| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0545/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/560 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/560
2021 05 13 2021/ШЦТ/560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Б.Э яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0641 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, орон сууцны машинист мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ............ тоотод ам бүл-1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003.12.16-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар нийт 13 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж, бие эрүүл ухаан санаа бүрэн Х овогт Б.Э, /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын 418 дугаар байрны гражид байрлуулсан байсан Б.Г эзэмшлийн марк тодорхойгүй мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э нь мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Г өгсөн: ...Миний бие 2020 оны 10 дугаар сарын эхээр Баянмонгол хороололын 418 дугаар байрны гражид өөрийн эзэмшлийн мопедоо байрлуулж тавьсан. Тэрнээс хойш манай ажлынхнаасаа мопедоо асуухад “байна” гэж хэлдэг байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-нд очиж мопедоо харахад байхгүй байсан. Тэгээд жижүүр дээр нь очоод уулзахад Э гэх ах байсан. Тэгээд мопедоо алдсан талаар ярихад “бараг 2 жил болчихлоо менежер харуулын байрны хажууд аваачаад тавьчих эзэн нь ирэхээр өгөөрэй гэж хэлсэн” гэсэн. Э гэх хүний жижүүр дээр оны өмнө нь эзэн нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэр Э гэх хүн “маргааш ирээд Э гэдэг хүнтэй уулзчих” гэж хэлээд явуулсан. Би өнөөдөр Э гэдэг хүнтэй ажил дээр нь ирж уулзахад 2020 оны 12 дугаар сарын дундуур эзэн нь ирээд аваад явсан гэж хэлсэн гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эөгсөн: ...2021 оны 02 дугаар сард гэж санаж байна, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Манай төрсөн дүү Б.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд гражийн деспичер хийдэг юм. Би Б.Э-гаас ээлж хүлээж авсан. Тухайн өдөр Б.Э нь гражийн хаалгаар гражид өмнө нь удсан мопедыг түрээд гарч байсан. Тэгэхээр нь би Б.Э-г тухайн мопедыг эзэнд нь өгөх гэж байна гэж бодоод юм асуугаагүй. Дараа нь надаас нэг эрэгтэй хүн мопед сурч ирэхээр нь би эзэнд нь өгчихсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Э өгсөн: ...2019 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол СӨХ-д жижүүр, харуулын ажилд орсон. Намайг ажилд ороход Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 416 дугаар байрны 2 дугаар орцны граж руу ордог хэсэгт ямар нэгэн дугааргүй, хар канттай цагаан өнгийн мопед байсан. Үүнээс хойш эзэн нь хэн гэдэг нь тодорхой бус байдаг байсан. 2020 оны 07 дугаар сард гэж санаж байна өдрийг нь санахгүй байна. 416 дугаар байрны гражаас мопедыг авч гараад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 21-04 тоот гэрийнхээ хашаанд аваачсан. Одоо тухайн мопедыг эзэнд буцаан хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р тал/,
“Дамно” ХХК-ийн марк, дугаар тодорхойгүй мопедыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р тал/,
Шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын 418 дугаар байрны гражид байрлуулсан байсан Б.Г эзэмшлийн марк тодорхойгүй мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Э үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-д хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын 418 дугаар байрны гражид байрлуулсан байсан иргэн Б.Г эзэмшлийн марк тодорхойгүй мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Г өгсөн: ...Миний бие 2020 оны 10 дугаар сарын эхээр Баянмонгол хороололын 418 дугаар байрны гражид өөрийн эзэмшлийн мопедоо байрлуулж тавьсан. Тэрнээс хойш манай ажлынхнаасаа мопедоо асуухад “байна” гэж хэлдэг байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-нд очиж мопедоо харахад байхгүй байсан. Тэгээд жижүүр дээр нь очоод уулзахад Э гэх ах байсан. Тэгээд мопедоо алдсан талаар ярихад “бараг 2 жил болчихлоо менежер харуулын байрны хажууд аваачаад тавьчих эзэн нь ирэхээр өгөөрэй гэж хэлсэн” гэсэн. Э гэх хүний жижүүр дээр оны өмнө нь эзэн нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэр Э гэх хүн “маргааш ирээд Э гэдэг хүнтэй уулзчих” гэж хэлээд явуулсан. Би өнөөдөр Э гэдэг хүнтэй ажил дээр нь ирж уулзахад 2020 оны 12 дугаар сарын дундуур эзэн нь ирээд аваад явсан гэж хэлсэн” гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эөгсөн: ...2021 оны 02 дугаар сард гэж санаж байна, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Манай төрсөн дүү Б.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд гражийн деспичер хийдэг юм. Би Б.Э-гаас ээлж хүлээж авсан. Тухайн өдөр Б.Э-нь гражийн хаалгаар гражид өмнө нь удсан мопедыг түрээд гарч байсан. Тэгэхээр нь би Б.Э-г тухайн мопедыг эзэнд нь өгөх гэж байна гэж бодоод юм асуугаагүй. Дараа нь надаас нэг эрэгтэй хүн мопед сурч ирэхээр нь би эзэнд нь өгчихсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Эөгсөн: ...2019 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол СӨХ-д жижүүр, харуулын ажилд орсон. Намайг ажилд ороход Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 416 дугаар байрны 2 дугаар орцны граж руу ордог хэсэгт ямар нэгэн дугааргүй, хар канттай цагаан өнгийн мопед байсан. Үүнээс хойш эзэн нь хэн гэдэг нь тодорхой бус байдаг байсан. 2020 оны 07 дугаар сард гэж санаж байна өдрийг нь санахгүй байна. 416 дугаар байрны гражаас мопедыг авч гараад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 21-04 тоот гэрийнхээ хашаанд аваачсан. Одоо тухайн мопедыг эзэнд буцаан хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р тал/,
“Дамно” ХХК-ийн марк, дугаар тодорхойгүй мопедыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Э гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ