.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.М хохирол төлбөр төлөгдсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Х, Э.Ө нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Өтай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х цохиж хөмсгийг нь сэтэлсэн, үсдэж газар унагалаа гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан нүд хэсэгт нь гараараа хатгах үйлдлээр хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Х бүлэглэн  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 26-644 тоотод өмнө нь Х цохиж хөмсгийг нь сэтэлсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.М маргалдан цээжин тус газарт гараараа цохих үйлдлээр баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.М өгсөн: ...Би өнөөдөр өөрийн танил дүү болох Х-ийн гэрт Х, Х болон түүний найз гэх үл таних эмэгтэй нарын хамтаар 2 ширхэг 2,5 литрийн нийслэл пиво 2 ширхгийг хувааж уугаад байж байтал Х гэнэт найз хүүхнийхээ хамт бид хоёр явлаа гээд яваад өгсөн. ...нэг ухаан ороод сэртэл Х үл таних нэг залуугийн хамт манай гэрт байж байсан. ...бид гурав нэг  ширхэг 2,5 литрийн нийслэл пиво хувааж уугаад дуусч байтал Х-ийн хамт ирсэн Ш гэх залуу нь намайг Х-тай хардаж уурлаад бид хоёр маргалдсан чинь өнөөх Ш гэх залуу нь миний цээжин тус газар гараараа 3-аас 4 удаа цохисон. Тэгэхээр нь би тохой хашаанд хамт амьдардаг төрсөн ах болох Б.М-н гэрт нь орж дуудаад, ахынхаа хамт гэртээ буцаж ортол Х найз залуу болох Ш гэх залуугаа өмөөрч намайг шууд цээжин тус газар минь хоёр гараараа хойш нь түлхэж газар дэвсэж байсан матрас дээр унагаагаад миний цээж, хэвлийн хэсэг дээр гарч сууж байгаад гартаа хоолны хоёр ширхэг модон савх бариад өнөөх савхаараа чиний нүдийг хатгаад хаяна даа гээд миний нүүр рүү савхаараа хатгах гэж дайрч давшиж байгаад өнөөх гартаа барьж байсан модон савхаараа миний баруун нүд рүү 1 удаа хатгаад мөн гараараа  нүүрэн тус газар нэлээн хэдэн удаа цохиж намайг зодсон. ...намайг Ш, Х нар нь дарах үед бид гурваас өөр хүн манайд байгаагүй. Х миний дээр гараад намайг зодож байх үед манай ах М, дүү М нар нь манай гэрт гаднаас орж ирсэн. ...Би гомдолтой байна. Миний баруун нүд одоогийн байдлаар огт юм харахгүй болчихоод байна ...Ц.Х дагуулж ирсэн залуу пиво уугаад сууж байснаа гэнэт Ц.Х хардаад эхлээд зүүн талын хацар, чамархай хэсэг рүү нэг удаа алгадсан. Дараа нь баруун тал руу хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би муудалцаад яахав дээ гээд нүүрээ дараад сууж байхад баруун талын шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон. ...манай ах тэр залууг чирч гаргах хооронд байшинд Ц.Х бид хоёр үлдсэн чинь намайг Ц.Х матрасан дээр түлхэж унагаагаад маникюр хийлгэсэн урт хумсаараа миний дээр суугаад нүдний ухархайруу эрхий хуруугаараа дарж байснаа босож яваад савх аваад хүрч ирээд сохолно доо гээд дайраад байсан. Би хоёр гарыг нь бариад дийлээгүй. Гэтэл гаднаас манай ах орж ирээд салгасан. Мөн миний цээж хэсэг рүү нөгөө залуу Ө эхлээд алгадаж байхдаа цохисон. Би нүдний эмнэлэгт 30.000 төгрөгөөр үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 2 удаа рентегин зураг 30.000 төгрөгөөр авхуулсан. Би эм тариа хийлгэсэн 40.000 төгрөг гээд нийт 250.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 06-10, 11-13-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2313 дугаартай:

1. Б.М биед хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Ө-ын өгсөн: ...Миний найз болох Ц.Х2021 оны 03 дугаар сарын 13-нд таньдаг ахындаа байна гээд Жанжин клубын урд талд байх гэрт нь дуудсан. ...Мгэх нөгөө айлын ах Ц.Хүсдэж аваад чирэх гээд байхаар нь би боль гээд салгаад одоо жоохон сэргээдэх гээд нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгсэн чинь нөгөө ах нь Модоо больё гээд гадагшаа гараад буцаж орж ирэхдээ хоёр  ахыгаа дагуулж орж ирсэн. ...2 удаа нүүрэнд нь алгадсан өөрөөр бол цохиж зодоогүй. ...Би хохирогчийг цохисондоо маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Х өгсөн: ...бид гурав хоорондоо ярилцаад дуудлагаар 2 ширхэг 2,5 литрийн пиво захиалж мөнгийг нь Э.Ө өгөөд бид гурав уугаад сууж байгаад өмнөх асуудлыг яриад сууж байхад Мах Э.Ө-т намайг өмөөрч ...Э.Ө-т яасан их эмэгтэй хүнд гар хүрдэг юм гээд хоёр гараараа нүүр лүү нь алгадсан. ...би орон дээр түлхэж унагаагаад дээр нь гарч суугаад нүүрэн дээр нь хоёр гараараа дарсан. Тэгэхдээ санаандгүй нүд рүү нь хатгасан. Тухайн үед би гартаа маникюр хийлгэсэн байсан болохоор нүд рүү нь хатгасан. ...Би буруу зүйл ойлгож ухамсарлаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 48-51-р тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 75-80-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Ц.Х, Э.Ө нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Ц.Х, Э.Ө нар нь иргэн Б.М цохиж зодон улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Х, Э.Ө нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Иймд Ц.Х, Э.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.Х, Э.Ө нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

            Хохирогч Б.М 250.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хохирол барагдуулж дууссан гэх тул Ц.Х, Э.Ө нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 81, 82-83-р тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Х, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Х хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг,мөн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Ө-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Ө нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 7 сар хорих ялаар  шийтгүүлж, уг ялыг Өршөөлийн тухай хуулиар өршөөн суллагдаж байсан,

Мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2 дахь хэсгийн 181.2.5 дахь заалтад тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-н 53, 93-96-р тал/,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х, Э.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Ц.Х, Э.Ө нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Х, Э.Ө нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тойн овогт Ц.Х, Б овогт Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Х, Э.Ө нарыг тус тус 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Х, Э.Ө нар нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х, Э.Ө нар нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Х, Э.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Х, Э.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ