Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/499

 

 

 

 

 

 

 

 

   2021       04          09                                    2021/ШЦТ/499

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Й овогт Ц.Н яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106004650284 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Говь-Алтай аймгийн Шарга  суманд  1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл-3, эхнэр  охины хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие  эрүүл,  ухаан санаа бүрэн, Й овогт Ц.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Алтай хотхоны 151-127 тоотод оршин суух хаягтай бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ромео Жулиатта” хотхоны харуулын байрнаас иргэн Г.Б“хуавей вай-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас бусдад 402.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй.  Тухайн үед согтууруулах ундаа  хэрэглэсэн  байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромео жулета” хотхонд харуул хийдэг бөгөөд, 2021 оны 01 дүгээр сарын 21-нд ажлын байран дээрээ сууж байтал үл таних хүн орж ирээд, “би Говь-Алтай аймгийн, Шарга сумаас ирсэн, энэ хавьд хүнд мах өгөх гэсэн юм, утсаар чинь яриад өгье” гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгөхөд 89635488, 88109628-гэсэн 2 дугаар руу залгаж ярьчхаад миний утсыг надад буцааж өгөөд “миний уулзах хүн ойрхон байна гэж байна, хүлээгээд байж байя” гэж хэлээд миний харуулын байранд хэсэг сууж байтал манай хотхон руу машин орох гэж сигналдахаар нь би гадаа гараад тэр машины жолоочтой уулзчихаад эргээд манаачийн путик рүүгээ орох гэтэл миний гар утсаар ярьсан залуу миний өөдөөс зөрж гарч ирээд явсан. Би путик рүүгээ ороод удалгүй миний цэнэглээд үлдээсэн гар утас алга болсон байсныг мэдээд араас нь явах гэсэн боловч ажлын байраа орхиод араас нь явж болохгүй байсан. Тэгээд ажлын цаг заваараа цагдаад хандаж байна. Миний гар утас “Huawei Y-7” маркийн, хар өнгөтэй, содон шинж байхгүй, 99769811-гэсэн дугаар ашиглаж байсан, имей код сериал дугаар нь байхгүй. 2020 оны 08 дугаар сард “Теди” гар утас худалдааны төвөөс 660.000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Одоо би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний гар утасны хойд талд иргэний цахим үнэмлэх, автобусны карт, виза карт зэрэг байсан гэхдээ би энэ эд зүйлсийг нэхэмжлэхгүй. Гар утсаа нэхэмжилж байна. Манай ажлын байранд орж ирээд гар утсаар ярьсан хүн нь хүрэн өнгийн хөвөнтэй дээлтэй, дотуураа босоо захтай хөх өнгийн цэнхэр цамцтай, хар саравчтай малгай өмссөн, ногоон нүдтэй, шар цараатай 45-50 орчим насны, 165-170 см орчим өндөр эрэгтэй хүн байсан. Тэр хүн манай ажлын байранд орж ирчхээд “би Говь-Алтай аймгийн, Шарга сумаас ирсэн, Америкт 5 жил болсон, би өмнө нь энэ хавьд амьдарч байсан” гэж ярьж байсан. Би уг хүний царайг одоо харвал танина. Манай байрны ойр орчинд хяналтын камер байсан хэдий ч царай нь тодорхой харагдахгүй байсан, маш хурдан алхаад явж байгаа нь л бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 99-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Н өгсөн: ...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тарвилан” хотхоны 48/Г/ байрны 10 тоот гэж санаж байна. А гэх хүний гэрт ирсэн. А ахын гэрт ирээд А ах бид хоёр хамтдаа хоёр шил архи уусан. “Тарвилан” хотхоны хажуу талд байдаг “Ромео жулета” хотхонд цэцэрлэг ажиллуулдаг Одхүү гэх найзтайгаа уулзах гэхэд миний утасны цэнэг дууссан байсан. Тус хотхонд Б гэх ах таарахаар нь Б ахын харуулын байранд очсон ба бид нэг шил архи хувааж уусан. Тэрнээс хойш тасарч унаад болсон явдлын талаар санахгүй байна. Тэр харуулын байранд хохирогч гээд байгаа залуу бид хоёр сууж байсан ба гар утсыг нь алдсан эсэхийг мэдэхгүй байна. Гар утсыг нь алдагдсан гэдгийг нь мэдээд яасан эсэхээ санахгүй байсан. Тэгээд хайж байгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнител” худалдааны төвийн доод талын ломбардад утсыг нь өөрийн нэрээр тавьсан байсан. Би хохирогчид  утсыг нь буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

“Дамно” ХХК-ийн “Huawei Y-7” маркийн гар утсыг 402.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19-р тал/,

Шүүгдэгч Ц.Н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Н 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ромео Жулиатта” хотхоны харуулын байрнаас иргэн Г.Б“хуавей вай-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас бусдад 402.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б хохирол төлбөр төлөгдсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ц.Ннь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ромео Жулиатта” хотхоны харуулын байрнаас иргэн Г.Б“хуавей вай-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас бусдад 402.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б өгсөн: ...Би БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромео жулета” хотхонд харуул хийдэг бөгөөд, 2021 оны 01 дүгээр сарын 21-нд ажлын байран дээрээ сууж байтал үл таних хүн орж ирээд, “би Говь-Алтай аймгийн, Шарга сумаас ирсэн, энэ хавьд хүнд мах өгөх гэсэн юм, утсаар чинь яриад өгье” гэж хэлхээр нь би өөрийн гар утсаа өгөхөд 89635488, 88109628-гэсэн 2 дугаар руу залгаж ярьчхаад миний утсыг надад буцааж өгөөд “миний уулзах хүн ойрхон байна гэж байна, хүлээгээд байж байя” гэж хэлээд миний харуулын байранд хэсэг сууж байтал манай хотхон руу машин орох гэж сигналдахаар нь би гадаа гараад тэр машины жолоочтой уулзчихаад эргээд манаачийн путик рүүгээ орох гэтэл миний гар утсаар ярьсан залуу миний өөдөөс зөрж гарч ирээд явсан. Би путик рүүгээ ороод удалгүй миний цэнэглээд үлдээсэн гар утас алга болсон байсныг мэдээд араас нь явах гэсэн боловч ажлын байраа орхиод араас нь явж болохгүй байсан. Тэгээд ажлын цаг заваараа цагдаад хандаж байна. Миний гар утас “Huawei Y-7” маркийн, хар өнгөтэй, содон шинж байхгүй, 99769811-гэсэн дугаар ашиглаж байсан, имей код сериал дугаар нь байхгүй. 2020 оны 08 дугаар сард “Теди” гар утас худалдааны төвөөс 660.000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Одоо би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний гар утасны хойд талд иргэний цахим үнэмлэх, автобусны карт, виза карт зэрэг байсан гэхдээ би энэ эд зүйлсийг нэхэмжлэхгүй. Гар утсаа нэхэмжилж байна. Манай ажлын байранд орж ирээд гар утсаар ярьсан хүн нь хүрэн өнгийн хөвөнтэй дээлтэй, дотуураа босоо захтай хөх өнгийн цэнхэр цамцтай, хар саравчтай малгай өмссөн, ногоон нүдтэй, шар цараатай 45-50 орчим насны, 165-170 см орчим өндөр эрэгтэй хүн байсан. Тэр хүн манай ажлын байранд орж ирчхээд “би Говь-Алтай аймгийн, Шарга сумаас ирсэн, Америкт 5 жил болсон, би өмнө нь энэ хавьд амьдарч байсан” гэж ярьж байсан. Би уг хүний царайг одоо харвал танина. Манай байрны ойр орчинд хяналтын камер байсан хэдий ч царай нь тодорхой харагдахгүй байсан, маш хурдан алхаад явж байгаа нь л бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 99-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Нөгсөн: ...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тарвилан” хотхоны 48/Г/ байрны 10 тоот гэж санаж байна. Амараа гэх хүний гэрт ирсэн. Амараа ахын гэрт ирээд Амараа ах бид хоёр хамтдаа хоёр шил архи уусан. “Тарвилан” хотхоны хажуу талд байдаг “Ромео жулета” хотхонд цэцэрлэг ажиллуулдаг Одхүү гэх найзтайгаа уулзах гэхэд миний утасны цэнэг дууссан байсан. Тус хотхонд Бат-Эрдэнэ гэх ах таарахаар нь Бат-Эрдэнэ ахын харуулын байранд очсон ба бид нэг шил архи хувааж уусан. Тэрнээс хойш тасарч унаад болсон явдлын талаар санахгүй байна. Тэр харуулын байранд хохирогч гээд байгаа залуу бид хоёр сууж байсан ба гар утсыг нь алдсан эсэхийг мэдэхгүй байна. Гар утсыг нь алдагдсан гэдгийг нь мэдээд яасан эсэхээ санахгүй байсан. Тэгээд хайж байгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнител” худалдааны төвийн доод талын ломбардад утсыг нь өөрийн нэрээр тавьсан байсан. Би хохирогч утсыг нь буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

“Дамно” ХХК-ийн “Huawei Y-7” маркийн гар утсыг 402.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ц.Н гэм буруугийн үйлдэл нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Н-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ннь цагдан хоригдсон хоноггүй байна.

             Шүүгдэгч Ц.Ннь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Й овогт Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н-т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ